| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РК:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Б.той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлийн өвдгөөр өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 дугаар сарын 8-ны өдөр амралтад яваад өглөө дөрвүүлээ сагс тоглох гээд шийд рүү гараад шийдэн дээрээ маргалдаж муудалцаад дууссан. Тэгээд Б.т хөнгөн гэмтэл учирсан, гэмтлийнх нь талаар би зөндөө уучлалт гуйж очсон боловч хүлээж аваагүй. Тэгээд 5.000.000-6.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд мөнгөө өгчих юм бол өргөдлөө татаад авчихна гэсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* намайг тоглуулахгүй зууралдаад байхаар нь болиоч гээд гараа татсан чинь ******* давраад байгаарай гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...намайг сандал дээр очоод сууж байхад ******* шууд хүрч ирээд нүүр рүү гараараа цохиж толгой руу өвдөглөж зодсон... ” гэх мэдүүлэг /хх-9-13 дахь тал/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сагс тоглож байгаад *******, хоёр бие биеэ түлхэлцэж байгаад түүнээсээ болоод маргалдсан. Энх-очир *******ын нүүр хэсэгт нь цохисон. Үүнээс болж тэр хоёр зодоон хийгээд ******* нь гараараа ын чамархай хавьд нь цохиход толгойноос нь цус гарсан мөн шанаа нь хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-15-17 дахь тал/,
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, хоёр бие биеэ хамгаалаад тоглож байгаад хоорондоо муудалцсан. Нэг мэдэхэд хоорондоо барилцаж аваад барилцаж авсан...сагс тоглож байгаад дахин нэг харахад нүүрээ барьчихсан, нүд нь хавдсан хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-19-21 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 306 дугаартай “...Б.ын биед зүү, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-30-31 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын яллагдагчаар өгсөн: “...би той түлхэлцээд үүнээсээ болоод хэрэлдээд харилцан зодолдсон би түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн, миний толгой руу бас хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-49-50 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-6 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдөр согтуурсан үедээ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт Б.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.ын толгой хэсэгт нь гараар цохиж, хөлийн өвдгөөр өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Б.той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлийн өвдгөөр өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...би той түлхэлцээд үүнээсээ болоод хэрэлдээд харилцан зодолдсон би түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн ” гэх мэдүүлэг, хохирогчийн Б.ын өгсөн: “...миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...намайг сандал дээр очоод сууж байхад ******* шууд хүрч ирээд нүүр рүү гараараа цохиж толгой руу өвдөглөж зодсон...” гэх мэдүүлэг зэргээс гадна Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сагс тоглож байгаад *******, хоёр бие биеэ түлхэлцэж байгаад түүнээсээ болоод маргалдсан. Энх-очир *******ын нүүр хэсэгт нь цохисон. Үүнээс болж тэр хоёр зодоон хийгээд ******* нь гараараа ын чамархай хавьд нь цохиход толгойноос нь цус гарсан мөн шанаа нь хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг, Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, хоёр бие биеэ хамгаалаад тоглож байгаад хоорондоо муудалцсан. Нэг мэдэхэд хоорондоо барилцаж аваад барилцаж авсан...сагс тоглож байгаад дахин нэг харахад нүүрээ барьчихсан, нүд нь хавдсан хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №306 дугаар: “...Б.ын биед зүү, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн зүгээс хохирол, төлбөртэй холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б. нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Б. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД