| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000540189 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:ВК93082517,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Баянбулаг зочид буудлын 3 давхрын 405 тоот өрөөнд иргэн *******той үйл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой руу модон сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Миний бие гомдолтой байна. Тухайн өдөр намайг Бадамхатан дуудсан, манай дүү байгаа юм. Намайг ирэхэд ******* халамцуу байсан. Би ирчхээд дэлгүүр гарч архи авч ирсэн. Бид нар 0,5 литрийн архи 2 ширхгийг, 0,75 литрийн 1 шил архи уусан. Миний согтолт гайгүй байсан. Бид нар бөх яриад сууж байсан чинь ******* босож ирээд намайг сандлаар цохисон. Би буцааж цохисон зүйл байхгүй. Би *******ийг танихгүй тэнд анх удаа харсан гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 10 цагийн үед намайг найз Б.Бат- Очир дуудахаар нь би Баянбулаг буудалд очиход *******, *******, ******* гэх залуучуудтай хамт 0.75 литрийн архийг уугаад дуусаж байсан. Тэгээд намайг яваад архи, тамхи аваад ир гээд картаа өгөхөөр нь буудлын хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн Агар архи, тамхи аваад буудалд архийг хувааж ууж дуусгаад 15 цагийн үед дахин дэлгүүр яваад ир гэхээр нь дэлгүүрээс 0.5 литрийн Агар архи, 2.5 литрийн Сэнгүр пиво авч ирээд уугаад бөх ярьж байтал ******* гэх залуу нь чам шиг амьтны бөх мэднэ гэж юу байдаг юм гээд надаас янз бүрээр хэрүүл гуйгаад байхаар нь аав шигээ хүнтэй юу ярихав дээ гэж хэлсэн.Тэгээд орны урд хэсэгт босоод зогсож байтал модон сандлаар миний толгой руу цохитол толгойн дагзны баруун урд хэсгээс цус гарсан, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэр үед ******* гараад явчихсан байсан удаагүй цагдаа нар ирээд түргэнд дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тухайн өдөр *******той маргаад түлхэж унагаагаад биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Миний буруу, би өөрт холбогдох хэргээ түргэн, шуурхай шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг/хх-ийн 57-58/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2023 оны 12 дугар сарын 27-ны өдрийн өглөө 09 цагийн үед найз ******* утсаар залгаад Баянбулаг буудалд хүрээд ир гэхээр нь очиход *******, ******* хоёр 0.5 литрийн Хараа архи уугаад сууж байсан. Тэгээд надад нэг хийж өгөхөөр нь би уугаад дуусгасан, тэр хооронд *******г дуудаад хүрээд ирэхээр нь чи эрүүл байгаа юм чинь дэлгүүр яваад ир гээд ******* картаа өгөөд явуулахад 0.75 литрийн Агар архийг авч ирээд ууж байгаад унтаад өгсөн, нэг мэдэхэд тас няс гээд хүмүүс орилохоор нь босоод харсан чинь ******* толгойгоо дараад тархи хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад байсан. *******г цохисон гэх *******, мөн Бадамхатан нар гараад явсан байсан. *******ийн хувьд *******г сандлаар цохисон гэсэн, сандлын хөл хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /
Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Унтаж байгаад сэрэхэд *******гийн толгой хагарсан, цус гараад байсан, ******* сандлаар цохисон талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд *******г аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нь гэмтлийн оношоор Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 90.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №47 дугаар шинжээчийн
1.Доржгочоогийн духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-47/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 51-53/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-71/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-74/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-78/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-84/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Баянбулаг зочид буудлын 3 давхрын 405 тоот өрөөнд иргэн *******той үйл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой руу модон сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ийн...*******той маргаад түлхэж унагаагаад биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 57-58/
Хохирогч *******гийн...орны урд хэсэгт босоод зогсож байтал модон сандлаар миний толгой руу цохитол толгойн дагзны баруун урд хэсгээс цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Иргэний нэхэмжлэгч ын“... нь гэмтлийн оношоор Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 90.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч *******ын..нэг мэдэхэд тас няс гээд хүмүүс орилохоор нь босоод харсан чинь ******* толгойгоо дараад тархи хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /
Гэрч *******ы..******* сандлаар цохисон талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №47 дугаар шинжээчийн...*******гийн духанд шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-44/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 43-44/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 1000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 90,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******өөс 90,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... дүгнэлтийг гаргажээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал буюу энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял оногдуулж байсан ба дахин нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь түүнд оногдуулж байгаа ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх, шүүгдэгчийн хувийн байдал / Баянхонгор сумын 3-14-18 тоотод оршин суудаг бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийдэг гэх боловч Улаанбаатарын хотод оршин суух тодорхой хаяггүй/, шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан, шүүхээс оногдуулсан ял нь биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 3-14-18 тоотод оршин суудаг бүртгэлтэй/ газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 466 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч М.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
Шүүгдэгч М.*******ийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч М.*******өд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 3-14-18 тоотод оршин суудаг бүртгэлтэй/ газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.*******ийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
8. Хохирогч *******гийн нэхэмжилсэн 1000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Шүүгдэгч М.*******өд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай
11.Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд хэрэглэсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА