Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000046  дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ******* овгийн *******гийн ******* ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд байрлах “Баян******* аймгийн зарын нэгдсэн бүлгэм” гэсэн нэртэй группт “хашаа зарна” гэсэн зарыг байршуулан, уг зарын дагуу хашаа худалдан авах зорилгоор холбогдсон иргэн *******д Баян******* аймгийн Баян******* сумын 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 1436 тоот хашааг үзүүлэх, урьдчилгаа 4,500,000 төгрөгийг авах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдад худалдан борлуулах бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч *******гийн 4,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2023 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед фейсбүүк цахим сүлжээнд байрлах “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” гэсэн нэртэй группт “хашаа зарна, хувь лизинг хийж болно” зарыг байршуулан, уг зарын дагуу хашаа худалдан авах зорилгоор холбогдсон иргэн т Баян******* аймгийн Баян******* сумын 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 1436 тоот хашааг үзүүлэх, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг авах, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хашааг суллах өгөх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдад худалдан борлуулах бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч т 3,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу иргэн тай холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр багийн дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 сарын түрээсийн урьдчилгаа 800,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлж сууна” гэсэн зарын дагуу иргэн тай холбогдон Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр баг дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800,000  төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 30,000 төгрөг нийт 830,000 төгрөгийг шилжүүлэн авсан

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлж сууна” гэсэн зарын дагуу иргэн тэй холбогдон Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр баг дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 340,000 төгрөгийг, бэлнээр 260,000 төгрөгийг, нийт 600,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 23- ны өдөр “Заяа Заяка” гэх фейсбүүк хаягаас Завхан аймгийн нэгдсэн зарын группт буйдангийн бүрээс болон порлон солино гэх хуурамч зар байршуулан хохирогч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаарын ХААН банкны тоот дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр 440,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  фейсбүүк олон нийтийн сүлжээнд “ванны өрөөний шилэн хаалт хийнэ” гэх утга бүхий зар байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч ээс 2024 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдөр нийт 830,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын ХААН банкны дансаар 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 02 дугаар сарын 18- ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт болон шилэн хана, шилэн тавиур, хоргоны захиалга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж, түүний дагуу холбогдсон иргэн “угаалгын өрөөний шилэн хаалт хийнэ” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төгрөг, нийт 230,000 төгрөгийг авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 18- ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт болон шилэн хана, шилэн тавиур, хоргоны захилга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж, түүний дагуу холбогдсон иргэн д “гал тогооны шилэн тавилга хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны *******, тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд нийт 380,000 төгрөгийг авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 02 дугаар сарын 20- ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт хийнэ” гэсэн агуулгатай хуурамч зарыг байршуулан, уг зарын дагуу ванны шилэн хаалт хийлгэх зорилгоор холбогдсон иргэн ийн Баян******* аймгийн Баян******* сумын 10 дугаар багийн тоот гэрт шилэн хаалтны хэмжээ авах, урьдчилгаа 350,000 төгрөг,  2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед хийж шил хагарсан, дахин шил авахаар төгрөгийг авах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч ийн 350,000 төгрөгийг бэлнээр, 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  цахим хэрэгсэл ашиглан, хуурч фейсбүүк цахим сүлжээнд “Дүшний шилэн хаалга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулсны дагуу иргэн нь төөрөгдөлд оруулж Төв аймгийн Зуунмод суманд байхдаа дугаарын утсаар холбогдон захиалга өгч, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 230,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу шилжүүлэн залилан авч бусдад нийт 12,990,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Би эцэг, эхээсээ тусдаа амьдрах гээд *******аас хашаа худалдан авахаар тохиролцсон. Тэгээд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд дараа нь 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг ааваасаа авч *******ы данс руу шилжүүлсэн. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…2023 оны 10 дугаар сарын 15-ны үед Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм гэх нэртэй фейсбүүк бүлгэмд “Хашаа зарна” гэсэн агуулгатай 96-тай утасны дугаартай зар байсны дагуу 96-тай дугаараар нь холбогдож яриад Баян******* сумын 3-р баг байдаг Элбэг дэлгүүрийн хойд талын антентай толгойн хажууд байсан хашааг очиж үзсэн. Тухайн хашааг 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод  хашааны бичиг баримтыг нь харъя гэтэл дараа харуулна гэсэн. Тэгээд 3,500,000 төгрөг *******ы  ******* тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 10  дугаар сарын 17-ны өдөр мөн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь энэ хашаа миний өөрийн хашаа гэж хэлсэн. Би бичиг баримтыг нь харъя гэтэл би хотод явна харуулах боломжгүй байна, эхнэрийн бие муудаад байна хашааны мөнгөө өгөөдхөөч гэж хэлж байсан. Дараа нь бас манай эхнэр өнгөрчихлөө гэж хэлж байсан. Тэгээд дараа нь худалдаж авсан хашаандаа нүүрс буулгасан чинь нэг танихгүй айл бууж байсан. Тэгээд тэр айлтай уулзсан чинь манайх энэ хашааг худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд хулхидуулсан гэдгээ мэдсэн…гэх мэдүүлэг /2 хх-ийн 18-19/,

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа асуух зүйл байхгүй. Би одоо мэдүүлэг  өгөхөөс татгалзаж байна, гэхдээ би хийсэн хэргээ хүлээж байна, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа..гэх мэдүүлэг /3 хх-ийн 219-220/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Баян******* аймгийн зарын групп дээр “байр түрээсэлж сууна” гэсэн зар тавиад би өөрийнхөө гар утасны дугаарыг үлдээсэн байсан.  ******* гэж хүн миний дугаар руу залгаад би байр түрээсэлнэ гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхээр болоод 4 дүгээр баг, дүгээр байрны 01 тоотод очиж ******* гэж хүнтэй уулзаад тухайн байрыг нь үзээд түрээсэлж суухаар тохирч 800,000 төгрөгийг ******* гэж хүний ******* гэх данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд маргааш  30,000 төгрөг *******д өгсөн,  нийтдээ 830,000 төгрөг өгсөн боловч маргааш оруулна тэгж байгаад оруулна гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болчихсон нөгөө байр дээрээ очтол Баярдалай гэж хүн бас би байр түрээслэх гэж байгаад залилуулчихлаа гэж хэлээд байж байсан....гэх мэдүүлэг /1 хх-ийн 9-10/,

.Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* гэгчтэй утсаар холбогдож байр түрээслэх талаар ярилцаж улмаар Баян******* сумын 4 дүгээр баг, дүгээр байрны 01 тоотод би эхнэр гийн хамт очиж ******* гэж хүнтэй уулзсан. Тухайн үед уулзахад түрээслэх гэж байгаа байранд нь орж үзэхэд *******  нь 2 насны хүүхэдтэй хамт гурвуулаа байсан,  эхнэр хүнд өвчинтэй хотод эмчилгээтэй байгаа тийм учраас бид хотод түр хугацаагаар амьдарна  тухайн байраа түрээслэх гэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд нэг сарын түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг гэж тохиролцож, 2 сарын урьдчилгаа 800,000 төгрөгийн *******ы  ******* тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр эхнэр гийн Төрийн банкны данснаас интернэт банкаар шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орохоор тохиролцсон, тэр өдөр *******той холбогдоход  ажил амжихгүй байна 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байрандаа оруулна гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 03-ны өдөр *******тай би өөрөө түрээслэх гэж байгаа байрандаа очиж *******тай уулзахад 2 хүүхдээ хот руу явуулчихсан би эмчилгээний мөнгө яаралтай олох хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би байрандаа хэзээ орох талаар асуухад бидэнд яаралтай мөнгөний хэрэг байгаа учраас түрээсийн мөнгөө 1 сарын 300,000 төгрөг болгоё одоо дахин 400,000 төгрөг нэмж өгөөд  4 сарын урьдчилгаа тооцъё гэж хэлснээр  харилцан тохиролцож *******ы данс руу нэмж 200,000 төгрөг шилжүүлсэн,  байранд орох үедээ дахин 200,000 төгрөг өгөхөөр болсон. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* руу залгаж байрандаа орох талаар асуухад  өнөөдөр хагас сайн өдөр эхнэр муу өдөр байрандаа хүн оруулж яах юм маргааш нь  2023 оны 11 дүгээр сарын 05-ны оруулна гэж хэлсэн.Би *******д та худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлтэл өмнөөс “та хэнд ингэж хулхидуулаад хаширчихсан би өвчин зовлонгоор худлаа ярина гэж байхгүй  найдвартай” гэж надад хэлсэн.  2023 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө утсаар холбогдоход би ажил явдал гараад хотод ирчихлээ гэхээр нь би зам хаасан байхад яаж явдаг юм худлаа хэлээд байна байрандаа яаралтай оръё гэж хэлсэн. Тэгсэн чинь ажил явдалтай байна битгий залгаад бай би өөрөө эргэж холбогдоно гэж хэлсэн. Тэгээд би түрээслэх байрандаа  очтол бас нэг Дэлгэрмаа гэх эмэгтэй мөнгө луйвардуулчихлаа гэж хэлээд байж байсан... мэдүүлэг /1 хх-ийн 58-59/,

Хохирогч ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийнхөө гэх нэртэй фейсбүүк хаягаас Баян******* аймгийн нэгдсэн бүлгэн нэртэй фейсбүүк группт “байр түрээслүүлэх хүн байна уу” гэж зар тавьсан. Тэгсэн коммент хэсэгт “” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн гэсэн дугаар үлдээсэн байсан. 2023 оны 11 сарын 01-ний өдөр залгаж ярьтал эрэгтэй хүн утсаа аваад 2 өрөө байр байгаа ирээд үзэж болно, түрээс нь 1 сарын 400.000 төгрөг бөгөөд 2 сараар түрээсийн мөнгийг нь авна гэж хэлсэн. Тэгээд би Номгон сургуулийн хажуу талын дүгээр байрны 1 давхрын 1 тоот хаягт очиж 2 найзын хамт тухайн байрыг үзсэн. Би тухайн үед нэрийг нь асуухад ******* гэж өөрийгөө хэлж байсан. Байрыг түрээслэхээр болоод өнөөдөртөө байраа суллаад өгөх боломж байна уу, өнөөдөртөө шууд оръё”гэж хэлтэл ******* нь эхнэрийг ажлаасаа ирэхээр нь цэвэрлээд хүлээлгээд өгнө мөнгөө одоо өгчих гэж  хэлэхээр нь би  орохоороо баруун зүүнээрээ солилцоод оръё гэж хэлэхэд тийм юм байхгүй, гэрээ байгуулна гэж хэлсэн.  2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед ******* нь над руу залгаад мөнгөө аваад хүрээд ир, ах нь маргааш хот явах гээд байна, байрыг чинь өгчхөөд явах гээд байна гэж хэлэхээр нь очоод *******тай уулзаад би эхлээд 400.000 төгрөг өгчхөөд байрандаа орсныхоо дараа нь үлдсэн 400,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгтэл ******* нь эхлээд 600.000 төгрөг өгчих, үлдсэн 200.000 төгрөгийг нь байрандаа орохоороо манай эхнэртэй гэрээгээ хийчхээд өгчих” гэж хэлсэн.  *******ы ХААН банкны данс руу 340,000 төгрөг шилжүүлээд, бэлнээр 260.000 төгрөг, нийтдээ 600.000 төгрөг өгөөд маргааш  өглөө байрандаа орохоор тохирсон. Тэгээд маргааш 10 цаг болж байх үед залгаж ярьтал ******* нь гэртээ байсан би хот яваагүй байна, эхнэр гэр цэвэрлээгүй байна, цэвэрлэчхээд эргээд 14 цагийн үед хэлье гэхээр би шууд гэрт нь явж очоод байрандаа оруулах юм уу, үгүй юм уу, оруулахгүй бол мөнгөө буцаагаад авъя гэж хэлэхэд уурлаад байсан. Тэгээд байрыг нь түрээслэхээ болиод ******* нь дансаа мессежээр явуулчих гэхээр нь  дансаа явуулсан боловч мөнгийг буцааж өгөөгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 233-234/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“…******* гэж хүнээс хашааг 6,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож улмаар урьдчилгаа 5000000  төгрөг өгчихсөн. ******* нь Фейсбүүк дээр Баян******* аймгийн зарын групп дээр хашаа зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу гэх дугаараар холбогдож улмаар хашааг очиж үзсэн. Тэр хашааг 2023 оны 10 сарын 10-ны өдрийн орчимд очиж уулзаад хашааг үзээд худалдаж авахаар тохиролцож авахаар болсон. Би *******ы *******  данс руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө Төрийн банкны   данснаас 3,000,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  ******* данс руу өөрийнхөө Төрийн банкны данснаас 1,000,000 төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  *******  данс руу  өөрийнхөө Төрийн банкны данснаас 1,000,000 төгрөг шилжүүлж, нийтдээ 3 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөг *******ы дансаар өгсөн. Би тухайн хашаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нүүж очиж буусан бөгөөд одоог хүртэл тэр хашаа дотор амьдарч байна. Би Б.Мөнхмаа гэж хүнтэй өнөөдөр утсаар ярьсан бөгөөд надад хашааны бичиг баримтаа шилжүүлж өгнө гэж хэлсэн... ******* нь тухайн хашааг эхнэр Б.Мөнхмаагийн нэр дээр байдаг юм. Тэгж байгаад үлдэгдэл мөнгөө гүйцээж өгөхөөр нэрийг нь шилжүүлэн өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 21-22/,Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… “” гэх нэртэй фейсбүүк группт хашаа зарна, хувь лизинг хийж болно гэх агуулгатай зарлал байсныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харсан  фейсбүүк чатаар харилцаж  зарна гэсэн хашааг 3-24-1346 тоотод очиж үзсэн. Тухайн хашааг *******  надад үзүүлсэн. Тэдний гэр нь бас хашаа дотроо байсан. Би хашааг үзээд хашааны бичиг баримтыг үзье гэж хэлэхэд *******  нь манай эхнэр эмнэлэгт хэвтчихсэн хагалгаанд орох гээд хот руу явчихсан байгаа хашааны бичиг баримтыг манай эхнэр хот руу аваад явчихсан  манай эхнэрийн нэр дээр байдаг гэж хэлсэн. Би *******тай хамт нотариат орсон чинь бичиг баримт байж байгаад  хашааны албан ёсны эзэмшигч өөрөө байж байж нотариат хийнэ гэж хэлсэн учир ямар нэгэн гэрээ хийгээгүй. *******тай  хашааг 7,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 3,500,000 төгрөг бэлэн өгөөд үлдсэн 3,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг өгч төлж дуусгахаар тохиролцсон. *******ы ******* гэх данс руу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг шилжүүлж,  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хашаагаа суллаж өгнө гэж хэлсэн.  2023 оны 10 дугаар сарын 25-ны үед хашаагаар нь очиж үзсэн чинь хашаагаа суллачихсан хоосон байсан.  2023 оны 10 дугаар сарын 28-ны үед тухайн хашаа дотор айл бууж байхаар нь ******* руу залгаад  асуухад би өөрийн гэрээ зарчихсан, тэр гэрийг манай эгч буцааж авч очиж хашаанд барьж байгаа би аймагт очихоороо чам руу залгана гэж хэлсэн.  Тэгээд би тухайн хашаа дотор бууж байсан айлын эгчтэй уулзахад би энэ хашааг худалдаж авсан гэж хэлсэн,...******* нь манай ажил дээр ирж надтай уулзахад би одоо хашаагаа өгч чадахгүй юм байна мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд мөнгө өгөхгүй байгаа….гэх мэдүүлэг /2 хх-ийн 87-88/,

 Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баян******* аймгийн Нэгдсэн бүлгэм гэх нэртэй фейсбүүк групп дээр “Сайн шил” гэсэн фейсбүүк хаягаас “Бүх төрлийн шилэн тавилга, хаалга захиалга авч хийнэ” гэсэн зарлал тавьсан байхаар нь  би эхнэр фейсбүүк хаягаас “Сайн шил” гэх хүн рүү чат бичиж холбогдсон, гэтэл “гал тогооны шилэн тавилга хийнэ” гээд гэх утасны дугаараас над руу холбогдож байсан. Би тэр ******* гэх хүнтэй гал тогооны шилэн тавилга 340.000 төгрөгөөр хийлгэхээр тохироод урьдчилгаа  200.000 төгрөг өг гэхээр нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******ы ХААН банкны ******* гэх данс руу өөрийнхөө ХААН банкны гэх данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш  ******* гэх хүн нь над руу залгаад танай тавилга бэлэн болчихлоо, очоод угсарч байрлуулаад өгье, үлдэгдэл 110.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь  *******ы тухайн данс руу нь 110.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөө ******* нь дахин над руу залгаж үлдэгдэл 30.000 төгрөгөө хийчих, одоо очиж байна гэхэд нь 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө ******* нь ерөөсөө ирэхгүй байсан, би 20 цаг өнгөрч байх үед залгасан чинь “машинаа журмын хашаанд хийлгэчихлээ, гялс 20.000 төгрөг хийгээдэх гэхээр нь би өмнөх данс руу нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь ******* наад данс руу чинь хийхгүй байсан, өөр данс руу хийх байсан гэж хэлээд өөрийнхөө дансыг өгөхөөр нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Би *******д 2024.02.25-2024.02.26-ны өдрүүдэд нийтдээ 380.000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан ...гэх  мэдүүлэг /2 хх-ийн 155-156/,

 Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Баян******* аймгийн Нэгдсэн бүлгэм гэх нэртэй фейсбүүк групп дээр “Сайн шил” гэх нэртэй фейсбүүк хаягаас угаалгын өрөө болон бусад өрөөнд өрөө тусгаарлах шилэн хаалт хийнэ гэсэн утгатай зар оруулсан байсан. Тухайн зарыг  үзээд гэх утасны дугаараар холбогдож ярихад эрэгтэй хүн утас аваад би орой танай гэрт очоод хэмжээ авъя гэж хэлээд манай гэрийн хаяг авсан. Тэгээд тэр орой 20 цагийн үед нэг эрэгтэй хүн манай гэрт ирээд угаалгын өрөөний хэмжээ метрээр хэмжиж авчихаад нийт 290.000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 200.000 төгрөг өгчих гэхээр нь тухайн үед надад мөнгө байхгүй болохоор  ******* гэх нэртэй ХААН банкны данс үлдээгээд явсан. 2024.02.21-ны өдөр  *******  11 цагийн үед залгаад шилээ захиалах гээд байна та мөнгөө хийчих үү гэж хэлхээр нь  үдээс хойш хийнэ гэж хэлээд 13 цаг өнгөрч байх үед *******ы   ХААН банкны данс руу 200.000 төгрөг өөрийнхөө ХААН банкны 5007476511 данснаасаа шилжүүлсэн. Тэгээд 5-7 хоногт шил ирэх байх гэж бодоод хүлээлтийн байдалтай байж байтал ******* нь үлдэгдэл 90.000 төгрөг өгчих гэхээр нь  шилээ хийлгэж байж үлдэгдэл мөнгө өгнө гэж хэлээд тасалсан. 2024.02.24-ний өдрийн орой ******* залгаад тээшнээс шилээ авч байна 30.000 төгрөг дутчихлаа мөнгө шилжүүлчих, би шилээ аваад шууд танайд очлоо гэж над руу чат бичээд байсан. Би өөрийнхөө ХААН банкны 5248037136  данснаас *******ы ХХАН банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө хийчихлээ гэж хэлэхэд ******* нь одоо шилээ аваад очлоо гэж хэлээд ирээгүй. Түүнээс хойш утсаар залгахаар утсаар хийж байгаа, тэгж байгаа гэх мэтчилэн ямар нэгэн шалтаг хэлээд байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 194-195/,

 Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баян******* аймгийн зарын нэгдсэн бүлгэм гэх нэртэй фейсбүүк группт Сайн шил гэсэн нэртэй фейсбүүк хаягаас ванны өрөөний шилэн хаалт хийнэ гэсэн агуулгатай зарлал оруулсан байсан. Би ванны өрөөний дотор талд шилэн хаалт хийлгэе гэж бодоод тухайн байршуулсан зарлалын доор коммент хэсэгт нь хийлгэнэ гэсэн коммент бичиж үлдээсэн.  2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сайн шил гэх нэртэй фейсбүүкээс миний фейсбүүк хаяг руу хийлгэх юм уу гэсэн чат ирэхээр нь тэр хүнтэй чатаар харилцаж манай гэрт ирж хэмжээ авахаар болсон. 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад ирээд  гэрийн угаалгын өрөө рүү ороод метрээр хэмжээ аваад нийт зардал  450,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө 350,000 төгрөг өгчих  шилэн хаалтаа хийж суурилуулж өгчхөөд үлдсэн 100,000 төгрөг өгчих гэж хэлхээр нь  бэлнээр 350,000 төгрөг тоолж өгсөн... Орой 22 цагийн үед ******* гэх залуу над руу   дугаараас залгаад та үлдэгдэл 100,000 төгрөгөө өгчих боломж байна уу? танай шилийг хийж байсан чинь шил хагарчихлаа яаралтай мөнгө хэрэг болоод байна гэж надад хэлсэн. Би *******ы ХААН банкны *******  дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлэн өгсөн... Тэгээд хүлээгээд 2 хоног өнгөрсөн боловч ирээгүй, 2 хоногийн дараа залгаж асуутал одоо удахгүй очлоо, цагийн дараа очлоо гэх зэргээр худлаа яриад огт ирээгүй... Улаанбаатар хот руу явахаар болоод ... хотод ирсэн байх үедээ ажлын хүн тэй ярихад мөн тийм зүйлээр тухайн хүнд залилуулсан цагдаад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 221-222/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Миний хохирлыг одоогоор барагдуулаагүй байгаа, би хохирлоо төлүүлж авмаар байна…гэх мэдүүлэг /2 хх-ийн 224/,

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Завхан аймгийн зарын нэгдсэн групп гэх фейсбүүк группт буйдангийн бүрээс солих, порлон үйлчилгээндээ захиалга авч байна гэх зар орчихсон байсан. Би энэ зарын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 89937914 дугаар утсаар холбогдож үл таних эрэгтэй хүнтэй холбогдсон. Энэ хүнтэй утсаар холбогдоод гэх фейсбүүкийг авна чат бичиж буйдангаа засварлуулж шинээр бүрээсийг нь солиулахаар болсон.  Тэгээд энэ хүн буйдангийн материалынхаа мөнгийг нь явуулчих 320,000 төгрөг болох юм байна чи утсаар залгаад ярьчих гэсэн.  Тэгээд утсаар нь залгаад ярьсан чинь бүрээс нь 320,000 ажлын хөлс нь 120,000 төгрөг болж байна мөнгө төгрөгөө шилжүүлчих чам руу данс явуулчихъя гэж хэлсэн. Би тухайн хүнээс фейсбүүк чатаар ХААН банкны дугаарын дансыг аваад эхлээд 320,000 төгрөг, дараа нь 100,000  төгрөг, хамгийн сүүлд 20,000 төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 440,000  төгрөгийг шилжүүлж залилуулсан. Мөнгө шилжүүлсний дараа энэ хүн маань огт утсаа авахгүй алга болчихсон…гэх мэдүүлэг /3 хх-ийг 41/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“...Дорнод зар /dornod zar/ гэсэн нэртэй фейсбүүк группэд A гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчээс “ванны өрөөний шилэн хаалт хийнэ Захиалга авна” гэсэн утга бүхий зарыг ванны өрөөний шилэн хаалтны зургийн хамт байршуулсан байсан. Миний бие сар шинийн баярын өмнө гэрийнхээ ванны өрөөнд шилэн хаалт хийлгэхээр  зарыг хараад сэтгэгдэл хэсэгт нь өөрийнхөө гэсэн дугаарыг бичиж үлдээхэд дугаараас “хэмжээ хэд вэ” гэсэн мессеж ирсэн. Би гэсэн дугаар луу залгахад бүдүүн боргил хоолойтой эрэгтэй хүн утсыг нь аваад “манайх мянгатад ванны өрөөний шилэн хаалт хийдэг” гэж хэлсэн тул би зураг байвал явуулаач харъя гэхэд тэрээр “Зураг байхгүй хийсэн зургаа дараагүй гэж хэлсэн. Би тухайн хүнээр шилэн хаалт хийлгүүлэхээр болоход тэрээр та хийлгүүлэх хэмжээгээ хэлээрэй, бид нар ачаалал ихтэй багаа тул очиж амжихгүй та өөрөө хэмжээд утсаар захиалгаа өгчихөд болно гэж хэлхээр нь нөхөр Э.Гантулгын 99138116 дугаарыг өгөөд холбогдож хэмжээг нь тодруулаарай гэж хэлсэн. Тэр хүн манай нөхөртэй холбогдож хэмжээ авсан ба би төлбөр тооцоог тухайн захиалга авсан хүнтэй ярилцаж байгаад 1 метр квадратыг 120,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Үүний дараа тэрээр дугаарын ******* гэх дансыг мессежээр явуулсан. Тухайн данс руу би урьдчилгаа 430,000 төгрөгийг  дугаарын ******* гэсэн данс руу 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 15 цаг 14 минутад “Shilen haalt” гэсэн утсаар  шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 цаг өнгөрч байхад дугаараас дахин над руу залгаад эгч ээ би танайх руу өдөр очно, шилээ үрүүлэх гэсэн мөнгө дутчихлаа та 200,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн тул би дугаарын ******* гэсэн данс руу тухайн өдрийнхөө 10 цаг 37 минутад “shilen haalt” гэх утгаар 200,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд байж байхад үдийн үеэр дугаараас над руу дахин залгаад “Эгчээ дахиад мөнгө дутчихлаа, та үлдэгдэл 200,000 төгрөгөө хийчих, танай гэрийн хаяг хаана вэ манайх урамшуулал болгож үүдний гутал хийдэг буйдан өгч байгаа” гэсэн тул би итгэж дугаарын ******* гэсэн данс руу тухайн өдрийнхөө 13 цаг 24 минутад “shilen haalt” гэх утгаар үлдэгдэл 200,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн өдрийнхөө орой захиалга авсан хүн маань ирээгүй тул дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан ба дахин залгахад утас нь холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд би анх зар байршуулсан “A” гэх фейсбүүк хаягийн профайлыг үзэхэд хуурамч хаяг юм шиг байсан тул өөрийгөө залилуулчихлаа гэж бодоод танай байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /3 хх-ийн 83-85/,

Хохирогч агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... “Төв аймгийн зарын групп” гэх группт дүшний шилэн хаалт хийнэ гэсэн утасны дугаартай зар байхаар нь залгаад асуухад “бид нар ванны өрөөний шилэн хаалга хийж байгаа” гэхээр нь хэд хоногийн дотор хийж өгөх бэ гэж асуухад 7 хоногийн дотор хийж өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй над руу залгаад та одоо урьдчилгаа мөнгө 140,000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь “Од” супермаркетын АТМ дээрээс шилжүүлсэн. Тэгтэл үдээс хойш 15 цагийн үед над руу тухайн дугаар нь залгаад одоо 90,000 төгрөг шилжүүлчих юм бол бид нар удахгүй  хийгээд танд бэлэн болохоор нь хэлнэ гэхээр нь “Од” супермаркетын АТМ  дээрээс дахин шилжүүлсэн. Тэгээд 7 хоног хүлээгээд тухайн дугаар луу залгахад танай машин эвдэрчихсэн байна гэхээр нь 2 хоног хүлээгээд залгатал авахгүй байсан. Би 2-3 хоног  залгаад авснаа одоо бид нар хийж байна удахгүй өгнө гэж хэлсэн. Удалгүй над руу “Сэржэд холбогдоорой ах” гэсэн мессеж ирэхээр нь юун хүн бэ? утасны дугаар нь байна уу? гэх зэргээр асууж мессеж бичихэд над руу хариу бичээгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 158-159/,

Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Миний бие 1xbet агентаар 2023 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Тэр нь хүмүүс миний OnetXbet Anuka гэх хаяг руу чат явуулаад мөнгөө шилжүүлэхээр нь тэр хүний 1xbet  дэх дансыг нь би цэнэглэж өгдөг юм. Би тухайн ажлаа өөрийн гэр болох ХУД-ийн Шүншиг вилла 2 хотхоны 1б байр 95 тоотод хийдэг. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний фейсбүүк хаяг болох OneXbet Anuka  гэх хаяг руу фейсбүүк хаягаас цэнэглэлт хийлгэх гэсэн юм аа, гүйлгээний утга дээр нь өөрийнхөө гэсэн дугаарыг бичсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд миний гэх данс руу гэх данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 440,000 төгрөгийг над руу шилжүүлсэн байхаар нь би түүний 1xbet  дэх гэх дансыг нь 440,000 төгрөгөөр нь цэнэглэж өгсөн. Тухайн гэх фейсбүүк хаягтай хүн өмнө нь нэлээн хэдэн удаа надаар дансаа цэнэглүүлж байсан тул би түүнд итгээд дансыг нь цэнэглэчихсэн юм. Түүний бичиг баримтынх нь зураг надад байгаа түүнийг *******гийн ******* гэдэг юм. Түүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй ээ. Түүнтэй харилцаж байсан чат байгаа хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна...гэх мэдүүлэг /3 хх-ийн 44-45/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 01-03, 25-28, 3 хх-ийн 06-09, 45-48, 45-48, 189-141, 174-176, 213-215, 3 хх-ийн 116-118, 138-139, 196-198/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / 1 хх-ийн 09, 33, 3 хх-ийн 12, 53, 144, 179, 217, 4 хх-ийн 11, 155/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол  /хх-ийн 22-23, 3 хх-ийн 04-05, 42-43, 197-198, 172-173, 211-212, 3 хх-ийн 08-09, 152-153/, шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 72, 4 хх-ийн 108/, дипозит дансны хуулгууд /1 хх-ийн 74-78, 2 хх-ийн 62-79, 182-183/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 81/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 84/, дансны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 186, 190/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 194/, жолоочийн лавлагаа /хх-ийн 195/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 228-234/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгчийн өмгөөлөгч  нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх гэх байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд байрлах “Баян******* аймгийн зарын нэгдсэн бүлгэм” гэсэн нэртэй группт “хашаа зарна” гэсэн зарыг байршуулан, уг зарын дагуу хашаа худалдан авах зорилгоор холбогдсон иргэн *******д Баян******* аймгийн Баян******* сумын 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 1436 тоот хашааг үзүүлэх, урьдчилгаа 4,500,000 төгрөгийг авах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдад худалдан борлуулах бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч *******гийн 4,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед фейсбүүк цахим сүлжээнд байрлах “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” гэсэн нэртэй группт “хашаа зарна, хувь лизинг хийж болно” зарыг байршуулан, уг зарын дагуу хашаа худалдан авах зорилгоор холбогдсон иргэн т Баян******* аймгийн Баян******* сумын 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 1436 тоот хашааг үзүүлэх, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг авах, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хашааг суллах өгөх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдад худалдан борлуулах бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч т 3,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу иргэн тай холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр багийн дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 сарын түрээсийн урьдчилгаа 800,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлж сууна” гэсэн зарын дагуу иргэн тай холбогдон Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр баг дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800,000  төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 30,000 төгрөг нийт 830,000 төгрөгийг шилжүүлэн авсан

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Баян******* аймгийн зарын нэгдсэн групп” фейсбүүк хаягт “байр түрээсэлж сууна” гэсэн зарын дагуу иргэн тэй холбогдон Баян******* аймгийн Баян******* сумын 4 дүгээр баг дүгээр байрны 01 тоот байрыг түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 340,000 төгрөгийг, бэлнээр 260,000 төгрөгийг, нийт 600,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 23- ны өдөр “Заяа Заяка” гэх фейсбүүк хаягаас Завхан аймгийн нэгдсэн зарын группт буйдангийн бүрээс болон порлон солино гэх хуурамч зар байршуулан хохирогч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаарын ХААН банкны тоот дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр 440,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  фейсбүүк олон нийтийн сүлжээнд “ванны өрөөний шилэн хаалт хийнэ” гэх утга бүхий зар байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч ээс 2024 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдөр нийт 830,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын ХААН банкны дансаар 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 02 дугаар сарын 18- ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт болон шилэн хана, шилэн тавиур, хоргоны захиалга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж, түүний дагуу холбогдсон иргэн “угаалгын өрөөний шилэн хаалт хийнэ” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төгрөг, нийт 230,000 төгрөгийг авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 18- ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт болон шилэн хана, шилэн тавиур, хоргоны захилга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж, түүний дагуу холбогдсон иргэн д “гал тогооны шилэн тавилга хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн ХААН банкны *******, тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд нийт 380,000 төгрөгийг авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Баян******* аймгийн нэгдсэн бүлгэм” фейсбүүк группт “ванны шилэн хаалт хийнэ” гэсэн агуулгатай хуурамч зарыг байршуулан, уг зарын дагуу ванны шилэн хаалт хийлгэх зорилгоор холбогдсон иргэн ийн Баян******* аймгийн Баян******* сумын 10 дугаар багийн тоот гэрт шилэн хаалтны хэмжээ авах, урьдчилгаа 350,000 төгрөг,  2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед хийж шил хагарсан, дахин шил авахаар төгрөгийг авах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч ийн 350,000 төгрөгийг бэлнээр, 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  цахим хэрэгсэл ашиглан, хуурч фейсбүүк цахим сүлжээнд “Дүшний шилэн хаалга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулсны дагуу иргэн нь төөрөгдөлд оруулж Төв аймгийн Зуунмод суманд байхдаа дугаарын утсаар холбогдон захиалга өгч, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 230,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу шилжүүлэн залилан авч бусдад нийт 12,990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нь шүүгдэгч *******ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 219-220 /, Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Баян******* аймгийн зарын групп дээр “байр түрээсэлж сууна” гэсэн зар тавиад би өөрийнхөө гар утасны дугаарыг үлдээсэн байсан.  ******* гэж хүн миний дугаар руу залгаад би байр түрээсэлнэ гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхээр болоод 4 дүгээр баг, дүгээр байрны 01 тоотод очиж ******* гэж хүнтэй уулзаад тухайн байрыг нь үзээд түрээсэлж суухаар тохирч 800,000 төгрөгийг ******* гэж хүний ******* гэх данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд маргааш  30,000 төгрөг *******д өгсөн,  нийтдээ 830,000 төгрөг өгсөн боловч маргааш оруулна тэгж байгаад оруулна гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болчихсон нөгөө байр дээрээ очтол Баярдалай гэж хүн бас би байр түрээслэх гэж байгаад залилуулчихлаа гэж хэлээд байж байсан....гэх мэдүүлэг /1 хх-ийн 9-10/, хохирогч гийн  /1 хх-ийн 58-59/,хохирогч ийн/1 хх-ийн 233-234/,хохирогч *******гийн /2 хх-ийн 18-19/, хохирогч  /2 хх-ийн 87-88/, хохирогч ийн /2 хх-ийн 155-156/,хохирогч гийн  /2 хх-ийн 194-195/, хохирогч ийн /2 хх-ийн 221-222/,хохирогч П.Аюурзанагийн /3 хх-ийг 41/,хохирогч ийн /3 хх-ийн 83-85/, хохирогч агийн /3 хх-ийн 158-159/, гэрч ын  /2 хх-ийн 21-22/, гэрчын /3 хх-ийн 44-45/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

 Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ы хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч ******* нь “ байр түрээсэлнэ, байр түрээсэлж сууна, буйдангийн бүрээс болон порлон солино, ванны шилэн наалт хийнэ, дүшний шилэн хаалга хийнэ, ” гэж хохирогч нарыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч нараас 2023 оны 10 дугаар сарын 13-наас 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  11 удаагийн үйлдлээр  нийт 129900000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны  *******, , гэх дугаарын данс руу шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул Аймгийн прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ы бусдыг хуурч, 11 удаагийн банкны гүйлгээгээр өөрийн дансанд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч хохироосон үйлдэл хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд шүүхээс  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгслийг ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар, хэргийн зүйлчлэлд маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус  хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас нийт 12,990,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд энэ хохирлоос  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хохирогч гийн 830,000 төгрөг,  хохирогч д 1,000,000 төгрөг, хохирогч д  600,000 төгрөг, хохирогч т 3,500,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

Харин *******аас нийт 7,060,000 гаргуулж, хохирогч *******д 4,500,000 төгрөг, хохирогч д 230,000 төгрөг, хохирогч д 380,000 төгрөг, хохирогч т 450,000 төгрөг, хохирогч 440,000 төгрөг, хохирогч д 830,000 төгрөг, хохирогч д 230,000 төгрөгийг  тус тус олгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус баримталж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ....гэх дүгнэлтийг

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү ....гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч *******ы хувийн байдал / хувьд ноогдох хөрөнгөгүй, түүний ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй/ , гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал/  үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна/ , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй/ ,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  зэргийг харгалзан үзэж шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон        ТОГТООХ нь 

1.Шүүгдэгч *******ханхар овогт *******гийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  6  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******ы 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас нийт 7,060,000 гаргуулж, хохирогч *******д 4,500,000 төгрөг, хохирогч д 230,000 төгрөг, хохирогч д 380,000 төгрөг, хохирогч т 450,000 төгрөг, хохирогч 440,000 төгрөг, хохирогч д 830,000 төгрөг, хохирогч д 230,000 төгрөгийг  тус тус олгосугай.

6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баян******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА