Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 407 00174 0163 дугаартай хэргийг 04 оны 06 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр******* аймгийн ******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,*******д оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 04 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Соёлын ордны урд насанд хүрээгүй хохирогч Н.ийг хүүхэд алгадаж, дээрэлхсэн гэх шалтгааны улмаас нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 04 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Соёлын ордны урд насанд хүрээгүй хохирогч Н.ийг хүүхэд алгадаж, дээрэлхсэн гэх шалтгааны улмаас нүүр рүү гараараа цохиж биед нь дээд, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би айлгая гээд гарынхаа араар алгадах гээд цохитол өөрөө цочоод миний гарын ар хэсгээр цохиулаад уруулаас нь цус гарсан байсан. би хальт алгадна гэж бодсон. Тэгээд тэр хүүхдийг цагдаад аваачиж өгнө гэж айлгаж байгаад буулгаад явуулсан...” гэх мэдүүлгүүдээс гадна насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 4-43 дахь тал/, шинжээч С.Ням-Осорын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч Ш.ын мэдүүлэг/хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дахь тал/,    Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан “ гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж прокурорын зүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч О.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч  О.*******г Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцлийг хөнгөрүүлэх нөхцлөөр тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан  600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.*******г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

               

 

                                                                                                ДАРГАЛАГЧ,

                                                                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД