| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А”танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, ***, *** ажилтай, ам бүл **, *** хамт ***** аймгийн сумын ** дугаар баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* ургийн овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ээс 17-ны өдрийн хооронд *** аймгийн сумын ** дугаар баг, ** дугаар хэсэг, ** тоотод байрлах “ ” ХХК-ийн хашаанд буулгасан улаан буудайнаас шуудайлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол буюу 900,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ээс 17-ны өдрийн хооронд *** аймгийн сумын 08 дугаар баг, ** дугаар хэсэг, *** тоотод байрлах “ ” ХХК-ийн хашаанд буулгасан улаан буудайнаас шуудайлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол буюу 900,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэмт хэрэг болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], 2.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], 3.Хэргийн газрын үзлэгээр олдсон НӨАТ-ын баримт[3], 4.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл[4], 5.Эд мөрийн баримтаар М. 7 шуудай бүхий 287,8 клограмм улаан буудай, нарийн төмөр утас 9 ширхэг, мяндсан утас 2 ширхэг, хоосон 10 ширхэг шуудайг хураан авсан тухай тэмдэглэл[5], 6.М. 7 шуудай бүхий 287,8 клограмм улаан буудай, нарийн төмөр утас 9 ширхэг, мяндсан утас 2 ширхэг, хоосон 10 ширхэг шуудайг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[6], 7.Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл[7], 8.Эд мөрийн баримтаар 46 секундын бичлэг бүхий 1 ширхэг сидиг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Шүүгдэгчийн эзэмшлийн “ Банк”-ны тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[9], 10.“” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ[10], 11.Хохирогч С. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[11], 12.Иргэний нэхэмжлэгч М. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[12], 13.Гэрч Х.Алтанхуягаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[13], 14.Гэрч Э. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[14], 15.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[15], 16.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[16], 17.Гэрч Ц.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тухай мэдүүлэг[17], 18.Гэрч Н. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[18], 19.Гэрч Э. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[19], 20.”Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-924/8999 дугаартай дүгнэлт[20], 21.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай хуудас[21], 22.Мөрдөгчийн тэмдэглэл[22], 23.Шүүгдэгчийн эзэмшлийн дугаарын утасны дэлгэрэнгүй лавлагаа[23], 24.Иргэний нэхэмжлэгч М. хэрэгт хавсаргасан баримтууд[24], 25.Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[25], 26.Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт[26], 27.Шүүгдэгчийн малын А дансны хуулбар хувь[27], 28.Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[28], 29.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[29], 30.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[30], 31.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[31], 32.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[32], 33.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[33], 34.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[34], 35.Хохирол төлбөрт 900,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт[35], 36.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[36] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.*******гийн зүгээс хохирол төлбөрт 900,000 төгрөгийг төлсөн болохоо мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С. бичгээр гаргасан хүсэлт[37], мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгч М. 7 шуудай бүхий 287,8 клограмм улаан буудай, нарийн төмөр утас 9 ширхэг, мяндсан утас 2 ширхэг, хоосон 10 ширхэг шуудайг биет байдлаар буцаан олгосон байх тул шүүгдэгч Ц.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэхээр улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус анхааруулсан болно.
Шүүгдэгч Ц.*******гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг Сидиг хэргийн хавтаст хэргийн хамт архивт шилжүүлж, шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч С.Нямцэрэнд 900,000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч М. 7 шуудай бүхий 287,8 клограмм улаан буудай, нарийн төмөр утас 9 ширхэг, мяндсан утас 2 ширхэг, хоосон 10 ширхэг шуудайг биет байдлаар буцаан олгосныг тус тус дурьдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг Сидиг хэргийн хавтаст хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
9.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 07 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 09-14, 16-20 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 24-25, 27-34, 35-38 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас
[9] Хавтаст 40-57 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 61-62, 64 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 120-132 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 133-139 дүгээр хуудас
[25] Хавтаст хэргийн 152 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 156 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас
[28] Хавтаст хэргийн 161 дүгээр хуудас
[29] Хавтаст хэргийн 162 дугаар хуудас
[30] Хавтаст хэргийн 163 дугаар хуудас
[31] Хавтаст хэргийн 165 дугаар хуудас
[32] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас
[33] Хавтаст хэргийн 167 дугаар хуудас
[34] Хавтаст хэргийн 168 дугаар хуудас
[35] Хавтаст хэргийн 169 дүгээр хуудас
[36] Хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас
[37] Хавтаст хэргийн 167 дугаар хуудас