| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2338000000482 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 199. оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ...... ХХК-д ачигч ажилтай, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ..... сумын ... дүгээр багийн 30-05 тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Тэмээчин ургийн овогт Т.Г /РД: РМ............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Эы өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Түнэл сумаас идэшний 1 тооны адуу авч ирсэн юм. Оройтож орж ирсэн болохоор адуугаа гаргаж чадаагүй юм. Маргааш гаргая гэж бодоод хашаандаа сул тавьсан байсан. Өглөө босоод хартал байхгүй байхаар дэлгүүрийнхээ камерын бичлэгийг ухрааж үзсэн чинь 03 цаг 30 минутын орчимд нэг хүн хашаанаас хөтлөөд аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгэхээр би өөрөө гараад адуу болон мотоциклийн мөрөөр нь хөөж явсаар байгаад энэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29-07 тоотод ирсэн. Хашааны завсраар хархад мал нядалсан байдалтай байхаар нь би ер цагдаа дуудаж шалгуулсан дээр юм байна гээд дуудлага өгсөн...Танина. Энэ хүн манай аавын дүүгийн хүүхэд нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-20/-р тал,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-923/8286 дугаартай дүгнэлт /хх-24-25/-р тал,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/-р тал,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/-р тал болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Хууль зүйн дүгнэлт
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ггийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адууг хулгайлж, эд зүйлд үнэлгээ хийлгэхэд 1,200,000 төгрөгөөр тогтоогдсон гэх үйл баримт тогтоогджээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Т.Г ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан боловч адууны махыг буцаан өгч хохирол төлбөргүй болсон гэсэн мэдүүлэг /хх-50х/
шүүгдэгч Т.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Г нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан урьд эдлээгүй тэнсэн харгалзах ялаас 1 жилийн хугацааг сэргээж, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусды малыг хулгайлах гэмт хэрэгт 1 жил 6 сар хорих ял эдлүүлэх шийтгэлийг нэмж тооцож нийт эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаатайгаар хорих оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай гэсэн санал гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Ггийн зүгээс тусгайлсан санал гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял гэсэн сонгох ялтай гэмт хэрэгт хамаарна.
Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Т.Г урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар (хх-38-41х)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар 2 жил 5 сар 4 хоногийн ялыг тэнсэн сулласан байна./хх-65-66х/
Иймээс шүүгдэгч Т.Ггийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн тэнсэн харгалзсан 2 жил 5 сар 4 хоногийн зарим хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогоолоор оногдуулж буй ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэмээчин ургийн овогт Төмөрбаатарын Гүррагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-гнэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ггийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялаас үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих