| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд
Шүүгдэгч: , Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч , Б.******* нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар: /*******/,
2. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн*******, Регистрийн дугаар: *******/,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.*******, нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
щ Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би сумын түүхийн хөндий гэдэг газар 2 удаа л очсон. Нэг нь 2020 оны 08 сарын эхээр намайг Бөмбөгөр сум дээр байхад намайг аваад хөдөө явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд би хаашаа явах юм бэ гэхэд сум руу явна гэж хэлсэн. Аймгаас явахдаа лам суулгасан очоод ном уншуулсан. Ярианы өнгийг нь харахад энэ газар ажиллах юм байна гэдэг байдалтай байсан. Тэгээд буцаад явсан. надаас чамд нөхөрлөл байгаа юу гэхээр нь би байгаа гэсэн. Миний нөхөрлөл нь газар тариалангийн нөхөрлөл байсан юм. Чиний нөхөрлөлөөр чинь гэрээ хийгээд уул уурхайн ажил явуулж болох уу гэхээр нь би зориулалт нь ийм гэж хэлсэн. За тэгвэл үйл ажиллагааных нь зориулалтыг өөрчлөөд нөхөрлөлөөр чинь гэрээ хийгээд ажиллавал яах вэ гэж асуусан. За тэгвэл тэг гэж би хэлсэн. Би нөхөрлөлөө 2020 оны 08 дугаар сарын 24-нд рүү шилжүүлээд өгсөн. Нэг өдөр над руу залгаад над руу залгаад очоод гэрээ хийгээдэх гэж байна очоод гэрээ хийгээдэхье бичиг баримт над дээр шилжээгүй байгаа юм чинь чиний нэр дээр гэрээ хийгээдэхье, гэрээ хийчих юм бол яаж ч ажиллаж болох юм байна явчхаад ирье гэж хэлсэн. Намайг очиход гэрээ бэлдсэн байсан. Би гэрээн дээр гарын үсэг зурсан. Газрын даамал, байцаагч хоёрыг цуг явуулаад манай дүгнэлттэй тайлбай нь энэ газар ийм газар байгаа шүү гэж хэлсэн. Гэмт хэрэг болсон газраас 3, 4 километрийн зайтай байсан. Гэрээ хийчхээд буцаад явж байхад тэрэг техникийн хүмүүс нь яг тэр төв замынхаа дээр лам нартай очсон газар ирчихсэн усан буугаа өлгөөд явж байхаар нь болиорой наадах чинь дүгнэлттэй талбай биш юм байна шүү болохгүй юм байна гэж хэлээд нэг хоночхоод өглөө нь за та нар намайг битгий хэрэгт оруулчхаарай дүгнэлттэй талбай нь нэлээн зайтай юм байна, энд ажиллавал хууль бус болох юм байна шүү,бичиг баримтыг нь сайн янзалж ирээд ажиллахгүй бол болохгүй юм байна гээд аминчлан гуйгаад тэрэг техникээ битгий хөдөлгөөрэй гэж хэлээд Баянхонгор аймагт ирсэн. Тэгээд аймаг дээр байж байтал 2, 3 хоногийн дараагаас Цагдаагийн газраас залгаад таны техник гэж байна гэхээр нь минийх бишээ наад техникүүд чинь ажиллаагүй байгаа, бичиг баримт нь болоогүй байгаа гэсэн чинь та ирж гэрчийн мэдүүлэг өгнө үү гэж хэлсэн. Гэрээ хийж гарын үсэг зурахдаа сумын засаг даргаас асуусан юм. Бичиг баримт чинь жоохон дутуу байна, нөхөрлөлийн гишүүдийн нийгмийн даатгалын асуудал, эрүүл мэндийн даатгалын төлөлт байхгүй байна, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэж шаардаж байсан. Би тэгэхээр нь би энэ гэрээг хийх ёсгүй хийх ёстой байсан юм. Бичиг баримт Улсын бүртгэлийн хэлтэс дээр ийм шатандаа яваа, гэрээнд эргээд бичиг баримтуудаа янзлаад дахин гэрээ хийж болох уу гэж хэлэхэд болно гэсэн. Би ямар ч байсан янз бүрийн хэрэг төвөгт орооцолдчихгүй байлгүй гэж бодоод тухайн үед гарын үсэг зурсан гэв.
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
....2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сумын нутагт очиж сумын Засаг дарга гэх хүнтэй уулзахад надад орон нутагт үйл ажиллагаа явуулах нөхөрлөлтэй уулзана гэж хэлсэн. Би ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, сумын газрын даамал болон байгаль орчны улсын байцаагчтай хамт “Түүхий хөндий” гэх нэртэй газар очсон. Дүгнэлттэй 0,9 га зөвшөөрөлтэй газар гэж газар хэмжиж өгсөн тухайн газар сумын Засаг дарга тай гэрээ хийсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газрын даамал болон байгаль орчны байцаагчийг сумын төвд хүргэж өгчхөөд буцаж “Түүхий хөндий” гэх газар ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан. Тухайн үед гэрээ буулгаж техник хэрэгслээ өлгөөд явж байхад нь зогсоосон мөн ажиллахгүй шүү гэж хэлээд маргааш өглөө нь буцаж аймгийн төв орохоор явсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаагаас миний утас руу залгаж та сумд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн би андуурсан байх техник хэрэгслээ татах гэж байсан юм. Мөнгө төгрөгийн асуудлаар аймагт ирсэн талаар хэлсэн. Экологийн цагдаагийн газар Баянхонгор аймгаас трайлер татаж авчирч манай техникүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төрийн өмчийн газарт хийсэн байсан
... Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сумтай очиж гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулахдаа ийн өмнөөс төлөөлж очиж гэрээ байгуулсан. Би гэрээ хийж байх үедээ энэ нөхөрлөл нь удахгүй нэр дээр шилжих үед гэрээгээр ийн нэрээр хийх өөрчлөлт оруулах боломжтой юу гэж асуухад сумын засаг дарга байгаль орчны улсын байцаагч хоёр асууж байгаад болно гэхээр нь би гэрээ дээр гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахад ирээгүй. Би гэх хүнтэй хамт явж гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед машинаасаа буугаагүй машиндаа сууж байсан. тэй намайг хамт явж байхад рүү залгаж асуудалгүй гэрээгээ байгуулаад ажлаа эхлээч гэх мэт зүйлүүд яригдаж байсан. Би ээс гэх хүнийг хаана юу хийдэг талаар асуухаар манай дүү найдвартай Баянхонгор аймгийн хууль зүйн хэлтэст ажилладаг гэж хэлсэн. Тийм болохоор гэх хүнийг энэ хэрэгт холбоотой гэж үзээд шүүх хурал дээр тийм зүйл ярьсан. Гэрээ байгуулдаг өдөр та нарын очсон газраас өөр газар дээр гэрээ хийх юм байна гээд рүү утсаар хэлэхэд ямар ч байсан гэрээгээ хийчих гэж хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл газарт чинь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж сумын “Түүхий хөндий” гэх газарт техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд би өөрөө аймгийн төв рүү ирсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 61-62/
Шүүгдэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би 2020 онд энэ хэргийг зохион байгуулахад оролцсон. Яллах дүгнэлтэд нь би оролцоогүй очиход нь ярьж өгсөн гэж байна. Надаа хүн сурч ирсэн. Би утасны дугаарыг нь өгсөн. 2 хоногийн дараа над руу яриад тэр хүний чинь утас холбогдохгүй байна яах вэ ахаа яаралтай ажил байна гэхээр нь би ямар ажил байгаа юм бэ гэж би сонирхсон. Сонирхоход Ардын нам сонгуульд ялчихлаа ахаа Улаанбаатар хотоос би 2 хүн дагуулаад ирсэн байна. Эн хүмүүстэй нийлээд сумын түүхийн хөндий гэдэг газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажил гарч ирлээ ахтай яаралтай холбогдмоор байна гэж хэлэхээр нь би мэдэхгүй цаадах чинь утас нь холбогдохгүй байна би сайн мэдэхгүй. Тэгээд би энэ ажил чинь хэр найдвартай юм бэ гэж би асуухад ямар ч асуудал байхгүй бүх бичиг баримтыг нь шийдсэн байгаа. Надад зөвшөөрөлтэй нөхөрлөл хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь за тэгвэл надад нэг найз байгаа, би тэр найзтайгаа холбогдоод болбол хоёулаа хийж болох юм уу гэж тухайн үед ажилгүй байсан болоод сонирхсон нь үнэн. Тэгсэн чинь болно та тэгвэл бүх бичиг баримтыг нь язлаад сум орон нутагт тушаах мөнгө төгрөгийг нь бэлдээд чадах юм уу гэсэн. Би найзтайгаа яриад асуухад Б.******* нөхөрлөл байгаа гэхдээ би наадханд чинь оролцохгүй шүү чи өөрөө л ашигла гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь ашиглаадахъя гэж хэлээд Б.*******өөс нөхөрлөлийг нь авч сумын Засаг даргатай очиж гэрээ хийсэн. Бүх үйлдэлд оролцсон. Би өөрийгөө тэрэг техник түрээсэлж авч ирсэн энэ асуудалдаа бол хууль тогтоомжийн дагуу авч ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ ажлыг гийн зааварчилгааны дагуу хийсэн. Бид нарын очиж ухдаг газар авто машинаа хаана байршуулах, гэрээтэй газар очиж байршуулчхаад наанаас чинь зөөж угаана шүү гэдэг үүрэг даалгавар өгч байсан хүн байгаа. Одоо болохоор тийм юм байхгүй гээд үлдсэн. Би тухайн үед чиг солбилцлоо талбай дээр ажиллахгүй болоод ирэхээр нь бичиг баримтаа найдвартай болгож авъя яах вэ тэгэхгүй бол олон хүмүүсийн тэрэг техникийг хураалгачхаад өр ширэнд орох вий тэгээд ч газар шорооны ажил аюултай байдаг, том ял шийтгэлтэй байдаг учраас энэ ажлаа баталгаатай болгоё гэж руу ярьсан. Тухайн үед миний найзын хурим болж байгаа би хотод байна ахаа та наад ажлуудаа бүгдийг нь наанаа зохицуулж бай би хурим дуусгаад бүгдийг нь очоод зохицуулна гэж ярьж байсан. Гэтэл одоо энэ хүмүүстэй холбогдолгүй гэж яриад байгаад нь би гайхаж байна. Тэгэхээр нь би за чи тэгвэл хурим найраа дуусгачхаад хүрээд ир бид нар бичиг баримтаа янзлаад аймаг дээр байж байя, энэ ажлаа баталгаатай болгож байж л эхэлье гэж хэлээд тэнд байсан бүх хүмүүст одоо энэ ,, экскаваторын оператор, наана нь гээд ах байсан эн 4-т бүгдэд нь ор хөдөлгөөн хийж болохгүй шүү бичиг баримтаа баталгаатай болгочхоод ирж ажиллана шүү гэж хэлээд би явсан. Б.******* ч гэсэн надтай цуг явсан. Тухайн үед бичиг баримт Б.*******ийн нэр дээр байсан учраас бид хоёр гэрээ хийх явцынхаа хүрээнд миний нэр дээр шилжүүлэх ажиллагаа хийж байсан. Би анхааруулж хэлээд аймаг явахад нутгийн хүмүүс ирээд газар ухаад өгчих гээд гуйхаар нь ах ухаад өгчих гэж хэлсэн юм байна лээ. Би сүүлд нь яагаад та нар ухаж болохгүй гэж байхад ухсан юм бэ гэж асуухад ах ухаад өгчих гэж гуйгаад байхаар нь ухаад өгсөн гэж экскаваторын оператор хэлсэн. Энэ хэрэг дээрдорж, хоёрыг татан оролцуулж ирэх хүсэлтэй байна. Зохион байгуулсан гэрээ хийснээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын төлбөрийг төлсөн байгаа гэв.
Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрээсийн тээврийн хэрэгсэл, түрээсний гэрээ байгаа. Экскаваторыг түрээсийн гэрээ хийсэн, үлдсэн хоёр Хоовог ажил эхэлсний дараа гэрээ нь хийсэн гэж авч ирсэн юм. Бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан .... 2020 оны 08 дугаар сарын дунд үеэр над дээр сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл, техник хэрэгсэл байна уу хамтарч ажиллах уу гэж санал тавьсан. Бид хандан зөвшөөрөл бичиг баримт нь бүрэн юм уу гэсэн чинь асуудалгүй гэж бүх яриа хөөрөөг нь хийсэн асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд сумын “Түүхий хөндий” гэх газарт 3-4 дүгнэлттэй талбайгаас аль ашигтай талбайг нь сонгож орох боломж байна гэсэн. Би техник хэрэгсэл, нөхөрлөл олох боломж байгаа гэж хэлсэн. надад ямар ч асуудалгүй 70-30 хувиар хамтарч ажиллая би найдвартай юм хийгээрээ гээд техник хэрэгсэл, нөхөрлөл мөнгө төгрөгийн асуудлыг би шийдье гэсэн. Гэрээ хэлцэл хийх хүртэл надад утсаар байнга заавар өгч байсан. Намайг гэрээ хийх гэж очих үед дарга манай сум өөр сумын нөхөрлөлтэй гэрээ хийдэггүй гэж хэлсэн. Тэгээд яриад байгаа болохоор гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гээд гэрээ байгуулсан. над руу залгаад гэх хүний дугаарыг авсан. Хэсэг хугацааны дараа над руу залгаад би ахтай сум дээр нөхөрлөлтэй нөхөн сэргээлтийн ажил ахтай ярих гэж үзсэн юм. Би ямар учиртай ажил гэж асуусан чинь Зам сум дээр нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах ийм ажил байна. Надаас техник хэрэгсэл олдох уу гэж асуухаар нь олдож магадгүй гэж хэлсэн. утсаа салгаад манай гэрийн гадаа хүрээд ирсэн. сумтай гэрээ байгуулахад Б.*******, хоёр явсан. хамт очсон боловч гэрээ хийхэд Б.******* ганцаараа орсон гэсэн. сумтай албан ёсоор гэрээ байгуулах хүн нь би байгаа юм. Тухайн үед ар гэрийн гачигдалтай байсан болохоор явж чадаагүй, Б.******* намайг төлөөлж сумтай гэрээ байгуулсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 58-59 /
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
.... Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сум дээр очиж гэрээ байгуулахад нь хамт сум дээр очсон. Би гэрээ байгуулж байхад нь сум дээр очоод машин дотроо сууж байсан, гэрээ байгуулахад оролцоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн
...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 3300000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний урьдчилгаа гэж надад 10000000 төгрөг өгсөн тэрнээс хойш түрээсийн мөнгө өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан гэсэн...Би гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж манай найз, хоёрын , гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн. , н. хоёр бол техникийн түрээсээ очоод хийнэ гэж хэлээд манай хоёр найзыг техниктэй хамт аваад явсан. Тэр хоёр бол одоо байгуулсан гэрээ баримт бичиг байхгүй. Тухайн хоёр хүн надад итгээд очоод гэрээ хийнэ гэхээр нь уурхай дээрээ төв рүү орж ирж амжаагүй байх үед техникээ хураалгасан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 12-13 /,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн
... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 дугаар сарын 30-нд хотоос sinotrok маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн сумын түүхийн хөндий гэх газар руу дагуулж явсан. Түүхий хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 /,
Иргэний нэхэмжлэгч Г.ы мөрдөн байцаалтад өгсөн
... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 сарын 30-нд хотоос Hyundai маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгор ирсэн. гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн сумын Түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхийн хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 /,
Иргэний нэхэмжлэгч, хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн
...Б.******* гэх хүн нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын засаг даргатай гэрээ хийсэн гэсэн. Манай сумын засаг дарга ******* гэх хүн нь гэрээ хийсэн талбайг нь хэмжиж өгөөд хатуу цэгийг нь тогтоож өгчхөөд ир гэж байгаль орчны байцаагч бид 2 очиж сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч хатуу цэгийг тогтоож өгсөн. Б.******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна бид нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан. Б.******* гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан газар дээрээ очиж үзчихээд аймаг руу буцаад явсан тухайн гэрээ байгуулсан газраа огт ажиллаагүй. Гэрээ хийсэн талбай дээр бол цэг солболцил тогтоож өгсөн. Манай сумын “Түүхий хөндий” гэх газар нь Түүхий хөндий 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал гарын тосны газрын 7/6104 дугаартай албан бичгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан. Тухайн Б.******* гэх хүн бол гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй ... Би тухайн үед буюу гэрээ хийхэд нь байгаагүй. Сүүлд гэрээ хийсэн талбай дээр нь хэмжилт хийж өгөх гэж очсон. “Түүхий хөндий” гэх дүгнэлтэй талбай байдаг гэхдээ , Б.******* нар нь гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан байсан, сүүлд цагдаа нарт баригдсан байна. Байгаль экологийн болон тухайн газарт нөхөн сэргээлт хийх төлбөр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байна учраас төлбөрийг орон нутгийн санд тушаалгуулж хохирлыг барагдуулах шаардлагатай. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “Түүхий хөндий” гэх газар нь өмнө нь эвдрэлтэй газар байсан учраас мэдүүлэг өгсөн. , Б.******* нар нь гэрээ хийсэн газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлтийн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-28, 2-р хх-ийн 55-56 /,
Гэрчгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би ахыг сумын засаг даргатай гэрээ байгуулж байгааг бол мэдэж байсан. ахыг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлтгүй талбай дээр ажилласан гэж мэдэхгүй байна. ах надад хэлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бодохдоо 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэж бодсон. Би бичил уурхайгаар ажилладаг хүн байна уу гэж асуухад ахаас асуусан. Тэгсэн чинь ах манай нэг найзын нөхөрлөл байгаа ах нь гэрээ байгуулаад ажиллана гэсэн ... Би тухайн асуудлыг хүмүүсийн дам ярианаас мэдсэн. Тэгээд би зохих албан тушаалтнууд болон сумын эрх бүхий хүмүүсээс лавлаж асууж мэдсэн.... Би анх ах дээр гэх хүний дугаарыг асуух гэж очсон юм. Би ах бичиг уурхайгаар үйл ажиллагаа явуулах эрхтэй нөхөрлөлтэй хүн хайж явж байна. Дүгнэлттэй бичил уурхайгаар үйл явуулах зөвшөөрөлтэй дүгнэлттэй талбай байгаа юм гэсэн чинь ах надад манай найз нөхөрлөлтэй ах нь наад талбай дээр чинь гэрээ хийгээд ажиллавал яасан юм гэж асуусан. Би ахад тийн хүн байгаа бол шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд гэрээ байгуулж болох юм байна гэж хэлсэн. ах миний ярьж байсан газар дээр найзынхаа нөхөрлөлөөр сумтай гэрээ байгуулсан гэсэн. Гэрээ байгуулах гэж сум дээр очсон байхдаа над руу залгаж ярьсан. Би гэрээ байгуулах гэж байгаа юм чинь цэг солбицолдоо сайн заалгуулж аваарай гэж хэлсэн. сумын холбогдох албан тушаалтнууд нь надаас ахыг чиний явуулсан хүмүүс мөн үү гэж надаас асуусан. Би мөн наад хүмүүстээ холбогдох бүх баримт бичиг материалыг бүрдүүлж байж гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Би , Б.******* ах нартай хамт сумтай гэрээ байгуулах гэж очоогүй. Би тухайн үед хотод байсан. Би , Б.******* ах нар гэрээ байгуулаад дууссаны дараа сүүлд өөр нөхөрлөлийн бичиг баримт авч очсон. Тэгсэн чинь сумын засаг дарга нь орон нутгийн сонгууль дуустал гэрээ байгуулахгүй, сонгууль дууссаны дараа цаг агаарын байдал харж байж нэг сарын гэрээ байгуулж болно гэж хэлсэн. Сонгуулийн дараа дахин сумтай бичил уурхайгаар өөр нөхөрлөлтэй гэрээ байгуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 2-р хх-ийн 46-47 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Б.*******, гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын үеэр гэрээ байгуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэрээ байгуулснаа нарийн сайн санахгүй байгаа юм. гэх залуу надтай утсаар ярьсан зүйл байгаа. Б.*******, хоёр хамт ирсэн, тухайн үед ирээгүй. Б.*******, нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны улсын байцаагч болон миний бие нараа өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. сумын Байгаль орчны улсын байцаагч болон сумын газрын даамал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 41-42 /
“Эко ти эс би” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн
..Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-56 /,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ... улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг ... гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 96/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ...60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг ... гэх дүгнэлтүүд /2-р хх-ийн 90-91/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 171-172, 182-183/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 02-06/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 143-149/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 153/, бичил уурхайн ашигт малтмал олборлох бичиг уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ /1-р хх-ийн 125-129 /, “Эко ти эс би” ХХК-ийн Баянхонгор аймгийн сумын 2-р багийн нутаг “Түүхийн хөндий” гэдэг газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулсан иргэн Б.*******ийн талбайн байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 57-90/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /1-р хх-ийн 100, /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаанууд /1-р хх-ийн 102, 112/, иргэний үнэмлэхийн лавлагаанууд /1-р хх-ийн 103, 113/ депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 105-107, 115-118/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /1-р хх-ийн 108, 119/, шүүгдэгч ийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 109-111/, “” нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 121-124/, түрээсийн гэрээ /1-р хх-ийн 139-140/, Б.*******ийн ХААН банкны төрийн сан тоот дансанд 891700 төгрөг, Байгаль орчин уур амьсгалын сан ХААН банкны тоот дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганууд /2-р хх-ийн 152/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******, нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.*******ийн....газрын даамал болон байгаль орчны байцаагчийг сумын төвд хүргэж өгчхөөд буцаж “Түүхий хөндий” гэх газар ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан,... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаагаас миний утас руу залгаж та сумд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн би андуурсан байх техник хэрэгслээ татах гэж байсан... Би гэрээ байгуулахдаа ийн өмнөөс төлөөлж очиж гэрээ байгуулсан,..2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл газарт чинь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж сумын “Түүхий хөндий” гэх газарт техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд би өөрөө аймгийн төв рүү ирсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 61-62/
Шүүгдэгч ийн ...би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрээсийн тээврийн хэрэгсэл, түрээсний гэрээ байгаа. Экскаваторыг түрээсийн гэрээ хийсэн,.... сумтай гэрээ байгуулахад Б.*******, хоёр явсан. сумтай албан ёсоор гэрээ байгуулах хүн нь би байгаа юм. Тухайн үед ар гэрийн гачигдалтай байсан болохоор явж чадаагүй, Б.******* намайг төлөөлж сумтай гэрээ байгуулсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 58-59 /
Гэрч ын ...би гэрээ байгуулж байхад нь сум дээр очоод машин дотроо сууж байсан, гэрээ байгуулахад оролцоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52/
Иргэний нэхэмжлэгч ын ...би өөрийн эзэмшлийн улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 3300000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний урьдчилгаа гэж надад 10000000 төгрөг өгсөн тэрнээс хойш түрээсийн мөнгө өгөөгүй...Би гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, Гантулга, хоёрын , гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн. ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 12-13 /,
Иргэний нэхэмжлэгч .. над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан,.... sinotrok маркийн машинтай Баянхонгор аймгийн сумын түүхийн хөндий гэх газар руу явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 /,
Иргэний нэхэмжлэгч Г.ы ... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан,... Hyundai маркийн машинтай Баянхонгор аймгийн сумын Түүхийн хөндий гэх газар луу явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 /,
Хохирогч байгууллагын төлөөлөгч ын... Б.******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байсан,... ... Б.******* нь гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй,..., Б.******* нар нь гэрээ хийсэн газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлтийн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-28, 2-р хх-ийн 55-56 /,
Гэрчгийн ... ах миний ярьж байсан газар дээр найзынхаа нөхөрлөлөөр сумтай гэрээ байгуулсан гэсэн,...би , Б.******* ах нартай хамт сумтай гэрээ байгуулах гэж очоогүй. Би , Б.******* ах нар гэрээ байгуулаад дууссаны дараа сүүлд өөр нөхөрлөлийн бичиг баримт авч очсон. Тэгсэн чинь сумын засаг дарга нь орон нутгийн сонгууль дуустал гэрээ байгуулахгүй, сонгууль дууссаны дараа цаг агаарын байдал харж байж нэг сарын гэрээ байгуулж болно гэж хэлсэн. Сонгуулийн дараа дахин сумтай бичил уурхайгаар өөр нөхөрлөлтэй гэрээ байгуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 2-р хх-ийн 46-47 /
Гэрч гийн ... Б.*******, гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан,...Баянхонгор аймгийн сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. сумын Байгаль орчны улсын байцаагч болон сумын газрын даамал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 41-42 /
“Эко ти эс би” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн ...Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-56 /
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ... улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг ... гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 96/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ...60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг ... гэх дүгнэлтүүд /2-р хх-ийн 90-91/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******, нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******, нарыг бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайлуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Б.*******, нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын олборлолт явуулсан хамаарч байгаа юм.
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч Б.*******, нар нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******, нарыг бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 408924 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.*******, нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн,
Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учирсан хохирол болох 1610586, биологийн нөхөн сэргээлтийн зардал 891679 төгрөгийг төлж барагдуулсан байна
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... Б.*******, нарт холбогдох эрүүгийн хэрэг гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № 34 дугаар магадлалаар шүүгдэгч Б.*******, нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэж, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан болно.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч Б.*******, нарт тус бүр 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял” оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч Б.*******, нарт торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.*******, нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ шүүхээс ногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн байдал/ шүүгдэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн зохицуулагч ажилтай, сарын 2000000 төгрөгийн цалинтай, ам бүл -5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, үл хөдлөх хөрөнгөтэй буюу Баянхонгор аймгийн тоотод оршин суудаг, орон сууцны зориулалтай/, шүүгдэгч Б.******* нь малчин, 400 толгой бог малтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, үл хөдлөх хөрөнгөтэй буюу Баянхонгор аймгийн тоот орон сууцны зориулалтай, мөн Баянхонгор аймгийн тоотод хашаа, байшинтай/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******, нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч Б.*******, нарт тус бүр оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******, нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч , Б.******* нар нь уг шороо ухахад иргэний нэхэмжлэгч , эзэмшлийн техник хэрэгслүүдийг ашигласан талаар хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр үнийг гаргуулж шийдвэрлэх буюу иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор үнэ 25,0000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машины үнэ 9.200.000 төгрөг нийт 34,200,000 төгрөгийг шүүгдэгч , Б.******* нараас тэнцүүү хуваан гаргуулж, улсын орлого тус тус болгож,
Харин Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн 16- 70 УБ улсын дугаартай цагаан өнгөтэй, эксковатор..., иргэний нэхэмжлэгч Г.ы эзэмшлийн ... улсын дугаартай, өөрөө буулгагч Hyundai HD 270 авто машин ..., иргэний нэхэмжлэгч эзэмшлийн улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машин...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , Г., нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон нийт 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг таван мянга гурван зуун арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,310,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч т буцаан олгож,
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******ийн******* нарыг бүлэглэж , тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг таван мянга гурван зуун арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,310,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6. Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн 16- 70 УБ улсын дугаартай цагаан өнгөтэй, эксковатор..., иргэний нэхэмжлэгч Г.ы эзэмшлийн ... улсын дугаартай, өөрөө буулгагч Hyundai HD 270 авто машин ..., иргэний нэхэмжлэгч эзэмшлийн улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машин...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , Г., нарт тус тус буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан шүүгдэгч , Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор үнэ 25,0000,000 төгрөг..., иргэний нэхэмжлэгч эзэмшлийн .... улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машины үнэ 9.200.000 төгрөг.... нийт 34,200,000 төгрөгийг шүүгдэгч , Б.******* нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого тус тус болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч т буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Б.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА