Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

 

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр                        Дугаар 2024/ШЦТ/106                                Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Д.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,        

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,      

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн :::::::::: овгийн :::::::::::::::::: холбогдох .............. тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  ........................                               

   Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ******* хорооллын 25-5 тоотод иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдан хутгаар зүүн, баруун гарыг нь зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч М.*******ын мэдүүлэгт: Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний орой цагийг нь сайн мэдэхгүй байна. *******ынд нэг шил Монгол нэртэй 0,75 литрийн архи аваад очсон ба ******* бид хоёр хувааж уусан. *******той ууж эхэлж байгаад согтоод ухаанаа алдаад тасарсан байсан. Тэгээд ухаан ороод сэрэхэд би *******ын гэрээс гараад алхаж байсан ба цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирж байсныг л санаж байна. Тэгээд чигээрээ эмнэлэг явснаа санаж байна. Тухайн гэрт ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Би эмнэлэгт ирээд өөрийнхөө биед шарх авсан гэдгээ мэдсэн ба тухайн үед миний гаранд болон тохойнд оёдол тавьсан байсан. *******той муудаж маргалдаж байснаа болон *******оос хутга булааж авч байснаа орон гаран санаж байна. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 21-24 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...М. *******ын биед зүүн шарх, баруун гарт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9- 14 дэх тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 74-75 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Д.*******од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ******* хорооллын 25-5 тоотод иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдан хутгаар зүүн, баруун гарыг нь зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” заасан.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* мэдүүлэгтээ “Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 21-24 дэх тал/ гэснээр шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* хувийн байдлын хувьд ...................урьд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цэргийн шүүхийн 1974 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 109б дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар, Өмнөговь аймгийн Шүүхийн 1977 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 109б дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ял, Өмнөговь аймгийн Шүүхийн 1980 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйл, 109б дүгээр зүйл, 73а дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтаар  тодорхойлогдож байна. 

 

Шүүгдэгч Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээж авч, шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээнд буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсгийн урт 12 см, нийт урт 22 см урттай хутгыг устгах, үзлэгийн явцад бэхжүүлсэн CD-г хавтаст хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.******* нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдож байгаа учраас түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн болсон хэрэг үйл явдлыг аваад үзэхэд Д.******* нь 73 настай, хамт архи уусан хохирогч нь залуу хүн байгаа. Хоорондоо согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас маргалдаж, хохирогч Д.*******ыг багалзуурдаад, багалзуурдсан үйлдлийг тавиулах зорилгоор хутга авч бугуй руу нь дүрсэн талаар өөрөө ярьдаг. Гарыг нь тавиулах оролдлого байсан хэдий ч  тухайн хүний биед багаж хэрэглэн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа. Мөн өдий насан дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй, гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж, ухамсарлаж байгаа. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар улсын яллагчаас зүйлчилж оруулж ирсэн. Нэгэнт шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруу болоод зүйлчлэлийн асуудал дээр маргаагүй. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хохиролгүй гэсэн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ялтай. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага боловсролтой, бичиг үсэг сайн мэдэхгүй, уншиж чадахгүй, 73 настай хүн учраас зорчих эрхийг хязгаарлах болоод нийтэд тустай ажил хийлгэх ял тохиромжгүй, харин халамжаар хувь тэнцүүлсэн байдлаар тогтоогдсон 300.000 төгрөг сар бүр авдаг. Үүнээсээ 2-3 удаа төлөх байдлаар 500.000 төгрөгийн торгох ялыг төлөх боломжтой байна гэж харилцан ярилцаж энэ шийдэлд хүрсэн. Иймд торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх улсын яллагч болон өмгөөлөгч, шүүгдэгчийн гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн байна гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан ба шүүгдэгч нь торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар улсын яллагчтай тохиролцсон байх тул шүүгдэгч Д.*******од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсгийн урт 12 см, нийт 22 см урттай хутгыг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс буцаан авах болон бусад асуудлаар  санал, хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч .......... овгийн Д..............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Д.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* шүүгдэгч Д.*******оос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсгийн урт 12 см, нийт 22 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэсүгэй.

 7. Шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ