Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын эд холбогдох эрүүгийн *******07 00000 0332 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *******,*******од оршин суух хаягтай,

Урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн  147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял авч, уг ялыг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

******* овогт *******ын эд /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А. нь 20******* оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд *******, тоот гэртээ өөрийн Самсунг А7 загварын гар утсан дахь цахим тоглоомын “Покер” аппликейшныг ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй “No time cash 100%” гэсэн клуб нээн өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот, дүү Б.ийн эзэмшлийн Хаан банкны , найз Д.гийн эзэмшлийн Хаан банкны тоот, найз Б.ын эзэмшлийн Хаан банкны тоот, эх Х.ийн эзэмшлийн Хаан банкны тоот, найз А.ы эзэмшлийн Хаан банкны тоот дансыг тус тус ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    

Гэрч Н.гийн өгсөн: “...Найз нь саяхан ажлаасаа гарчихсан. Одоо онлайн покер ажиллуулж байгаа юм. Чи найздаа өөрийнхөө дансыг өгөөч ээ гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны дугаартай дансыг ашиглуулахаар болоод ийн утсанд өөрийн Хаан банкны интернет банкыг нэвтрүүлж өгсөн...Найз миний дансыг 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс *******-ны өдрийн хооронд ашигласан. Тэгсэн чинь 20******* оны 10 дугаар сарын *******-ны өдөр утсаар яриад миний дансыг банкнаас хязгаарлачихсан талаар хэлэхээр нь би банк руу яриад асуусан чинь “Цагдаагийн байгууллагаас хязгаарлачихсан байна” гэж хэлсэн…Миний мэдэхээр Мухамедтай ярихад найз ын дансыг ашиглаж байгаа талаар хэлж байсан. Бид хоёр найзууд учир би өөрийн дансыг үнэ төлбөргүй хэрэглүүлсэн юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Гэрч Х.ийн өгсөн: “...Манай том хүү нь ажил хийж байгаад 20******* оны 10 дугаар сард ажлаасаа гарсан юм. Хүү нь ажилгүй гэртээ байж байх үедээ гар утсаараа тоглоом тоглоод л байна гэж бодож байсан юм. 20******* оны 10 дугаар сарын эхээр би ажлын газраараа аяллаар гадаад явчхаад хүрч ирсэн чинь 15-ны өдөр байж магадгүй хүү надаас Хаан банкны интернэт банкаа түр ашиглуулаач гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өгсөн юм. Миний Хаан банкны интернэт банканд хүү ийн данс давхар холбогдчихсон байдаг тул хүү миний болон хүү ийн дансыг ашигласан юм. Би ашиглаад яг юу хийж байгааг мэдэхгүй байж байгаад саяхан цахим мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, 

  

Гэрч А.ы өгсөн: “...Би найз залуу ийг найзуудтайгаа нийлэн цахим мөрийтэй тоглоом тоглодог талаар бол мэднэ. Заримдаа би мөнгө өгч дэмждэг байсан юм. 20******* оны 10 дугаар сарын эхээр найз залуу надтай уулзах үедээ надаас Хаан банкны интернэт банкаа өгч байгаач ээ гэж хэлэхээр нь би шууд зөвшөөрөөд өөрийнхөө интернэт банкийг өгсөн юм. Би Хаан банкны мессеж үйлчилгээ аваагүй тул гар утсанд миний дансанд хэдэн төгрөг орж, гарч байгаа гүйлгээний талаар мэдэгдэл ирээгүй. Мөн би найз залуу эд зөвхөн өөрийн Хаан банкны дугаартай дансыг ашиглуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Гэрч Б.ын өгсөн: “... надаас хэргэлддэггүй дансаа түр өгчих гэж хэлэхээр нь би Хаан банкны 577902*******5 дугаарыг ашиглуулахаар өгсөн чинь маргааш нь би өөрийнхөө өгсөн данс руу ороод шалгасан чинь данс 0 болчхоод гүйлгээ хийж болохгүй байсан. Тэгэхээр нь би ээс чи миний дансыг яачихсан юм бэ гэж асуусан чинь “Найз нь цахим мөрийтэй тоглоом ажиллуулаад хязгаарлуулчихсан юм” гэж хэлсэн. Би найз ад зөвхөн 20*******  оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг шилжих шөнө л ашиглуулсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Шүүгдэгч А.ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 онд Pokerrr 2 гэсэн аппликейшн ашиглаж хааяадаа зугаагаа гаргаж цахимаар мөрийтэй тоглоом тоглодог байсан. Тухайн үедээ өөрөө клуб нээгээд тоглуулвал гайгүй ашиг олох боломжтой юм байна гэж бодсон. Хүмүүсээс ч гэсэн дам яриа сонсож байгаад хүнээр Pokerrr аппликейшн дээр яаж клуб нээдэг талаар заалгаад 20******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр “No time cash 100%” нэртэй клуб нээсэн. Тухайн клубтээ хүмүүсийг татаж оруулахын тулд эхлээд 5000 төгрөгийн ширээнд хүмүүсийг үнэгүй тоглуулсан. Тэгээд манай клубт нэлээн хүн элссэний дараагаар 5000, 10.000 төгрөгийн ширээнүүд нээж тоглуулж эхэлсэн. Ингээд 20******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглуулж байгаад миний покер тоглуулж байхдаа ашиглаж байсан 6 данс зургуулаа хаагдаад цаашид тоглуулахаа больсон. Ингээд 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудахаар нь гар утасны Pokerrr 2 аппликейшн дээрх өөрийнхөө нээсэн клубыг устгачихаад яваад очисон…Би нийт өөрийн 1 данс, найз гийн 1 данс, найз ын 1 данс, найз охин ы 1 данс, ээж Нургулийн 1 данс, дүү ийн 1 данс зэрэг нийт 6 дансыг ашигладаг байсан. Өөр ямар нэгэн данс бол ашиглаагүй. Өмнө нь покер тоглуулж үзэж байгаагүй, анх удаагаа туршиж үзээд эхэлж байсан юм. Өмнө нь өөрөө покер сонирхдог байсан болохоор тоглох төдий байдаг байсан юм…миний ажиллуулсан No time cash 100% нэртэй клубт 1000 орчим хүн элссэн байсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна…клубээ нэг устгачихвал эргэж сэргээж болдоггүй юм билээ, гэхдээ шинэ клуб нээхэд их амархан, фэйсбүүк хаяг нээхээс ч амархан 1 минутын дотор л нээчихдэг. Би өөр клуб нээгээгүй ганцхан клуб л нээгээд дөнгөж эхлүүлж байсан юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “...А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Иймд 20.17 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар түүнийг 2000 мянган нэгжтэй тэнцэх буюу 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг олох 726.500 төгрөгийг улсын орлого болгох....гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч А.эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч А. нь 20******* оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд *******, тоот гэртээ өөрийн Самсунг А7 загварын гар утсан дахь цахим тоглоомын “Покер” аппликейншныг ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй “No time cash 100%” гэсэн клуб нээн өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот, дүү Б.ийн эзэмшлийн Хаан банкны , найз Д.гийн эзэмшлийн Хаан банкны тоот, найз Б.ын эзэмшлийн Хаан банкны тоот, эх Х.ийн эзэмшлийн Хаан банкны тоот, найз А.ы эзэмшлийн Хаан банкны тоот дансыг тус тус ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүгдэгч А.ын өгсөн: “...Би 2020 онд Pokerrr 2 гэсэн аппликейшн ашиглаж хааяадаа зугаагаа гаргаж цахимаар мөрийтэй тоглоом тоглодог байсан. Тухайн үедээ өөрөө клуб нээгээд тоглуулвал гайгүй ашиг олох боломжтой юм байна гэж бодсон. Хүмүүсээс ч гэсэн дам яриа сонсож байгаад хүнээр Pokerrr аппликейшн дээр яаж клуб нээдэг талаар заалгаад 20******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр “No time cash 100%” нэртэй клуб нээсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Н.гийн өгсөн: “...Найз нь саяхан ажлаасаа гарчихсан. Одоо онлайн покер ажиллуулж байгаа юм. Чи найздаа өөрийнхөө дансыг өгөөч ээ гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны дугаартай дансыг ашиглуулахаар болоод ийн утсанд өөрийн Хаан банкны интернет банкыг нэвтрүүлж өгсөн...” гэх, гэрч Х.ийн өгсөн: “...Миний Хаан банкны интернэт банканд хүү ийн данс давхар холбогдчихсон байдаг тул хүү миний болон хүү ийн дансыг ашигласан юм. Би ашиглаад яг юу хийж байгааг мэдэхгүй байж байгаад саяхан цахим мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.ы өгсөн: “...Би найз залуу ийг найзуудтайгаа нийлэн цахим мөрийтэй тоглоом тоглодог талаар бол мэднэ. Заримдаа би мөнгө өгч дэмждэг байсан юм...” гэх, гэрч Б.ын өгсөн: “...ээс чи миний дансыг яачихсан юм бэ гэж асуусан чинь “Найз нь цахим мөрийтэй тоглоом ажиллуулаад хязгаарлуулчихсан юм” гэж хэлсэн. Би найз ад зөвхөн 20*******  оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг шилжих шөнө л ашиглуулсан…” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  нь эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.эд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн  гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Шүүгдэгч А. нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.эд холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “...2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч А.эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 726500 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөнөөс гаргуулж улсын орлого болгох нь үндэслэлтэй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас 20******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №52 дугаартай “ хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоолоор “Б.ийн эзэмшлийн Хаан банкны , , тоот данснуудын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хязгаарлалтаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.эд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 726.500  төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт оруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас 20******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №52 дугаартай “ хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай “ тогтоолоор Б.ийн эзэмшлийн Хаан банкны , , тоот данснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахыг Хаан банк ХХК-д даалгасугай.

 

6. Шүүгдэгч А. нь бусдад төлөх төлбөртэй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД