| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0097/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
2024 08 01 2024/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2404001320117 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 3-306 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн Бадарчийн Алтангэрэл /РД:НЛ78032670/
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Б.Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны дунд хохирогч Н.Батбилэгтэй “том машинтай тоос босгож явлаа” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар түүний цамцнаас нь заамдан татаж толгой болон шанаа хэсэг рүү нь цохин, хөлнөөс нь татаж машинаас нь буулгахдаа баруун хөлийн шагай хэсгээр нь мушгиж, зүүн хөлийг нь машины хаалгаар хөшиж, түүний эрүүл мэндэд нь баруун хөлийн шагайн үеийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний зовхи, баруун гарын бугалга, цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуя, баруун хөлийн шагай хэсгүүдэд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Батбилэгийн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Б.Анхбаярын мэдүүлэг /хх-н 21/, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн №187 тоот дүгнэлт /хх-н 43-44/, Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 28/84 дугаартай албан бичиг /хх-н 15/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдэл нь хохирогч Н.Батбилэгийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Алтангэрэл нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Батбилэг нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 124,762 төгрөгийг бүрэн төлсөн /хх-ийн 100-р хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Батбилэг нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550,000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ