| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307003340126 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,*******,*******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.ын мэдүүлэг /хх-12-13/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41-42/, гэрч ийн мэдүүлэг /хх-23-24/, гэрч ийн мэдүүлэг /хх- 16-17/, гэрч гийн мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Х.*******ын мэдүүлэг /хх-71-72/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-57-62/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-80/, өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх 7 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18-19 цагийн үед Налайх дүүргийн*******,******* хашааны гадна А., Х.******* нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар бие биеэ заамдалцан маргалдах явцад Х.******* нь А.ын нүүрэн тус газар чулуугаар цохих зэргээр зодож биед нь “эрүү ясны хугарал, хамар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-12-13 дугаар тал/
/хх-16-17 дугаар тал/
/хх-23-24 дүгээр тал/
/хх-41-42 дугаар тал/
/хх-97-99 дүгээр тал/
/хх-62 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.******* нь хохирогч А.ын нүүрэн тус газар нь чулуугаар цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 199 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч А.ын биед халдаж хүндэвтэр хохирол учруулсан ба хохирол төлбөрт 20,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 80,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг нь шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял санал болгож 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/258 дугаар захирамжаар тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...900,000 төгрөгөөр торгох...”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...700,000 төгрөгөөр торгох...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 35 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 230700334 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-01/, Хэрэг бүртгэлтийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан мөрдөгчийн тогтоол /хх-02-06/, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх-37/, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2307003340126 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол/хх-66-68/, яллагдагчийг эрэн сурвалжилсантай холбоотой баримтууд зэргээс үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болсон хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно” заасан үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, хохирогчид учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, *******.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ