| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
улсын яллагч Ц.Чингүүн,
шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн П.О холбогдох эрүүгийн 2338004010030 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн. 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн .............суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ................сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Орхон аймгийн сум дундын шүүхээр 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, Мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн П.О /РД:АЮ......................./;
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.О нь 2023 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч А.П-ын алдагдсан гээгдэл эд хөрөнгө болох Хаан банкны 5893016427 тоот дансны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч завшиж, улмаар тус виза картыг өөртөө хадгалж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 6 дугаар багт байрлах худалдааны захын АТМ болон хүнсний дэлгүүрт тус тус уншуулан зарлага гаргаж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.О шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын эхэн үе байсан байхаа Улаан-Уул сумын 6 дугаар баг төгөл багт сургуулийн дээд талд мотоциклтой явж байгаад дэлгүүрийн урдаас хаан банкны виза карт олсон. Тухайн карт дээр нь нууц үгийг нь бичээд наасан байхаар нь аваад явсан тэгээд тэр карт нь надад бараг 2 сар гаруй хугацаанд байсан байх. 11 дүгээр сард Мөрөн суманд ирээд 30.000 төгрөг уншуулж үзсэн чинь болж байсан. Тэгээд би карт мөнгөтэй юм байна гэж бодоод 6 дугаар багийн захын хажуу талын Хаан банкны АТМ дээр очоод шалгаж үзэхэд 842.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан болохоор тухайн картнаас бэлнээр авсан Тэгээд би тухайн картыг нь ахиж ашиглах боломжгүй болгоод хогийн саванд хийсэн...”гэв. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10-13х/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.П өгсөн: “....2023 1 дүгээр сарын 04-ний өдөр миний данснаас Нарлаг маркет гэсэн дэлгүүрээс га гарч 30,000 төгрөг хасагдсан ба дахин Мөрөн сумын захын Хаан банкны : 500,000 төгрөг зарлага гарч мөнгө авагдсан. Ийм учир миний картыг хүн )аж мөнгө авч байгаа тул тухайн этгээдийг олж тогтоон миний хохирлыг дуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түмэнгийн өгсөн: “...Тэр үед )эвжав ах надад өөрийнхөө Хаан банкны виза картаа өгөөд 1 шил архи тюан юм. Тэгээд би Жүүгээ гэдэг айлын дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй архийг 20.000 төгрөгөөр аваад А.П ахад буцаагаад картыг нь өгсөн юм. Би ээвжав ахыг Хаан банкныхаа виза картыг хаана хаясан, хэн авсан гэдгийг нь хгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяаны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ТХҮ-924/9030 Үнэлэгдэж буй Хаан банкны виза картны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын байдлаар 10.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх үнэлгээ /хх-ийн 40-42х/, Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5890/659 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5893016427 тоот дансны хуулга, АТМ-ын гэрэл зураг /хх-ийн 72-75х/ Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-37-р тал/ зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Эрүүгийн 2338004010030 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.О нь 2023 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч А.П алдагдсан гээгдэл эд хөрөнгө болох Хаан банкны 5893016427 тоот дансны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч завшиж, улмаар тус виза картыг өөртөө хадгалж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 6 дугаар багт байрлах худалдааны захын АТМ болон хүнсний дэлгүүрт тус тус уншуулан зарлага гаргаж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшса гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч П.О нь 2023 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч А.П алдагдсан гээгдэл эд хөрөнгө болох Хаан банкны 5893016427 тоот дансны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч завшиж, улмаар тус виза картыг өөртөө хадгалж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 6 дугаар багт байрлах худалдааны захын АТМ болон хүнсний дэлгүүрт тус тус уншуулан зарлага гаргаж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч П.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гээгдүүлсэн Хаан банкны 5893016427 тоот дансны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч завшиж, бусдад 540.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч А.П нь энэ гэмт хэргийн улмаас 530.000 төгрөгийн хохирол, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр гарсан картны үнэлгээ 10.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.О төлж барагдуулсан байх ба хохирогч А.П нь хохирлоо барагдуулж авсан гомдолгүй гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт бичгээр өгсөн байх ба Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-924/9030 дугаартай шинжээчийн дүгнэлтээр П.Отгонбаатарын устгаж, гэмтээсэн А.ПХаан банкны виза картыг үнэлсэн үнэлгээний зардал болох 5.000 төгрөгийг шүүгдэгч П.Отгонбаатараас гаргуулж хохирогч А.Пд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 87х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”ын дагуу шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч П.О эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Улсын яллагчаас шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдууулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч П.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахир ургийн овогт Пүрэвсүрэнгийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.О оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.О оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-924/9030 дугаартай шинжээчийн дүгнэлтийн зардал болох 5.000 төгрөгийг шүүгдэгч П.Отгонбаатараас гаргуулж Ашид Билгүүн ХХК-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.О авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН