| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.У |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
улсын яллагч Э.У,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2338000000432 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн .................суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, юргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Хөвсгөл аймгийн............ суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, эрэг хариуцах чадвартай З ургийн овогт Б.Ц /РД:............../ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Цнь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар зогсож байсан Т.Т картнаас мөнгө авч өгөхдөө картанд байсан 670.000 төгрөгийг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 15 юм уу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байсан шиг санагдаж байна. Би Мөрөн сумын захын АТМ-ээс 20,000 төгрөг хүний карт руу хийлгэж авсан. Тэгээд мөнгөө аваад байж байтал нэг эмэгтэй настай хүн картнаас мөнгөө авч чадахгүй байна гээд намайг мөнгө аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь эхлээд картыг нь хийгээд мөнгө авах гэсэн боловч болохгүй байсан. Тэгээд хоёр дахь удаагийн оролдлогоор дахин болохгүй картыг нь буцаагаад өгсөн. Би тухайн үед согтуу явсан болохоор сайн санахгүй байна. Би ямар ч байсан маш их мөнгөтэй болсон байсан. Би тэр мөнгөөр архи ууж, хоол авч идээд дуусгасан. Би тэр хүний хэдэн төгрөгийг авснаа санахгүй байна. Ямар ч байсан 20,000 мянгатын дэвсгэртүүд байсан санагдаж байна....”гэв. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хэргийн үйл баримтын талаар: - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 35-40х/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Т 2023 оны дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2023 оны дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар орсон. Би өөрөө бэлэн мөнгөний машин уншлуулж чадахгүй учраас тухайн үед хажууд байсан үл таних эрэгтэй хүнээр “мөнгө аваад өгөөч” гээд Хаан банкны картаа өгсөн. Тэгэхэд тухайн хүн өөрөө мөнгө авч өвөр лүүгээ хийгээд, миний картыг аваад бэлэн мөнгөний машин руу 2 удаа хийгээд гацаад болохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн 3 дахь удаагийн оролдлогоор бэлэн мөнгөний машинаас мөнгө гарч ирсэн чинь тэр хүн аваад шууд өвөртөө хийсэн. Тэгсэн чинь би “чи миний картнаас мөнгө авчихсан юм бишүү” гэж үгүй би өөрийнхөө картнаас 2 удаа гүйлгээ хийгээд мөнгө авлаа гэж хэлсэн Тэгээд тэр хүн “надад итгэхгүй бол өөр хүнээр мөнгө байгаа эсэхийг үзүүлэхгүй юу гээд яваад өгсөн. Тэгээд би өөр хүнээр дансны үлдэгдлээ үзүүлсэн чинь миний картанд байсан 670.000 төгрөгийг бүгдийг нь авсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 17-15/ Гэрч Б.Ц-н: “...Би Цэрэнбатыг одоо хаана байгаа талаар мэдэхс байна. 12 дугаар сарын 15-ны өдөр манай гэрээс гараад явсан. Хаашаа явса- талаар мэдэхгүй байна... Улаан өнгийн хүрэн дээлтэй, хар өнгийн түрүүтэй гуталтай, хар өнгийн чихтэй өвлийн малгайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25х/ Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5890/597 дугаартай “Хаан банкны 5914038849 тоот дансны эзэмшигч Т.Т зарлагын гүйлгээ хийсэн талаарх баримт зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Эрүүгийн 2338000000432 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Цнь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар зогсож байсан Т.Т картнаас мөнгө авч өгөхдөө картанд байсан 670.000 төгрөгийг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ц2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар зогсож байсан Т.Т картнаас мөнгө авч өгөхдөө картанд байсан 670.000 төгрөгийг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,
Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Шүүгдэгч Б.Цэрэнбатын тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.Цэрэнбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цнь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Т.Т Хаан банкны 591438849 тоот данснаас нууцаар хууль бусаар мөнгө авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ. Хохирогч Т.Т нь энэ гэмт хэргийн улмаас 670.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг мөнгөнөөс 385.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц төлж барагдуулсан байх ба хохирогч Т.Т нь 285.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авна гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт бичгээр өгсөн байх тул шүүгдэгч Б.Ц-с 285.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т-д олгох нь зүйтэй гэж гэж үзлээ. /хх-ийн 42х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”ын дагуу шүүгдэгч Б.Цнь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Цэрэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууулах саналыг гаргаж байна.
Шүүгдэгчээс Б.Ц-с хохирогч Т.Тд 285.000 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Б.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Ц-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Ц-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 285.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Тд олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 385.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчээ гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН