Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Х.л,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б

 Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаатанхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2438000000048 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199. оны 07 дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн ......... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн ............ сумын ... дүгээр  багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харуул овогт Э.М РД:(РБ......................)-д холбогдох,

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Э.М нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт малаа бэлчээж явсан Х.Даваажаргалыг малын бэлчээр идүүллээ гэх шалтгаанаар маргалдаж өшиглөсний улмаас зүүн шилбэ шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт малаа бэлчээж явсан Х.Даваажаргалыг малын бэлчээр идүүллээ гэх шалтгаанаар маргалдаж өшиглөсний улмаас зүүн шилбэ шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000048  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах  ажиллагаанд  болон   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Арбулаг сумын 4 дүгээр байрлах Дэл чулуу гэх нэртэй газарт үхэртээ явж байгаад нутгийн хүн болох Х.Даваажаргалтай таарсан. Тухайн үед Х.Днадтай таараад шар хорхойгоо аваад зайл гэж хэлээд том том чулуу авч шидээд байхаар нь би мотоциклоосоо буугаад Х.Даваажаргалыг нэг удаа хавирч унагаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тухайн үед ийм л үйл явдал болсон...” гэв. Хохирогч Х.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4-р багт байх өөрийн гэртээ малаа хариулж явтал Манай саахалт айлын хүн болох Э.М гэх залуу мотоциклтой ирээд намайг "Танайх манай малын бэлчээр идлээ” гэж хэлээд мөн намайг янз бүрийн үгээр доромжилж манай бэлчиж байгаад, хонийг мотоциклтойгоо хөөж байгаад гэр лүүгээ яваад өгсөн юм. Тэгээд буцаж ирээд намайг мотоциклоор дайрах гэж завдаад, манай малын зураг дараад яваал байсан. Тэгээд би боль яагаад манай малын зураг дараад байгаа юм бэ? гэж асуутал намайг юу гэнээ пизда минь гэж хэлээд намайг хавсарч унагааж, намайг боож унагаагаад миний зүүн талын хөл рүү хүчтэй өшиглөсөн. Би босоод гэрлүүгээ зугтааж байтал миний араас чулуу шидээд ална чамайг гэж хэлэзл доромжлоод байсан. Тэгээд миний хамарнаас цус гараад гэр лүүгээ явсан. Ма-э нөхрийн хамаатан садангийн хүн байгаа юм. Бид саахалт айлууд байгаа Газрын маргаан буюу манай малыг бэлчээр идлээ гэж хэлээд намайг зодож цохисон юм. Миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Зүүн  булчин хэсгийг базаж мушгисан юм...” гэх мэдүүлэг (хх12-13х), Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26/024 дугаартай “...Халтмаагийн Даваажаргалын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тусламж үйлчилгээ авсан эсэх талаар лавлагаа ирүүлсэн албан бичиг, /хх-н12-13х/ Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр са: - 16-ны өдрийн 73 дугаартай: “...Х.Даваажаргалын биед зүүн шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйг үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Х.Даваажаргалын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  дүгнэлт /хх-н 23-24х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 2438000000048 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.М нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт малаа бэлчээж явсан Х.Даваажаргалыг малын бэлчээр идүүллээ гэх шалтгаанаар маргалдаж өшиглөсний улмаас зүүн шилбэ шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-17-9х), хохирогч Х.Даваажаргалын мэдүүлэг (хх-23-24х), зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Э.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.М нь хохирогч Х.Даваажаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирогч Х.Днь шүүгдэгчээс эмчилгээний зардал нийт 443.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 73.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Х.Днь 370.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлээгүй байх тул шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Мыг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харуул овогт Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Мын нь торгох ялыг 5 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Э.Мын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Маас 73.000 төгрөийг гаргуулж хохирогч Х.Д-д олгосугай.

6.Хохирогч Х.Днь 370.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН