| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр /томилолтоор/,
хохирогч М.*******,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн ******* суманд төрсөн, *** настай, , боловсролтой, , эрхэлдэг, ам бүл ***, *** настай хүүгийн хамт **** аймгийн ******* сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;
-2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар, ялуудыг нэмж нэгтгэн 5 жил, 07 сарын хорих ял;
-2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө *** аймгийн ******* сумын ***дугаар баг, * т**оотод, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, түүний эрүүл мэндэд “зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө **** аймгийн ******* сумын *** дугаар баг, *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, түүний эрүүл мэндэд “зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...тамхилаад зогсож байхад цээж рүү цохиж, би цонх руу саваад унасан. Намайг боогоод тавихгүй байхаар нь чулуу юм уу? мод юм уу мэдэхгүй аваад цохисон. Миний хавирга 2020 онд хугарсан юм, хуучин хавирга цохиод хугалсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардал нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******гийн өгсөн: “...эмчилгээний зардал нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч М.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар 22-ны өдөр өөрийн ****** гэх найз болон түүний найз гэх эмэгтэйтэй хамт караокед сууж байгаад 00 цагийн үед тэндээс гарахаар такси дуудсан. Гэтэл гийн дуудсан таксины жолооч нь ******* гэх залуу ирээд бид 3-ыг аваад 60 айлд байдаг гийн гэр лүү хүргэж өгсөн. Тэгээд бид гурав гийн гэрт байж байтал тухайн ******* гэх залуу араас орж ирээд бид нар 2.5 литрийн пиво 4 ширхийг хувааж уусан. гэх эмэгтэй нь таксины жолооч *******ыг таньдаг юм шиг байсан. Тэгээд бид уугаад сууж байтал найзындаа очлоо гээд гэрээсээ гараад явчихаар нь бид 3 үлдсэн пивоо уугаад сууж байтал ***** унтлаа гээд орон дээрээ хэвтчихсэн. Гэтэл ******* нь пиво ууж байснаа намайг “одоо чи харь, жаахан юм байж, манай дүү унтаж байна, чи яв” гээд байхаар нь би “ахаа юу яриад байгаа юм бэ?, **** яахаараа таны дүү болчихдог юм, дөнгөж өнөөдөр уулзаж байж хэзээдээ ах дүү болчих воо” гэж хэлтэл намайг үгээр өдөж байснаа гаръя гэхээр түүнийг дагаад байшингийн гадаа таамбарт нь гартал намайг заамдаад авахаар нь би өөдөөс нь заамдаж аваад хоорондоо зууралдаж байтал ******* ах юманд тээглээд шалан дээр унасан. Тэгээд би “больё оо ах аа яагаад байгаа юм бэ?” гээд гараас нь татаад босготол ******* нь миний зүүн талын шанаа, чамархай, толгойн дагз болон хажуу хэсэг рүү чулуу шиг хатуу зүйлээр 3-4 удаа цохиж намайг унасан үед цээж рүү маань дахиж өшиглөсөн. Тэгээд миний шанаа, чамархай, толгой орчмоос цус гараад би газарт унаад байж байтал байшин дотроос гарч ирээд бид 2-ыг болиулаад миний толгой, шанаанаас гарсан цусыг усаар угааж өгсөн. Тэгснээ ***** уурлаад бид 2-ыг харь яв гэхээр нь би *******ын машинд суугаад бид 2 баахан юм ярьж сууж байгаад учраа олчихоод буцаж орох гэтэл С***** уурлаад хөөгөөд байхаар нь би тэндээсээ такси дуудаад тэндээс явсан. Тэгээд маргааш нь буюу 23-ны өдөр би Дархан руу ажлаар явахдаа Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж зүүн талын чамархай хэсэгт оёдол тавиулсан. Яг хэдэн оёдол тавьсан гэдгийг мэдэхгүй байна. Би *******тай зууралдсан харин огт зодож цохиогүй. Тухайн байшинд байхад ******* нь над руу үг хаяад намайг хөөгөөд байгаа бололтой харьцаад байсан бөгөөд өөрийгөө ****** ах гээд байхаар нь би “С**** яахаараа танай дүү болчихдог юм бэ? хэзээдээ ах, дүү болчихдог юм” гэж хэлтэл гарах уу? тамхилах уу? гэж өдөж хоргоосон янзтай хэлсэн. Тэгээд таамбарт гарч ирсний дараа намайг учир зүггүй заамдаад авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь харилцсан заамдсан ба зууралдаж байх үед ******* газар унаад би түүний дээрээс давхралдаад унасан. Тэгэхээр нь би *******ыг болъё оо, ахаа яагаад байгаа юм бэ? гээд гараас нь татаад босгох гэтэл өндийж ирэнгүүтээ миний зүүн талын нүд, чамархай толгойн ар хэсэг рүү хатуу зүйлээр 3-4 удаа хүчтэй цохисон. Тэр үед миний нүд халуун оргиод би нүдээ бариад газар суухад цээж хэсэг рүү маань хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд байшингийн дотор хаалга онгойж Сэлэнгэ гараад ирсэн. Бид 2 муудалцах үедээ таамбараас ерөөсөө гараагүй. Зодоон цохионы асуудал таамбар дотор болсон” гэх мэдүүлэг[3],
4.Иргэний нэхэмжлэгч Ц. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6 удаагийн тусламж үйлчилгээгээр нийт 306,500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. 306,500 төгрөг одоогоор төлөгдөөгүй байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Г. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд удаагүй тэр таксины жолооч залуу 2.5 литр хэмжээтэй том пиво 2 ширхэгийг бариад гийн гэрт орж ирээд бид танилцаад бид танилцаад юм ярьад хамт пиво уусан. Тэгээд тэр залуу өөрийгөө ******* гэж байсан. ******* бас тэр залууг таниад байх шиг байсан. Хоорондоо танилууд шиг мэндлээд яриад байсан. Тэгээд удалгүй “гадаа найз ирчихсэн байна. уулзчихаад ирье” гээд гэрээсээ гараад явчихаар нь би бас пиво уухаа болиод орон дээр нь унтахаар хэвтсэн. Тэгээд би барагцаагаар 2-3 цаг унтсан бөгөөд шөнө дунд болоход тэдний байшингийн амбаарт түс тас гэж хүмүүс зодолдож байгаа чимээ гарахаар нь би таамбарт нь гараад хартал *******гийн толгой, чамархай хэсгээс цус гарчихсан байсан. Гэтэл ******* нь “******* намайг цохиод толгойноос цус гаргачихлаа ш дээ” гэсэн. ******* нь *******г “чам шиг муу банди намайг барахгүй шүү. Чи намайг мэдэхгүй байна уу” гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Намайг унтах үед уг нь тэр 2 юм яриад пивоо уугаад сууж байсан. Би ******* гэдэг хүнийг огт танихгүй, урьд нь харж байгаагүй. Би тэр 2-ыг яг зодолдож байсныг хараагүй. Харин дараа нь маргалдаж байгааг нь харахад ******* нь *******г цохисон бололтой хэрэлдэж байсан. Намайг таамбарт гарч ирэх үед ******* нь *******г зодох гээд дайраад байсан.
...Намайг байшин дотор хэвтэж байхад таамбарт нь түс тас гээд чимээ гараад дотор хаалгыг хүн мөргөж байгаа юм шиг хаалга цохигдох чимээ гарахаар нь би очоод байшингийн хаалгыг онгойлгоод харахад *******гийн толгой, нүдний чамархай орчмоос нь цус гараад нүүрээ барьчихсан сууж байсан. Тэр үед ******* нь *******г хэл амаар доромжлоод хажууд нь зогсож байсан бөгөөд намайг харах үед *******г цохих гээд дайраад байхаар нь би болиулсан. Тэр 2 таамбар дотор байсан. Би тэр 2-ыг явцгаа гэж хөөгөөд *******гийн нүүр, толгойг угаалгаж өгөөд байж байхад ******* нь та намайг чулуугаар цохисон гэж хэлээд, ******* нь “чи намайг унагаасан биз дээ” гэж ярилцаад байсан, хэн нэгийгээ боож, лзуурдсан талаар ерөөсөө яриагүй. Тэгснээ тэр 2 учраа олчихлоо, үргэлжлүүлээд жоохон сууя гээд байсан боловч би нүүр өгөлгүй хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Д. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн найз тэй гэртээ байж байтал гийн найз ******* гэх залуу хамт караокед сууя гэсэн болохоор бид 2 очиж *******гийн хамт дуулж байгаад 23 цаг өнгөрөөд караокеноос гарсан. Тэгээд би өөрийн утсан дээр байсан таксинууд руу залгаж байгаад ******* гэх залууг дуудаж бид 3 манай гэр рүү хүргүүлсэн. Тэгээд бид 3 гэр рүү орж байтал ******* нь над руу залгаад “Би та хэдтэй хамт ганц пиво уучихъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд удалгүй ******* нь 2.5 литрийн хэмжээтэй том пиво 2 ширхэгийг бариад ороод ирэхээр нь бид нөгөө пивоо уугаад удаагүй байхад манай найз гадаа ирсэн байна гэхээр нь би тэр 3-т хэлчихээд гэрээсээ гарсан. Тэгээд би найзындаа хоночихоод маргааш өглөө нь утсаа асаагаад хартал гээс “энэ 2 зодолдоод байна, гэрээр чинь дүүрэн цус, нөж, хурдан ир” гэх мэт мессежүүд ирсэн байхаар нь би гэртээ харьсан. Намайг очих үед ганцаараа манай гэрт байсан. Би *******ыг сайн танихгүй, хааяа нэг такси барихаар ирдэг байсан болохоор уг утсан дээрээ хадгалсан байсан юм. Манай таамбар ямар нэгэн гэрэлгүй. Шал нь доороо хивстэй. Хивсний дор яг юу байгааг би сайн мэдэхгүй байна. Энэ байшинг аваад жил болох гэж байгаа болохоор анзаарч хараагүй юм байна. Тэр зодоон болсон гэх шөнө тухайн таамбарт байсан цонхны шилнүүд нь хагарч, цуураад газарт унасан байсныг би маргааш нь гэртээ очоод цэвэрлэгээ хийчихсэн” гэх мэдүүлэг[6]
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн: “...1.М.*******гийн биед зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. З.Дээрх зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 6.Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[7],
8.Яллагдагч Э.*******ын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед миний зүс таних эмэгтэй /урьд нь би таксинд явдаг байхдаа хэд хэдэн удаа хүргэж өгч байсан/ над руу залгаад “та манай гэрт хүрч ирээд намайг баар руу хүргээд өгөөч гэхээр нь би тэдний гэрийн гадаа очтол тэр эмэгтэй **** гэх найзтайгаа гарч ирээд надаар Л караоке руу хүргүүлсэн. Тэгээд би хариад байж байтал цаг орчмын дараа дахин над руу залгаад “та буцаж ирээд гэр рүү хүргээд өг” гэхээр нь би караокены гадаа очтол тэр 2 эмэгтэй нэг залууг дагуулаад 3-уулаа гараад ирсэн. Тэгээд би тэр 3-ыг 60 айл руу гэр рүү нь хүргэж өгсөн. Тэгээд тэр хэд дахиад пиво захиалж уумаар байна гээд надаас асуухаар нь би “за ямартай ч би олохыг бодъё, тэгээд хамт жаахан сууя” гээд би 2 том пиво авчраад 4-үүлээ гийн гэрт уугаад сууж байтал г найз нь дуудаад байна гээд гараад явчихсан. Тэгээд *******, ***** бид 3 үлдсэн пивоо ууж байтал **** хүүхдээ унтуулна гээд орон дээр хэвтэж байхаар нь ******* бид 2 гарч тамхилъя гээд гадаа гартал /би их согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан, юунаас болж зодолдсоныг санахгүй байна/ Ямартай ч намайг гэдэс рүү элэгдэж цохиод би арагшаа савж унахдаа цонхны рам мөргөөд унасан. Тэгээд бид 2 босоод гадаа үүдэнд гартал надтай заамдалцаад байж байтал миний суган доогуур толгойгоо оруулаад хөлөөс өргөж үүрээд газар унагаасан. Тэгээд би нуруугаараа газар унатал миний зүүн гарыг 1 хөлөөрөө дарж өчөөд нөгөө хөлөөрөө миний цээжин дээр дарж цохиод 2 гараараа намайг заамдаж боогоод байхаар нь би гарт баригдсан зүйлээрээ толгой нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд *******гийн толгойноос цус гараад миний дээр гоожоод байхаар нь бид больцгоосон. Би *******гийн биеийг 2 удаа л цохисон. Эхлээд нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа, чулуу болон мод шиг зүйлээр дахин 1 удаа цохисон. Би өөрийнхөө биеийг хамгаалаад *******г 1-2 удаа цохисон. Эхний удаа би гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд намайг боогоод байхаар нь би газраас гарт баригдсан чулуу ч юм шиг мод ч юм шиг зүйлээр дахин толгой, нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд *******гийн нүүрнээс нь цус гоожоод бид зодолдохоо больсон. Бид 2 байшингийн таамбарт зогсож байх үед тамхи татсан бөгөөд *******г тамхи татсан үгүйг би мэдэхгүй байна. Би лав тамхи асааж татсан. гийн байшингийн таамбарт байхад зодолдсон. Бид 2 таамбар дотор байх үед ******* намайг цээж рүү цохиж би арагшаа юм мөргөж унасан. Тэгэхээр нь би босоод “яагаад намайг унагааж байгаа юм бэ? гээд би *******гийн цээжин хэсэг рүү нь гараараа цохитол намайг өргөж таамбараас гадаа гаргаж шидсэн. Тэгээд намайг таамбар дотор унагааж босч ирэх үед цээж рүү дахин жийж намайг таамбараас гаргасан. Тэгээд намайг боочихоод зүүн гарыг маань өчөөд байхаар нь би нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Би нийт 3 удаа цохисон, 2 удаа нүүр хэсэгт нь 1 удаа цээжин хэсэгт нь цохисон. Таамбарт байх үед ******* намайг жийж таамбараас гадаа гаргасан. Тэгэхээр нь би босч ирж уурлаад нүүр хэсэг рүү далайтал миний гараас өргөж аваад шидсэн. Миний зүүн мөр өвдөөд байсан. Харин хавирга эдгэрсэн” гэх мэдүүлэг[8],
9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[10], 11.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[11], 12.Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/85 дугаартай албан бичиг[12], 13.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[13], 14.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[15], 16.Хохирогч М.*******гээс хэрэгт хавсаргасан төлбөрийн баримт[16], 17.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Шүүгдэгчийн урьд Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[19], 20.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[21], 22.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[23], 24.Шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга[25], 26.Хэргийн материал танилцуулсан тухай баримт[26] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул шүүгдэгчид холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгаж өгөхийг хүссэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
1-рт: Хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, цус урссан бол хивсэн дээр тогтох ёстой шалгаагүй. Цонхны рамм байсан мөргөж унасан. ...гадна зодолдсоныг нягтлаагүй. ...хохирогчийн мэдүүлэг худлаа.
2-рт: Шүүгдэгчийн биед учирсан хавирга хугарсан гэмтэлд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн чухам алиныг нь авч дүгнэх үү? гэж маргасан.
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 1-12 тоотод, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, түүний эрүүл мэндэд “зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогддог.
Шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэж байсан бол урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах эрх нь байсан боловч өөрийн үйлчлүүлэгчийн “...сунжруулахыг хүсэхгүй байна” гэсэн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтээс татгалзсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтдээ дурьдсан.
1-рт: Хэрэг учрал 2024.03.22-23-нд шилжих шөнө гарсан. Гэтэл хэргийн газрын үзлэгийг бүүр сүүлд 2024.04.02-ны өдөр хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ.
Хэрэг учрал болсон байрны таамбар гэж нэрлэх газарт цонхны рамм байсан, гадна гаргаж тавьсан талаар гэрч мэдүүлдэг. Цусыг цэвэрлэсэн, чулууг гаргаж хаясан байх боломжтой. Шүүгдэгч нь тухайн өдөр болсон үйл баримтыг юунаас болж маргалдсан, яагаад ноцолдох болсон талаар тодорхой санадаггүй. Зарим зүйлийг санаад зарим зүйлийг санадаггүй.
2-рт: Шүүгдэгчийн хавирга хугарсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө мэдүүлэхдээ: “Миний хавирга 2020 онд хугарсан юм, хуучин хавирга цохиод хугалсан” гэдэг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.05.20-ны өдрийн 569 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн ДҮГНЭЛТ хэсэгт:
1.Э.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
2.Э.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн цээжний рентгин зурагт баруун талын 8 дугаар хавирга далны шугамаар бороололт бүрэн үүсч Сампингийн эрхи шинж болсон хуучин хугарал тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь 2024 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүсэх боломжгүй хуучин гэмтэл байна.
4.Э.*******ын биед баруун талын 8 дугаар хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. 2 сараас дээш хугацаатай хуучин хугарлын үед үүсдэг шинж юм гэжээ.
Хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгчийн биед гэмтэл тогтоогдоогүй, харин хуучин хугарлын үед үүсдэг шинж тэмдэг гэж дүгнэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан дээрх дүгнэлт нь үндэслэл бүхий болсон гэж шүүх үзсэн тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Дангаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд бүрэлдэхүүнтэй шинжээч нар тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч гаргасан тул өмнөх шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй болно.
Аргагүй хамгаалалт хэрэглэсэн эсэх талаар
Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан[27] ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл юм.
Өөрийн болон бусад хүмүүсийн амьд явах эрх гэдэг нь: Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” [28] гэж заасан. Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяамал эрх юм.
Аргагүй хамгаалалт нь хуульд нийцсэн байх нь нэг талаас довтолгоонд (халдлага) хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс шууд хамаарна.
Халдлагад хамаарах нөхцлүүдэд:
а) Халдлага өөрийн обьектив шинжээрээ нийгэмд аюултай байх;
б) Довтолгоон бодитой, нэгэнт эхэлсэн, дуусаагүй байх;
Бусдын хууль бус халдлага нэгэнт эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ гэж тайлбарлажээ:
Хэргийн үйл баримтыг сэргээн дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.******* нь хохирогчийг санаатайгаар өдөөн хатгаж, “одоо чи харь, жаахан юм байж, манай дүү унтаж байна, чи яв” гэх зэргээр, харин хохирогчийн зүгээс “ахаа юу яриад байгаа юм бэ?, ***** яахаараа таны дүү болчихдог юм, дөнгөж өнөөдөр уулзаж байж хэзээдээ ах дүү болчих воо” гэж хэлэхэд нь үг хаяж, хөөсний улмаас гадагш таамбар руу гарч, тэдний хооронд үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар хохирогчийг заамдан авч, харилцан заамдалцах явцдаа өөрийнхөө нурууны хуучин хугарсан гэмтлээ хөндөн сэдрээж, улмаар хохирогч М.*******гийн эрүүл мэндэд “зүүн чамархай дагзанд зулгаралт, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүд дээд, доод зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогддог тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийгээгүй болох нь тогтоогддог бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгчийн зүгээс хохирогч М.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал нэхэмжилсэн 97,890 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц. зүгээс нэхэмжилсэн 306,500 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээний зардалд 97,890 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, хохирогч М.*******д, шүүгдэгчээс 306,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал (насанд хүрээгүй хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг) зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хамгийн цагаар нийтэд тустай ял оногдуулж өгөхийг хүссэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ДҮГНЭЭД:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ял шийтгэл, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэлийг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ял шийтгэл, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэлийг тус тусад нь эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээний зардалд 97,890 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, хохирогч М.*******д, иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн 306,500 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүр
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 24-25, 27 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 06 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 13-14, 16, 18 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 73 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас
[26] Хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас
[28] Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, УБ., 2000 он, 82 дахь тал