Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

Шүүгдэгч: *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2314000000131 дугаартай хэргийг 2024 оны  07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт*******ийн *******, регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дэлгүүрийн урд *******ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зүүн гарыг нь татаж машины хаалганы дээгүүр хөшиж дарсны улмаас түүний эрүүл мэндэд мөрний мэдрэл, сүлжээний гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ саналд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатад өгсөн

гэх айлын дэлгүүрт ундаа аваад сууж байхад ******* гэх хүн ганцаар орж ирсэн архи уусан согтуудуу байсан нэлээн халамцуухан орж ирсэн. Тэгээд хүүхэн бид хоёроос хэрүүл нэхээд хоёр өвчтэй юм гэхээр нь та юу  гээд байна гээд асуухад та хоёртой харьцахгүй нохойн баас минь чиний аавыг би мэднэ нохойн баасаа чам шиг өвчтэй юмтай харьцдаг хүн би биш хоёр инээдтэй юм чиний аавыг ч сайн мэднэ гэж хэлээд тэгээд гараад  явсан. Машинд суух үед нь би гараас нь зөөлөн татсан эмнэлгийн жолооч Даваа хараад зогсож байсан. Даваа намайг чи юу болж байна гэхээр нь шууд эргээд явсан. Тийм сүртэй зодоон хийсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 109/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн үед “*******” гэх нэртэй дэлгүүрийн гадаа ахтай цуг машинтай очих үед *******, 2 согтуу байсан.Би дэлгүүрт ороод худалдагч оос юм асуучхаад эргээд гараад ирэхэд гэх нэртэй хүн надаас хэрүүл нэхээд байсан тэгэхээр нь чи зайлаа чамтай юу ярьдаг юм зайл гэж хэлээд машинд суух гэтэл ******* миний хувцасны баруун гарын 2 ханцуйнаас 2 гараараа бариад тавихгүй байхаар нь би 2 гараа тугтраад ханцуйгаа тавиулсан юм. Тэгээд машин дотор суусан тэгтэл миний сууж явсан машины цонх онгорхой байсан тэгээд ******* миний зүүн гарыг татаж аваад машины хаалга дээгүүр хөшөөд миний гарыг дарсан би наад гар тавиач гэхэд нь *******ийн хажуугаар ороод миний нүүр лүү 3 удаа цохисон миний цуг явсан С.******* бууж очоод салгаад С.******* ах намайг гэрт буулгаад явж бариач авч ирсэн миний мөр мултарсан байсан учир миний мөрийг оруулж өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш гэрээс гараагүй миний мөр мэдээ ороогүй 19 хоног болж байна. Миний зүүн гарын ******* гэх хүн дарах мөчөөс эхлээд ямар ч мэдээ, хөдөлгөөнгүй болсон С.******* ах машин дотроос бууж ирж салгаад чиний мөр мултарсан байна гэж байсан... Одоо миний зүүн гар судас шөрмөс сунасан гэх оноштой тохойноос урагш хөдөлгөөн байхгүй, яс янгинаж өвдөж байгаа. Тухайн асуудал болж байхад хажууд *******, эдгээр хүмүүс л байсан. Би эмчилгээний болон бусад зардалд нийт 6,000,000 төгрөг болсон бас дээр нь ажлаас халагдсан цалингийн зээлтэй байна. Би эмчилгээний зардлын баримтуудыг хавсаргасан, харин бусад унааны болон хоол ундны зардлын баримт байхгүй байна. Надаас нийт 6,000,000 төгрөгийн зардал гарсан тул эдгээр зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн  6-7, 10-11/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Миний аав Баянхонгор аймгийн******* суманд хөгжмийн багшаар ажилладаг байсан. Энэ хугацаанд миний аав өвчин ярьдаггүй, эрүүл чийрэг хүн байсан. Энэ хүн миний аавыг хүндээр гэмтээснээс болж ажилгүй болж, цалингийн зээлийн үлдэгдэл мөнгө төлөгдөх боломжгүй болсон. Үүнээс “Сэцэнмед” эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ, Хөх хотод байрлах “Хараат нэг” эмнэлгээс гарсан эмчилгээний зардал болон орчуулагч зэргээс гарсан бүх зардлыг миний эмээ тэтгэврийн зээл авч энэ бүгдийг болгож ирсэн. Би айлын ганц хүүхэд ээжгүй, аавтайгаа хоёулхнаа байсан. Миний охин Аутизм буюу Эф 84 гэсэн оноштой миний асаргаанд байдаг бөгөөд миний нөхөр болох маань анхилоз гэх өвчтэй бөгөөд хөдөлмөрийн чадвар 80% алдагдалтай бөгөөд хэвтрийн группт хугацаагүйгээр байдаг. Энэ 2 хүн миний асаргаанд байдаг. Аав минь ядаж надад түшиг болоод миний хүүхдийг харж өгөөд надад түшиг болдог байсан. Надад ганцхан байсан нь л миний аав байсан. Энэ хүн миний аавд маш хүнд хохирол учруулснаас миний аав өвчиндөө шаналж, гутлынхаа үдээсийг ч үзэж чадахгүй, 24кг турж, дархлаа маш их унаснаас болж гатиг гарч энэ нь үрэвсэж 6 сарын турш идээ бээр гоожиж эмнэлэгт байсан бөгөөд өвчин нь эм тарианд дарагдахаа больж Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвд н.Цэцэгмаа гэх эмчээр хорт хавдартай хүнд хийдэг өвчин намдаах тариаг 3 удаа хийлгэж байсан. Өвчин намдаах эм урт хугацаанд ууснаас болж ходоодонд нь ихээр шархлаа үүсэж, хоол идэх боломжгүй болж 24кг 2 сарын хугацаанд турсан. Тэгээд эмнэлгээс өвчин намдаах зорилгоор калимико гэх эмийг 100 хоног, өдрийн 3-аар уух санал гаргаж “Ази фарм” эмийн сангаар тэр эмийг авч уудаг байсан. Эм нь дуусаад сүүлд******* сум руу явахад эмгүй яваад гар нь өвдөж 2 хүнтэй хамт архи ууснаас болж сахар нь унаж эмнэлэгт хүргэгдсэн. Бие нь муудлаа гэж хотоос дуудагдаад би гартал үүрээр ирээд аавтайгаа уулзаж чадаагүй. Энэ хүн миний аавыг тэгж хүнд гэмтээгээгүй бол миний аав өнөөдөр ядаж ажлаа хийгээд миний нүдэнд харагдаж явах байсан. Би маш их гомдолтой байна. Мөн аавын маань авсан зээл нь нийт 11,000,000 төгрөг болсон байсан бөгөөд уг зээл нь аавыг нас барснаас хойш надад өвлөгдөж үлдсэн. Тэгээд уг мөнгөнөөс надад энэ мөнгийг төлж барагдуулах боломж байхгүй байсан тул эмээ маань өөрт байсан бөгж, ээмэг, аавын нэр дээр байсан машин зэргийг зарж 6000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо ХААН банкинд үлдсэн зээл нь 7300,000 төгрөгийн зээл үлдсэн бөгөөд өдрийн хүү 2600 төгрөгөөр бодогдож байгаа гэж ХААН банкнаас над руу өдөр бүр холбогдож байгаа. Хэрэгт хохирлын тал хохирлын баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд бусад баримтуудыг хаана байгааг нь мэдэхгүй байна. Иймд энэ хүн миний аавын гарын гэмтээснээс болж аав маань ажилгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан учраас аавын маань авсан зээлийн үлдэгдэл 7,234,000 төгрөг болон эмчилгээ хийлгэх явцад гарсан бүх зардал болон үлдсэн өрийг н.******* гэх хүнээр болон түүний асран хамгаалагчаар бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Миний хувьд гомдолтой байна. ******* нь утсаар залгаж удаа дараа заналхийлж чамайг ална шүү гэдэг үгийг миний мэдэхийн 2-3 удаа сонссон. Тэгээд одоо бие яаж байна гэж нэг ч удаа утсаар залгаж асуугаагүй байж хүнд би *******т 30000000 төгрөг өгсөн одоо надтай юу ярьдаг юм гэж хүнд хэлсэн байсан.  Миний аав Хөх хотын ...Хараат нэг... гэж нэртэй эмнэлэгт бүрэн эдгэрэх боломжтой гэж хариу авсан. Энэ хэрэг шийдэгдээгүй удаснаас миний аавын гар бүрэн үхжиж эхэлсэн өвчин намдаах эм уугаад өвчин нь намдахгүй хорт хавдартай хүнд хийдэг тариа 3 удаа хийлгэсэн, мөн 250 тай деклоденк 10 ширхэг эмээр 24 цаг ууж өвчнөө намдаадаг байсан. Тэгээд хүчтэй эм урт хугацаанд ууснаас болоод ходоод нь шархалж хоол идэх боломжгүй болсон. Миний аав энэ хэргээс болоод гарын өвчиндөө шаналаад 25 киллограмм турсан ямар ч биеийн дархлаагүй болсон, хөгжмийн багш хийдэг байсан. Миний аавын гар нь гэмтсэнээс болоод ажилгүй болсон цалингийн зээл банк бустай байсан ажилгүй болсноос группт хамрагдаж группийн зээл авсан. Мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт физик эмчилгээнд хамрагдаж өвчин намдаах эм тариа бүх зардлыг өөрөөсөө гаргадаг байсан. Цалингийн зээл, банк бусын зээл, группийн зээл бүх зээл нь надад өвлөгдсөн 11,600,000 төгрөгийн зээл байгаа би одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг учир би энэ зээлийг төлөх боломжгүй байгаа учир миний аав *******ын зүгээр байсан биед хүнд гэмтэл учруулж улмаар ийм байдалд хүргэсэн ******* гэх хүнээр гарсан бүх зардал үлдсэн бүх зээлийг нөхөн төлүүлэх саналтай байна. Миний аав ******* нь ямар нэг хууч өвчин байгаагүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 246/,

Гэрч М.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* бид 2 гийн дэлгүүрт байж байхад гаднаас ******* орж ирээд дэлгүүрээс архи аваад эргээд гарсан. Тэгсэн ******* нь  *******ын араас гараад би удалгүй араас нь гарсан.Тэгсэн ******* нь  *******ын гарыг машины хаалга дамнуулаад доош нь дарсан байсан. Тэгээд би наанаас нь очоод нүүрэн хэсэгт нэг удаа цохиж аваад би гараа татаад авсан. Тэгээд цуг явсан Болд гэсэн байх тэр хүн гарч ирээд салгаад машинаа унаад явсан...” гэсэн мэдүүлэг/ 1 хх-ийн 23-24/

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тухайн өдөр Соёлын төв дээр ахмадын баяр болоод тэр үйл ажиллагаанд ороод байж байгаад дэлгүүр орж тамхи авна гээд гэх хүний дэлгүүрийн гадаа очоод зогссон *******тай М., ******* 2 хэрүүл хийгээд цохиж аваад байсан. Тэгээд цохих гэх үед ******* гараараа хаах үед *******ын гарыг дарчихаад тавихгүй байхаар нь бууж очоод та нар чинь юу болоод байгаа юм тавь гэж хэлээд тавиулсан. Тэгээд тэд нарыг явуулаад бид 2 явсан. Гар нь өвдөөд байна гэж хэлээд байхаар нь******* сум дээр бариач дээр очоод бариулсан зүүн мөр нь доош унжсан байдалтай мултарсан байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй*******ин ******* гэх нэртэй хэл муутай хүн татаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байгаад дэлгүүр ороод гарч иртэл гадаа машины хажууд ******* зогссон харин машин дотор ******* гэх хүн суучихсан хоорондоо маргалдаад байж байхаар нь би *******ийг хөгшин хүнтэй яагаад маргалдаад байгаа гэж хэлээд явуулчхаад би өөрөө машиндаа суугаад ажил руугаа явсан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 42/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч *******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 132,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 132,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №198 дугаартай:

“...1. *******ын биед зүүн мөрний мэдрэл, сүлжээний гэмтэл тогтоогдлоо.

 2.4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 5.20.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4.Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй болно.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1 хх-ийн 50-51/,

 Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн нарын № 18 дугаартай дүгнэлт

1.Оролцогч*******ийн ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй. Болсон байдлын талаар өөрийн мэдэж байгаа зүйл тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай.

2.Сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй. Уг өвчин төрөлхийн өвчин. Анх 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдөр оюуны хомсдол өвчтэй гэж оношлогдон ХЧА тогтоолгосон үзлэг хувь хугацаа нь амбулаторийн картанд бичилттэй байна.Одоо ээнэгшлийн шатандаа байна.

3.Анх 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдөр оюуны хомсдол өвчтэй гэж оношлогдон ХЧА тогтоолгосон байна Сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй.

4.Оролцогч*******ийн ******* нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй 2001 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн мэдрэл сэтгэцийн эмч нар үзлэг хийж оношилсон байна.2016 онд УБ СЭМҮТөвд үзүүлэн Ю-46%тай гэж тогтоогдон онош баталгаажсан байна./Амбулаторийн картанд/

5.Оролцогч*******ийн ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчин нь тухайн хэрэг үйл явдал болохоос өмнө оношлогдсон байна. /Амбулаторийн картанд/

6.Оролцогч*******ийн ******* нь хэрэг хариуцах чадвартай.*******ийн ******* нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй ч тухайн хэрэг үйл явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй байсан байна. Одоогийн байдлаар *******т эмнэлгийн чанартай албадлагын чанартай арт хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт / 1 хх-ийн 93/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран, Э.Мөнхнаран нарын 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 171 дугаартай:

1.*******ын сэтгэцэд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

2.*******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс үүдэн гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.

3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.

4. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйлийн илрэлгүй..” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 68-70/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01  дүгээр сарын 04-ний өдрийн № 45 дугаартай

   1. 2021.Баянхонгор аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 08 д сарны 22-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 4, 5 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна Харин 6 дугаартай дүгнэлт нь үндэслэл муутай байна.

2. ******* нь оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

3. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. ******* нь оюуны хүндэвтэр хомсдол нь төрөлхийн сэтгэцийн эмгэг бөгөөд тодорхой үе шатгүй эмгэг болно.

5.  ******* нь одоо оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

6. *******ийн дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг бөгөөд 2001 онд дээрх эмгэг нь оношлогдсон байна.

7. ******* нь хэрэг хариуцах чадваргүй байна. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр, асран хамгаалагч, харьяа орон нутгийн сэтгэцийн эмчийн тогтмол хараа хяналтад байх шаардлагатай байна...гэх дүгнэлт /1 хх-ийн 59-64/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай

1.*******ийн сэтгэцийн байдалд нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан дүгнэлтийн 1,2,3,4,5 дугаар хэсгүүд үндэслэлтэй байна. Харин 6-р хэсэг үндэслэл муутай байна. СЭМҮТөвийн шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтийн 1,2,3,4,5,6,7-р хэсгүүд үндэслэлтэй байна. Харин 8-р хэсэг үндэслэл муутай байна.

2.******* нь өөрийн сэтгэцийн түвшинд харсан, мэдсэн, сонссон зүйлээ илэрхийлнэ.

3.*******ийн Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн шалтгаант сэтгэцийн эмгэг болно.

4.******* нь сэтгэцийн хувьд Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байна.

5. ******* нь Р71 Оюуны хүндэвтэр хомсдол оноштой СЭМҮТөвд 2023 оны 12 дугаар сарын 15-наас 2023 оны 12 дугаар сарын 25-ны хооронд хэвтсэн өвчний түүхтэй байна.

6.Б ******* нь Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь эмнэлгийн бичиг баримт /карт/, эмнэл зүйн ярилцлага, үзлэг, оюуны хөгжлийн түвшин тогтоох шинжилгээ, хэргийн материал зэргээр тогтоогдож байна.

7.*******ийн Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн эмгэг болно. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.

8. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сараар авах саналтай байна...гэх дүгнэлт /1 хх-ийн 84-90/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн  01/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 101-103/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 126/, иргэний үнэмлэхийн лавлагаа  /1 хх-ийн 127/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 128/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 129/, депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 134-137, 139-140/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1 хх-ийн 141-176/, хохирлын баримтууд /1 хх-ийн 178-189/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дэлгүүрийн урд *******ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зүүн гарыг нь татаж машины хаалганы дээгүүр хөшиж дарсны улмаас түүний эрүүл мэндэд мөрний мэдрэл, сүлжээний гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ын /1 хх-ийн  6-7, 10-11/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн /2 хх-ийн 246/,гэрч М.ы / 1 хх-ийн 23-24/, гэрч С.*******ын /1 хх-ийн 27-28/,гэрч гийн /1 хх-ийн 42/,иргэний нэхэмжлэгч ын /хх-ийн 19-20/, өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн  2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №198 дугаартай... *******ын биед зүүн мөрний мэдрэл, сүлжээний гэмтэл тогтоогдлоо,...ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /1 хх-ийн 50-51/, шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/ 1 хх-ийн 109/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  гийн тогтоож мэдүүлэг авсан болно.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 6000000 төгрөг нэхэмжилсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, нийт 13300000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргажээ.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  хэрэгт авагдсан нотлох баримтаар 1322610 төгрөг тогтоогдож байх тул шүүгдэгч *******оос 1322610 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож,

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  ...миний аав Хөх хотын ...Хараат нэг... гэж нэртэй эмнэлэгт бүрэн эдгэрэх боломжтой гэж хариу авсан, ... Хөх хотын ...Хараат нэг... гэж нэртэй эмнэлэгт  холбогдох материалыг явуулахад тодорхой хэмжээний зардал гаргасан буюу эмээгийн тэтгэврийн зээлийг авсан, мөн эмчилгээ хийлгэхээр цалингийн зээл, банк бусын зээл, группийн зээл бүх зээл нь надад өвлөгдсөн 11,600,000 төгрөгийн зээл нөхөн төлүүлэхээр ...энэ  талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Хохирогч *******  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 132000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******оос 132000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд ....хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан Эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан…Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ… гэсэн заалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

 Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д..хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.. гэж заасан бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг нь 2024 оны 04 дүгээр сарын  сарын 14-ний өдөр гэмт хэрэг нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг батлагдаж, хэрэгжих эхлэхээс хойш  үйлдэгдсэн тул Иргэний хуулийн уг заалтыг дагуу олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч  нарын  2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 171 дугаар... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна... дүгнэлт /1 хх-ийн 68-70/ авагдсан бөгөөд шүүхээс шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн тухайн зэрэглэлийг харгалзан үзэж хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5280000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5280000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01  дүгээр сарын 04-ний өдрийн № 45 дугаартай...   ******* нь оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна,..******* нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна,.....******* нь одоо оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.,.... ******* нь хэрэг хариуцах чадваргүй байна. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр, асран хамгаалагч, харьяа орон нутгийн сэтгэцийн эмчийн тогтмол хараа хяналтад байх шаардлагатай байна...гэх дүгнэлт /1 хх-ийн 59-64/, Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар....Б ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд харсан, мэдсэн, сонссон зүйлээ илэрхийлнэ,....Б *******ийн Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн шалтгаант сэтгэцийн эмгэг болно, ....Б ******* нь сэтгэцийн хувьд Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байна,....*******ийн Р71 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн эмгэг болно. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна,... *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сараар авах саналтай байна...гэх дүгнэлт /1 хх-ийн 84-90/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3  дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч *******т авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байгаа болно.

Тус шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №570 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 196 тоот албан бичгээр шүүгдэгч *******т холбогдох / хавтсаар 1, хуудсаар 199/ эрүүгийн хэргийг хүргүүлсэн байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэрэгт тус шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №570 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан  буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хийсэн бүх ажиллагаануудыг хавтас хэрэгт өмнө  нь хийгдсэн мэтээр  хавтас хэрэгт дугаарлаж буюу  мөрдөгч, прокуророос хавтас хэргийн хуудсыг өмнө нь улаан өнгийн бэхийг хэрэглэж хуудас дугаарлагчаар дугаарласан байхад дугаарлалтыг дарж, харин дахин хуудасны дугаарлалтыг дугаарлахдаа хар өнгийн бэхийг хэрэглэж хуудас дугаарлагчаар  дугаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу хуудасны дугаарлалт засвартай,

түүнчлэн шүүгдэгч *******т холбогдох 2314000000131 дугаар эрүүгийн хэргээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт өмнө хуудас дугаарлагчаар дугаарлагдсан нотлох баримтаас ямар холбогдох баримтыг хассан, өөрчилж хийсэн, устгасан эсэхэд эргэлзээтэй буюу  нотлох баримтыг нэмж  хийж байгаа үйлдэл нь тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын хууль бус үйлдэл гэж үзэхээр байх тул цаашид  анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3  дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт*******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар шүүгдэгч *******т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн б-т зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар *******т -д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******оос 1322610 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д  олгосугай.

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******оос 132000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5280000 төгрөгөөр тогтоосугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5280000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 11. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА