Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01033

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01033

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2021 05 27 181/ШШ2021/01033

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,18-р хороо, Бэлхийн 45-50а тоотод оршин суух, Шаазгай овогт Дамдингийн Тэрбиш /РД:ОЮ70030800/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 9-р хороо, 97г байр 18 тоотод оршин суух, Жалав овогт Басангийн Алтанцоож /РД:ОЭ70020998/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Хас банкны төв байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т оршин байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 13-р хороо, 14-р хороолол, Скай таун хотхон, 90б байр В1-3 тоотод оршин байрлах, Хөрөнгө-Эстимэйт ХХК /РД:5932424/ нарт холбогдох,

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/78 тоот үнэлгээг хүчингүй болгуулах, 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанцоожийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ануужин, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрээр Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр-Алтай ХХК нараас 260.693.603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанкинд олгохоор шийдвэрлэсэн. Б.Алтанцоож, Д.Тэрбиш бидний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009279, Г-2203004515 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50А тоот хаягт байрлах, 96 м.кв дэлгүүрийн 1 зориулалттай барилга, 612 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгийг 109.161.230 төгрөгөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019931, Г-2203004514 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50Б хаягт байрлах, 517,75 м.кв хувийн сууц, 553 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгийг 617.266.890 төгрөгөөр тус тус үнэлснийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн.

Иргэний хуульд зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 109.161.230 төгрөгийн 70 хувиар тооцон 76.412.861 төгрөгөөр, 617.266.890 төгрөгийн 70 хувиар тооцон 432.086.823 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтооно гэж мэдэгдэж байгаа нь бидэнд туйлын хохиролтой байна.

Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/71 тоот үнэлгээний тайландаа бидний өмчийг бүрэн үнэлж чадаагүйгээс гадна зах зээлийн үнэлгээ гаргахдаа хэт явцуу мэдээлэл, судалгаанд тулгуурлаж өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой байдлаар үнэлжээ.

Төлбөр төлөгч Б.Алтанцоож, Д.Тэрбиш бид үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 96 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөр, 517,75 м.кв талбайтай цэцэрлэгийн барилгыг 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны саналыг өгсөн боловч төлбөр авагч Хасбанк зөвшөөрөөгүй учир үнэлгээ хийлгэсэн гэж ойлгож байна.

Гэхдээ шийдвэр гүйцэтгэгч бидний гаргаж өгсөн үнийн саналыг хэрхэн доогуур үнэлсэнийг огт анхаарахгүй харин ч албадан дуудлага худалдаанд оруулна гэж байгаад харамсаж байна. Дэлгүүрийн барилгын 96 м.кв талбайг өөрсдийн хөрөнгөө зарцуулж өргөтгөн одоо 320 м.кв талбайтай болсон байхад шинжээч томилсон тогтоол болон улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан 96 м.кв"-аар багасган үнэлсэнээс гадна нийт талбайг 246 м.кв гэж буруу хэмжсэн байгааг зөвшөөрөхгүй байна. 517,75 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж тоноглогдсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн барилгыг 617.266.890 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Ийм хэмжээний талбай бүхий барилгатай цэцэрлэгийн барилгын зах зээлийн үнэлгээ 2-3 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байхад бүр илтэд доогуур үнэлгээг тогтоосон.

Мөн дэлгүүрийн болон цэцэрлэгийн барилга байрлаж байгаа гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн 2 газрыг үнэлгээнд оруулаагүй, орхигдуулсан байна. Шинжээчээр ажилласан Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож чадаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж зааснаар нэхэмжлэл гаргаж байх тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/71 тоот үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Хас банк ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2019/00185 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2019 оны 564 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/00097 тоот тогтоолоор Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр Алтай ХХК нараас 259,169,605 төгрөгийг гаргуулан Хас Банкинд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурьдагдсан барьцаа Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 45-р гудамж 50б тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц, СБД 18-р хороо Бэлхийн 45-р гудамж 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16-р хороо Бэлхийн задгайд байрлах, улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 45-р гудамж 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тогтоол үйлдэн хураасан байх бөгөөд талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үнэлгээ тогоолгохоор хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон.

Төлбөр авагч ХасБанк нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр ирүүлсэн тайлангаар нийт 726,428,120 төгрөг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: үнэлгээнд харьцуулалт хийхэд тохиромжгүй хөрөнгүүдийн мэдээлэл ашигласан, тохируулга хэрэглээгүй, өртгийн болон орлогын хандлагын аргаар үнэлгээ хийсэн гэх боловч тооцооллоо тайланд оруулаагүй, хөрөнгийн ашиглалт, чанар байдлын талаар нарийн тодорхойлж бичээгүй, элэгдэл хорогдол тооцоогүй байна.

Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн тогтоосон 726,428,120 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХасБанкны урьдчилан төлсөн үнэлгээний хөлс 1,000,000 төгрөгийг шаардлага хангахгүй бодитой бус үнэлгээ тогтоосон Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож болон Хас банк ХХК нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрээр Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр-Алтай ХХК нараас 260,693,603 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Алтанцоож, Д.Тэрбиш нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009279, Г-2203004515 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50А тоот хаягт байрлах, 96 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга, 612 м.кв талбайтай газар, үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019931, Г-2203004514 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50Б тоот хаягт байрлах 517,75 м.кв хувийн сууц, 553 м.кв талбайтай газар үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн хөрөнгүүдэд үнэлгээг хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хөрөнгө-Эстимэйт ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан журмын дагуу хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож, Хас банк ХХК нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөрөнгө-Эстимэйт ХХК нарт холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 29ий өдрийн 01/78 тоот үнэлгээг хүчингүй болгуулах, урьдчилан төлсөн үнэлгээний хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар эс зөвшөөрч маргасан бол хариуцагч Хөрөнгө-Эстимэйт ХХК нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр-Алтай ХХК нараас 260.693.603 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хас банк ХХК-д олгохоор,

хариуцагч нар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох: а. Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц

б. Сүхбаатар дүүрэг,18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар

в. Сүхбаатар дүүрэг,16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн 2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга

г. Сүхбаатар дүүрэг,18 дугаар хороо, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулах,

ИХШХШТХ-ийн 53.1.1, 56.1-д зааснаар Шинжээчийн ажлын хөлс 343.946.5 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч А.Шижирмаад /Голомт банкны 1109188336 тоот данс/ олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр-Алтай ХХК нараас 260.693.603 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын а хэсгийн ...502б... гэснийг 50б гэж, ...Ү-2203029931 гэснийг Ү-2203019931 гэж, б хэсгийн ...502б тоот... гэснийг 50б тоот гэж, в хэсгийн ...улсын бүртгэлийн 2203009279 ... гэснийг улсын бүртгэлийн Ү-2203009279 гэж, г хэсгийг Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, уг магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/00097 дугаартай тогтоолоор хэвээр үлдээжээ./хх-ийн 22-36 дахь талд/

 

Төлбөр төлөгч нь 181/ШШ2019/00185 дугаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч нь хүсэлтээ гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 181/ГХ2020/00324 тоот гүйцэтгэх хуудас бичигдснээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20280438 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Алтанцоож, Д.Тэрбиш, Ихэр-Алтай ХХК нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явуулахыг 226 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Ононтамирт даалгасан байна./хх-38 дахь талд/

 

Уг тогтоолын дагуу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20280438/13, 20280438/14 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар төлбөрийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газрыг битүүмжлэх ажиллагааг төлбөр төлөгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож нарыг байлцуулан тогтоолыг үйлдэж, тэдгээрт уг хөрөнгүүдийг хариуцуулсан ба шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлджээ./хх-ийн 45-49 дэх талд/

 

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20280438/15 болон 20280438/16 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газрыг болон Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв талбайтай хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус хураан авч, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэхүү ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчинтэй гэж үзнэ./хх-ийн 50-54 дэх талд/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийг төлөхөөр тогтоосон хугацаанд төлбөр төлөгч нар үүргээ биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Хас банк ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 28/4575 тоот албан бичгээр ...төлбөр төлөгч нараас битүүмжилж, хураасан хөрөнгүүдийн гаргасан үнэлгээг зөвшөөрөх боломжгүй тул хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгож, албадан худалдаанд оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 55 дахь талд/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ихэр-Алтай ХХК-ийн захирал Б.Алтанцоож нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 45-50 тоотод байрлах Ү-2203009279, Г-2203004515 дугаартай дэлгүүрийн барилгыг 500 сая төгрөг, газрыг 50 сая төгрөгөөр үнэлж байна гэсэн хүсэлтээр үнийн санал гаргасан ба энэ талаар болон төлбөр авагчийн төлөөлөгч С.Батцэцэгтэй утсаар ярьж, төлбөр төлөгчийн гаргасан энэхүү үнийн саналыг танилцуулсан атал хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь үнэлгээ тогтоолгох хүсэлтээ гаргасан, дахин хүсэлт өгөх шаардлагагүй гэснийг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдэж, баримтжуулжээ./хх-ийн 56-58 дахь талд/

 

Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нь төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч нь талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор хуульд заасныг үндэслээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/465 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахаар болсныг тухайн өдрөө төлбөр төлөгч Д.Тэрбишид танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдсэн ба шинжээчээр томилсон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяад эрх, үүрэг тайлбарлан өгч баримт үйлдсэн байна. /хх-59-61 дэх талд/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/465 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээч Б.Батзаяад шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газрыг 109,161,230 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газрыг 617,266,810 төгрөгөөр тус тус үнэлж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 01/78 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4-226/35665, 4-226/35666 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож болон төлбөр авагч Хас банк ХХК нарт эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 64-96 дахь талд/

 

Төлбөр төлөгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож, төлбөр авагч Хас банк ХХК нар үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хүлээн авч, үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдөр тус тус шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн захирал Б.Бат-Энх нь Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй үнэлгээчин Б.Батзаяад итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Д.Тэрбиш, Б.Алтаншагай, Ихэр-Алтай ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 726,428,120 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул хуульд нийцсэн гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож, Д.Тэрбиш нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/71 тоот үнэлгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ба Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлцсэн баримт үйлдэхдээ мөн ...01/71 тоот гэсэн боловч хэргийн баримтаар Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/78 тоот үнэлгээний тайланг гаргасан байх тул тухайн баримтыг үндэслэн шүүх шийдвэрт зөв тодорхойлох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-д холбогдох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газрыг 109,161,230 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/78 тоот үнэлгээг хүчингүй болгуулах, урьдчилан төлсөн үнэлгээний хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож, Хас банк ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож нар дэлгүүрийн барилгын 96 м.кв талбайг өөрсдийн хөрөнгөө зарцуулж өргөтгөн одоо 320 м.кв талбайтай болсон байхад шинжээч томилсон тогтоол болон улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан 96 м.кв"-аар багасган үнэлсэнээс гадна нийт талбайг 246 м.кв гэж буруу хэмжсэн, мөн 517,75 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж тоноглогдсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн барилгыг 617.266.890 төгрөгөөр үнэлсэн, дэлгүүрийн болон цэцэрлэгийн барилга байрлаж байгаа гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн 2 газрыг үнэлгээнд оруулаагүй, орхигдуулсанд гомдолтой. Ийм хэмжээний талбай бүхий барилгатай цэцэрлэгийн барилгын зах зээлийн үнэлгээ 2-3 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байхад бүр илтэд доогуур үнэлгээг тогтоосон. гэж гомдлын үндэслэл шаардлагаа тодорхойлсон боловч энэ талаарх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нар тухайн хөрөнгийн хэмжээг томсгож өргөтгөсөн, тохижуулж тоноглосон зэрэг байдлаа улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн баримт бичигт үндэслэн шинжээч хөрөнгийг үнэлэх үүрэгтэй.

 

Мөн Хас банк ХХК нь үнэлгээнд харьцуулалт хийхэд тохиромжгүй хөрөнгүүдийн мэдээлэл ашигласан, тохируулга хэрэглээгүй, өртгийн болон орлогын хандлагын аргаар үнэлгээ хийсэн гэх боловч тооцооллоо тайланд оруулаагүй, хөрөнгийн ашиглалт, чанар байдлын талаар нарийн тодорхойлж бичээгүй, элэгдэл хорогдол тооцоогүй гэж гомдлын үндэслэл шаардлагаа тодорхойлсон боловч үүнийг нь шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, түүнтэй холбоотой төлсөн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар буюу эд хөрөнгө битүүмжлэх, хураах, ажиллагаанд гомдол гаргаагүй, ажиллагаа хүчин төгөлдөр болсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөрөнгө-Эстимэйт ХХК нарт холбогдуулан гаргасан, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/78 тоот хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, урьдчилан төлсөн үнэлгээний хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож, Хас банк ХХК нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тэрбиш, Б.Алтанцоож нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн төлсөн /28,550+70200/ 98,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/13848 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ