Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ***** аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрт ажилтай, ам бүл **, ***, ** хүүхдийн хамт **** аймгийн сумын ** дүгээр баг, ***дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн - дугаартай гомдол мэдээлэлд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоогдож, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаатай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, Р. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн - дугаартай гомдол мэдээлэлд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоогдож, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаатай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, Р. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж гүтгэсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1], 2.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], 3.Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], 4.Хохирогч Х.*******ээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа[4], 5.Шүүгдэгч Х.*******ийн бичгээр гаргасан хүсэлт[5], 6.Гэрч Х. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], 7.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], 8.Гэрч Р. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[8], Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[9], 10.Приус маркийн машины суудлын бүрээс хураан авсан тухай тэмдэглэл[10], 11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2056 дугаартай шинжээчийн дүгнэлт[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[12], 13.Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[13], 14.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй тул шүүгдэгч Х.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй тул шүүгдэгч Х.*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 05-08 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 12-21, 24-26 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 22, 84 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 80 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас