| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0022/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/24 |
| Огноо | 2017-03-28 |
| Зүйл хэсэг | 198.2., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт А-ийн Ц-д холбогдох 2017**** тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд 1**** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дугаар хороо, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Ц овогт А-ийн Ц- /РД:*****/,
Шүүгдэгч А.Ц- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Монгол улсын хилээр нэвтрэхдээ 20 хайрцаг буюу 140 ширхэг “Анданте” нэртэй “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаа зүйлийн 15.2.4-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй импортлох “Монгол улсын эмчилгээнд хэрэглэх, мансууруулах бодис сэтгэцэт нөлөөлөх эмийн жагсаалт”-ын 7-д бүртгэгдсэн эмийг зүйлийг гар цүнхэнд болон морины тосны хайрцганд нууж, улсын хилээр импортлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч А.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 20-нд сэжигтнээр өгсөн: ...Би Улаанбаатар хотод 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хувиараа наймаа худалдаа хийдэг юм. Би ОХУ-аас хямдхан үнээр бараа худалдан авч Монголд оруулж ирээд өөрийн ******* гэсэн фэйсбүүк хаягнаас ахуйн хэрэглэл буюу саван, боок, зөгийн бал зэргийг зарын сайтанд тавьж гар дээрээс зарж борлуулдаг ажил хийдэг юм. Ингэж худалдаа хийгээд жил гаран болж байна. Би зарах бараагаа ОХУ-н Улан-Үдэ хотоос хямдхан худалдан аваад Монголд оруулж ирээд нэг бүтээгдэхүүн дээр 3000-4000 төгрөг нэмж зарж ашиг олдог юм. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад миний ******* дугаарын утас руу ******* гэсэн дугаараас залгасан ба эрэгтэй хүн ярьсан. “би Солонгос улсаас ярьж байна, та Оросоос бараа авчирч зардаг юм уу” гэхээр нь “тиймээ эгч нь бараа авчирч зардаг юм” гэхэд “таны зарыг хараад утасны чинь дугаарыг хараад залгаж байна, та хэзээ Орос руу явах вэ, юм захих гэсэн юм” гэж хэлэхээр нь “өнөөдөр оройны вагоноор Сэлэнгэ рүү явах гэж байна, өглөө буугаад Улаан-Үд явах унаанд сууна” гэхэд “манай эгч “Анданте” нэртэй эм эмчилгээндээ хэрэглэдэг юм, уг эм нь Монгол улсад олдохгүй байна гэнээ, та 20 хайрцаг “Анданте” нэртэй эм Орос улсаас худалдаад аваад ирээч, авч ирвэл ашгийг чинь нэмж өгөөд эм авмаар байна” гэхээр нь “эгч нь үзээд боломжтой бол аваад ирье, би 2 хоноод ирнэ, 2 хоногийн дараа залгаарай, би аваад ирэх юм бол чи ашгаа өгөөд эм ээ аваарай, худлаа ярьж болохгүй шүү” гэж хэлэхэд “дүү нь худлаа ярихгүй ээ, эгчийн эмчилгээнд хэрэгтэй байгаа учир заавал авчрахыг бодоорой, аваад ирвэл би мөнгийг нь шилжүүлнэ санаа зоволтгүй” гэж хэлэхээр итгээд утсаа тасласан. Ингээд тэр өдрөө Сэлэнгэ рүү яваад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны үүрийн 04:40 минутанд вагоноос буугаад Улаан-Үд явах **-** СЭҮ улсын дугаартай машинд суусан. Машины жолоочийг О гэдэг юм. Би хойшоо таксинд явдаг жолооч нарыг ер нь бол таньж мэднэ. Ингэж машинд суугаад шууд Алтанбулаг хилээр өглөөний 06 цагийн үед нэвтрээд Улаан-Үд хот руу явж өдрийн 11 цагийн үед очоод захын гадна зогсоолд очоод би зах ороод 20 кг хар чавга аваад эмийн сан орж 20 хайрцаг дотроо 7 ширхэгтэй “Анданте” нэртэй эмийг 10.560 рублээр авсан. 1 хайрцаг эмийг 528 рублээр бодож авсан. Ингэж эм худалдан аваад хүрэн өнгийн гар цүнхэндээ хийгээд 6 хайрцаг эмийг нь морины тосны зурагтай хайрцганд хийгээд машиндаа суугаад эм хийсэн жижиг цүнхийг арай том цүнхэн дотор хийгээд морины хайрцганд хийсэн эмийг ил машины ачааны дунд хийсэн юм. Машинд нийт 5 зорчигчтой оройны 22 цагийн үед ОХУ-ын хил дээр ирээд оочирлож байгаад хилээр нэвтэрч Монгол улсын хилээр 22 цаг өнгөрч байхад нэвтрэх гэж байгаад цүнхэнд, хайрцганд хийсэн байсан “Анданте” нэртэй эмийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгуулаад баригдчихсан юм. Эм худалдан авах мөнгийг би өөрөөсөө гаргаж эмийг худалдан авсан ашиг олох санаатай л эм худалдан аваад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид баригдаад цагдаад шилжсэн юм. Надад эм захисан хүний нэрийг мэдэхгүй. Хоолойг нь сонсоход залуухан хүүхэд шиг санагдсан царай төрхийг нь хараагүй зар дээр тавьсан миний дугаар зарыг хараад над руу залгаад эм захисан юм. “Эм аваад ирвэл ашгийг чинь нэмээд өгнө заавал аваад ирээрэй” гээд гуйгаад байхаар нь авчихсан юм.Тухайн үед би өөрийн хүрэн өнгийн гар цүнхэнд болон морины тосны зурагтай хайрцганд эмийг хайрцагтай хувааж хийсэн байсан. Гар цүнхийг маань шалгахгүй байх гэж бодсон юм. Гэтэл шалгаад эм гараад ирчихсэн. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй учир хэдэн төгрөг олчихьё гэж бодоод эм худалдаад авчихсан юм. Аваад ирвэл шууд ашгийг нь өгөөд бэлнээр авна гэхээр нь авчихсан юм. Би чавга, боок, саван зэрэг ойр зуурын хэрэглээний зүйл авахаар явах гэж байхад над руу Солонгос улсаас утасдаад эм захихаар нь бусад авах гэж байсан зүйлээ авахаа болиод ихэнх мөнгөндөө эм худалдаад авчихсан юм. Уг эм их үнэтэй зарагддаг юм билээ. Над руу утсаар ярьсан хүн эм захиагүй бол би эм авахгүй байсан. Би хилээр гараад удаж байна, эмийн зүйл огт авч байгаагүй анх удаагаа л эм худалдан авсан. Би хэрэгт холбогдсон талаараа хэлэхэд “яанаа эгч ээ одоо яах вэ” гээд байсан. ”Ямар хүн энэ эмийг захиулсан юм” гэж асуухад “миний эгч захиулсан юм” гэж хэлсэн ба “хэн гэдэг, хаана байдаг хүн юм” гэж асуухад “утас нь ерөөсөө холбогдохгүй байна” гэж хэлээд нарийн ширийн зүйл яриагүй, “хохироосон мөнгийг чинь өгнөө” гэж хэлсэн. 2 өдөр утсаар холбогдож ярьсан. Ярихаар “одоо яанаа л” гэдэг өөр зүйл ярьдаггүй, “эгчийнхээ дугаарыг өг” гэхээр өгөхгүй нуугаад байгаа юм. Энэ хүүхэд надад эм захиснаас болж би хэрэгт холбогдчихоод байна. Би тэрнээс эм зардаггүй ахуйн зүйл зардаг юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Би өөрийн мөнгөөрөө энэ эмийг худалдаж аваад хилээр нэвтрүүлэхийг завдсан маань миний буруу гэдгийг ойлгож байгаа, хүн эм захисан ч би авч ирээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р ху/,
2. Шүүгдэгч А.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 30-нд яллагдагчаар өгсөн: ...Би Улаанбаатар хотод 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хувиараа наймаа худалдаа хийдэг юм. Би ОХУ-аас хямдхан үнээр бараа худалдан авч Монголд оруулж ирээд өөрийн “Ареал Ареал” гэсэн фэйсбүүк хаягнаас ахуйн хэрэглэл буюу саван, боок, зөгийн бал зэргийг зарын сайтанд тавьж гар дээрээс зарж борлуулдаг ажил хийдэг юм. Ингэж худалдаа хийгээд жил гаран болж байна. Би зарах бараагаа ОХУ-н Улаан-Үд хотоос хямдхан худалдан аваад Монголд оруулж ирээд нэг бүтээгдэхүүн дээр 3000-4000 төгрөг нэмж зарж ашиг олдог юм. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад миний ******* дугаарын утас руу ******* гэсэн дугаараас залгасан ба эрэгтэй хүн ярьсан. “би Солонгос улсаас ярьж байна, та Оросоо бараа авчирч зардаг юм уу” гэхээр нь “тиймээ эгч нь бараа авчирч зардаг юм” гэхэд “таны зарыг хараад утасны чинь дугаарыг хараад залгаж байна, та хэзээ Орос руу явах вэ, юм захих гэсэн юм” гэж хэлэхээр нь “өнөөдөр оройны вагоноор Сэлэнгэ рүү явах гэж байна, өглөө буугаад Улаан-Үд явах унаанд сууна” гэхэд “манай эгч “Анданте” нэртэй эм эмчилгээндээ хэрэглэдэг юм, уг эм нь Монгол улсад олдохгүй байна гэнээ, та 20 хайрцаг “Анданте” нэртэй эм Орос улсаас худалдаад аваад ирээч, авч ирвэл ашгийг чинь нэмж өгөөд эм авмаар байна” гэхээр нь “эгч нь үзээд боломжтой бол аваад ирье, би 2 хоноод ирнэ, 2 хоногийн дараа залгаарай, би аваад ирэх юм бол чи ашгаа өгөөд эм ээ аваарай, худлаа ярьж болохгүй шүү” гэж хэлэхэд “дүү нь худлаа ярихгүй ээ, эгчийн эмчилгээнд хэрэгтэй байгаа учир заавал авчрахыг бодоорой, аваад ирвэд би мөнгийг нь шилжүүлнэ санаа зоволтгүй” гэж хэлэхээр итгээд утсаа тасласан. Ингээд энэ өдрөө Сэлэнгэ рүү яваад 2017 оны 01 дүгэр сарын 12-ны үүрийн 04:40 минутанд вагоноос буугаад Улаан-Үд явах **-** СЭҮ улсын дугаартай машинд суусан. Машины жолоочийг О гэдэг юм. Би хойшоо таксинд явдаг жолооч нарыг ер нь бол таньж мэднэ. Ингэж машинд суугаад шууд Алтанбулаг хилээр өглөөний 06 цагийн үед нэвтрээд Улаан-Үд хот руу явж өдрийн 11 цагийн үед очоод захын гадна зогсоолд очоод би зах ороод 20 кг хар чавга аваад эмийн сан орж 20 хайрцаг дотроо 7 ширхэгтэй “Анданте” нэртэй эмийг 10.560 рублээр авсан. 1 хайрцаг эмийг 528 рублээр бодож авсан. Ингэж эм худалдан аваад хүрэн өнгийн гар цүнхэндээ хийгээд 6 хайрцаг эмийг нь морины тосны зурагтай хайрцганд хийгээд машиндаа суугаад эм хийсэн жижиг цүнхийг арай том цүнхэн дотор хийгээд морины хайрцганд хийсэн эмийг ил машины ачааны дунд хийсэн юм. Машинд нийт 5 зорчигчтой оройны 22 цагийн үед ОХУ-ын хил дээр ирээд оочирлож байгаад хилээр нэвтэрч Монгол улсын хилээр 22 цаг өнгөрч байхад нэвтрэх гэж байгаад цүнхэнд, хайрцганд хийсэн байсан “Анданте” нэртэй эмийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгуулаад баригдчихсан юм. Эм худалдан авах мөнгийг би өөрөөсөө гаргаж эмийг худалдан авсан ашиг олох санаатай л эм худалдан аваад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид баригдаад цагдаад шилжсэн юм. Надад эм захисан хүний нэрийг мэдэхгүй. Хоолойг нь сонсоход залуухан хүүхэд шиг санагдсан царай төрхийг нь хараагүй зар дээр тавьсан миний дугаар зарыг хараад над руу залгаад эм захисан юм. “Эм аваад ирвэл ашгийг чинь нэмээд өгнө заавал аваад ирээрэй” гээд гуйгаад байхаар нь авчихсан юм.Тухайн үед би өөрийн хүрэн өнгийн гар цүнхэнд болон морины тосны зурагтай хайрцганд эмийг хайрцагтай хувааж хийсэн байсан. Гар цүнхийг маань шалгахгүй байх гэж бодсон юм. Гэтэл шалгаад эм гараад ирчихсэн. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй учир хэдэн төгрөг олчихьё гэж бодоод эм худалдаад авчихсан юм. Аваад ирвэл шууд ашгийг нь өгөөд бэлнээр авна гэхээр нь авчихсан юм. Би чавга, боок, саван зэрэг ойр зуурын хэрэглээний зүйл авахаар явах гэж байхад над руу Солонгос улсаас утасдаад эм захихаар нь бусад авах гэж байсан зүйлээ авахаа болиод ихэнх мөнгөндөө эм худалдаад авчихсан юм. Уг эм их үнэтэй зарагддаг юм билээ. Над руу утсаар ярьсан хүн эм захиагүй бол би эм авахгүй байсан. Би хилээр гараад удаж байна, эмийн зүйл огт авч байгаагүй анх удаагаа л эм худалдан авсан. Над руу холбогдож ярьсан. Би хэрэгт холбогдсон талаараа хэлэхэд “яанаа эгч ээ одоо яах уу” гээд байсан ба “ямар хүн энэ эмийг захиулсан юм” гэж асуухад “миний эгч захиулсан юм” гэж хэлсэн ба “хэн гэдэг, хаана байдаг хүн юм” гэж асуухад “утас нь ерөөсөө холбогдохгүй байна” гэж хэлээд нарийн ширийн зүйл яриагүй ба “хохироосон мөнгийг чинь өгнөө” гэж хэлсэн. 2 өдөр утсаар холбогдож ярьсан. Ярихаар “одоо яанаа л” гэдэг өөр зүйл ярьдаггүй, “эгчийнхээ дугаарыг өг” гэхээр өгөхгүй нуугаад байгаа юм. Энэ хүүхэд надад эм захиснаас болж би хэрэгт холбогдчихоод байна. Би тэрнээс эм зардаггүй ахуйн зүйл зардаг юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байна. Би өөрийн мөнгөөрөө энэ эмийг худалдаж аваад хилээр нэвтрүүлэхийг завдсан маань миний буруу гэдгийг ойлгож байгаа, хүн эм захисан ч би авч ирээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р ху/,
3.Шүүгдэгч А.Ц-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Би Оросын холбооны улс руу явж ойр зуурын юм авчирч амжиргаагаа залгуулдаг. Нэг хүн эм захихад нь би авч ирэх гэж байгаад баригдсан. Би зөгийн бал, вок оруулж ирээд зарж амжиргаагаа залгуулдаг. Нэг танихгүй дугаар залгаад эм захихад нь оруулж ирээд баригдсан. Миний буруу. Би юунд хэрэглэдэг эм гэдгийг асуугаагүй, хайрцгандаа 7 ширхэгтэй. 1 хайрцаг нь 528 рубль гэж байсан. Надад хорихоос өөр хөнгөн ял оноож өгөөч. Би мөнгөний хувьд боломжгүй хүн гэх мэдүүлэг,
4.Хохирогч Т.М-гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 23-ны өдөр өгсөн: ...Цагдаагийн газраас хууль бусаар эмийн зүйл хилээр нэвтрүүлэхийг завдсан хүмүүстэй холбоотой хэрэгт би хохирогч, иргэний нэхэмжлэгчээр засаг даргын захирамжийн дагуу оролцож байна. Улаанбаатар хотын иргэн А.Ц- гэх хүн улсын хилээр 20 хайрцаг “Анданте” нэртэй эмийг нэвтрүүлэх гэж байгаад баригдсан гэдгийг ойлголоо. Улсын хилээр иргэн хүн эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй өөрийн хэрэгцээний эмийг зохих журмын дагуу авч явах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хилээр эмийн зүйлийг импортолно. Миний хувьд гаргаад байх гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна....гэх мэдүүлэг, / хх-ийн 25-р ху/,
5.Гэрч Э.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 19-ний өдөр өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Алтанбулаг хилийн боомт дээр хяналтын шалгалтын байцаагчаар оройн ээлжинд 12 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Оройны 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл үүрэг гүйцэтгэдэг юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 22 цагийн үед санагдаж байна. ОХУ талаас **-** СЭҮ улсын дугаатай “Ипсум” маркийн авто машинд хяналт шалгалт хийхэд машин дотор нэг том цүнхэн дотор олон цүнх, уутыг хийсэн байдалтай байхаар нь гар цүнхнүүдийг гаргаж нэг бүрчлэн үзэж шалгахад цүнхний доороос нэг жижиг гар цүнх дотор юм хийсэн байдалтай байхаар нь “энэ цүнхэнд юм байна, эзэн нь хэн бэ” гэж жолоочоос асуухад “машинд зорчиж яваа иргэний цүнх, би мэдэхгүй байна, би хөлсөөр хойшоо гардаг юм” гэж хэлэхээр нь “эзнийг нь дууд” гэж хэлээд тухайн цүнхийг онгойлгож үзэхэд хайрцагтай эмнүүд байсан. Тухайн үед автомашины зорчигч нар хяналтын бүснээс гадна машинаасаа буусан зогсож байсан юм. Учир нь хяналт шалгалт хийх үед зорчигч нар суух эрхгүй юм. Ингэж шалгаад цүнхнээс “Анданте” нэртэй 14 хайрцаг эм гарч ирэхээр нь тухайн үед ахлах байцаагчаар ээлжинд гарч байсан Уд эмийг хүлээлгэн өгсөн ба У байцаагч М.А байцаагчаар давхар хяналт уг машинд хийлгүүлсэн. А давхар хяналтаар ачаан дотор сул хийсэн байсан морины тосны хайрцгийг онгойлгож үзэхэд дотор нь тос биш 6 хайрцаг эмийг хийж нуусан байсныг давхар илрүүлж нийт 20 хайрцаг “Анданте”нэртэй эмийг У байцаагчид шилжүүлж өгсөн ба У байцаагч зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэж цагдаад шилжүүлсэн. Тухайн үед “хүн захисан юм, би ямар учиртай эм болохыг мэдэхгүйхүн захисан болохоор авч орсон юм” гэсэн боловч уг эмнүүдийг санаатайгаар нууж бэлтгэж хилийн бүс рүү орж ирээд бариагдсан. Том цүнхэнд хийсэн байсан цүнхнүүдийн хамгийн доор нь жижиг цүнхэнд эмийг хийж нуусан байсан. Мөн морины тосны хайрцганд эмийг хийж нуусан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
6.Гэрч А.Уянгын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 20-ны өдөр өгсөн: ...Миний ээж дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаггүй. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ОХУ-аас ахуйн зүйл худалдан аваад Монгол улсад авчирч интернэтээр зараар зардаг болон гар дээрээс худалдаа хийдэг юм. 2 хүүхэдтэй өрх толгойлсон, их хөдөлмөрч, шударга зан чанартай мундаг хүн. Би ээжээрээ их бахархдаг. Миний ээж занд байдлын хувьд төлөв, томоотой, шударга шулуун зантай, их цайлган, хүнд итгэмтгий хүн. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,
7. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шижээчийн дүгнэлт:
| Д/Д | Барааны нэр | Тоо, ширхэг | Нэгж, үнэ /рубль/ | Нийт үнэ /рубль/ | Суурь үнэлгээ /төг/ | Гаалийн татвар /төг/ | НӨАТ /төг/ | Нийт татварын дүн |
| 1 | Анданте | 20 хайрцаг | 368 | 7360 | 305661 | 15283 | 32094 | 47377 |
| Дүн | 7360 | 305661 | 15283 | 32094 | 47377 |
2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ханш нь 1 рубль 41,53 төгрөг
Тухайн эмийн гаалийн нэгж үнээс бодож Гаалийн татвар 5% НӨАТ 10% буюу 47377 төгрөгний татвар ногдож байна.
8. Шинжээч Д.Э-гийн 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн дүгнэлт:
Хариулт 1. Анданте эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй байна.
1.Монгол улсын эмийн бүртгэлийн 202 дугаарт бүртгэгдсэн.
2.Код нь 3004.90.90
3.Эмийн худалдааны нэр нь “Залеплон”
4. Эмийн тун хэмжээ нь 10мг 7 /савалгаатай/
5.Эмийн хэлбэр нь капсултай
6.Үйлдвэрлэгч нь Gedeon Richter Plc
7. Улс нь Унгар байна.
Хариулт 2. Анданте эмийг их хэмжээгээр ядарч сульдах болон ажлын чадвар алдагдахад хүргэдэг хүнд явцтай нойрны эмгэг /нойргүйдлийн/ эмчилгээнд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хариулт 3. Монгол улсад хэрэглэгдэж байгаа.
Хариулт 4. “Анданте” эмийг их хэмжээгээр ядарч сульдах болон ажлын чадвар алдагдахад хүргэдэг хүнд явцтай нойрны эмгэг /нойргүйдлийн/ эмчилгээнд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
ЭМС-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний 68 тоот тушаалаар баталсан жагсаалтанд Анданте гэдэг эм нь Эмийн худалдааны нэр нь “Залеплон” гэсэн нэрээр Сэтгэц нөлөөт эмийн жагсаалтын 7-д бүртгэгдсэн байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/,
Шүүгдэгч А.Ц-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 62-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 53-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 54-55-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 56-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 57-58-р ху/, нотлох баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 09-р ху/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, /хх 15-р ху/, эд кзүйл худалдан авсан баримт, /хх 16-р ху/, эмэнд үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 17-р ху/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх 18-р ху/, гар утсанд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 19-р ху/, гар утсанд үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 20,21-р ху/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай, /хх 23-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35,36, 42-43-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 37,38, 49,50–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 10,61-р ху/, зэрэг болно.
Шүүгдэгч А.Ц- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Монгол улсын хилээр нэвтрэхдээ 20 хайрцаг буюу 140 ширхэг “Анданте” эмийг гар цүнхэнд болон морины тосны хайрцганд нууж, эм, эмийн бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хилээр импортлохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох нотлох баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл худалдан авсан баримт, эмэнд үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх 18-р ху/, гар утсанд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчлийн албаны улсын байцаагчийн тайлбар, түүнтэй холбоотой баримтууд, эмийн тухай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Хууль бусаар эм...импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч А.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 хайрцаг буюу 140 ширхэг “Анданте” нэртэй 305.661 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц овогт А-ийн Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм...импортлохыг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч А.Ц- нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан 20 хайрцаг буюу 140 ширхэг “Анданте” нэртэй 305.661 төгрөгний үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Татварын ерөнхий хуулийн 7-р зүйлийн 7.3.2, 7.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-гаас гаалийн татварт 15.283 төгрөг, Нэмүү өртгийн албан татварт 32094 төгрөг, нийт 47377 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан А.Ц-д сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Ц-д хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
10.Шүүгдэгч А.Ц-д урьд авсан гадагш явахгүй баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар шүүгч шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН