| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаатанхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-т холбогдох эрүүгийн 2438000000009 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199.. оны 07 дугаар сарын ..-ний өдөр Хөвсгөл аймгийн .... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн .................сумын 5 дугаар баг 40-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Т.Б РД:(..............)-д холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Бямбадоржтой маргалдан архины шилээр баруун гар болон зүүн бөөр хэсэгт цохиж биед баруун гарын сарвуу нуруунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Бямбадоржтой маргалдан архины шилээр баруун гар болон зүүн бөөр хэсэгт цохиж биед баруун гарын сарвуу нуруунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000009 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би зах дээр согтуу явж байгаад өөрийн зүс таних Бямбаа буюу /Бямбадоржтой/ таарсан тэгээд би Бямбадоржоос тамхи байна уу гэж асуусан чинь надад нэг тамхи өгсөн тэгээд би ахиад надад галаа өгчих гэсэн чинь миний нүүр хэсэгрүү гараараа нилээн олон удаа цохисон мөн намайг газар унгааж байгаад миний дээрээс хөлөөрөө өшиглөж байгаад яваад өгсөн тэгэхээр нь миний уур хүрээд газар хашааны буланд байсан хагархай архины шил гартаа барьж байгаад араас нь очиж байгаад нь дуудсан чинь эргэж харахаар нь би барьж байсан архины шилээр яаг хаана цохисноо бол санахгүй байна тухайн үед би өдөр архи уусан байсан болохоор би нэлээн муудсан бараг тасарчихсан байсан миний санаж байгаа зүйл бол энэ л байна....” гэх мэдүүлэг (хх 39-41х), Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би зах ороод гэртээ харих гээд зам дээр такси барих гээд зогсож байсан чинь миний зүс таних залуу болох Бямбаа гэдэг залуу согтуу над дээр ирээд тамхи байна уу гэж надаас асуухаар нь би байхгүй гэсэн чинь нэг тамхилчих гээд намайг тэгсэн. Тэгэхээр нь би надад байхгүй байна ш дээ гэж хэлээд бид хоёр зах дээр хоорондоо барилцалдаж аваад салсан. Тэгээд би цаашаа яваад өөрийн танил ах болох Галаа гэдэг ахтай таараад юм яриад зогсож байсан чинь нөгөө Бямбаа гэдэг залуу миний араас архины шил аваад гүйж ирээд миний баруун гар хэсэгт цохисон, мөн миний зүүн бөөр хэсэгт цохисон тэгээд миний гар хөдлөхгүй гараад байсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “ах аа намайг уучлаарай, би буруу юм хийсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Галаа ах миний гарыг цамцаараа боогоод бид хоёр такси бариад гэртээ харьсан, тэгээд эхнэрээ гэрээсээ аваад шууд эмнэлэг орсон. Миний баруун гарын шөрмөс тасарсан, зүүн бөөрөнд шарх байгаа, тэр өөрөөр бол ил шарх сорви байхгүй... Би гомдолтой байна, зүгээр байхад намайг ийм болгож байгаа учраас би гомдолтой байна..., 500.000 төгрөгөө гаргуулаад авах юм бол гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хх-10-12х), Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн “...Албан тоотоор явуулсан ба хэргийн хохирогч П.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х) Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр РГ90062318, П.Б, Хөвсгөл аймгийн
нэгдсэн эмнэлгээс 120.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан...” гэх лавлагаа (хх-19х) Гэрч Г.Г-ын “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байх < зах дээр ажлаа хийж байгаад гадаа байдаг нойл орох гээд гарч явж байсан манай танил дүү болох Бямбадорж нь надтай таарсан. Тухайн үед бол с байсан. Тэгээд бид хоёр мэнд мэдээд зогсож байгаад ажил руугаа орох буцаад эргэж байсан чинь миний ард хүмүүс зодолдоод байх шиг болохос эргээд очсон чинь миний зүс харж байсан нэг залуу гартаа архины барьчихсан, Б-н гараас нь цус гарсан байдалтай байсан, тэгсэн нөгөө залуу нь ахиад нөгөө гартаа барьсан шилээрээ Бямбадоржийн нуруу руу ахиад нэг удаа нөгөө шилээрээ хатгасан, тэгэхээр нь би очоод нөгөө шил барьж байсан залуугийн гарыг нь барьж аваад “чи хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн нөгөө гартаа барьж байсан шилээ газар шидчихээд яваад өгсөн. Тэр Бямбадоржийн гар болон нуруу хэсгээс нь цус аймар гараад байсан болохоор гэрт нь такси бариад аваачиж өгсөн. Тэгээд гэрээс нь аваад эхнэртэй н эмнэлэг оруулж өгөөд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22х) Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай “П.Б-н баруун гарын сарвуу, нуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гг хугацаанд үүссэн байх боломжтой. П.Б-н биед үүссэн гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлм чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-29х) Шинжээч Г.Алтайн “...Тухайн гэмтэл нь нурууны зүүн доод хэсэгт шарх болон зулгаралт бүхий гэмтэл байсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлчлэлээр үүсэх гэмтэл юм. Тухайн гэмтэл нь анатоми байрлалаар бол бөөрнөөс доошоо хэсэгт үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 , хуудас/ зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 2438000000009 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Бямбадоржтой маргалдан архины шилээр баруун гар болон зүүн
бөөр хэсэгт цохиж биед баруун гарын сарвуу нуруунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-10-12х), иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн мэдүүлэг (хх-16х), гэрч Г.Галбадрахын өгсөн мэдүүлэг (хх-21-22х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт (хх-29-30х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Б нь хохирогч П.Бямбадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирогч П.Бямбадорж нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нийт 500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогч нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч нь 500.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг
эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэнхэг овогт Толягийн Бямба-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Т.Бын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Б нь 500.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 120.000 төгрөгийг шүүгдэгч Т.Боос гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН