Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Д.Үын  өмгөөлөгч Ч.Будхүү,

 Шүүгдэгч Б.Э, Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү нарт холбогдох эрүүгийн 2338000000453 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн .............суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймаг, ..... сум, ... дүгээр баг ...........тоотод оршин суух хаягтай, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, З ургийн овогт Б.Э, регистрийн дугаар: РУ......................,

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн ............ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхи 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэр үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,

Д овогт Д. Ү, регистрийн дугаар: РС.................,

 Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Эын үйлдсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Агуйд- Хайрхан” хүнсний дэлгүүрээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Н Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Бтэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 5 дугаар багт байрлах “Цагаан- Уул” захын хашаанаас Б.Э эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Үтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6 загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай дугуй, дугуйн дорцов зэргийг, Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Яллагдагч Дархан овгийн Довдонгийн Үнэнбат нь Б.Этай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6 загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай дугуй, дугуйн дорцов зэргийг, Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 310.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2023 оны 07 дугаар сард Бүрэнтогтох суманд Бүрэнхаан баг дээр баяр үзэж яваад нэг дэлгүүрт ортол лангуун дээр нь гар утас цэнэглээд тавьсан байхаар нь тэр гар утсыг нь авч яваад тоглоом тоглуулж барьцаанд тавиад би алдчихсан..., Би тухайн орой 21 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах Сондор дэлгүүрийн үүдэнд нэлээд согтуу архи уугаад байж байтал Үнэнбат хүрч ирээд “хоол идье, хоёулаа манай ахынд очъё” гэсэн. Тэгээд би 9 дүгээр хороонд айлд очсон. Би гадаа нь байж байтал Д.Ү дугуй дорцов бариад гараад ирсэн. Д.Ү Мөрөн дэлгүүрийн арын гудамж орж нэг хүнд дугуй дорцов зэргийг зараад нөгөө хүнтэй АТМ орж мөнгө аваад таксинд суугаад явчихсан...” гэжээ. Шүүгдэгч Д.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр байсан шиг санагдаад байгаа Борын Эрдэнэбат намайг дагаад манай ахынд унд уух гээд очсон Тэгтэл манай ах Хүрэлбаатарынх цоожтой, хүн байхгүй байсан. Би эвдэрхий машин дотор нь ороод унтчихсан. Нэг сэрэхэд харанхуй бүрэнхий болчихсон байсан. Хажуу талын хашаанд юм ороод дуугараад байхаар нь Баярсайхан ахыг ирчихсэн юм байх гэж бодож байтал Б.Э төмөр бариад жижиг машины цонхыг хагалаад цонхоор нь гараа хийж кабиныг нь онгойлгосон. Би түүнд манай ахынх болиоч гэхэд яадаг юм бэ гээд байсан. Тэгээд Б.Э Баярсайхан ахын машины арын багажнаас дугуй, дорцов хоёрыг гаргаж аваад дугуйг нь өнхрүүлээд дорцовыг нь гартаа бариад явсан. Тэгсэн чинь Б.Э үл таних хүнд дугуй, дорцов, дуран гурвыг 40.000 төгрөгөөр зарсан...” гэжээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Эын үйлдсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Агуйд- Хайрхан” хүнсний дэлгүүрээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Н Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Бтэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 5 дугаар багт байрлах “Цагаан- Уул” захын хашаанаас Б.Ээзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Үтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6 загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай дугуй, дугуйн дорцов зэргийг, Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 310,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Яллагдагч Д овгийн Д.Ү нь Б.Этай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6 загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай дугуй, дугуйн дорцов зэргийг, Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 310.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Н.Н өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн 50 жилийн ойн баяр болоод миний утас цэнэггүй болохоор нь өөрийн Самсунг А-51 5G  маркийн гар утсаа Агуйд-Хайрхан гэх дэлгүүр дотор кассын ард талын лангуун дээр үлдээсэн байсан. Тэгээд баяр үзэж яваад 16 цагийн үед утсаа авах гэхэд утас байхгүй байсан. Тэгэхээр нь худалдагчаас нь асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би утсаа 2022 оны 05 дугаар сард 530,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үнэлгээгээрээ үнэлж байна ...” гэх мэдүүлэг /1 хх 17-18х/, Хохирогч Б.Баярсайханы өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум руу яваад 10 сарын 24-ний өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх гэртээ ирсэн юм. Намайг хөдөө явсан хойгуур гэрт хүн үлдээгүй. Манай хашаанд Соната 6 маркийн авто машин, Бонго жи-2 маркийн авто машин тус тус байсан юм. Соната-6 маркийн автомашины хойд талын гурвалжин шил хагарсан байхаар нь багаажийг нь сөхөөд харахад запас дугуй, дугуйн дорцов хоёр алдагдсан байсан. Харин Бонго Жи-2 маркийн машины баруун хаалганы шил хагарсан байхаар нь мөн сайн харахад дотроос нь нэг нүдний дуран алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 206х/ Гэрч Н.Баасанжаргалын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн 50 жилийн ой болсон юм. Энэ 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Агуйд хайрхан дэлгүүрт ягаан подволктой саравчтай малгайтай шар царайтай жижиг дунд зэргийн махлагдуу хүн орж ирээд дэлгүүрийн тэр хавиар орж гараад яваад байсан. Би тухайн үед дэлгүүр дотор 2 хүнтэй наймаа хийж байтал нөгөө 2 хүн дэлгүүр дотор тортой зүйлээ орхихоор нь араас нь гаргаж өгсөн нөгөө ягаан цамцтай ах дэлгүүрт үлдсэн тэр хойгуур лангууны ард цэнэглэж байсан утсыг аваад гарсан байсан. Манай дэлгүүр дотор 3 камер байгаа манай камерууд бичлэгээ 18-21 хоног хадгалдаг. Тухайн бичлэг устсан ...” гэх мэдүүлэг /1 хх 26-27х/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/7975 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 30-33 х/,

Хохирогч Б.Эөгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдө 15 цаг өнгөрч байхад Цагаан-Уул зах дотор Идэр дэлгүүрийн урд талаас өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн мустанг-5 мотоциклио хулгайд алдсан. Тухай мотоциклийг маань цэнхэр күртиктэй болон хар бараан хувцастай саравчтай малгайтай хоёр залуу асааж аваад унаад явсан нь Идэр дэлгүүрийн камер бичигдсэн байсан. Тэр хүмүүс захын гар утас авна, зарна гэсэн хэсэгт зогсдог гар утасны наймаачдад харуулж асуухад “Б.Э, Бнар байна, яг ийм хувцастай явж байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 134, 137х/, Иргэний нэхэмжлэгч Д.Н-ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах захын урд талын засмал зам дагуу байдаг Сод монгол ШТС колонкын тушаа хойд талын контенор дээр байж байтал 30-40 насны 2 эрэгтэй улаан өнгийн Мустанг 5 маркын мотоцикль унаж ирсэн. Тэр хоёр залуу хүмүүсээс мотоцикль авах уу гээд байсан. Би тэр хоёроос явдаг юм уу асуудалгүй юм уу гэж асуусан чинь зүгээр асуудалгүй, 150.000 төгрөгт зарна гэсэн. Тэгэхээр нь контэйнэрийн ах нараас яадаг бол гэж асуусан чинь зүгээр асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би контэйнэрийн хүнээс 200.000 төгрөг шилжүүлээд зөрүү 50.000 төгрөгийг бэлнээр өгөөд мотоциклийг авсан. Тэр хоёр залуу контэйнэрийн хүмүүсээс бэлнээр мөнгө авсан байх. Тэр хоёр залуу дансгүй гээд байхгүй дансаар хийнэ гээд контэйнэрийн хүмүүсийн данс руу хийлгэсэн. Тэгтэл маргааш нь цагдаа ирээд хулгайн мотоцикль байна гэж хэлсэн. Мотоциклийг эзэнд буцааж өгсөн. Би 150.000 төгрөгөө нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /1 хх 140х/, Иргэний нэхэмжлэгч Г.Гын өгсөн “...2023 оны 10 дугаар сард л байсан байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дэлгүүр ороод ирж явтал манай хашааны ард талд 2 эрэгтэй хүн байж байсан. Нэг нь ахмад настай, нөгөөх нь миний үеийн залуу байсан. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд хашаа руугаа орох гэж байтал “чи портертой юм байна шүү дээ. Чиний машинд таарах дугуй байна” гээд дугуй харуулсан. Гэтэл нөгөө залуу нь гартаа дорцов, дугуй барьчихсан байсан... Нийлүүлээд 40.000 төгрөгт авчих гээд байсан. Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь хөгшин ах нь авчхаач дээ  таксины мөнгө болгох гэсэн юм гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь би Мөрөн дэлгүүрийн АТМ орж бэлнээр 40.000 төгрөг гаргаж өгсөн юм. Маргааш нь тэр 2 таг алга болсон. Би тэр  эд зүйлсийг  байлгаж байсан. Тэр хоёр залуугаас 40.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-023/8104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх, 146-148х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5х, 119х/, Хохирогч Н.Норовсүрэнгээс гаргаж өгсөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11х/, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх, 12х/, Идэр дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 121х/,

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаартай тогтоол /1 хх, 123х /, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх, 124х/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх, 126-127х/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх, 128-129х/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 131-132, 202х/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 201х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-36х/ “Ашид Билгүүн”ХХК-ний үнэлгээчин И.Жамъяны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ023/7975 дугаартай дүгнэлт /1хх, 30-33х/ Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгч Б.Э, Б.Үнэнбат нар нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Б.Э, Б.Үнэнбат нар тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог. Шүүгдэгч Б.Э, Б.Ү нар нь тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Э, Б.Ү нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “....шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Шүүгдэгч Д.Үад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг 1 жил 27 хоногийн хугацаатайгаар тогтоож хорих...” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Амаржаргал, “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг шүүх харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг тодорхойлсон байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээсэн, учруулсан хор уршиг,  хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр ялыг сонгох, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах гэж ялыг хөнгөрүүлэх нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Иймд шүүгдэгч Б.Эад 6 сараар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Миний үйлчлүүлэгч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 133 хоног цагдан хоригдсон байгааг шүүхээс ноогдуулах ялаас хасаж шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Д.Үын өмгөөлөгч Ч.Будхүү: “...Шүүгдэгч Д.Үын хувьд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр урьд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж хорих ялаар болгосон байгаа. Шүүгдэгч Д.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 29 хоногийг нэмж нэгтгээд 6 сар 29 хоног нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна...” гэх саналыг Шүүгдэгч Б.Эын зүгээс “...би ээжийн хамт амьдардаг. Бусдад учруулсан хохирлоо барагдуулна. Ганц удаа боломж олгож өгнө үү. Би дахин алдаа гаргахгүй ээ...” гэсэн саналыг,

Шүүгдэгч Д.Ү “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Ар гэрийн амьдрал хэцүү байгаа...”  саналыг тус тус  гаргасан болно. Шүүх талуудын саналыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Э, Д.Ү нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Үнэнбат нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Үад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Гурав. Бусад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар Д.Үыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба тус хэрэгт 20 хоног цагдан хоригдсон. Мөн дээрх ялыг сольсон 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан  эдлээгүй үлдсэн 27 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 27 хоногоор тогтоох нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н 400,000 төгрөгийн, хохирогч Б.Баярсайханд 310,000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирогч Б.Баярсайхан нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-023/8114 дугаартай Ашид билгүүн ХХК-д үнэлгээний хөлс 50.000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Баярсайхан нь хохирол нэхэмжлээгүй,  хохирогч Н.Н гар утасны хохирол 400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Нямболдын нэхэмжилсэн 150,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Ганжаргалд 40,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болохыг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э 132 цаг цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Ү нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч З ургийн овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг, Д ургийн овогт Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хамтран гүйцэтгэгчээр тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Үыг 6 сарын хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар Д.Үыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан  47 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 27 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.Ү нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 132 хоногийг,  шүүгдэгч Д.Үын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас хохирогч Н.Н 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нямболдод 75.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Гд 20.000 төгрөг, хохирогч Н.Бд үнэлгээний хөлс 25.000 төгрөгийг тус тус гаргуулах, шүүгдэгч  Д.Үаас иргэний нэхэмжлэгч Г.Гд 20.000 төгрөг, хохирогч Б.Баярсайханд үнэлгээний хөлс 25.000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 2 ширхгийг хэрэгт хадгалах, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Д.Ү нарт шүүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН