| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0021/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2017-02-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 21
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Нарийн бичгийн даргаар Б.Урангоо нар оролцов.
аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 201618000340 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, аймгийн суманд 1995 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын “*******” гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД: *******/,
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт аймгийн сумын “*******” гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД: *******/,
Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын “ ” гэх газраас ДАХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан автозамын барилгын ус зайлуулах хиймэл байгууламжийн дугай кольцо 4 ширхэгийг хулгайлан “Пик девелопмент” ХХК-нд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 01-нд сэжигтнээр өгсөн: ... Би 2016 оны 09 дүгээр сарын ихээр хадам ах Энхбаяраас Портер маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2016 оны 10 дугаар сар хүртэл унаж хэрэглэж байхаар болсон юм. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед *******аас гэр лүүгээ үеэл дүү *******ын хамт хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 18 цаг хүртэл өвс зөөж байсан. Манай гэрээс ******* хүртэл 21 км зайтай замын ард “ ” гэх нэртэй газарт 4 ширхэг ус зайлуулах хоолой байхаар нь *******тай хамт явж байсан болохоор “Портер” тээврийн хэрэгсэл дээрээ 2 ширхэгийг нь эхэлж ачаад манай гэрийн гадаа хашаанд буулгаад эргэж очоод үлдсэн 2 ширхэгийг нь ачаад *******ын хашаанд буулгасан. Би тухайн кольцог гэрийнхээ хашаанд байдаг худгаа янзлах гээд л авчихсан юм. гэх газарт хэр удаан хугацаанд тухайн кольцо байсан болохыг мэдэхгүй. Зам дагуу байхаар нь *******тай хамт очоод гэрийнхээ худгаа янзлах гээд авчихсан. Би тухайн Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Хэний эзэмшлийн кольцо байсан талаар мэдээгүй. Орой бүрэнхий болсон хойно 20 цагийн үед очиж авсан. Тухайн кольцо байсан газар нь замаас 5 км зайд байдаг. Зам анги байрлаж байсан ба зам ангиас харагдахгүй, булангийн энгэр газарт ойр орчим хүн харах боломжгүй газарт замын ус зайлуулах 4 ширхэг хоолой байсан. Би тухайн кольцог худгаа янзлах гэж авсан юм. Би худагтаа 2 ширхэгийг нь одоо хийчихсэн. Хэнийх нь мэдэхгүй байж авсандаа буруутаж байгаа учир гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,
2.Шүүгдэгч Б.*******гийн 2016 оны 12-р сарын 02-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн учраас одоо надад хэлэх зүйл байхгүй байна. Би *******тай хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад тухайн кольцонуудыг харчихаад *******т хэлээд бид 2 ярилцаж байгаад очиж авахаар болоод орой 20 цагийн үед очиж авсан. Би уг кольцонуудыг худаг доторлох гэж авсан. ******* бас худаг дотроо хийх гэж 2-г авсан. дугаартай тээврийн хэрэгсэл одоо сумын “Ганга” гэх нэртэй газар хадам ах Энхбаярын хашаанд байгаа. Би 2016 оны 09 дүгээр сарын сарын эхээр намрын ажилдаа унаж хэрэглэх гээд гуйж авсан юм. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *******тай хамт өвс зөөж байхдаа харсан юм. Уг кольцонуудыг би хүн ашиглахгүй байх гэж бодсон. Өмнө нь тэнд кольцо байсан талаар мэдээгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 54-р ху/,
3. Шүүгдэгч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 09 сард өвс зөөж байгаад кольцог харсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 09-нд *******ыг дагуулж яваад кольцог машин дээр ачиж авч явсан. Эхлээд *******ын гадаа буулгаад дараа нь гэрийнхээ гадаа буулгасан Сүүлд нь хүнийх гэдгийг нь мэдсэн. Би хүний хэрэглээд үлдсэн юм гэж бодсон. Би энэ хэргийг анх санаачилсан. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг
4.Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 01-нд сэжигтнээр өгсөн: ... Би эхнэр хүүхдийн хамтаар аймгийн сумын “*******” гэх газарт хувиараа мал маллаж амьдардаг. Энэ намар сумын “Их хөндий” гэх газар хадлан хийж өвсөө зөөж өвөлжөөндөө оруулсан. Энэ үед Хүдэр сум руу зам тавьж байгаа газарт 4 ширхэг ус зайлуулах хоолойны бетон цагираг байхыг олж харсан байсан чинь ******* надад “ гэх газарт кольцо байна лээ 2-лаа аваад шинээр хийж байгаа худгандаа хийе” гэж хэлсэн. Ингээд бид 2 хоорондоо ярилцаж тохиролцоод авахаар болсон. Тухайн өдөр өвсөө буулгачихаад орой бүрэнхий болсон хойно 20 цагийн үед эргэж нөгөө газартаа очоод 2 ширхэгийг нь машиндаа ачаад *******гийн хашаанд буулгасан. Үлдсэн 2 ширхэгийг нь манай хашааны ард буулгасан байгаа. Уг кольцог би ашиглаагүй бүрэн бүтэн байгаа. Би тухайн үед “ ” нэртэй газарт кольцо байсан талаар мэдээгүй байсан. Тухайн үед *******гийн өвсийг ачиж байхдаа л ******* замдаа явж байхдаа надад хэлэхээр нь бид 2 тохиролцоод очиж авахаар болсон. Тухайн газарт бол айл байхгүй байсан. Харин зам анги байрлаж байсан. ******* бид 2-г кольцо авч байсан талаар хүн харах боломжгүй байсан. Кольцог юунд хэрэглэдэг талаар мэдэхгүй байна. Миний авсан 2 кольцо нь гэрийн гадаа хашаанд ашиглагдаагүй байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр кольцог хэний эзэмшлийнх болохыг мэдээгүй. Эзэнгүй юм болов уу гэж бодоод авчихсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р ху/,
5. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 02-нд яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн учраас одоо надад хэлэх зүйл байхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би *******гийн өвсийг татаж байгаад замд тээврийн хэрэгсэлтэй явж байгаад харсан. ******* бид 2 ярилцаж тохиролцож байгаад тухайн кольцонуудыг орой бүрэнхий болсон хойно авахаар болоод орой 20 цагийн үед очиж авсан. ******* бид 2 тухайн кольцонуудыг ачиж байхдаа ямар нэгэн хүнтэй тааралдаагүй. Ирсэн замаараа буцаад явсан. Уг кольцонуудыг би худаг доторлох гэж авсан. Миний авсан 2 кольцо бүрэн бүтэн өвөлжөөний ард байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
6. Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* ирээд кольцо байна. Очиж үзээд ирье гэж хэлсэн. Тэгээд 2-ыг нь ******* аваад 2-ыг нь би авсан. ******* энэ хэргийг хийхийг анх санаачилсан. Сүүлд нь хүнийх гэдгийг нь мэдсэн. Би хүний хэрэглээд үлдсэн юм гэж бодсон. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
7.Хохирогч Ё.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 14-ний өдөр өгсөн: ... сумын “ ” гэх нэртэй газарт тэр хавийн хэсэг айлд газрын гүний худаг суулгаж өгөх гэж байсан юм. Тэгээд нэг удаа суулгах гэтэл тухайн газраас ус гараагүй. Тухайн айлуудыг “ус гарах боломжтой газрыг сонгож өгөө гэж хэлсэн”, дараа нь техник тоног төхөөрөмжийн асуудлаас болж худаг барьж чадаагүй. Манай компани 2016 оны 09 дүгээр сарын ихээр санагдаж байна /яг он сараа мэдэхгүй байна/ “ ” гэх нэртэй газар нийт 5 ширхэг дугуй хоолойны кольцо авчирж тавьсан. Тэр кольцонуудыг тухайн айлуудын гадаа буулгасан байхад айлууд нь намаржаанаас нүүгээд явчихсан байсан. 2016 оны 10 дугаар сарын дундуур байх “ ” нэртэй газарт байсан 5 ширхэг кольцо алга болсныг мэдсэн. Тухайн үед “нутгийн хэдэн залуучууд авчихсан юм шиг байна” гэж Хүрлээ гэх залуу хэлсэн юм. Би хотоос ирээд сумын айлуудын гадуур явж үзэхэд нэг айлын гадаа 2 ширхэг бас айлын гадаа 2 ширхэг байсан. Тэгээд энэ талаараа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Нэг ширхэг дугуй кольцо нь 250,000 төгрөгийн үнэтэй. “ ” гэх нэртэй газар нийтдээ 5 ширхэг дугуй кольцо байсан. Хүрлээ гэх нэртэй залууг “харж байгаарай” гэж хэлээд тухайн газарт үлдээсэн юм. Би айлуудынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний харснаар сумын төвөөс зүүн хойшоо өвөлжөөндөө буучихсан айлуудын гадаа кольцо байсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Кольцо манай компанийн өмч байгаа юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,
8.Иргэний нэхэмжлэгч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 06-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр Энхбаярын дүү болох Сэлэнгийн нөхөр ******* нь 2016 оны намар байх /он сар мэдэхгүй байна/ ******* нь манайд ирээд “мод чулуу, өвсөө татах гэсэн юм машин тэрэг хэрэг болоод” гэж хэлээд Портер маркийн машинаа өгч хэрэглүүлсэн юм. *******гээс өө ямар нэгэн хүнд өгч хэрэглүүлээгүй. Би *******гийн холбогдсон хэргийн талаар мэдэхгүй байна. Саяхан нөхөр Энхбаяраас мэдсэн. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
9.Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 01-ний өдөр өгсөн: ...Д.******* миний нөхөр байгаа юм. Харин ******* нь болохоор нөхөр *******ын хамаатны дүү учраас таньж мэднэ. ******* бид 2 2014 онд танилцаж гэр бүл болоод бид 2 нэг хүүтэй. ******* элдэв ааш зан гаргаад байдаггүй. Хүнтэй эвсэг найрсаг харьцаатай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай хүн. ******* бид 2 эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал дээр байдаг хүмүүс. Тогтсон цалин мөнгө байхгүй өөрсдийн гэсэн хэдэн малаараа л амьдралаа авч явж байгаа хүмүүс. сумын 1 дүгээр баг “Жанжин толгой” гэх хөдөө газарт байдаг. Сумын төвөөс 18 км зайтай байдаг. 2016 оны 10 дугаар сарын үед л байх манайх өвөлжөөндөө буучихсан үе байсан. ******* бид 2 гэртээ байж байхад орой 19 цагийн үед байх ******* манайд ирээд *******т “кольцо үзээд ирье” гээд дагуулаад явсан. Би юун кольцо яах гэж байгаа талаар асуугаагүй. Гарч яваад бараг 2 цаг орчмын дараа ирсэн байх. Би нялх хүүхэдтэй учраас цаг хугацаа хараагүй барагцаагаар л хэлж байна. Тухайн орой кольцо авчирсан талаар нь би мэдээгүй. Өглөө босоод харсан чинь хашааны зүүн талд 2 ширхэг кольцо байсан. ******* нь тухайн орой өвс ачсан Портер маркийн машинтай ирсэн гэж хэлсэ. Цэнхэр өнгийн Портер машин байдаг юм байна лээ. Уг автомашин нь ахынх нь гэсэн. Би юун кольцо хаанаас олоод ирэв гэж маргааш нь асуухад “*******тэй хамт бид 2 дөрвөн ширхэг кольцо аваад ******* 2 кольцо би бас 2 кольцо авсан” гэж хэлсэн. Би ямар учиртай кольцо болохыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,
10.Гэрч У.Энхбаярын 2016 оны 12-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Надад ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Эзэмшигч нь манай эхнэр Т.гийн нэр дээр байдаг юм. ******* нь манай хүргэн байгаа юм. Манай дүү тэй сууж гэр бүл болсон. Даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Эрхэлсэн тодорхой ажил төрөл байдаггүй. Хөдөө мал дээр байдаг. Эхнэр нь бас ажилгүй мал дээр байдаг. Амьдралын түвшин доогуур амьдралтай, тогтсон цалин мөнгө гээд байх юм байхгүй, өөрийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Хэдхэн малтай тэрийгээ л өсгөж яваа залуу хүн. ******* нь сургууль төгсөөгүй, боловсролгүй, уншиж бичиж чадахгүй. *******ыг нэг нутгийн хүмүүс болохоор мэддэг. Манай хүргэний найз байгаа юм. ******* архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй. Даруу төлөв зантай найрсаг харьцаатай. Элдэв зан ааш гаргаад байдаггүй. ******* эхнэр хүүхэдтэй, амьдрал нь доогуур орлоготой. Тогтсон ажил төрөл байхгүй, эхнэр нь бас ажилгүй мал дээр байдаг малчин хүмүүс. ******* надад хэлэхдээ “худгийн кольцо авсан” гэж ярьсан. Би нарийн зүйлийн мэдэхгүй байна. Асууж тодруулаагүй. 2016 оны 10 дугаар сард манай гэрт ирээд “намрын ажилд өвс татах гэсэн юм” гэж хэлж гуйгаад машин аваад явсан. *******, ******* нарыг гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй, сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,
11.Гэрч Я.ын 2017 оны 01-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... сумын 1 дүгээр багийн “Дөхөм” гэдэг газарт Болд төмөр ерөө голын уурхайгаас тэр хавийн хэсэг айлуудад гүний худаг гаргаж өгнө гэж ярьж байсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын дундуур цаг хугацаагаа нарийн хэлж мэдэхгүй байна. Намар нийт 5 ширхэг кольцог манай хажууханд буулгаж үлдээсэн юм. ийн ойр хавийн айлууд өвөлжөө рүүгээ буух гээд нүүгээд явчихсан юм. Тэр дугуй кольцонуудыг бид нар авч явах боломжгүй байсан учраас тухайн буулгасан газарт нь үлдээсэн юм. Уг компаний инженер гэх залуу тай холбогдож чадаагүй байж байгаад хэзээ билээ нэг утсаар ярьж тухайн кольцонуудыг алга болсныг мэдэгдсэн. Нийтдээ 5 ширхэг кольцо үлдээсэн юм. тэр хавьд байдаг 9 айл өрхөд гүний худаг гаргаж өгөх гэж байгаад үлдээсэн барилгын дугуй кольцо юм. Яг алдагдсаг цаг хугацаа он сараа мэдэхгүй байна. Албан ёсоор гарын үсэг зуруулж үлдээсэн зүйл байхгүй. гэх газрын хэсэг айлд худаг гаргаж өгнө гэж хэлээд тухайн үед манай гадаа буулгасан юм. Харж байгаарай л гэж хэлж байсан. Тэгээд өвөлжөө рүүгээ явах болоход уг кольцонуудыг авч явах боломжгүй тэнд нь үлдээгээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,
12.Гэрч У.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 11-ний өдөр өгсөн: ...******* бид хоёр эхнэр нөхөр. ******* манай нөхрийн дүү байгаа юм. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, жаахан ууртай, түргэн зантай хүн бусад байдлаар ямар нэгэн элдэв ааш зан гаргаад байдаггүй. 2016 оны 10 дугаар сарын дундуур байх он сараа сайн мэдэхгүй байна. Орой өвсөнд явж ирчихээд гэрээс 19 цагийн үед Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явсан. Хаашаа явлаа гэдгээ хэлээгүй. Орой хэд гэж ирсэн талаар мэдэхгүй байна. Би ******* гараад явахаар нь унтаад өгсөн юм. Өглөө сэрээд гараад харсан чинь өвөлжөөний хажууд 2 ширхэг кольцо байсан. Би ямар учиртай болохыг асуугаагүй. Надад ч хэлээгүй. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг, /хх 24-р ху/,
Шүүгдэгч Д.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 41-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 31-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 32-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 34-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 35-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 36-р ху/,
Шүүгдэгч Б.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 42-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 46-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 47-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 53-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 54-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх 55-р ху/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 6-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р ху/, битүүмжилсэн тээврийн хэрэгслийн гэрэл зураг, /хх 8-р ху, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-р ху/, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 17-р ху/, , гэрэл зургийн үзүүлэлт, /хх 37,56-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх 11-13-р ху/, Эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хх-ийн 81-р ху/, хохирлын үнэлгээ /хх-ийн 73-р ху/, хохирол төлөгдсөн тухай баримт, /хх 30-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх 39,40,57,58-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, битүүмжилсэн тээврийн хэрэгслийн гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд мөрийн баримт хавсаргах тогтоол, хохирлын үнэлгээ, хохирол төлөгдсөн тухай баримт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохиролоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.*******г хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэх тодорхойлолт ирүүлсэн боловч үүнийг нотлох албан ёсны эмнэлэгийн хянан магадлагааны комиссын дүгнэлт байхгүй тул үүнийг үнэлэх боломжгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хавтаст хэргийн 06-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн ДАХ улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг жинхэнэ эзэмшигч Т.д олгож, шүүгдэгч Д.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.1, 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, ДАХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэхмжлэгч, жинхэнэ эзэмшигч Т.д буцаан олгсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар шүүдэгч Д.*******, Б.******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг тэнцүү хувааж шүүгдэгч нараас тус бүр 500.000 /таван зуун/ мянган төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.*******, Б.******* нарт сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******, Б.******* нарт хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Д.*******, Б.******* нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй..
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор,хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН