| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/129 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/129
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтох,
шүүгдэгч Ч.Ө*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогтой Ч******* Ө*******д холбогдох эрүүгийн 2431001390123 дугаартай, 175/2024/0133/Э индекстэй хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ** настай, *** боловсролтой, барилгачин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл **, нөхрийн хамт *** аймгийн ******* сумын ** дугаар баг, “Ганц Мод” гэх газар задгай хөдөө оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогтой Ч******* Ө******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Ө******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед *** аймгийн ******* сумаас Түшиг сумын чиглэлд *** аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг сумын төвөөс 8,5 км зайд байрлах “Бага бэлчир” гэх газар Н.Батчулууны эзэмшлийн улсын дугаартай, “Хонда Лого” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол улсын замын хөдөлгөөний 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.
а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх;
б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүний ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газраа буцаж ирэх;
г/Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ”
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтан иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэгтэй.
д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл эн төрлийн зүйл хэрэглэхгүй байх;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д
Жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож эрхгүй, /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2
Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12/3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчиж явган зорчигч Б.Майцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон;
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэнээ мэдсээр байж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага буюу холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Ө******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумаас Түшиг сумын чиглэлд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг сумын төвөөс 8,5 км зайд байрлах “Бага бэлчир” гэх газар Н.Батчулууны эзэмшлийн улсын дугаартай, “Хонда Лого” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол улсын замын хөдөлгөөний 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.
а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх;
б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүний ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газраа буцаж ирэх;
г/Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ”
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтан иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэгтэй.
д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл эн төрлийн зүйл хэрэглэхгүй байх;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д
Жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож эрхгүй, /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2
Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12/3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчиж явган зорчигч Б.Майцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон;
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэнээ мэдсээр байж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага буюу холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Ө*******ыг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө*******ы өгсөн: “Миний бие нь 2024 оны 03 дугаар сарын 12-нд Чулуунцэцэг гэж хүн намайг гэрт байхад дуудаад төвд тоглолт болох гэж байна хүргээд өгөөч гэсэн. Тэгээд төв дээр тоглолт болох гэж байна. Та ирээд намайг аваад хүргээд өгөөч унаа олдохгүй байна гэсэн. Гэрээсээ 6 өнгөрч байхад гараад 7 өнгөрч байхад тэднийд очоод Чулуунцэцэг хүүхэдтэйгээ мөн цуг ажилладаг ажилчин гурвыг суулгаад наашаа гарсан. Сумын төв дээр ирэхэд 8 өнгөрч байсан. Тэгээд Чулуунцэцэгтэй утсаар яриад тоглолт нь юу болж байна гэхэд тоглолт эхэлчихсэн 2, 3 дуу яваад дуусаж байна. Хурдан ирээч та тоглолт үзэхгүй юм уу гэхээр нь нөгөө хоёрынхоо хоол ундыг хийж өгнө явъя гээд гарсан. Тэгээд замдаа кемпийн тэнд явж байтал яах ийхийн зуургүй би гэрлээ шилжүүлэх гээд явж байтал урдаас тас нис гээд ороод ирсэн. Тэгээд хажуу талаар шидэгдсэн. Тухайн үедээ балмагдсан, балмагдаад ухаан санаа орж гараад зогсоод буугаад харсан. Хартал нөгөө хүн маань хөдлөх ч үгүй, дуу чимээ ч байхгүй. Би хүн алчихлаа гээд л орилсон. Тэгээд хажуугаар портер өнгөрсөн нэг жижиг тэрэг өнгөрсөн. Тэгээд тэнд байж байгаад би хөдлөөд явсан. Осол болсон газраас нэлээн явсан. Явж чадахгүй замын хажуу руу ороод ухаан санаа балартаад болохгүй байсан. Тэгээд зогсоод хамтрагч руугаа яриад ингэчихлээ чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд хамтрагч гэрээсээ морьтой ирээд би буцаад харьчихсан байсан. Тухайн үедээ би үнэндээ айсан. Би айгаад балмагдсандаа тэндээс явсан. Миний хийсэн хэрэг буруу. Би гэмшиж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Би одоо харанхуй шөнө согтуу, мал ч бараг явдаггүй газар хүн явж байна гэж санаагүй” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтохын өгсөн: “...Хэлэх зүйлгүй, 30 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтохын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг болж байхад талийгаач охин айлд очоод тамхи олоод ирье гээд ганцаараа гарч яваад буцаад 16 цагийн үед гэртээ орж ирэхдээ бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртүүлээд ороод ирсэн. Гэхдээ тухайн үед нээх их согтолттой байгаагүй хэвийн байсан. Орой нь 20 цагийн үед би эхнэр Бүрэнжаргалын хамтаар Соёлын төвд болж байсан дуучдын тоглолтыг үзэх гээд гэрээсээ гарсан бөгөөд тухайн үед талийгаач охин минь хүүхдээ хараад миний бага охин болох Аялгуугийн хамт үлдсэн. Эхнэр бид 2-ыг тоглолт үзэж байхад талийгаач охин ээж рүүгээ залгаад та хүрээд ирээч гээд байсан бөгөөд тухайн үед эхнэр минь яах гээд байгаа юм бэ? тоглолт үзэж байна гээд утсаа тасалсан. Тоглолт 21 цаг 50 минутын үед дуусаад гэртээ шууд яваад очтол талийгаач охин минь өөрийн хүүхэд болон бага охин Аялгуу нарыг үлдээгээд яваад өгсөн байсан. Тухайн үед зээ охин Энххүслэн, Аялгуу (7 настай) нар унтаж байсан учраас Аялгуугаас талийгаачийг хаашаа явсан талаар асуугаагүй. Талийгаач охин байхгүй байсан учир түү рүү 99441081 тоот дугаарын утсаараа залгатал утас нь холбогдох боломжгүй байхаар нь гайгүй байх гэж бодоод нээх юм бодолгүй унтаа өгсөн.Маргааш өглөө нь сэрээд талийгаач охин руу залгаад үзтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгсэн 12 цагийн үед Чимэгээ гэх манай хуурай эгч над руу залгаад ******* сумаас холгүй байдаг кемпийн урд Майцэцэг машинд мөргүүлээд нас барсан байна гэж хэлсэн. Энэ мэдээг Сонсоод манай эхнэр талийгаачийн байгаа гэх газар руу яваад би хүүхдүүдэд хараад үлдсэн. Охин минь Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа өөрөөсөө 6-8 насны ах Отгонбаатар гэх хүнтэй үерхэж эхлээд түүнээсээ хүүхэдтэй болсон. Гэхдээ Отгонбаатар, талийгаач охин хоёр хамт амьдарч эхнэр, нөхрийн, хамтран амьдрагчийн харилцаатай байж үзээгүй. Тус тусдаа байдаг. Залуучуудын хэллэгээр үерхдэг гэж ойлгож болно. Өөр олон найз нөхөдтэй байх тэр хүмүүсийг нь би сайн мэддэггүй” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.Баттулгын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Эхнэр гэрээсээ яваад 20 цаг өнгөрч байхад над руу залгаад би хүн машинаараа дайрчихлаа шүү дээ гээд уйлаад залгаад байхаар нь эхэндээ итгэхгүй байж байгаад сүүлдээ уйлаад байхаар нь итгэсэн. Эхнэрээсээ хаана байгаа талаар нь асуухад эхнэр миний хариуд би хужаа нарын замын кемпийн дэргэд байна гэж хэлсэн. Тэгээд л би морио унаад эхнэрийн байгаа газар очтол эхнэр машин дотроо хамаг бие нь чичирсэн байдалтай уйлаад сууж байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар дахин асуутал би хүн дайрчихлаа шүүдээ, дайрсан хүн минь огт босож ирэхгүй хэвтээд байна гэхээр нь эхнэрийн хамт тухайн газарт хэсэг байж байгаад түүнд хандан гэр рүүгээ явъя гэж хэлээд эхнэр зөвшөөрөөд хамтдаа гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.Батдалайн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тус өдрийн 17 цагийн үед өөрийн*** загварын *** *** улсын дугаартай, тэвээрийн хэрэгсэлтэй “Нам даваа” гэх газраас Молжуух гэх залуугийн хамтаар мод бэлтгээд, тухайн модоо машиндаа ачаад, 19 цагийн үед ******* сумын төв рүү явсан. Модоо ачаад явах үед машины доогуур юм дугараад явж өгөхгүй байхаар нь эвдэрсэн юм байна гэж бодоод 20 км цагийн хурдтай маш удаанаар явсан. Тэгээд явсаар байгаад “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн 2 дугаар үйлдвэр хэсэг рүү дөнгөж орж ирэхэд ******* сумаас Түшиг сум чиглэлтэй “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн цаад талаас машины гэрэл харагдсан. Тэгээд би тухайн машинтай “Монгол ЛЗ” Зам гүүр ХХК-ийг өнгөрөөд замын зүүн талд торон хашаа орж ирээд ******* сумаас Зэлтэр чиглэлийн замаас шороон зам руу салсан уулзвар хэсэгт огтлолцож таараад тухайн машин надад гэрлээ унтрааж өгсөн. Зөрж өнгөрөх үед тухайн машин зогсох шиг болсон. Намайг харахад тухай машин хар юм уу? цэнхэр өнгийн Ist, Raum, Fit машинуутай төстэй, урд тал нь дөрвөлжин хэлбэртэй машин байсан шиг санагдаж байна. Тухайн машинтай зөрсөн цаг хугацаа нь 21 цагийн үед гэж барагцаалж байна. Зам анги өнгөрөөд 1 км газар яваад сэтэрхий даваад 2 талдаа шуудуутай мөн сэтэрхийтэй хэсэгт машинаа зогсоогоод янзлах гээд байж байтал Цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ******* сумаас Түшиг сум чиглэлтэй явж байгаад зогссон бөгөөд дотроос нь зам ангид ажилладаг Тамир гэдэг залуу цонхоо нээгээд “юу хийж байгаа юм бэ?” гэж надад хандаж хэлхээр нь “модондоо явж байна ажил хэзээ эхлэх вэ?” гэтэл “18-нд ажил эхэлнэ” гэж хэлээд Түшиг сум чиглэлтэй яваад өгсөн. Тэгээд машинаа Молжуухын хамт янзлах гээд ухаж байгаад бүтэхгүй болохоор нь Молжуухаар аав руу залгуулаад ******* сум руу хөдөлсөн. ******* сум руу дөнгөж орж ирээд аавтай таарсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч О.Т 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад талийгаач миний 80240075 дугаарын гар утас руу залгаад “таксины мөнгө байна уу, би танай ажил руу очиж явна” гэж ярихаар нь би түүнд “чи битгий ирээ. чи согтуу байна, нөхөр чинь хардана гэж” гэж хэлээд утсаа салгаснаас 30 орчим минутын дараа талийгаач хар өнгийн приус 41 маркийн машинтай хүнтэй ирсэн. Би тэр машины дугаарыг нь хараагүй. Тэгээд талийгаач машинтай ирэхээр нь би түүнээс чи хэнтэй явж байгаа юм бэ“ гэж асуусан чинь надад би хажуу айлынхаа ахтай цуг явж байна” гэж хэлэхээр нь би түүнд “чи машинтай явж байгаа юм бол надад 2 савтай пиво дөхүүлээд өгөөч, таксины мөнгө чинь хэд гарсан бэ” гэж асуусан чинь талийгаач надад “би явчхаад ирье“ гэж хэлэхээр нь би талийгаачид 5000 төгрөгийн дэвсгэртүүдээр нийт 50.000 төгрөг өгсөн. Үүнээс 20.000 төгрөгийг нь тэр жолооч ахад нь таксины мөнгө гэж өгсөн. Талийгаач манай ажил дээрээс таксины хамт 21 цаг өнгөрч байхад эргэж яваад буцаад 40 орчим минутын дараа 2 ширхэг 2 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво авчирсан. Тэр үед нөгөө таксины жолооч нь талийгаачийг орхиод явчихсан байхаар нь би талийгаачид “чи одоо яваа, нөхөр сүүдэр чинь хардана" гэж хэлээд би урд талын путкений гадаа талийгаачийг үлдээгээд 2 савтай пивоо бариад өөрийнхөө амьдардаг өрөө рүү ороод буцаад 10 орчим минутын дараа уг байрнаасаа ковшоо асаах гэж гарахад талийгаач манай кемпээс гараад засмал зам арай хүрээгүй алхаж яваа харагдсан. Тэгээд би тухайн үед ковшоо асаах гэж оролдож байгаад урд талын путек руу ороод манаач ахаас “нөгөө эмэгтэй явна гэсэн яасан бэ гэж асуусан чинь нөгөө манаач ах надад “тэр эмэгтэй чинь гэр рүүгээ харина гэж хэлээд гараад явсан” гэж надад хэлсэн. Би талийгаачийг манай кемпээс гарч яваа харагдсанаас хойш 20 орчим минутын дараа Баяраагийн Портерыг асаагаад араас гарч яваад хайсан боловч олдоогүй, би түүнийг зам дагуу хайж намхан овооны кемп хүртэл яваад байхгүй байхаар нь талийгаачийг замын унаанд сууж яваад харьсан юм байна гэж бодоод буцаад кемп дээрээ ирэхэд 22 цаг өнгөрч байсан байх. Би ахиж талийгаачтай уулзаагүй. Талийгаач өчигдөр над дээр 20 цаг өнгөрч байхад хар өнгийн “Приүс 41” загварын тээврийн хэрэгслээр хүргүүлж ирсэн шиг санаж байна. Манай ажил дээрээс 21 цаг өнгөрч байсан байх. Би эмэгтэй хүнийг ганцаараа харанхуй шөнө явж байхаар гээд хойноос нь явах үед арай 22 цаг болоогүй байсан. Тухайн үед талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэгсэн байсан архи үнэртэж байсан. Ер нь талийгаач нь архины хамааралтай хүн. Өчигдөр ажил дээр надаас гадна 3 хүн байсан. Урд талын путек дээр манаач ах Баясгалан, манайд экскаватор барихаар ирсэн Эрдэнэбаяр болон миний танил Баяраа бид дөрөв байсан. Би Ковшоо асаах гээд Баярааг *******аас дуудсан байсан. Баяраа манай ажил дээр өчигдөр 20 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд 22 цагийн орчим буцаад явсан. Талийгаачийг 2 савтай пиво авчрах хүртэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Тэгээд талийгаачийн авчирсан 2 савтай пивыг Эрдэнэбаяр, Баясгалан бид гурав намайг талийгаачийг хайж байгаад ирсний дараа уусан. Баяраа пивоноос уугаагүй гэр рүүгээ явсан. Талийгаач манай ажил дээр ирэхэд согтуу байсан” гэх мэдүүлэг[6],
7.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СЭА1001691 дугаартай: “Н.Батчулууны эзэмшлийн *** улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, “Logo” маркийн автомашины өнгө, үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 650,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[7],
8.Иргэний нэхэмжлэгч Н.Батчулууны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн Т.Оюунцэцэг гэх эмэгтэйд 4-5 жилийн өмнө худалдан борлуулж байсан. Тухайн үедээ би мөнгөө бүрэн авсан хэдий ч Т.Оюунцэцэг гэх эмэгтэй тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй өдийг хүрч байна. Т.Оюунцэцэг нь надаас машин худалдаж аваад хэсэг өөрөө эдэлж, хэрэглэж байгаад Ч.Ө*******д худалдсан юм шиг байна лээ. Тиймээс одоо энэ машин надад хамаагүй ээ. Миний хувьд хэн нэгнийх нь нэр дээр шилжүүлж өгөхөд бэлэн байна. Надад ямар ч хамаагүй тээврийн хэрэгсэл учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[8],
9.“Таван Тунамал” авто сургуулийн шинжээч Ч.Жамбалнямбуугийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн: “...3.1.6 зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэжээ. Иймд энэхүү болсон үйл явдал нь зам тээврийн осол мөн юм. *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Ө******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
-Монгол улсын замын хөдөлгөөний 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.
а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх;
б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүний ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газраа буцаж ирэх;
г/Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ”
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтан иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэгтэй.
д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл эн төрлийн зүйл хэрэглэхгүй байх;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д
Жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож эрхгүй, /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2
Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12/3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Тухайн зам тээврийн шалтгаан нь Ч.Ө******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага, мэдлэг, ур чадвар дутуугаас болсон байна.Мөн техникийн шинжээчийн дүгнэлтээс харвал тээврийн хэрэгслийн дугуйнууд тоормос жигд барихгүй, баруун хойд дугуй огт тоормосгүй, тоормосны систем гэмтэлтэй байсан зэрэг нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн.
Ч.Ө******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ямар нэгэн сургалтад сууж, мэдлэг чадвар олж аваагүй байна.
Хэргийн материалаас харахад явган зорчигч Б.Майцэцэг нь согтолтын хүнд зэрэгтэй нь тогтоосон байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т явган зорчигчид дараах зүйлийг хориглоно.
-5.12б-д зааснаар аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт[9],
10.“Дархан Алтан жолоо” ХХК-ийн авто механик инженер Ш.Бямбажавын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай: “...”Хонда лого” загварын хөх өнгийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаагүй оролцсон байна. Тээврийн хэрэгслийн дугуйнууд тоормоз жигд барихгүй баруун хойд дугуй тоормоз барихгүй ба тоормозны систем нь гэмтэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйл үгүй. Зам тээврийн дээрх осол нь дээрх дүгнэлтийн /5,6,8,11,13/ заалтуудыг зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь нөлөөлсөн” гэх дүгнэлт[10],
11.Дархан-Уул аймгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн: “...Чинбат овогтой Ө******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл болно. Чинбат овогтой Ө******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Чинбат овогтой Ө******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүү учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэх дүгнэлт[11],
12.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай: “Талийгаачид хийсэн шүүх шинжилгээгээр дух, зүүн хацар, уруулын доод хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт. Хэвлийн гол болон зүүн тал баруун гуяны гадна дунд хэсэгт зураасан зулгаралт. Эрүүн доор, баруун мөр, баруун гуяны гадна хэсэг, баруун шилбэний гадна хэсэг баруун зүүн өвдөг, зүүн өвдөгний дотор тал, зүүн шилбэний дотор дунд хэсэгт хөхөлбөр болон улаан ягаан өнгийн цус хуралтууд. Баруун хөмсөгний доод талд шарх, уг шархны зүүн талд үргэлжилсэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач Б.Майцэцэгийн цуснаас 2.7 промилли спиртийн зүйл илэрсэн. Цуснаас мансууруулах бодис илрээгүй байна. Талийгаач Б.Майцэцэгийн цуснаас илэрсэн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарч байна. Талийгаач Б.Майцэцэг нь толгой, дух хэсгээр хүчтэй цохигдож хүзүү хэсгээр арагш савагдсаны улмаас хүзүүний 1-р нугалам шахагдаж хугарал үүсэж тус хэсэгт нугас шахагдаж амьсгал зүрх судасны хурц, дутагдлаар нас баржээ” гэх мэдүүлэг[12],
13.Шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амьд үлдэх боломж байхгүй. Яагаад гэвэл толгой, дух хэсгээр хүчтэй цохигдож, хүзүү хэсгээр арагш савагдсаны улмаас хүзүүний 1 дүгээр нугалам шахагдаж, хугарал үүсч тус хэсэгт нугас шахагдах гэмтэл авсан тохиолдолд, хоёрдогчоор угтавтар тархинд даралт үүсч байдаг тул амь хохирогч 5-10 минут нүд хөдлөхөөс өөр биеийн хөдөлгөөний хийх болон юм ярих чадваргүй болж, богино хугацаанд нас барна. Ийм хүнд гэмтэл авсан тохиолдолд энгийн хүмүүс анхан шатны тусламж үзүүлж чадахгүй” гэх мэдүүлэг[13],
14.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1946 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн хагархай шилний хэсэг дээрээс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр хагархай шилний хэсгээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Майцэцэгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт[14],
15.Шүүгдэгч Ч.Ө*******ы 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би одоо бодоход өөрөө л анхаарал болгоомжгүй байдлаас болсон гэж бодож байна. Би тэр эмэгтэйг зам дээр явж байгааг уг нь харсан юм. Тэр эмэгтэй ямар ч дуу гаргахгүй бас хөдлөхгүй байсан. Тэгээд би айгаад очиж чадаагүй” гэх мэдүүлэг[15],
16.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[17], 18.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[18], 19.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[19], 20.Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[20], 21.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[21], 22.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[22], 23.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], 24.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[25], 26.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргасан хохирлын баримтууд[26], 27.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтохын хүсэлт[27], 28.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт[28], 29.Эд мөрийн баримтаар: “тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааны үед бэхжүүлэн авсан цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон тээврийн хэрэгслийн салхины шилний хагархай”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[29], 30.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[30]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Ө*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд 13,160,587 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгчийн зүгээс 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 5,160,587 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтоход олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3.3-д заасны дагуу хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, аргачлалын 3.5-д зааснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасны дагуу нэмж нэгтгээд 250х660,000=165,000,000 (нэг зуун жаран таван сая) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтоход олгох нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.Ө*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс: “...Энэ гэмт хэрэг хэдийгээр болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг боловч шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бус хангасан тээврийн хэрэгслээр өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ, мөн дээрээс нь тээврийн хэрэгсэл жолоодоход тавигдах шаардлагыг хангаагүй буюу харааны бэрхшээлтэй нөхцөл байдлуудыг өөрөө мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдээд үйлдсэн газраас оргон зугтаасан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад гэвэл гэмт хэрэг 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Тухайн этгээд 03 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 хоногийн дараа цагдаагийн байгууллага хайж тогтоосон байдаг. Тухайн хугацаанд шүүгдэгчийн зүгээс холбогдох байгууллагад бүрэн мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Энэ нь гэмт хэрэг үйлдсэнээ нуун далдалсан гэх санаа зорилгоор үйлдсэн байна гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгахад өөрөө хэдэн цагийн хурдтай явсан гэдгээ хэлж энд талийгаач явж байсан, энэ дээр мөргөсөн, талийгаач энд байсан гэдэг мэдүүлгийн газар дээр нь шалгах тухай тэмдэглэлээр тодорхой бүрэн хэлж өгсөн байдаг. Тухайн үйл явдлыг бүрэн гүйцэт өөрөө санаж, мэдэж байгаа, хэрэг хариуцах чадвартай гэх нөхцөл байдлууд нь тогтоогдож байгаа боловч холбогдох байгууллагад мэдэгдэж анхны тусламж үйлчилгээ үзүүлээгүй нөхцөл байдлуудыг тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ч.Ө*******ыг Монголын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд холбогдуулан 13,160,317 төгрөгийн баримтыг ирүүлснээс шүүгдэгчийн зүгээс 8,000,000 төгрөг барагдуулсан 5,160,587 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баттогтоход олгуулах саналтай байна. Мөн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа сэтгэл судлал гэм хорыг тогтоох журам гэж батлагдсан байдаг. Уг журамд зааснаар хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 99,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ө*******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тогтоогдож байсныг 150 дахин нэмэгдүүлэхээр 99,000,000 төгрөг болж байна. Үүнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна” гэсэн эхний саналыг шүүхэд гаргажээ.[31]
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч Ч.Ө*******ы хувьд хэрэг учрал болсон үеэс эхлэн өөрийн гэм бурууг маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан тул гэм буруугийн асуудлаар маргахгүй. Харин тухайн өдөр талийгаач Майцэцэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гарцгүй газраар зам хөндлөн гарч ямар ч биеэ авч явах чадваргүйгээр зам дээр зогсож байсны улмаас мөн шүүгдэгч Ч.Ө******* нь тухайн талийгаач Майцэцэгийг зам хөндлөн гарчих байх гэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас энэхүү зам тээврийн осол гарсан байна гэж үзэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг ба энэ гэмт хэргийн улмаас хүний алтан амь нас үрэгдсэн хор уршиг учирсан байна. Үүнд шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс хохирогч талаас уучлал хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн ба үлдэх 5.160.587 төгрөгийг 2 сарын хугацаанд сайн дураараа төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн хохирогч талаас шаардсан 13,160,577 төгрөгийн хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа хохирлын төлбөр нь 5,699,895 төгрөг боловч шүүгдэгчийн зүгээс хохирогч талаас шаардсан төлбөрийг төлж оногдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас үлдэх 5,160,587 төгрөгийг 2 сарын хугацаанд сайн дураараа төлж оногдуулахаа илэрхийлж байна. Мөн хүүхэд өсгөх зардал болон талийгаачийн өр төлбөрийг хохирогч талаас нэхэмжилсэн байсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил хийж байсан эсэхийг тодорхойлсон баримтууд хэргийн материалд авагдаагүй учраас дээрх төлбөрийг хохирогч талын зүгээс Иргэний хуульд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу дараа нь жич нэхэмжлэх эрхтэй гэж өмгөөлөгч миний зүгээс харж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ[32]
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газраас зугатаасан үйл баримт тогтоогдсон тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж шүүх үзсэн. Харин сүүлд шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 /гурав/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоон эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ө*******д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *** улсын дугаартай, “***” загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шилний цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Шүүгдэгч Ч.Ө******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Ө*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогтой Ч******* Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 /гурав/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоон оногдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд 13,160,587 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгчийн зүгээс 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 5,160,587 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтоход олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3.3-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, аргачлалын 3.5-д зааснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасны дагуу 250х660,000=165,000,000 (нэг зуун жаран таван сая) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтоход олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ө*******д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *** улсын дугаартай, “****” загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шилний цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
11.Шүүгдэгч Ч.Ө******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
12.Шүүгдэгч Ч.Ө*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтас хэргийн 27-29, 32 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 51, 53, 74-76, 78-79 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 118-121 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 143-147 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 148 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 156-159 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 175 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 2 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 99-101, 113-114, 122-123, 128-129, 150-151, 159-160 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 132-142 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 177 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 179 дүгээр хуудас
[25] Хавтаст хэргийн 180 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 183-222 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 223 дугаар хуудас
[28] Хавтаст хэргийн 225 дугаар хуудас
[29] Хавтаст хэргийн 226 дугаар хуудас
[30] Хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас
[31] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[32] Шүүх хуралдааны тэмдэглэлээс