| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц,
Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд ургийн овогт Г.П-т холбогдох эрүүгийн 2338003620498 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199. оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн ...... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Г-ийн П, регистрийн дугаар: РВ..............,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
1.Иргэн Ю.Оийн “мал авна” гэх зарын дагуу холбогдож “мах зарна” гэж 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны 58931395 дугаарын дансанд 320,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ха банкны 5023338833 дугаарын дансанд 1,100,000 төгрөгийг, нийт 1,420,0 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.Цахим орчинд “Адууны арьсан гутал зарна” гэх зар байршуулж, зар дагуу холбогдсон Д.Эээс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ха банкны 5779005701 дугаарын дансанд 760,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. Иргэн Б.Нын “хурга, ишиг авна” гэх зарын дагуу холбогдож “ ишиг, хурга зарна” гэж Хаан банкны 5700378446 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 19ний өдөр 275,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг, нийт 1,775,000 төгрөгийг шилжүүлсэн авсан,
4.Цахим орчинд “Аmidral nyamdorj” гэх хаягнаас “бууны дуран зарна” зар байршуулж, иргэн Б.Ж-гээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өд Хаан банкны 5913118397 дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5.Иргэн О.Н-д “хонь зарна” гэж 80518577 дугаарын гар утса бусдын нэрийг ашиглан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк 5892139937 дугаарын дансанд 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6.Иргэн Х.Н-гийн “мал авна” гэх зарын дагуу холбогдож “мал зарь гэж Хаан банкны 5779005701 дугаарын дансанд 2023 оны 09 дүгээр сарын 24-н өдөр 450,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 650,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
7.Иргэн Д.Б-д “1 бух, 2 шар үхэр зарна” гэж 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны 5098051998 дансанд 740,000 төгрөгийг, 2023 01 09 дүгээр сарын 25-ны өдөр 5893111231 дансанд 500,000 төгрөгийг, нийт 1.240.000 төгрөгийг шилжүүлэн авсан.
8.Иргэн Д.Г-ын “аньс жимс авна” гэх зарын дагуу холбогдож, “ан жимс зарна” гэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 57790057' дансанд 230,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. Цахим орчинд “хадуур зарна” гэж зар байршуулж, зарын даг холбогдсон Х.Е-гаас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 5890661764 дугаарын дансанд 1,450,000 төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр бүхий 9 хохирогчид нийт 9.475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв. Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэтгэвэрээ авсан байхад манай нөхөр арьсан гутал зарж байна түүнийг авъя гэсэн юм. Цахимаар холбогдоход Хөвсгөл Шинэ-Мөрөн зах дээр лангуу ажилуулдаг гэсэн. Тэгэхээр би чи яг үнэн ярьж байгаа юм уу? гэтэл үнэн ярьж байна гэсэн. Та төлбөрийн 100 хувь буюу 760.000 төгрөгийг хийж гутлаа захиалаарай гэсэн. Тэгээд би 760.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Дараа нь дахин холбогдоод эрэгтэй гутал дээр 70.000 төгрөг нэмж өгөх шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь би тийм бол зүйл байхгүй гэсэн. Удалгүй Г.Пийн ярьсан утас нь холбогдохгүй болсон. Дахин холбогдохгүй болохоор нь судалж үзэхэд Улаанбаатарын Налайхад цэргийн ангид ажилладаг хүн гэмт хэрэг үйлдсэн гэдэг тогтоогдсон гэж ажлаас нь мэдэгдсэн. Одоо би хохирлоо барагдуулмаар байна. Мөн байнга цагдаа, шүүхэд ирж хэрэгтэй танилцаж нааш цааш явж байгаа. 2024 оны 02 дугаар сарын 16-нд хүртэл шүүх хуралд ирж оролцоход шүүх хуралдаан хойшилсон. Иймд миний 760.000 төгрөгийн хохирол болон замын зардлуудыг гаргаж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгтч мэдүүлэхдээ “Миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын групп чат дээр манай аав, ээж хурга,ишиг авна гэсэн зар байршуулж өгөөч гэхээр зар тавьж өгсөн. Гэтэл 98807799 гэх дугаараас холбогдоод Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн малчин н.Батбаяр гэдэг хүн байна. Таны зарыг хараад ярьж байна гээд манай охин хотод оюутан юм. Оюутаны сургалтын төлбөр нэхэгдээд байгаа учраас таны хурга, ишиг авна гэсэн зарын дагуу холбогдож байна. 50 хурга, ишиг зарах гэсэн юм урьдчилгаа болгож 275.000 төгрөг шилжүүлж өгнө үү гэсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг шилжүүлсэн. Маргааш дахиж холбогдоод манай энд цас зуд ихтэй байгаа учраас хурга, ишиг зарах хүмүүс их байна. Би бүх малыг нийлүүлээд Мөрөн рүү ачиж аваачаад өгий урьдчилгаа болгож 1.500.000 төгрөгийг дахиж шилжүүлж Г.Пгэх данс руу авсан. Таны нэр зөрж байна гэхэд би сумын шатахуун түгээх станц дээр байна. Шатахуун түгээх станцын хүний данс юм. Машинд бинзен хийж хөдөө гарч малаа оруулж ирэх гэсэн юм гэж утсаар ярьсан. Тэгээд нийт одоо 1.775.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Ю.Оийн “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын фэйсбүүк групп дээр мал авна гэж зар таввсан тэгсэн П гэж хүн 80518577 дугаараас холбогдоод “машин янзлуулах байна мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Тэгээд “мөнгөнийхөө оронд манайхаас мал аваарай” гэж ярьж эхэлсэн. Ингээд эхний мөнгө нь 320,000 төгрөг Идэрсайхан гэсэн данс руу хийсэн. Маргааш нь дахиж над руу яриад “хадам дүүгийн төлбөр хүрэхгүй байна” гээд 650,000 төгрөгийг Баасанхүү гэж хүний данс руу хийлгэсэн. Тэр өдрөө дахиж Баасанхүүгийн дансаар 450,000 төгрөг авсан. Тэрнээс хойш Пийн 80518577, 98807799 дугаараас яриад “манай э харвачихсан байна. Би Улаанбаатар хотод эмнэлэгт сахиж байна” гэж яр байсан. Тэгэхээр нь нээрээ эмээгийнх нь бие муу байгаа юм байна гээд х: хугацаанд орхиод дараа нь холбоо барьсан чинь Баянзүрх сумын 4 дүгээр баг хүн гэж хэлээд “манайд шууд хүрээд ир” гэж ярьсан. Тэгсэн сүүл Пийн гар утас нь холбогдохоо болиод өөрөө сураггүй алга болсон. Миний фэйсбүүкэд оруулсан зарын дагуу холбогдсон. Надаас “эр хонь, эр ямаа авах уу” гэхээр нь би “худалдаж авъя” гэсэн. Тэрнээс биш тохиролцсон зүйл байхгүй. Би Идэрсайхантай ярихад “манай найз мөнгө өгөх гэж байгаа дансаа өгчих гэхээр нь би дансаа өгсөн юм. Баасанхүүтэй ярихад би хотод байна. П надад хүн мөнгө өгөх гэж байгаа юм гээд миний дансаар 2 удаа мөнгө авсан гэж хэлсэн. Мөнгөө л олж авмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал/
Хохирогч Б.Ж “...2023 оны 03 дугаар сарын 09-ний фейсбүүк дээр “бууны дуран зарна” гэсэн зарын дагуу “Аmidral nyamdorj” гэх хаягтай хэрэглэгчтэй холбогдож бууны дуран худалдаж авахаар тохиролцон 5913118397 гэх данс руу эхнэр Мөнхжаргалын данснаас 400,000 төгрөг шилжүүлтэл “Драгон дээр байна, Хөвсгөл явах жижиг машинд тавиад явууллаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн харилцсан “Аmidral nyamdorj” гэх хэрэтэгч намайг блок хийсэн. 89371511 гэх дугаараар холбоо барьсан. 5913118397 гэх данс байсан. Тухайн хэрэглэгч нь Одонтуяа гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-212 тал/, Хохирогч О.Н “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай утас руу 80518577 гэсэн дугаараас залгаад “Батбаяр байна, оюутны төлбөр төлөх шаардлага гарсан. 800.000 төгрөг шилжүүлээч, хонь өгье” гээд 5893139977 гэсэн данс явуулсан. Тус данс нь Гантогтох гэдэг хүний данс байсан. Би 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг цагийн дараа ахиж “300,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь ахиж нөгөө данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд нийт 1,100,000 төгрөг шилжүүлээд дараа нь хонь авах гээд 80518577 дугаарт залгасан боловч нэг ч удаа утсаа аваагүй. Тэгээд мөнгө шилжүүлсэн дансны эзэн болох Гантогтох гэдэг хүний утсаар холбогдсон П “би картаа хаячихсан, чи дансаа өгөөч” гэхээр нь би дансаа өгсөн. 800,000, 300,000 тус тус нийт 1,100,000 төгрөг орж ирсэн. Тус мөнгийг нь тэр дор нь П өөрөө аваад явсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 235-236 дугаар тал/, Хохирогч Х.Нямхүүгийн “...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед 98707799 гэх утасны дугаараас над руу залгаад “Нямхүү ахаа би Б.Батбаярын хүү Бат-Эрдэнэ байна. Та мал авч байгаа юм уу мөнгөний хэрэг гараад байна. Улаанбаатар хотод оюутан дүүгийн сургалтын төлбөр төлөх гэсэн юм” гээд 5779005701 гэх дансыг надад өгсөн. Би тэр залууг ямар насны мал зарах гэж байгаа талаар асуухад “саахалт айлтайгаа хамтраад 30 орчим тооны ямаа зарна” гэж хэлсэн. Би чамайг Батбаярын хүү гэж яаж мэдэх юм гэхэд “Рэнчинлхүмбэ сумын газар орны нэрийг мөн нутгийн хүмүүсийн нэрийг хэлж байсан Манай аав Батбаяр сумын төв ороод 2-оос 3 хонож байгаа юм, тэгээд аавтай холбогдож чадахгүй байгаа болохоор мөнгөний хэрэг гараад байна” гэж надад хэлсэн ‘Утасны сүлжээ муу байгаа болохоор удаан ярьж чадахгүй байна, та мөнгөө шилжүүлээрэй, та дуртай үедээ ямаагаа ирж авч болн хэлсэн. Тэр залууд итгээд урьдчилгаа мөнгө болох 450,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь буюу 3 хоногийн дараа 09 дүгээр сарын 27-ны өдөр над руу залгаад “би хорооноос гэртээ ирсэн байна, та 650,000 төгрөг шилжүүлээч, данс руугаа мөнгөний хэрэг гараад байна, аав одоо хүртэл гэртээ ирээгүй гэж хэлэхээр нь би өгсөн данс руу нь 650,000 төгрөг шилжүүлсэн. Хоёр хоногийн дараа 22 цагийн үед над руу залгаад дахиад 600,000 төгрөг хийгээд өгөөч нь би “чамд яагаад ийм ойр ойрхон мөнгөний хэрэг гараад байгаа юм шилжүүлж чадахгүй өглөө ар гэрийн хүмүүстэй чинь яриад мөнгө шил» гэхэд шууд утсаа тасалсан. Маргааш өглөө нь над руу дахиж холбогдож “та гэрийн хүмүүстэй ярьж чадаа юу? би Шаргын ганган дээр байна, надад мө хэрэг гараад байна” гэхээр нь “заа тэгвэл одоо би ар гэрийнхэнтэйгээ холбогдоод эргээд чамд хариу хэлье” гээд утсаа таслаад Батбаярын ойролцоо байдаг айлын дугаар авч яриад Батбаярын гэрийн дугаар аваад Пүрэвхандтай ярихад “манай хүүд тийм мөнгө цаасны хэрэг гараагүй, ийш тийшээ яваагүй манай хүүхэд биш” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө дугаар руугаа залгаад худлаа хэлсэн байна” гэхэд утсыг нь өөр хүн аваад “утасны эзэн байхгүй Хорооллын Энхбаярын замаар өгсөөд ир” гэж хэлсэн. Би энэ дугаар руу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Олон залгасны дараа утсаа авч Рэнчинлхүмбэ сумын хороогийн голд байна, эхнэр аймгийн төв явсан таны мөнгийг хийнэ” гэж хэлэхээр нь “битгий худлаа яриад бай Батбаярын хүү биш гэдгийг чинь би мэдсэн” гэхэд “та буруу сонссон байна, би хороод байдг сумын Ганбаатар гэдэг хүн” гэж хэлэхээр нь “олон юм ярилгүй мөнгө данс руу хий гэхэд “эхнэр Мөрөн явсан маргааш мөнгийг чинь хийнэ” гээд утсаа тасалсан. Би 2 удаагийн шилжүүлгээр нийт 1,100,000 төгрөгийн хохирол учирсан. Би ол мал малын гаралтай түүхий эдийн бизнес эрхэлж байгаа юм. Мал авна гэдэг Рэнчинлхүмбэ сумын зар мэдээнд оруулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 17-19 дүгээр тал/, Хохирогч Д.Бямбадоржийн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны 98807799 дугаараас 5098051998 дансны дугаар явуулж, “та 740,000 төгрөг гэсэн. Би уг данс руу нь мөнгийг нь хийсэн. Тэгтэл О.Бямбацэцэг гэх дг ирсэн. “Бямбацэцэг гэх данс байна, мөн үү” гэхэд “мөн, мөн” л гэсэн. 2022 дүгээр сарын 25-ны өдөр мөн өөрийн 98807799 дугаараас “та нэгэнт очиж мал авах юм чинь 500,000 төгрөг хийчих” гээд 58931112311 дугаарын данс явуулсан. Уг данс руу би өөрийн эзэмшлийн 5890619166 данснаасаа мөнгийг шилжүүлсэн. Тэгтэл Д.Лхагвасүрэн гэх хүний нэр гарч ирсэн. Би Пт “Лхагвасүрэн гэсэн данс байна, мөн үү” гэж асуухад “мөн, мөн” гэсэн. 2 удаагийн гүйлгээ хийж 1,240,000 төгрөгийг залилуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 45-46 дугаар тал/, Хохирогч Д.Гомбожавын “...2023 оны 10 дугаар сарын 11-ний орой 98807799 дугаарын утсаар холбогдохдоо “намайг Баярсайханы Баяраа гэдэг аньс жимс авч байна уу, аньс жимс өгөх гэсэн юм аа, би Улаан-Уул сумын Тоом багийн Дунд гялаадад байдаг юм аа, 200 литр ордог том цэнхэр 2 саваар аньс жимс байгаа, машин эвдэрсэн явж чадахгүй байна, ирээд аваач” гэсэн. Мөнгөний хэрэг гараад байна, машины сэлбэг авах гэсэн юм, та миний 5779005701 тоот данс руу 230.000 төгрөг хийчих гээд шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Улаан-Уул сумын Тоом багийн Дунд гялаад гэдэг газраас очиж 200 литр савтай жимсээ авах гээд Баярсайханы Баяраа гэж айлыг хайгаад олоогүй. Ганхуягийн П гэсэн дансаар нэг удаагийн 230.000 айлыг хайгаад олоогүй. Ганхуягийн П гэсэн дансаар нэг удаагийн 230.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 45-46 дугаар тал/, Хохирогч Х.Е-н “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан хадуур худалдаж авахаар фейсбүүк дээр зарж үзээд сууж байтал “Цахилгаан хадуур хадуур” гэх фейсбүүк хаягтай хэрэглэгч “БИДНИЙ АРХАНГАЙ” гэх групп дээр “...Түрдэг болон Цахилгаан хадуур бөөний үнээр зарна утас 80518577” гэх зурагтай пост байхаар нь би тухайн 80518577 утасны дугаар руу нь өөрийнхөө 99427810 утасны дугаараасаа залгаж ярихад "...Улаанбаатар хотод байдаг нэг ширхэг 1,450,000 төгрөг, авна гэх юм бол одоо унаанд тавьж өгнө” гэхээр нь би урьдчилгаа мөнгө хийгээд үлдсэнийг нь бараагаа авсны дараа хийнэ гэхэд “...үгүй мөнгөө бүтнээр нь хийнэ одоо би шууд унаанд тавьлаа...” гэж хэлээд 5890661764 тоот Хаан банкны данс өгсөн бөгөөд би уг данс руу нь 5192138679 дугаартай данснаасаа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Еdilbay” гэх утгатай 1.450.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 88х/ зэргийг шинжлэн судлав. Нэг. Гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.П нь цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 9 хохирогчид нийт 9.475.000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Гэрч Б.Идэрсайханы “...Гэрч Г.Пүрэвдалайгийн “...Нямдаваа гэх хүнээс манай төрсөн дүү П 1,100,000 төгрөг хонь өгнө гэж авсан байсан. ...20223 оны 10 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “би цагдаад баригдаж Мөрөнд ирсэн байна, Нямдаваа ахад хонь өгнө гээд 1,100,000 төгрөг авсан юм, та төлөөд өгөөч” гэж байсан. Тэгэхээр нь би төлж өгч чадахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 239-240х/, Гэрч Т.Гантогтохын “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод байсан. Тухайн өдөр гэртээ байж байтал өглөө 10 цагийн үед П залгаад “чиний данс руу мөнгө хийх гэсэн юм, дансаа өгчих” гээд байхаар нь би өөрийнхөө 5893139937 гэх дансыг Пт өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу дахиж залгаад “мөнгө орсон уу” гэж асуусан. Тэгээд би дансаа шалгатал тухайн өдрийн 11 цаг 50 минутад миний данс руу 800,000 төгрөг утга дээр нь 98233624 гэсэн утгатайгаар мөнгө орсон байсан. Мөнгө орсны дараа дахиж П залгаж нэмж 300,000 төгрөг орно гэж хэлж байсан. Өдөр дансаа шалгатал 14 цаг 38 минутад 98233624 гэсэн утгатай мөнгө орж ирсэн байсан. Тэгээд тухайн өдрийн гэсэн утгатай мөнгө орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 243-244х/, Гэрч Э.Пүрэврагчаагийн “...2023 оны 08 дугаар сарын 02-ны орой манай 10 жилийн ангийн найз П 80518577 гэсэн дугаараас залгаад “Би хөдөө явж байна интернет банкаа ашиглах боломжгүй байна” гээд миний дансыг аваад удалгүй миний дансанд 1.450,000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгөнөөс огт хэрэглээгүй Пийн энэ данс руу шилжүүлчих гэсэн данс болгон руу яг хэлсэн төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 90-91 дүгээр тал/, Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 58-61 дүгээр тал/, Хаан банкны Хөвсгөл салбарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5890/228 дугаартай албан бичгээр ирүүлсэн “5779005701 дугаарын дансны эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга” /1 дүгээр хх-ийн 150-152 дугаар тал/, Хаан банкны 5779005701 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн “Ганхуягийн Пийн эзэмшлийн Хаан банкны 5/79005701 дугаа депозит дансны 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгад хэсэгчилсэн үзлэг хийхэд 10 цаг 41 минутад 5912011091 тоот данс “88304068 2 gutal” гэх утгатай 760,000 төгрөгийн орлого хийгдсэн байв. ...2022 11 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 12 минутын байдлаар 1,577 төгрөг үлдэгдэл үлдэв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 153-155/, Хаан банкны 5912011091 дугаарын А.Ганбаатарын эзэмшлийн дансны хуулгад үзлэг хийсэн “2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 41 мин 5779005701 тоот данс руу “88304068 2 gutal” гэх утгатайгаар 760,000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх тэмдэглэл /1 хх-ийн 156-159/ Б.Нын эзэмшлийн Хаан банкны 5700378446 дугаарын д; дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 183х/ Хаан банкны Хөвсгөл салбарын 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5890/685 дугаартай албан бичгээр ирүүлсэн “5913118397 дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга” /1 дүгээр хх-ийн 2 дугаар тал/ Хаан банкны 5907031546 дугаарын О.Нямдаваагийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 245-246х/ Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 10 дугаар сарын 18-ны 5890/591 дугаартай албан бичгээр ирүүлсэн “5779005701 дугаарын эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга” /2 хх-ийн 25-28х/, Хаан банкны 5899019998 дугаарын Х.Нямхүүгийн эзэмшлийн дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 29х/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана. Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг. Г.П нь анхнаасаа хохирогчийг залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар залилсан өөрөөр хэлбэл хохирогчтой нартай хэрхэн харилцах, тэдгээрийг хэрхэн төөрөгдүүлэх санаа зорилгоо амжилттай гүйцэлдүүлэх вэ зэргээ нарийн тооцож тодорхойлсон болох нь хохирогч нарт үзүүлсэн банкны зарлага гаргасан гүйлгээний баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.П нь хохирогч нарыг цахим хэрэгсэл ашиглаж залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Пийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Пийг цахим хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Шүүгдэгч Г.П нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Жамъяансүрэнд учирсан хохирол болох 400,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн нэр бүхий 8 хохирогчид нийт 9,075,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөө ухамсарласан байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Г.Пийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцуулах...” гэх саналыг гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр “...Яллагдагч Г.П нь цахим хэрэгсэл ашиглан бусдад 9.475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болно. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргах зүйлгүй байгаа. Хохирлыг нөхөн төлөхөө өөрөө илэрхийлж байгаа. Эцэг, эхийн хувьд шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахад туслахаа илэрхийлсэн байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өндөр настай эцэг, эхээ асран халамжлах үүрэгтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хор уршигийн шинж чанар хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан байдаг. Миний үйлчлэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 төрлийн хуулийн санкцтай байдаг. Миний үйлчлэгчийн хувьд урьд өмнө хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн боловч өнөөдрийн байдлаар учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэх биш, хорих ялыг оногдуулан тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Тэнсэх ялыг шүүх хуралдаанд оруулах шалтгаан нь хэрвээ миний үйлчлүүлэгч хорих ялыг биеэр эдлэхээр бол хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх боломжгүй болно. Иймд прокурорын оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...” гэв. Шүүгдэгч “...ялыг минь нь хөнгөрүүлж өгнө үү...” гэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүхээс шүүгдэгч Г.Пийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гурав. Бусад асуудлаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пээс 1,420,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Од, 760,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт 1,775,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Над, 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нямдаваад, 1,100,000 төгрөгийг гаргуулж Х.Нямхүүд, 1,240,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бямбадоржид, 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гомбожавд, 1,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Едилбайд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.П нь 76 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд ургийн овогт Ганхуягийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заснаар шүүгдэгч Г.Пийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Пийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Пт тайлбарлаж түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пээс 1,420,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Од, 760,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт 1,775,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Над, 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Н-д, 1,100,000 төгрөгийг гаргуулж Х.Н-д, 1,240,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-д, 1,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Е-д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт 76 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Жамъяасүрэнд 400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.П-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН