| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн *******07 00000 0159 дугаартай хэргийг 20******* оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинаасаа буухдаа хаалгаар нь миний машиныг 2-3 удаа хүчтэй савж цохисон би “зөөлөвч байхгүй хүний машиныг болиоч” гэж хэлэхэд энэ одоо зөөлөвч үү гэж хэлээд намайг ирээд үсдэж татаж доошоо дараад миний уруулаас маажсан, мөн миний баруун гарын шуу хэсэгт хазаж хоёр гар маажсан... ” гэх мэдүүлэг /хх-6-7 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаартай “...Х.гийн биед доод уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-14-15 дахь тал/,
Хохирогч Х.гийн 20******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж авсан талаарх хуудас /хх-ийн 12 дахь тал/,
Шүүгдэгч З.*******ийн яллагдагчаар өгсөн: “...миний машины хаалгыг өөрийнхөө машины хаалгаар цохиод байхаар нь “зөөлөвчгүй хэсгээрээ цохиод байна ш дээ” гээд гараараа заагаад тонгойтол тухайн эмэгтэй миний үснээс зулгаагаад над руу дайраад байсан би тухайн үед юу гээд орилоод байгааг нь ойлгоогүй,...намайг үсдээд тавихгүй байсан учир тэр эмэгтэйн нүүрийг маажиж, гараас нь хазаж тавиулахыг оролдсон...тэр эмэгтэй миний араас ирээд дахин над руу “чи миний нүүрийг маажчихлаа, би чамайг одоо алж байж л санаа амарна” гээд дайрч байгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-29-30 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч З.******* 20******* оны 05 дугаар сарын 13-ны шөнө 2 цагийн үед дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Флори Ресорт Монголиа” амралтын газрын тээврийн хэрэгслийн зогсоол дээр согтуурсан үедээ хөлс, Х.тай маргалдаж, түүний бүснээс зулгаах, уруулыг маажих, гарын шууг хазах, маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч З.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч З.******* нь 20******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 02 цагийн үед дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын тээврийн хэрэгслийн зогсоолд Х.тэй маргалдаж, түүний үснээс зулгаах, уруулыг маажих, гарын шууг хазах, хоёр гарыг нь маажих зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч З.*******ийн өгсөн: “...намайг үсдээд тавихгүй байсан учир тэр эмэгтэйн нүүрийг маажиж, гараас нь хазаж тавиулахыг оролдсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн З.гийн өгсөн: “...намайг ирээд үсдэж татаж доошоо дараад миний уруулаас маажсан, мөн миний баруун гарын шуу хэсэгт хазаж хоёр гар маажсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар: “...Х.гийн биед доод уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Х.г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч З.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох, уг торгох ялыг 5 дугаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан “ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой 47,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийн тус тус хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт дээрх хохирол төлбөрүүдийг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД