Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          6           21                                   2024/ШЦТ/535

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхболд

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтаст хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, эмэг эх, дүү нарын *** аймгийн *** сум, ** дугаар баг, **дүгээр хороолол, **дугаар байр, *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** дугаарын регистртэй,

*** овогт ***ын ***

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, **настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** аймгийн *** сумын ** дугаар баг, *** гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; эх, дүү нарын *** дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хэсэг,*** ** дугаар гудамж *** тоотод оршин суух,

ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/02 дугаартай захирамжаар шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 210 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 26 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг хорих ялыг биечлэн эдэлсэн,

*** дугаарын регистртэй, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч ***, *** нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ***-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ автовокзалын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол” (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт 52,4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” зочид буудлын гадна байрлуулсан ***улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ өөрийнхөө ирээдүйгээр баталж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Дахин мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулахыг шүүхээс хүсэж байна гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч ***, *** нар “өвс” гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол” (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт 52,4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн

гэрч ***“... 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр таксинд явж байхдаа *** гэдэг найзтайгаа уулзсан. *** надад ***д байдаг найзуудыг хот руу авчрах гэсэн юм гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд *** руу явсан. Бид хоёр ***д очоод ***, *** гэдэг 2 залууг аваад Улаанбаатар хот руу буцаад гарсан. Маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Улаанбаатарт ирсэн. Ингээд 18-ны өдөр би төрсөн өдрөө ***, ***, *** нарын хамт тэмдэглэж баар орж дараа нь буудалд хоносон. Тэгээд маргааш нь буюу 19-ний өглөө унтаж байгаад өдөр сэрээд дахин ууж байгаад орой нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байх “***” нэртэй буудалд орж дөрвүүлээ хоноод 20-ны өглөө би эхнэр ***тэй уулзах гээд 1 дүгээр хороолол явсан. Ингээд буцаад “***” нэртэй буудалдаа 14 цагийн үед ирсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Намайг цагдаа нар хамт явж байгаа юм уу гээд машинаас нэгжлэг хийсэн чинь хар өнгийн ууттай өвс гарч ирсэн. Би гайхаад найзуудаасаа асуусан чинь ***, *** хоёр надад хэлэхдээ ***аас суухдаа бид хоёр багажинд хувцаснуудтайгаа хамт хийсэн юм гэж хэлсэн.

Миний унаж явсан ***улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь манай аавын дүү *** гэдэг хүний эзэмшилд байдаг” гэсэн /1-р хх-н 81, 2-р хх-н 27/ мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч ***ы ***ын “... би 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ***, ***гэх найзтайгаа ***ийн машинтай ***-Уул аймаг руу явсан. ***д очиж ***ын найз *** гэдэг залуугийн гэрт очиж байгаад 17-ны орой ***, ***, ***бид дөрөв буцаад Улаанбаатар руу гарсан. Тэгээд *** аймгаас гарахын өмнө 00:00 цагийн үед ***ы автовокзалын тэндээс ***, *** хоёр мансууруулах үйлчилгээтэй өвс түүсэн. ***ын цүнхэнд хийгээд ***машиных нь ард хийчихсэн. Хотод 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө орж ирээд ***төрсөн өдрийг тэмдэглэж бааранд орсон. Дараа нь буудалд хоносон. Маргааш нь 19-ний өдөр дахиж уугаад буудалд орж хоноод 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө цагдаа нарт баригдсан. Тухайн өвснөөс би ***д нэг удаа, хотод орж ирээд нэг удаа хэрэглэсэн” гэсэн /1-р хх-н 90/ мэдүүлэг,

гэрч ***ын ***ын “... би 2021 онд ***улсын дугаартай Приус-20 маркийн машиныг төрсөн ах Эрдэнэбаярт авч өгч байсан. Ах нас барснаас хойш хүү ***нь унаж байгаа” гэсэн /1-р хх-н 83-84/ мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... *** ТА02301136, 2023.4.20 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг ...” гэсэн 1975 тоот дүгнэлт /1-р хх-н 41-42/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 43, 48/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Г-96 өвс а/д *** 2023.04.20 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельт 9 тетрагидроканнабинол /Delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Г-96 өвс а/д *** 2023.04.20” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 56.8 грамм, цэвэр жин 52.4 грамм байна” гэсэн 1974 тоот дүгнэлт /1-р хх-н 46-47/,

 

шинжээч **** “... манай байгууллага стандарт хэмжил зүйн газраар жингээ тогтмол хянуулж баталгаажуулдаг. Цагдаагийн байгууллага дээр ямар жингээр жинлээд жингийн зөрүү гараад байгааг хэлж мэдэхгүй байна. Ургамал анх нойтон байсан тохиолдолд жин багасах боломжтой” гэсэн /1-р хх-н 53/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ***ын *** “... 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай найз *** Улаанбаатар хотоос ***, ***нарын хамт ирсэн. Би *** хотод амьдардаг юм. Тухайн өдөр манай гэрт байж байгаад орой Улаанбаатар хот руу явах болоод гарах замдаа шинэ автовокзалын орчимд мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нэршилтэй ургамал ургадаг гэдгийг санаад *** бид хоёр түүж авахаар болсон. Тухайн үед бид нар ***машинтай явж байсан бөгөөд авто вокзалаас жаахан зайтай зогсоод *** бид хоёр очиж түүж аваад ***машинд хийсэн. Улаанбаатар хотод 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирээд бид нар хоорондоо маргалдаад *** яваад өгчихсөн. Удалгүй цагдаа нар ирсэн” гэж /1-р хх-н 186/,

 

шүүгдэгч *** “... 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ***, ***гэх хоёр найзтайгаа ***машинтай *** аймаг руу *** гэх найзыг очиж авахаар явсан. *** хотод очоод бид нар ***ын гэрт байж байгаад Улаанбаатар хот руу явахаар болоод шөнийн 00 цагийн орчимд шинэ автовокзалын тэнд зогсох үед *** энд өвс гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг гэж байсан гэж хэлэхээр нь бид хоёр түүе гэж тохироод тэндээс бага зэргийг түүсэн. Тэгээд тухайн өвсөө ***машинд нууцаар хийчихсэн. ***энэ талаар мэдээгүй, *** мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өдөр 06 цагийн орчим Улаанбаатар хотод орж ирээд буудалд байрласан ба буудалд байхад би нар хоорондоо муудалцаад би тэндээс гараад явчихсан. Намайг байхгүй үед цагдаа нарт баригдсан юм шиг байсан. *** бид хоёр тухайн өвснөөсөө хэрэглэж байхад *** харсан. ***т түүсэн гэдгээ хэлээгүй” гэж /1-р хх-н 199/ мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч ***, *** нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодог төдийгүй, нийгмийн хор аюул, хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцоор зохицуулсан.

 

Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, ялангуяа мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг шийдвэрлэхдээ уг гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох нь чухал.

 

Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх, түүнтэй хамаарал бүхий бусад хүмүүст анхаарал сэрэмжийг бий болгох, хорт зуршил, буруу үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас тухайн хүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой.

 

Энэ ч утгаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хянаад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолыг “... ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй ...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

 

Нөгөөтээгүүр “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хохирогчгүй гэмт хэрэг гэж үзэж болохгүй, харин ч нийгмийн хор аюул их буюу хүн ам, үндэстнийг сүйрүүлэх аюултай гэмт үйлдэл юм.

 

Иймд шүүх шүүгдэгч ***, *** нарыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “өвс”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлав. 

 

Нэр бүхий шүүгдэгч нарт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 528 дугаартай магадлалаар 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба өнөөдрийн байдлаар 45 хоног хоригдсоныг тэдгээрийн тус бүрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 212, 246/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 224, 248/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-н 78-79/, гэрч ***ийн мэдүүлэг /1-р хх-н 239/

***од холбогдох эрүүгийн хэргийн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 214-218/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/02 дугаартай захирамж /1-р хх-н 219-221/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... *** сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. *** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. *** сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 370 дугаартай дүгнэлт /1-р хх-н 57-58/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... *** сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** хэрэг болох өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. *** одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. *** сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 841 дугаартай дүгнэлт /1-р хх-н 61-62/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 52.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

  1. *** овогт ***ын ***, *** овогт *** нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “өвс”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ***, *** нарын тус бүрийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 52.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, *** нарт авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ