Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,                                                                                      

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

иргэний нэхэмжлэгч Ц.*******,

шүүгдэгч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0***/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, **** боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ***, *** хамт **** хот, дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* ******* /РД: /

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Ц.*******ын эзэмшлийн “Хюндай 450 ЛС7”, “Даевоо 2800 ЛС3” загварын 2 экскаватор, өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан *** аймгийн *** сум, *** дугаар баг, **** гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах *** метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид **** төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Ц.*******ын эзэмшлийн “Хюндай 450 ЛС7”, “Даевоо 2800 ЛС3” загварын 2 экскаватор, өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан *** аймгийн *** сум, *** дугаар баг, ******гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах *** метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 13,639,736 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.*******ын өгсөн: “...техникээ авмаар байна...” гэжээ[2],

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт 2023 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2023 онд иргэдтэй байгуулаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[3],

4.Эд хөрөнгөөр: “Hyundai 450 LC3 эксковатор 1 ширхэг, Daewoo 2800 LC3 маркийн эксковатор 1 ширхэг, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Алт угаах төхөөрөмж 1 ширхэг, Ус татах насос 1 ширхэг” битүүмжилсэн тухай тэмдэглэл[4],

5.Гэрч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тийм ээ би ойлгож байна. Би Сэлэнгэ аймгийн сумны 3-р баг тосгонд оршин сууж амьдардаг. Би “Хюндай 450 ЛС7”, “Даевоо 2800 ЛС3” маркийн 2 экскаватортой юм. 2023 оны 10 дугаар сарын эхээр хуучны танил ******* гэх ах над руу утсаар ярьж бид хоёр уулзсан. Тэгээд ******* ах “чиний хоёр экскаватор даа байгаа юу, байгаа бол хэд хоног хөлсийг нь өгөөд зөвшөөрөлтэй газар ажиллах гэсэн юмаа ах нь бууж ирээд гомдоохгүй юмыг нь өгнө” гэж хэлсэн бөгөөд улмаар би зүгээр байлгаж байхаар тэг, тэг гэж хэлээд удалгүй ******* ах ирсэн байна экскаватор чинь хаана байгаа вэ ? гэж ярьсан бөгөөд би “ходоодод хашаанд байгаа, та наанаасаа аваад яваа” гэж хэлээд өгч явуулсан юм. Тэр өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байсан бөгөөд тэр өдрөөсөө хойш надтай огт холбоо барилгүй 6, 7 хоног болчихоор нь хүн амьтнаас асууж сураглаад байж байтал ******* ах өөрөө өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу утсаар ярьж “ах нь хот руу яаралтай ажилтай болоод явж байна, ард манай хэд ажиллаж байгаа, ах нь ирээд уулзъя” гэж хэлсэн бөгөөд би хаана ажиллаж байгаа талаар асуухад “ойрхон байгаа” гэж хэлсэн. Тэгээд би техник хэрэгслээ эргэх санаатай төвөөс орой 21 цагийн орчимд гараад очиход миний хоёр экскаватор “ын ам” нэртэй газарт ажиллаж байсан. Тэгээд би ойртож очиход нэг операторчин нь бууж ирсэн бөгөөд би экскаватор  зүгээр үү, ******* ах хэзээ ирнэ гэж байна гэж асуухад 2-3 хоногоос ирнэ гэж хэлээд тэгээд би майхан руу нь орж цай уучихаад буцах санаатай сууж байтал цагдаа ирсэн байсан. Хоёр экскаватор ажиллаж байсан бөгөөд дөхөж очоод харахад миний экскаваторууд байсан. Дунд хэсэгтээ гитаран буу байрлуулж тавьсан байсан. Тийм ээ алт угааж байсан. Миний эзэмшлийн экскаватор байгаа энэ хоёр миний нэр дээр байдаг. Бүгдээрээ бичиг баримттай миний өөрийн нэр дээр байдаг техник хэрэгслүүд. Би өөрийн 2 экскаватор, “Зил-131” загварын тээврийн хэрэгслээ авмаар байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Д. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Улаанбаатар хотод байж байтал хуучны танил ******* гэх ах маань 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр залгаж бид хоёр уулзаад “ экскаватор барих ажил байна. хийх үү ?” гэж асуусан тэгээд би хамт явж ажиллахаар тохиролцож маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* ах, бид гурав хотоос гарч д ирээд нэг хоноод маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө эрт гарч ын төвд ирээд төвөөс бид гурав нэг хүн аваад буцаад сум руу явах замд ходоод нэртэй газар байдаг юм байна лээ, тэндээс “Хьюндай 450 ЛС7”, “Даевоо 2800 ЛС3” загварын хоёр экскаваторыг аваад би “Хьюндай 450 ЛС7” загварын экскаваторыг нь барьж, нөгөө гэх залуу “Даевоо 2800 ЛС3” загварын экскаваторыг барьж хөлөөр нь өчигдөр байсан ын ам нэртэй газарт маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд очсон. Замдаа гинж тасраад явж өгөхгүй байсан. Тэгээд 10 сарын 10-ны өдрөө засвар хийгээд маргаашаас нь буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өдөрт 5-6 цаг л ажилласан. Яагаад гэхээр том экскаватор нь шаварт суугаад гинж нь мултраад явж өгөхгүй юм байна лээ. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн засвар хийж байгаад ажиллаж эхлээд 1 цаг орчим болж байтал цагдаа ирээд үйл ажиллагаа зогссон. Нийтдээ 4 хүн байсан. Тогооч гээд ын гэдэг залуу, би “Хьюндай 450” загварын экскаваторын операторчин хийж байсан, гэдэг залуу нөгөө экскаваторын операторчин хийсэн, ******* ах помп асааж өгнө ойр зуур тусална, ерөнхийдөө удирдан зохион байгуулдаг. Тийм ээ алт угаах үйл ажиллагаа явуулсан. Алт олсон эсэхийг мэдэхгүй, угаалга руу ойртдоггүй, ******* ах л мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Ч. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн сумын *-р баг, *** тосгонд төрсөн. ********************* хоёрын дунд ирэн очин амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын эхээр Би Улаанбаатар хотод гэртээ байж байтал хуучны танил ах хүү болох ******* ах над руу залгаж экскаваторын оператор хийх ажил байна, хийх үү гэж асуухад нь би зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 09-нд ******* ах,   гэх залуугийн хамт бид 3 ирсэн. Тэгээд ын төвөөс нутгийн танил залуу гэдэг залууг ******* ах тогоочоор авч, бид 4 хөдөөнөөс 2 экскаватор авч цаашаа “ын ам” нэртэй газар руу явсан. Тэгээд ын аманд гэх залуу “Хьюндай 450 ЛС7” загварын экскаватор барьж би “Даевоо 2800ЛС3” загварын экскаваторыг барьж ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шалгалт ирээд зогссон. Бид нар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж ажилласан. Бид нийтдээ 4 лээ байсан. Би “Даевоо 2800ЛС3” загварын экскаваторын оператор хийж байсан. гэх залуу “Хьюндай 450ЛС7” загварын экскаваторын операторчин хийж байсан. ын гээд залуу тогооч хийж байсан. ******* ах өөрөө помп асаагаад ойр зуур тэгээд л байж байсан. Та хэдийг ирдэг өдөр нь хот руу яаралтай ажил гарлаа гээд яваад өгсөн байсан юм. том экскаватороороо газар ухаж ухсан шороогоо алт угаах төхөөрөмждөө хийдэг. Би угаагдсан шороо /эпил/-г нь авч хаяж цэвэрлэж өгдөг. Тийм ээ алт угаах үйл ажиллагаа явуулсан. Алт олсон гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч А.- 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тийм ээ би ойлгож байна. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би ын төвд гадуур явж байтал нутгийн танил залуу // 2, 3 хүнтэй явж таараад намайг уурхайд тогооч хийх үү гэж асуусан тэгээд би зүгээр байж байхаар тэгье гээд шууд гэрээрээ орж хөнжил гудас, хувцсаа аваад төвөөс ******* ах, , нарын хамт ходоодоос 2 экскаватор авч жаргалантын аманд очиж байрласан. том. жижиг экскаватор барьж хөлөөр нь жаргалант орсон. Би ******* ахтай “Зил 131”-тэй явж очсон. “Хьюндай 450 ЛС7” загварын, “Даевоо 2800ЛС3” загварын экскаватор барьж ажилладаг байсан. ******* ах помпчин хийж байсан. Би тэр хэдийн хоолыг хийдэг байсан. Шалгалт ирсэн өдөр ******* ах ажилтай болсон гээд хот руу явж таарсан. Тэр жаргалантын ам нэртэй газарт нийт 5, 6 өдөр байсан. , хоёр “Хьюндай 450 ЛС7”, “Даевоо 2800ЛС3”загварын 2 экскаватор унаж газар ухаж алт угаах төхөөрөмж рүү ухсан шороогоо хийж алт олборлох үйл ажиллагаа явагдсан. Шороо угаасан, гэхдээ алт олсон гэдгийг би мэдэхгүй. Хоолоо хийгээд л байж байдаг байсан” гэх мэдүүлэг[8],

9.Иргэний нэхэмжлэгч А.- 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[9],

10.“Нуман Алтай” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний дөрийн 1/117 дугаартай шинжээчийн: “иргэн Д.******* нь 971,14м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 1,772,844 төгрөг, эдэлбэр газарт 770 төгрөг, усны орчинд 11,866,122 төгрөг нийт 13,639,736 төгрөгийн хохирол  учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 2,438,382 төгрөг гарсан болно” дүгнэлт[10],

11.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-823/8173 дугаартай шинжээчийн: “...”Хьюндай 450ЛС7” загварын экскаватор 65,000,000 төгрөг, “Даевоо 2800ЛС3” загварын экскаватор 8,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, ус татах насос 2 ширхэг 600,000 төгрөг, “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл 15,000,000 төгрөг нийт 89,100,000 төгрөг” дүгнэлт[11],

12.Сэлэнгэ аймгийн Байгал орчин, аялал зуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/29-01/068/40 дугаартай: “...Иргэн Д.******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байна. Хохирлын нийт үнэлгээ 39,046,364 төгрөг болж байна. Актын үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” акт[12],

13.Шүүгдэгч Д.*******ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд ялладагчаар өгсөн: “Би эрх үүргээ ойлгосон. Хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг[13], 14.Эд мөрийн баримтаар: “...”Hyundai 450 LC3” эксковатор 1 ширхэг, “Daewoo 2800 LC3” маркийн эксковатор 1 ширхэг, “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Алт угаах төхөөрөмж 1 ширхэг, Ус татах насос 1 ширхэг” тооцсон тухай прокурорын тогтоол[14],

15.Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/29-01/068/04 дугаартай улсын ахлах байцаагчийн: “...Иргэн Д.******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байна. Хохирлын нийт үнэлгээ 3,47,988 төгрөг болж байна. Актын үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” акт[15], 16.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээг авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19.“Нуман Алтай” ХХК-ийн нэхэмжлэх хуудас[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[20], 21.Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[21], 22.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[23], 24.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[25], 26.Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5184 дугаартай албан бичиг[26], 27.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[28], 29.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.“Hyundai Robex 4500LC-7” маркийн, 73-83 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний  хуулбар хувь[30], 31.“Daewoo Solar280LC-III” маркийн, 59-87 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[31], 32.Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа[32], 33.Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл[33], 34.Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[34], 35.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[35] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д. нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн 971.14 метр квадрат талбайд газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 13,639,736 төгрөг, хор уршиг 39,046,364 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 2,438,382 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.*******ээс гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж[36],

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 65,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 450 LC-7”, 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 2800” маркийн экскаваторуудыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Ц.*******од буцаан олгож, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдохгүй байх тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 73,000,000 /далан гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 6,000,000 /зургаан сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал шинжээчийн ажлын хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Нуман Алтай” ХХК-нд олгуулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн 971.14м2 талбайд газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 13,639,736 төгрөг, хор уршиг 39,046,364 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 2,438,382 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.*******ээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 65,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 450 LC-7”, 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 2800” маркийн экскаваторуудыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Ц.*******од буцаан олгож, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдохгүй байх тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 73,000,000 /далан гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.*******ээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчийн ажлын хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж, “Нуман Алтай” ХХК-нд олгуулсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

   

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1-р хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 50-51, 72-73 дугаар хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 86-109 дүгээр хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 153 дугаар хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 224 дүгээр хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 227 дугаар хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 07 дугаар хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 8-22 дугаар хуудас

[18] 1-р хавтаст хэргийн 27-39 дүгээр хуудас

[19] 1-р хавтаст хэргийн 74 дүгээр хуудас

[20] 1-р хавтаст хэргийн 113-114, 123-125, 198-200, 208-210, 217-219 дугаар хуудас

[21] 1-р хавтаст хэргийн 126 дугаар хуудас

[22] 1-р хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас

[23] 1-р хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[24] 1-р хавтаст хэргийн 130 дугаар хуудас

[25] 1-р хавтаст хэргийн 132 дугаар хуудас

[26] 1-р хавтаст хэргийн 134 дүгээр хуудас

[27] 1-р хавтаст хэргийн 139 дүгээр хуудас

[28] 1-р хавтаст хэргийн 140 дүгээр хуудас

[29] 1-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудас

[30] 1-р хавтаст хэргийн 143 дугаар хуудас

[31] 1-р хавтас хэргийн 144 дүгээр хуудас

[32] 1-р хавтаст хэргийн 221 дүгээр хуудас

[33] 1-р хавтаст хэргийн 225 дугаар хуудас

[34] 1-р хавтаст хэргийн 226 дугаар хуудас

[35] 1-р хавтаст хэргийн 225-230 дугаар хуудас