| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01570/И |
| Дугаар | 181/ШШ2021/01773 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2021/01773
| 2021 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2021/01773 | Улаанбаатар хот |
30 181/ШШ2021/01773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 9-114 тоотод оршин суух, Буурал овогт Мөнхтөрийн Эрдэнэбаяр /РД:СО95021618/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 11 дүгээр хороолол, Өег Тулга ХХК-ийн байр 204 тоотод оршин байрлах, Новел лизинг ХХК /РД:6233619/-д холбогдох,
Автомашины өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 5,487,674.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М.Эрдэнэбаяр нь Новел лизинг ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХЭ1904-081 тоот Зээлийн гэрээ байгуулан, 3,500,000 төгрөгийг, 369 хоногийн хугацаатай, сарын 2,99 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн 81-56 ХЭҮ улсын дугаартай, Тоёота Королла маркийн автомашиныг барьцаалуулж, "Новел лизинг ХХК нь уг автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан юм.
Улсын бүртгэлийн байгууллагын цахим сайтад байгаа нээлттэй мэдээллээс үзвэл Новел лизинг ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага юм байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлд Барьцаалан зээлдэх газраас бусдад олгох зээлийн харилцааг хуульчлан зохицуулсан байх бөгөөд ингэхдээ хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заажээ. Үүнээс үзвэл Барьцаалан зээлдүүлэх газарт бусдын зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгийг өмчлөх эрх байхгүй болох нь харагдаж байна.
Гэтэл Новел лизинг" ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр надтай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан, 81-66 ХЭҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан явдал нь хуулийн дээрх зохицуулалтыг эөрчсөн үйлдэл болсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар эүйлийн 56.1.1 дэх хэсэгт Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар заасан тул М.Эрдэнэбаяр, "Новел лизинг" ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар эүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэн, М.Эрдэнэбаяр, Новел лизинг ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 81-56 ХЭҮ улсын дугаартай, Тоёота Королла маркийн автомашины өмчлөгч нь М.Эрдэнэбаяр болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Автомашины өмчлөх эрхийг Новел Лизинг ХХК-д шилжүүлж авсан тухайд:
Новел Лизинг ХХК нь иргэн М.Эрдэнэбаяртай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХЭ1904-081 дугаартай 3,500,000 төгрөгийн зээл олгох нөхцөлтэй Зээлийн гэрээ-г 369 хоногийн хугацаатай байгуулсан. Мөн тус гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж зээлийн гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч М.Эрдэнэбаярын хаан банкны 5954189937 тоот дансанд зээлийн гэрээнд заасан мөнгөн төлбөрийг шилжүүлсэн.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч тал болох М.Эрдэнэбаярын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох 2008 онд үйлдвэрлэгдсэн TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй /АД:NZE1446010811/ 81-56 ХЭҮ улсын дугаар бүхий автомашиныг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд Новел Лизинг ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч болох М.Эрдэнэбаярт хэвээр үлдээх нөхцөлтэй Зээлийн гэрээний хавсралт гэрээ болох Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь заалт, 235 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан.
Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүний төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоог хүртэл төлөөгүй байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой тусгасан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч иргэн М.Эрдэнэбаярын зүгээс Новел Лизинг ХХК-д холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байна.
Хариуцагч Новел Лизинг ХХК нь нэхэмжлэгч М.Эрдэнэбаяртай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХЭ1904-081 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь заалт, 235 дугаар зүйлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/- ний 1.1 дэх хэсэг, 3.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Toyota Corolla Axio 0 маркын 81-56 ХЭҮ улсын дугаартай хөдлөх хөрөнгийг буцаан М.Эрдэнэбаярын өмчлөлд шилжүүлэх боломжтой.
Гэтэл нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг тогтмол хугацаанд буюу cap бүрийн 25-ны өдөр /12 удаагийн төлөлт/ төлөх үүрэгтэй боловч 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 215,115 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд 516,100 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч болох Новел Лизинг ХХК нь М.Эрдэнэбаяраас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй буюу хариуцагч Новел Лизинг ХХК-ийн зүгээс Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч талд олгосон зээл, түүний хүүний төлбөр, тооцогдсон алдангийн төлбөрийг төлөөгүй байгаа болно.
Мөн Зохигч нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ХЭ1904-081 дугаартай Зээлийн гэрээ-ний төлбөрийн үүргийг нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь бүрэн төлж барагдуулсан тохиолдолд 81-56 ХЭҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт шилжүүлэх боломжтой юм.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Новел Лизинг ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХЭ1904-081 дугаартай 3,500,000 төгрөгийн зээл олгох нөхцөлтэй, сарын 2,99%-ийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хариуцагч нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох болзолтой Зээлийн гэрээг 369 хоногийн хугацаатай байгуулсан.
Мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч М.Эрдэнэбаярын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө 2008 онд үйлдвэрлэгдсэн TOYOTA Axio маркийн цагаан өнгөтэй A\ZJ:NZE1446010811/ 81-56 ХЭҮ улсын дугаар бүхий автомашиныг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг Новел лизинг ХХК-д шилжүүлж, эзэмшил, ашиглалтыг хариуцагчид хэвээр үлдээх нөхцөлтэй Зээлийн гэрээний хавсралт гэрээ болох Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г 2019 оны 04 дугээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан.
Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн М.Эрдэнэбаярын Хаан банкны 5954189937 тоот дансанд зээл олгосон. Гэтэл М.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээний 3-т Зээлдэгч нь энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй., 4-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү эсвэл үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл болон зээлийн хүүгийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр талууд тохиролцов... гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүний төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоог хүртэл төлөөгүй байгаа болно.
Иргэн М.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 215,115 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 516,100 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг тогтмол хугацаанд буюу cap бүрийн 25-ны өдөр төлөх үүрэгтэй бөгөөд манай компани нь удаа дараа зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэн М.Эрдэнэбаяраас шаардсан боловч 2019 оны 08 дугаар сарын 06-ны төлөлт хийсэн өдрөөс хойш одоог хүртэл буюу хуанлийн 692 хоногийн /2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар/ зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөр, тооцогдсон алдангийн төлбөрийг төлөөгүй байгаа болно. Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны төлөлтөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх нийт 12 удаагийн үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулсан байх үүрэгтэй боловч 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй буюу нэхэмжлэгчийн зүтээс Зээлийн гэрээний дагуу Хариуцагч талд олгосон үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөр болох 3,150,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр болох 508,449.50 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тооцсон алданги болох 9,195,568.84 төгрөг буюу тус гэрээний үүрэгт төлбөл зохих дүн болох 12,854,018.34 төгрөгийг нэхэмжлэгч талд одоог хүртэл төлөөгүй байгаа болно.
Иймд дээрхийг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,150,000 төгрөг, хүүний төлбөр 508,449.50 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцсон алданги болох 1,829,224.75 төгрөг, нийт 5,487,674.25 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102,753 төгрөгийг иргэн М.Эрдэнэбаяраас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд байршсан, нээлттэй мэдээллээр Новел лизинг ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд юм байна.
Мэдээллийн линк: /http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6233619/ Зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд үүсэх харилцаа нь субъектын эрх зүйн байдлаас шалтгаалан хуулийн өөр өөр хэм хэмжээг хэрэглэхээр хууль тогтоогчоос тогтоосон байдаг. Тухайлбал: Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд зээл олгох /Иргэний хуулийн 281/, барьцаалан зээлдүүлэх газар зээл олгох /Иргэний хуулийн 286/. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох /Иргэний хуулийн 451/ гэх мэт.
Новел лизинг ХХК нь барьцаалан зээлдэх газар атлаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримтлан, зээлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй үйлдэл болсон байна.
Харин Новел лизинг" ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж тул түүнээс зээл олгох үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр зохицуулагдана.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй., 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй." гэж тус тус заасан байна.
Гэтэл Новел лизинг" ХХК нь М.Эрдэнэбаярын өмчлөлийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан явдал нь хуулийг зөрчсөн үйлдэл болох нь тодорхой байх тул 81-56 ХЭҮ улсын дугаартай, Тоёота Аксио маркийн автомашиныг барьцаа хөрөнгө гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм.
Зээлийн гэрээний үүрэгт 5,487,674.25 төгрөг нэхэмжилж байгааг мөн адип хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Новел лизинг" ХХК нь хуулийн буруу зүйл заалтыг хэрэглэн хууль зөрчсөн гэрээ байгуулсан тул энэхүү эээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж миний бие үзэж байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хэлцэл хийгч талууд авсан өгснөө буцаан өгөх үүрэгтэй тул миний бие Новел лизинг ХХК-иас авсан 3,500,000 төгрөгнөөс өөрийн төлсөн 731.215 төгрөгийг хасч, үлдэх 2,768,785 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
Нөгөө талаар М.Эрдэнэбаяр миний бие зээл авсны дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сод Монгол ХХК-иас хууль бусаар халагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа Новел лизинг ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.Хэрлэнчимэгт хэлж, зээлийг төлөх боломжгүй болсон тул өөрийн автомашиныг зарж, зээлээ хаах, үлдсэн мөнгийг гаргуулж авах хүсэлт гаргасан боловч, чиний машин манай байгууллагын нэр дээр ирсэн тул шууд хурааж авна, чамд ямар ч зөрүү мөнгө өгөхгүй, манай байгууллага өөрийнхөө машиныг хэдэн төгрөгөөр, яаж зарахаа шийднэ гэсэн хариуг хэлсэн.
Миний бие Хэнтий аймгаас Улаанбаатар хотод орж ирж, Сод Монгол ХХК-ийr шүүхэд өгсөн бөгөөд шүүхээс намайг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож, буцаан ажилд нь томилох тухай шийдвэр гаргасан байдаг.
Энэ талаараа миний бие салбарын захирал Г.Хэрлэнчимэгт хэлж, Сод Монгол ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор зээлээ хаах хүсэлт тавьсан хэдий ч Новел лизинг ХХК миний хүсэлтийг хүлээн аваагүй. Харин ч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хийгээд байж байтал Новел лизинг ХХК-ийн ажилтнууд гэх хүмүүс ирж, намайг хүчээр машинд суулган авч явж, ална тална гэж айлган сүрдүүлж, 81-56 ХЭҮ дугаартай автомашинаа гаргаж өгөхийг шаардсан.
Миний бие Новел лизинг ХХК-тай аль болох эвээр, асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч, тэдний зүгээс миний тавьсан саналыг хүлээн авахгүй байх, хүч хэрэглэх үйлдэл гаргасан гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь хариуцагч Новел лизинг ХХК-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 81-56 ХЭА улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Новел лизинг ХХК нь нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,487,674.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд зохигч талууд эдгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба тус тус эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэг: Новел лизинг ХХК, М.Эрдэнэбаяр нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 81-56 ХЭА улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн талаар:
Новел лизинг ХХК, М.Эрдэнэбаяр нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХЭ 1904-081 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3,500,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 369 хоногийн хугацаатай, хүүг тооцохдоо 1 сарын 30 хоногоор, сарын 2,99 хувийн хүү төлөх бөгөөд хүүг сар бүрийн 25-ны өдөрт багтаан зээл, зээлийн хүүг графикийн дагуу төлөх, Зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож 2008 онд үйлдвэрлэгдсэн TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй /AД:NZE1446010811/ 81-56 ХЭҮ улсын дугаар бүхий автомашиныг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож гэрээний 2-т заажээ./хх-ийн 5 дахь талд/
Мөн зохигч талууд нь тухайн өдрөө Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, гэрээний 1.1-т Зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 1904-081 дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 81-56 ХЭҮ улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй NZE1446010811 арлын дугаартайтээврийн хэрэгсэл буюу хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч нь хөрөнгийн өмчлөх эрхийг буцаана, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой талуудын шилжүүлэх эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно гэж тохиролцоод, уг тээврийн хэрэгсэлийг Новел лизинг ХХК-ийн өмчлөлд 2019.04.22-ны өдөр шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 6-7 дахь талд/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Новел лизинг ХХК-ийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага атлаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасныг зөрчиж Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 81-56 ХЭҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсныг шүүх хүлээн авах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Новел лизинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээ, нэхэмжлэлийн шаардлага зэргээр хариуцагч компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно, 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан заалт үйлчлэх учиртай байна.
Хариуцагч Новел лизинг ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь ...уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан заалтыг зөрчиж нэхэмжлэгч М.Эрдэнэбаяртай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 1904-081 дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 81-56 ХЭҮ улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй NZE1446010811 арлын дугаартай тээврийн хэрэгсэл буюу хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байна.
Иймээс Новел лизинг ХХК, М.Эрдэнэбаяр нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56.5-д зааснаар 81-56 ХЭҮ улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй NZE1446010811 арлын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь М.Эрдэнэбаяр болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хоёр: Зээлийн гэрээний үүрэгт 5,487,674.25 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:
Зохигч талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 3,500,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 369 хоногийн хугацаатай, хүүг тооцохдоо 1 сарын 30 хоногоор, сарын 2,99 хувийн хүү төлөх бөгөөд хүүг сар бүрийн 25-ны өдөрт багтаан зээл, зээлийн хүүг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул зээлдэгч М.Эрдэнэбаяр нь зээлдүүлэгч Новел лизинг ХХК-аас шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ.
Зээлийн гэрээний 3,500,000 төгрөгийг Новел лизинг ХХК-иас М.Эрдэнэбаяртай гэрээний 5-д ...3,260,000 төгрөгийг түүний Хаан банкны 5954189937 тоот дансанд, үлдэгдэл 240,000 төгрөгийг Монгол даатгал ХХК-ийн дансанд шилжүүлснээр энэхүү гэрээг байгуулагдсан тооцно, 6-д Зээлдүүлэгч гэрээнд заасан автомашиныг Монгол даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал /жилийн 3%/-д хамруулах бөгөөд зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэж тус тус тохиролцож, уг мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 28 дахь талд/
Дээрх гэрээнд заасан үүргээс зээлдэгч М.Эрдэнэбаяр 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үндсэн төлбөрт 100,000 төгрөг, хүүнд 115,115 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үндсэн төлбөрт 130,000 төгрөг, хүүнд 98,072 төгрөгийг буюу нийтдээ 731,215 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 32 дахь талд авагдсан Зээл хаалтын тооцооны баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Зээлийн гэрээ, хавсралт 01-т заасан зээл, түүний хүүг төлөхөөр тохиролцсон графикийн дагуу бүрэн төлөх үүргээ зээлдэгч М.Эрдэнэбаяр биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 3,150,000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хүү 508,449.50 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 1,829,224.75 төгрөг, нийт 5,487,674.25 төгрөгийг нэхэмжлэгч М.Эрдэнэбаяраас гаргуулж, хариуцагч Новел лизинг ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй.
Харин сөрөг шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг нэхэмжлэгч М.Эрдэнэбаярын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-т заасныг баримтлан Новел лизинг ХХК, М.Эрдэнэбаяр нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 81-56 ХЭҮ улсын дугаартай TOYOTA Corolla Axio 0 маркийн цагаан өнгөтэй NZE1446010811 арлын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь М.Эрдэнэбаяр болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан М.Эрдэнэбаяраас 5,487,674.25 төгрөгийг гаргуулж, Новел лизинг ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар М.Эрдэнэбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,150 төгрөг, Новел лизинг ХХК-иас төлсөн 102,753 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, Новел лизинг ХХК-иас 213,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт, М.Эрдэнэбаяраас 102,753 төгрөгийг гаргуулж хариуцагч Новел лизинг ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ