| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.У |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Э.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаатанхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсуурийн Тулгад холбогдох эрүүгийн 2338003280028 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 0... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн .....суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн .....сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н..... ургийн овогт Б.Т РД:РН...................
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Яллагдагч Батсуурийн Тулга нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Их билүү гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Д.Уг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөл рүү нь өшиглөж баруун шилбэнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Их билүү гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Д.Уг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөл рүү нь өшиглөж баруун шилбэнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнД холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338003280028 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Б.Т-гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн үед би гэртээ эхнэр Ундармаатай маргалдсан. Тухайн үед бид шалихгүй зүйлээс болж маргалдсан. Яг юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь манай эхнэр Ундармаа намайг галын хайчаар цохиод миний зүүн талын гуя руу өшиглөхөөр нь би зөрүүлээд баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэртээ хариагүй айлын мал маллаж байна...” гэв. Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэртээ байж байхад манай нөхөр Б.Т нь хэрүүл маргаан өдөж намайг хэл амаар доромжилж зодсон. Миний биеийн толгой, нүүр хэсэг рүү гараараа цохисон, зүүн гар талын булчин хэсэг рүү гараараа цохисон. Миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөж явж чадахааргүй болгосон. Маргаан нь муу хүмүүс муу мотоцикл унадаг гэсэн, би урдаас нь амьдрал тийм юм чинь яах вэ дээ гэж хэлсэн. Тэгтэл намайг хэл амаар доромжлоод харилцан хэрүүл маргаан болоод намайг цохиж зодсон ...” гэх мэдүүлэг (хх15-16х), Насанд хүрээгүй гэрч Т.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...одоо яг он сар өдрийг нь мартсан байна. Манайх Улаан-Уул сумын Гүн багийн Их билүү гэх газар намаржих байсан. Би тэр шөнө хажуу айлын Лхагважав гэх эгчийнд хоноод өглөө гэртэ: ороход ээж Ундармаа хөлөө даахгүй болчихсон байсан. Би ээжээс яасан талаар асуухад аав Тулгыг хөл рүү минь өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд ээж маань эмнэлз болон цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн. Манай аав Тулга нь архи маш их ууда Архи ууж ирэхээрээ ээжид агсам согтуу тавиад зодоод байдаг юм…” гэх мэдүүлэг (хх2122х), Гэрч Б.Лхагважавын: “...2023 оны 09 сарын 25-ны өглөө 09 цагийн үе Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гүн байгийн Их билүү гэх газар намаржу байхад Ундармаа нь гэрийнхээ хаалгыг түлхэж онгойлгоод алхаж чадахгүй байгг бололтой гарч ирсэн. Би дүү Ундармаагаас юу болсон талаар асуухад нөхөр бол' Б.Т нь өшиглөж гэмтээсэн тухай ярьсан. Тулга ч гэрээсээ мотоциклоо унаад явсан...” гэх мэдүүлэг (хх29-30х), Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сар 26-ны өдөр 485 дугаартай "... 1. Д.Угийн биед баруун шилбэнд зөөг эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэ болсон гэх хугацаанд үүсгэгджээ. Д.Угийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниу. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх34-35х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338003280028 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Их билүү гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Д.Уг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөл рүү нь өшиглөж баруун шилбэнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнД гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-41-42х), хохирогч Б.Ундармаагийн мэдүүлэг (хх-15-16х), насанд хүрээгүй гэрч Б.Болорчимэгийн мэдүүлэг (хх-21-22х), гэрч Б.Лхагважавын мэдүүлэг (хх-29-30х), шинжээчийн дүгнэлт (хх-34-35х), зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д бие мах бодийн хүчирхийлэлийн хэлбэрийг хуульчилсан байдаг. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хохирогч Б.Ундармаа нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-н 15-16х/ болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ногоон хуулар овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Тулгын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тулгын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Хохирогч Б.У нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд шүүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН