Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                  Д.Нямдэлэг

            Шүүгдэгч                                           Н.Энх-Очир

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч               Д.Даваасүрэн         

         Нарийн бичгийн дарга                  Б.Урангоо нар оролцов.

 

     Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Чонос овогт Нарантуяагийн Энх-Очирт холбогдох 201618000346 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

      Монгол улсын харьяат, 1989 оны 01 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, ам бүл-7 ээж эгч дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Буур хээр 2 дугаар хэсэг 150 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт 2 жил, 03 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 2.Сэлэнгэ аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоодоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж 2 жил, 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн,  

3.2007 оны 12-р сарын 10-ны өдөр сэлэнгэ амйгийн сум дундын 1-р шүүхээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар  1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4-р сарын 7-ны өдрийн шүүгчийн захирамжаар  хуулийн тэгшитгэлд хамрагдсан,

4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн   хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн,

5.Сэлэнгэ аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,  

 6.Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлөөр суллагдсан,

7. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж суллагдсан  Чонос овогт Нарантуяагийн Энх-Очир Регистрийн дугаар: /МЮ89011190/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Энх-Очир нь ялтай байхдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгэр хэсэг 09 тоотод оршин суух Э.Оюун-Эрдэнийн гэрт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цонхоор нь нэвтрэн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлан Э.Оюун-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан.

Давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 21 тоотод оршин суух Э.Итгэлийн гэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим цонхоор нь нэвтрэн орж савхин дээл 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, хос бугуйн цаг, монетан ээмэг 1 ширхэг, мөнгөн эдлэл 1 хос зэргийг хулгайлан Э.Итгэлд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Н.Энх-Очирын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12 дугаа сарын 01-ний өдөр сэжигтнээр  өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ээж, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг. Би ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагүй. Эхнэр, хүүхэдгүй. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаагүй. Манай ах, эгч дүү нар эрхэлсэн ажилгүй. Миний хувьд өмнө нь 7-8 удаа хулгайн хэргээр шийтгэгдэж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баривчлах байрнаас суллагдсан. Үүнээс хойш Сүхбаатар суманд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн ажилгүй өдөржингөө гэртээ ганцаараа байсан. Энэ өдрийн оройн 21 цагийн орчим гэрээс гарч Сүхбаатар сумын 1 дүгээр баг 12 жилийн бүрэн дунд сургуулийн урд байх шар өнгийн 1 давхар нийтийн байрны хойшоо харсан 2 вакуум цонхны онгойх хэсгийг түлхэхэд онгойсон. Дотогшоо ороход том өрөө байсан бөгөөд жижиг өрөө рүү ороод шар өнгийн шүүгээн дотор эд зүйлсийг онгойлгоход хувцаснаас өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би том өрөөний хүрэн өнгийн жижиг тавиур дээр байх хавтгай дэлгэцтэй хар өнгийн 32 инчийн зурагтыг аваад цонхоор нь гарсан. Зурагтыг аваад би вокзал орчимд явуулын танихгүй хүнд 30,000 төгрөгөөр “ахаа та аваач миний өөрийн зурагт юм” гэж хэлээд зарчихсан. Ингээд би гэртээ харьсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн ажилтан нар надтай уулзахаар нь би “би айлаас зурагт авсан, хулгай хийсэн” гэдгээ сайн дураар хүлээсэн. Миний хувьд өдөржингөө гэртээ байсан учир архи уугаагүй эрүүл байсан. Би ганцаараа айлаас очиж зурагт авсан. Хэн нэгэн хүн надтай хамт яваагүй. Би айлаас орж зурагт авч байгаагаа хулгайн хэрэг хийж байгаагаа ойлгож байсан. Эд зүйл хулгайлж мөнгөтэй больё гэж бодсон. Уг айлаас өөр эд зүйл аваагүй. Надад хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 61-р ху/,

 2. Шүүгдэгч Н.Энх-Очирын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12 дугаар сарын 04-нд  яллагдагчаар өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн ажилгүй өдөржингөө гэртээ ганцаараа байсан. Энэ өдрийн оройн 21 цагийн орчим гэрээс гарч Сүхбаатар сумын 1 дүгээр баг 12 жилийн бүрэн дунд сургуулийн урд байх шар өнгийн 1 давхар нийтийн байрны хойшоо харсан 2 вакуум цонхны онгойх хэсгийг түлхэхэд онгойсон. Дотогшоо ороход том өрөө байсан бөгөөд жижиг өрөө рүү ороол шар өнгийн шүүгээн дотор эд зүйлсийг онгойлгоход хувцаснаас өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би том өрөөний хүрэн өнгийн жижиг тавиур дээр байх хавтгай дэлгэцтэй хар өнгийн 32 инчийн зурагтыг аваад цонхоор нь гарсан. Зурагтыг аваад би вокзал орчимд явуулын танихгүй хүнд 30,000 төгрөгөөр “ахаа та аваач миний өөрийн зурагт юм” гэж хэлээд зарчихсан. Ингээд би гэртээ харьсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн ажилтан нар надтай уулзахаар нь би “би айлаас зурагт авсан, хулгай хийсэн” гэдгээ сайн дураар хүлээсэн. Миний хувьд өдөржингөө гэртээ байсан учир архи уугаагүй эрүүл байсан. Би ганцаараа айлаас очиж зурагт авсан. Хэн нэгэн хүн надтай хамт яваагүй. Би айлаас орж зурагт авч байгаагаа хулгайн хэрэг хийж байгаагаа ойлгож байсан. Эд зүйл хулгайлж мөнгөтэй больё гэж бодсон. Уг айлаас өөр эд зүйл аваагүй. Надад хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 62-р ху/,

  3. Шүүгдэгч Н.Энх-Очирын 2016 оны 11-р сарын 04-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хувьд өмнө нь 7-8 удаа хулгайн хэргээр шийтгэгдэж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баривчлах байрнаас суллагдсан. Үүнээс хойш Сүхбаатар суманд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн ажилгүй өдөржингөө гэртээ ганцаараа байсан. Энэ өдрийн оройн 21 цагийн орчим гэрээс гарч Сүхбаатар сумын 1 дүгээр баг 12 жилийн бүрэн дунд сургуулийн урд байх шар өнгийн 1 давхар нийтийн байрны хойшоо харсан 2 вакум цонхны онгойх хэсгийг түлхэхэд онгойсон. Дотогшоо ороход том өрөө байсан бөгөөд жижиг өрөө рүү ороод шар өнгийн шүүгээн дотор эд зүйлсийг онгойлгоход хувцаснаас өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би том өрөөний хүрэн өнгийн жижиг тавиур дээр байх хавтгай дэлгэцтэй хар өнгийн 32 инчийн зурагтыг аваад цонхоор нь гарсан. Зурагтыг аваад би вокзал орчимд явуулын танихгүй хүнд 30,000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш өглөө нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж батлан даалтанд байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 021 тоотод оршин суудаг төрөл садангийн ах Э.Итгэлийн гэрийн тоосгон байшингын урд талын 3 цонхны зүүн талын 1 дэх цонхыг  нь түлхэж онгойлгоод уг цонхоор дотор ороход үүдэн талын өрөө байсан юм. Тэгээд үүдний өрөөн дотор байсан бор өнгийн хувцасны өлгүүр, гутлын тавиур дээр байсан хромон гутал 1 хос, савхин хар өнгийн хүрмийг нь аваад унтлагын өрөө рүү ороод дотор нь байрлах шаргал өнгийн хувцасны шүүгээг онгойлгоод дээд талын тавиур дээрээс бугуйн цаг болон бэлэг дурсгалын жижиг цагаан өнгийн хайрцган дотор байсан ээмэг, бөгж, гинж зэргийг аваад зурагтны хажуу талын хүрэн өнгийн шүүгээний хамгийн доод талын шүүгээг онгойлгоод ногоон өнгийн дайлан дотор байсан хөөргийг аваад гэрээс нь гарахдаа ах Итгэлийн утас руу залгаад “би Хуруу байна. Би танай гэрээс хромон гутал, бугуйн цаг, савхин дээлийг чинь авчихлаа шүү” гэж хэлээд анх гэр лүү орсон газар болох цонхоороо гарч явсан. Намайг гэрээс гараад явж байхад Итгэл ах над руу “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь би “гурилын байранд байна” гэсэн чинь Итгэл ах ирээд надаас бүх зүйлээ аваад явсан. Би Итгэл ахад гэрээс нь авсан бүх эд зүйлээ буцаан өгсөн. Би хэн нэгэн хүнтэй хамтарч хулгай хийгээгүй. Би ганцаараа Оюун-Эрдэнэ, Итгэлийн гэрээс зурагт болон эд зүйл хулгайлсан. Надад мөнгөний хэрэг гараад мөнгө олдохгүй байхаар нь Оюун-Эрдэнийн гэр рүү ороод 32 инчийн зурагтыг нь аваад 30,000 төгрөгөөр зарсан юм. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Э.Итгэл ахаас хувцсыг нь гуйгаад өгөхгүй байх гэж бодоод гэрийнх нь цонхоор ороод гэрт нь байсан хувцсыг нь авахдаа эд зүйлийг аваад гэрээс нь гарахдаа Э.Итгэл ахад өөрт нь хэлсэн юм. Би уг 2 айлаас эд зүйл авахдаа цонхоор нь орсон. Би Оюун-Эрдэнийн гэрээс авсан 32 инчийн зурагтны хохирлыг нөхөн барагдуулаагүй. Харин Э.Итгэлийн гэрээс авсан эд зүйлийг нь өөрт нь бүрэн бүтэн буцааж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-р ху/,

   4.Шүүгдэгч Н.Энх-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Айлын цонхоор нэвтэрч орон зурагтыг нь авсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Итгэлийн гэрийн цонхоор орж эд зүйлийг нь аваад буцааж өгсөн .Хамгийн сүүлд  2016 оны 3 сард 6 сар баривчлагдаад 2016 оны 9 сард суллагдсан. Хулгай хийх  шалтгаан байхгүй. Миний буруу. Оюун-Эрдэнийн хохирлыг төлөөгүй. Итгэлийн хохирлыг  утсаар яриад танайхаас эд зүйлийг чинь авсан шүү гэж хэлээд орой нь буцааж өгсөн. Итгэлийнхтэй садан төрлийн холбоотой, манай ээжийн дүүгийн хүүхэд. Оюун-Эрдэнийнд, Итгэлийнд цонхыг нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд цонхоор нь орсон. Оюун-Эрдэнийн гэрт орохдоо бага зэрэг архи уусан байсан. Итгэлийнд орохдоо эрүүл байсан. Миний буруу. Хөнгөн ял оноож өгнө үү.

            5.Хохирогч Э.Оюун-Эрдэнийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 9 тоотод 2004 оноос хойш гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хүүхэд оюутан учраас Улаанбаатарт байдаг. Нөхөр бол Сүхбаатар сумын 5 дугаар багт хашаа байшиндаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би ажилтай учраас төвийнхөө гэрт ганцаараа байдаг. Манай нөхөр төвийн гэртээ ирэн очин байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн үед ажилдаа яваад оройн 17 цагийн орчим гэртээ ирээд 18 цагийн үед Сүхбаатар сумын 2 дугаар баг 20-р байранд аавынхаа гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь гэртээ 08 цагийн үед ирэхэд том өрөөний цонх онгорхой цонхоороо гэр дотогшоо харахад том өрөөний зурагти байхгүй, жижиг өрөө эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн ажилтан үзлэг шалгалт хийсний дараа юу алдагдсан талаар нэг бүрчлэн үзэхэд том өрөөнд байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Самсунг” маркийн зурагтнаас өөр эд зүйл алга болоогүй байсан. Жижиг өрөөний шар шүүгээ онгорхой, хамаг хувцас эмх замбараагүй тараагдсан, хүн юм хайсан гэмээр замбараагүй болчихсон байсан. Түлхүүрээр хаалга онгойлгох гэтэл бага зэрэг гацаад байсан. Бага зэрэг гацдаг. Түүнээс хаалга цоожинд эвдрэл гэмтэл байгаагүй. Би гэрээс явахдаа том өрөөний цонх, хаалгаа бүгдийг цоожлоод явсан. Том өрөөний вакум цонх гараар түлхээд амархан онгойдог. 32 инчийн зурагтаа нэхэмжилж байна. Хэрэв зурагт байхгүй бол зурагтны мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй. ... гэх мэдүүлэг / хх-ийн 20-р ху/,

6.Хохирогч Э.Итгэлийн 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 04 минутанд 99496532 дугаарын утсаар Энх-Очир надтай холбогдоод “танай гэрийн цонхоор ороод хромон гутлыг чинь авчихлаа, битгий уурлаарай” гэж хэлээд утсаа салгачихсан. Би тэр даруй цагдаагийн газарт биечлэн ирж дуудлага өгч цагдаагийн ажилтны хамт өөрийн гэртээ очиж эд зүйл алдагдсан талаар шалгахад миний хромон гутал, урт савхин дээл, ааваас уламжлагдан ирсэн хөөрөг, эхнэр бид 2-н хос бугуйн цаг, охины монетан хос ээмэг, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Манай байшингийн үүдэн хэсгээс хромон гутал, савхин дээлийг унтлагын өрөөнд байх стенкнээс хөөрөг, шкафнаас охины ээмэг, эхнэрийн мөнгөн эдлэлүүд, 2 ширхэг цаг авсан байсан. Би хромон гутлаа 2 жилийн өмнө 600,000 төгрөгөөр, савхин дээлийг 2,3 жилийн өмнө 620,000 төгрөгөөр, хос бугуйн цаг 260,000 төгрөгөөр, охины монетан ээмгийг 160,000 төгрөгөөр үнэлүүлмээр байна. Харин ааваас уламжлан ирсэн хөөргийг ямар үнээр үнэлэхээ мэдэхгүй байна. Надад одоогоор гаргаад байх санал гомдол алга байна. Алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р ху/,

7. Хохирогч Э.Итгэлийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн”...Би өмнө өгсөн байцаалтнаасаа гадна өөр нэмж ярих зүйл байхгүй. Н.Энх-Очир над руу залгаад “би танай гэрээс эд зүйл авсан” гэж хэлэхээр нь “хаана байна” гэсэн чинь “гурилын байранд байна” гэхээр нь очиж Энх-Очироос бүх эд зүйлээ авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/,

8.Гэрч О.Нарантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Энх-Очир нь миний төрсөн хүү байгаа юм. Н.Энх-Очир нь хар багаасаа хулгай зэлгээ хийх болсон ямар учиртай хулгай хийх болсон талаар би мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар манай хүү сургууль соёл төгсөж мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй болохоор багаасаа хулгай хийх болсон байх гэж бодож байна. Би хүүхэд нартаа хулгай хийж хүмүүжүүлэх талаар зааж сургаагүй. Н.Энх-Очир айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Н.Энх-Очир багаасаа эцэггүй өссөн. Миний нэрээр овоглодог. Манай хүү сурсан сургууль эзэмшсэн мэргэжилгүй. Эхнэр хүүхэдгүй, цэргийн алба хаагаагүй. Анх 14 настайдаа шоронд орж байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р ху/,

 

            9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №70:

            1.Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 1,2,3,4,5 гэх тэмдэглэсэн гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

            2.Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 6 гэж тэмдэглэсэн гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

            3.Шинжилгээнд тэнцэж байгаа 6 дугаартай гарын мөр нь папилон санд байгаа сэжигтэн Н.Энх-Очирын гарын мөрний дардастай тохирохгүй байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 36-р ху/,

             10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №02:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 2 хэсэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 42-р ху/,

 

11.Шүүгдэгч Н.Энх-Очирын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 81-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 59,63-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 60,64-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 61-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 62-р ху, ял өөрчлөх буюу нэмж сонсгох тогтоол, /хх 65–р ху/, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, /хх 67-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 69-70-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 71-72-р ху/, эд зүйл  хураан авсан тухай тэмдэглэл, /хх 65-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх 72,75-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч  Н.Энх-Очир нь ялтай байхдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгэр хэсэг 09 тоотод оршин суух Э.Оюун-Эрдэнийн гэрт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цонхоор нь нэвтрэн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлан Э.Оюун-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан.

Давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 21 тоотод оршин суух Э.Итгэлийн гэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим цонхоор нь нэвтрэн орж савхин дээл 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, хос бугуйн цаг, монетан ээмэг 1 ширхэг, мөнгөн эдлэл 1 хос зэргийг хулгайлан Э.Итгэлд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч,  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл  хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                                                                                                                      

           Иймд шүүгдэгч Н.Энх-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “.. давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байгаа ба мөрдөн байцаалтын шатанд  хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж шүүх дүгнэлээ.

.

          Шүүгдэгч Н.Энх-Очирт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь ялтай байхдаа, давтан үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна .    

          Шүүгдэгч Н.Энх-Очир нь энэ хэргийн улмаас 2016 оны 12-р сарын 02-ноос 2017 оны 03-р сарын 14 хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсон хоногтой,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Н.Энх-Очир нь урьд нь 7 удаа шүүхээр шийтгүүлж ял шийтгэл авч байсан, өршөөлийн хуульд хамрагдаж байсан, хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдлээд, суллагдсаны дараа ялтай байх хугацаандаа 2016 оны 07-р сарын 13-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р   зүйлийн  290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг   удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чонос овогт Нарантуяагийн Энх-Очирыг мөн хуулийн  тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан “...давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Очирын эд хөрөнгийг хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Очирт оногдуулсан  03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Энх-Очир  нь Э.Итгэлд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Очирын 2016 оны 12-р сарын 02-ноос 2017 оны 03-р сарын 14 хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Энх-Очироос 500.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар сумын 7-р баг 1-р хэсэг 09 тоотод оршин суух Цорос овогт Энэбишийн Оюун-Эрдэнэд олгосугай.   

7. Шүүгдэгч Н.Энх-Очирт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8 Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч  түүнийөмгөөлөгч болон  хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, прокурор нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН