| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
хохирогч Б.*******,
хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
шүүгдэгч О.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймгийн суманд төрсөн, , ** настай, боловсролтой, мэргэжилгүй, “” ажилтай, ам бүл ***,*** хүүхдийн хамт *** аймаг, сум, ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагаас 02 цагийн үед сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн цээж болон нуруу хэсэгт олон удаа өшиглөж, түүний биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 8 дугаар нугалмын их бие, сээрний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагаас 02 цагийн үед сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн цээж болон нуруу хэсэгт олон удаа өшиглөж, түүний биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 8 дугаар нугалмын их бие, сээрний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ийн өгсөн: “...Ажил дээрээ галаа түлээд байж байхад хүргэн ах залгаад такси олдохгүй байна. Хоёулаа хороолол орчихоод ирье гээд тэгээд би ажил дээрээс гараад гэрээс нь очиж авсан. Хороолол ороод яг гэр лүү нь эргэх гээд явсан чинь хар замын ард талд нь алхаад явж байсан. Тэгээд очоод хүргэн ах уулзаад эгч рүү орилж чарлаад, хэл амаар доромжлоод байхаар нь би “болиоч хөгшөөн” гээд зууралдаад дээрээс нь дараад унасан. Тэгээд хүргэн ах ирж салгаад бид нар машиндаа суугаад гэр лүү очиж жоохон гэрийнх нь гадуур эргэчихээд буцаад төв рүү явчихсан. Цохиж нүдсэн юм байхгүй” гэжээ[1];
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: “...03 дугаар сарын 24-ний шөнө гэрээрээ дайраад тэжээж байсан гөлгөө авч явах санаатай орсон. Тэгээд эхнэр маань уурлаад өгч явуулахгүй гэхээр нь тэгвэл ядаж хүүхдүүдтэйгээ уулзчихаад явъя гэж хэлсэн. Тэгсэн чинь хаалгаа түгжчихээд оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь би гөлөг өгөхгүй, хүүхдүүдтэй ч уулзуулахгүй юм байна гээд “би явлаа” гээд хашааны хаалгаар гарах гэхэд хашааны гадна талаас машины гэрэл тусаад машин ирж зогссон. Тэгээд машинаас бууж ирээд яах гээд байгаа юм гэхээр нь “би гөлгөө авах гэсэн юм” гэсэн чинь яахаараа чиний гөлөг байдаг юм, тийм юм байхгүй гээд араас нь ******* бууж ирээд зүүн шанаа руу нэг удаа цохиод доошоо унах явцад яг дээрээс дарсан. Тэгээд нуруу эвгүй болоод унангуут дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь нуруу эвгүй болчихоод байна гээд хэд хэдэн удаа орилсон. Тэгээд орилж байх хугацаанд сонссон нь мэдэгдэхгүй дахиад зүүн шанаа руу өшиглөсөн. Тэгэхээр нь нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд дахиад хэд хэдэн удаа өшиглөсөн, дэвссэн. Тэгээд би сүүлдээ орилоод дүүгээ салгаж аваач гээд ах руу орилсон. Тэгээд ирээд салгаж аваад шууд машиндаа суугаад аваад гараад явсан. Тэгээд гэрээс ч хүн гарч ирээгүй. Тэгээд би босоод явах гэсэн босож явж чадахгүй. Тэгээд мөлхсөөр байгаад хашаан дээр очоод хашаагаа налж явсаар байгаад манай баруун гар талд байдаг ахынд орсон. Тэр ах дээр очиж дүү рүүгээ залгаад дүү ирж аваад нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд 103 дээр очоод 2, 3 удаа өвчин намдаах хийлгээд өглөө нь Дархан руу явсан. Тэгээд Дарханд очиж үзүүлээд цаашаа хот руу шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод өрөвсөлтэй гээд шууд хагалгаанд оруулахгүй гээд бараг 6 хоног хүлээгээд хагалгаанд орсон. Нурууны хагалгаанд 04 дүгээр сарын 01-ний өдөр ороод эмнэлэгт 11 хоноод гэрээрээ эмчлүүлж байна. Ер нь гомдолтой байна. Тэгээд энэ хүнийг манай хамаатан гэдэг утгаар нь ял өгөлгүй тэнсэх боломж байгаа юу? Тэгээд эхний ээлжинд эмчилгээний зардал гаргаад өгчихсөн. Тэгээд сэтгэл санааны хохирлын мөнгийг яаж гаргаж өгөх амлалтыг нь аваад тэнсэж өгөөсэй гэж хүсэж байна” гэжээ[2],
3.Хохирогч Б.*******гийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би сумын ** дугаар баг, ** хэсгийн *** тоотод байрлах гэртээ 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01:00-02:00 цагийн хооронд бага зэрэг уусан үедээ нохойн гөлгөө авах гээд гэртээ очтол эхнэр хөөгөөд гэр рүү оруулахгүй байсан. Тэгэхээр нь гөлгөө авахгүй орхиод хашааны хаалгаараа гараад явах гэж байтал эхнэрийн нагац ах , эхнэр болон эхнэрийнхээ төрсөн дүүгийнхээ хамт хашааны гадаа машинтай ирсэн. Тэгээд машинаас бууж ирээд “Чи яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд хашааны хаалга онгойлгох үед хашаанаас гараад гүйж явсан гөлөг рүү би очсон. Тэгтэл араас ын эхнэрийн төрсөн дүү болох ******* машинаас бууж ирээд үгийн зөрөөгүй миний зүүн шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиход нь би доошоо суутал миний дээрээс биеийнхээ жингээрээ дараад намайг газарт унагаагаад, унасан хойно миний биеийн цээж хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Мөн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь гараараа нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвттэл миний нуруу хэсэг рүү өшиглөөд дээрээс дэвсээд байсан. Тэгэхээр нь би нуруу эвгүй болчихлоо болиоч ээ гэж нэлээн хэдэн удаа орилсны дараа ирж салгаад тэр хэд машиндаа суугаад намайг орхиод явцгаасан. Тухайн үед миний утас цэнэггүй болчихсон байсан ба босоод явах гэтэл нуруу өвдөөд босож чадахгүй байсан учир мөлхөөд хашаа тулж явсаар байгаад ахын гэрт очиж утсаар нь өөрийн дүү болох руу ирж аваач гэж ярьсан. Тэгтэл манай төрсөн дүү эхнэрийнхээ хамт ирээд намайг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа хийлгээд Эхо-д харуулчихаад Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймагт очоод нэгдсэн эмнэлэгт нь имрайн зураг авхуулчихаад хариуг нь аваад 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд 11 хоног хэвтсэн ба нурууны хагалгаанд орсон. Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ, миний сэтгэцэд учирсан хохирол маань 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон би судалж үзэхэд 8,000,000 төгрөг болохоор байна лээ. Тухайн хэргээс болж би өөрөө байнгын асаргаатай байнгын бүс зүүж байна. Нуруундаа хагалгаа хийлгэн, ясаа хадуулж 6 ширхэг шруфээр бэхлэгдсэн тул эрүүл мэндээр маш их хохирч байна. Мөн хажуугаар нь аав, ээж, эгчийгээ маш их зовоож байна, тэд маань миний эмчилгээ эрүүл мэнд зэрэг бүх зүйлд явж тусалж дэмжиж байна. Миний эрүүл мэндэд хохирол учруулагч нь хэрэг учрал болсон цагаас хойш надад хохиролд нэг ч төгрөг өгөөгүй, нэг ч удаа ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүйд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг[3],
4.Иргэний нэхэмжлэгч Ц. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би дээрх хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 5 удаагийн үйлчилгээгээр 5.701,600 төгрөгийн эмчилгээний төлбөр эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Би тухайн мөнгийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Б. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнөөс 2024 оны 03 дугаар сарын 24-нд шилжих шөнө 02:00-02:30 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Хайгуулын 1 тоотод байрлах гэртээ унтаж байх үед миний утас руу манай төрсөн дүү ******* залгаад “Эгчээ би хадмууддаа зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би төрсөн дүү руу залгаад “дүү ******* чинь хүнд зодуулчихсан” гэж байна. Эмнэлэг рүү очиж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан- Уул аймаг руу очоод дүү *******тай уулзахад “Нэг газраа удаан сууж чадахгүй байдалтай, нуруун дээрээ ачаалал авч чадахгүй, зүүн шанаа нь хавдаж, нүд нь бага зэрэг хөхрөлттэй байсан. Миний бодлоор дүүгийн маань нуруу хугарсан байж магадгүй ба Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нь “дүүгийн нурууг нь хугаралттай, 3 үе цүлхийлттэй байж магадгүй” гэж хэлсэн. Хариу нь одоогоор гараагүй байгаа. Одоо төрсөн дүү маань Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гээд явж байгаа. ******* нь миний төрсөн дүү юм. Манай дүү эхнэртэйгээ асуудалтай, цагдаа дээр зөрчлийн холбогдогчоор шалгагдаж байгаа юм. Манай дүү 2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнөөс 03 дугаар сарын 24-нд шилжих шөнө гэр рүүгээ нохойгоо авах гэж очтол эхнэр нь оруулахгүй байж байгаад хамаатан садангийн хүмүүсээ дуудсан юм шиг байна лээ. Тэгээд манай дүүгийн хадам ээжийнх нь төрсөн дүү болох нь эхнэр , эхнэрийнхээ төрсөн дүү ******* нартай хамт *******гийн гэрийн гадаа очоод дүүг маань ******* гэх залуу зодсон гэж хэлсэн. Би өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ч. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******тай гэр бүл болоод 16 жил болж байна. Бид хоёр аасаа 4 хүүхэдтэй ба гэрлэлтийн баталгаатай. Би 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20:00 цагийн үед ажлаа тарчихаад гэртээ очтол “манай нөхөр хөгшин хүнтэй хамт 1 шил архи тавьчихсан уугаад сууж байсан ба 4 хүүхэд маань байсан. Тэгэхээр нь би уурлаад хамт архи ууж байсан хүнийг нь гэрээсээ гаргатал “Манай нөхөр над руу дайраад эсэн шидээр харааж байгаад тонгоргоо гаргаж ирээд дэлгэснээ “Над руу чичиж байгаад “Чи наад хэл амнаасаа болоод надад нэг өдөр алуулав аа” гээд байхаар нь “Чаддаг юм бол намайг алчихаач” гэж хэлтэл миний эрүү нэг удаа цохиод орилж чарлаад байхаар нь цагдаа дуудаж өгч явуулсан. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр над руу залгаад “Ажлаасаа ирж байгаа юм уу?” гэж асуухаар нь “Чи хүүхдийнхээ дэргэд намайг зодчихоод яаж гэртээ байж чадаж байна аа, чамайг гэрээс явбал би очно” гэж хэлтэл яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би гэртээ очиж хоносон. Манай нөхөр 2024 оны 03 дугаар сарын 23-ны өглөө над руу залгаад “чи цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчихаач” гэж гуйгаад байсан. Мөн манай нөхрийн төрсөн эгч над руу залгаад “Манай дүү чамайг зодоогүй гэж байна лээ, чи өргөдлөө авчихаач” гээд гуйгаад байсан. Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнөөс 03 дугаар сарын 24-ний шөнийн 02:00-03:00 цагийн үед гэрт согтуу ирээд “Хаалга нүдээд орилоод байхаар нь “чи яв, тэгэхгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл хэсэг чимээгүй болоод яваад өгсөн. Тэгээд удалгүй дахиж ирээд “Би банхарын гөлгөө аваад явлаа шүү, аль эсхүл чи гэрээс гарч ирээд гөлгөө ав” гээд байхаар нь наад гөлгөө аваад яв гэж хэлсэн. Тэгтэл ерөөсөө явж өгөхгүй байхаар нь би дахиад “цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл “Тэгээд цагдаагаа дуудаач, чиний буянаар 6 удаа шүүхээр орох гэж байгаа шүү” гэж хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би өөрийн нагац ах Д. руу залгаад “******* гөлөг аваад явчихлаа, гэрт согтуу ирээд намайг айлгаад байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай ах над руу залгаад “эхнэрийн дүүг дагуулаад машинтай нь очиж байна” гэж хэлсэн. ах над руу залгаад ******* “Бөмбөөлэй” дэлгүүрийн ойролцоо явж байна, би гөлөг аваад грашт хийчихлээ. ******* дахиж очихгүй байх, ах нь шууд явлаа шүү” гэж хэлсэн. ах гэрт орж ирээгүй. Манай хамаатнууд намайг өмөөрч *******д үг хэлж байснаас биш зодолдож, зодож байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Д.ын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01:00-02:00 цагийн хооронд гэртээ зурагт үзээд хэвтэж байтал нагац дүү над руу залгаад “Манай нөхөр гэрийн гадаа согтуу ирээд агсам тавиад, хэлэх хэлэхгүй үгээр хараагаад явж өгөхгүй байна, би айгаад хаалгаа тайлсангүй, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн төрсөн дүү болох *******ийг гуйгаад машинтай нь манай эхнэр бид гурав гэр рүү явж байтал ******* хорооллын “” дэлгүүрийн ард талын зам дээр явж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад ******* руу очоод “Чи яагаад архи дарс уучихаад дүүд маань агсам согтуу тавиад байгаа юм бэ?” гэж хэлсэн. ******* тухайн үед миний өгсөн гөлгийг дагуулчихсан явж байхаар нь гөлгөө авчихаад машиндаа суух гэтэл миний хойноос дуудаад над руу есөн шидээр хараагаад байсан. Тэгтэл манай эхнэр машинаас бууж ирээд чи яагаад есөн шидийн хараал хэлээд хөгшин хүн рүү агсраад байгаа юм. Яагаад дандаа эхнэр хүүхдээ зовоогоод байдаг юм гэж хэлтэл манай эхнэрийг мөн доромжилсон. Тэгтэл эхнэрийн дүү ******* машинаасаа бууж ирээд эгчийгээ өмөөрөөд *******г хавираад дээрээс нь дараад уначихсан. Тэгэхээр нь би очиж салгаад машиндаа суу гэж хэлээд эхнэр, ******* хоёрыг дагуулаад явсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч О. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01:00-02:00 цагийн хооронд гэртээ зураг хараал унтах гээд хэвтэж байтал манай нөхөр рүү нагац дүү нь болох залгаад яриад байсан. Тэгээд манай нөхөр надад “т ******* согтуу агсам тавиад байна, 2-лаа хамт явах уу” гэж асуухаар нь тэгье гэж хэлээд би өөрийн төрсөн дүү *******ийг дуудсан юм. Тэгээд , ******* бид гурав гэр рүү явж байтал хороололд үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн хойд талын гудамжинд *******тай таарсан. Тухайн өдөр ******* нэлээн согтуу байдалтай ганцаараа гөлөг дагуулаад явж байхаар нь машинтайгаа зогсоод манай нөхөр очсон. Тэгтэл манай нөхрийн гараас нь барьчхаад тавихгүй болохоор нь очоод “*******г чи болиоч гэж” хэлтэл над руу дайраад гар далайгаад байсан. Энэ үед манай дүү ******* машинаасаа буугаад бид гурав дээр иртэл ******* ******* руу агсраад заамдаад авах хооронд ******* *******г дараад унагаасан. Тэгтэл манай нөхөр тэр хоёрыг салгаад нөхөр бид гурав машиндаа суугаад гэрийнхэн нь хажуугаар тойрчихоод буцаад гэр рүүгээ явах гэж байтал “” дэлгүүрийн арын зам дээр ******* гараа өргөөд зогсож байхаар нь бид нар өнгөрөөд явсан” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Б.ын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 03:00-04:00 цагийн хооронд ******* аймгийн сумын ** дугаар баг, ** дугаар хэсгийн *** тоотод ээж болон эхнэр, хүүхдүүдийнхээ хамт унтаж байтал ээж намайг дуудаж сэрээгээд “ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна “” дэлгүүрийн ойролцоо айлд байна гэж байна, чи очоод аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Б.Баярцэцэгийн хамт хороолол руу дэлгүүр дээр очоод “ээж рүү залгасан дугаар руу залгасан чинь “ах чинь гараад явчихлаа, одоо очиж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь яг хаана юм бэ? би очоод авъя гэж хэлтэл тухайн ээж рүү залгасан хүн гэрээ зааж өгөхгүй утсаа салгачихсан. Тэгээд ахыг дэлгүүрийн ойр хавийн гудамжаар хайж явж байтал “хар зам байдаг гудамжны үзүүрээс хүн гарч ирж байхаар нь яваад очтол манай ах ******* байсан Ах машинд суучихаад нуруу болохгүй байна гэж хэлэхээр нь нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Нэгдсэн эмнэлэгт очоод ахыг үзүүлсэн ба нуруу нь өвдөөд хэвтэж сууж чадахгүй байна гэж яриад байсан. ******* ах тэр өдрөө нэгдсэн эмнэлэгт хоносон. Маргааш нь би ахыг Дархан-Уул аймагт байрлах том эгч Байгальмаагийн гэрт аваачиж өгчихөөд буцаад Сэлэнгэ рүүгээ ирсэн. Ахын нүүр нь нэг талдаа /аль тал гэдгийг нь одоо сайн санахгүй байна/ хавдчихсан байсан ба хувцас нь битүү шороо болчихсон байсан. Би тэр хүнийг ёстой танихгүй. Одоогоор залгасан дугаар нь байхгүй. ******* ахыг хагалгаанд орох үед нь хэнийд байсан юм гэж асуухад гэж хэлсэн. Би тэр гэдэг хүнийг огт танихгүй. Манай ах хувиараа барилгын ажил хийдэг. Эхнэр, 4 хүүхдийнхээ хамт амьдардаг ба ер нь архи дарс уудаг. Манай ах зан байдлын хувьд энгийн хүн юм” гэх мэдүүлэг[9],
10.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4765 дугаартай шинжээчийн: “1.Б.*******гийн биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 8 дугаар нугалмын их бие, сээрний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” дүгнэлт[10],
11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн: “...Б.*******гийн биед сээрний 8, 12 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна” дүгнэлт[11],
12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн: “1.2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно. 4.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” дүгнэлт[12]
13.Шүүгдэгч О.*******ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01:30 цагийн үед хүргэн ах Д. над руу залгаад “******* эхнэрийгээ зодоод байна. Хороолол руу явах гэтэл такси олдохгүй байна. хоёулаа чиний машинтай хамт явчихаад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд машинаа унаад гэр рүү нь явж байтал ах, эгч хоёр “” дэлгүүр өнгөрөөд алхаж байсан. Тэгээд бид гурав хороолол руу *******гийн гэр рүү явж байтал ******* гэрийнхээ ойролцоо согтуу байдалтай, нохойн гөлөг дагуулчихсан явж байсан. Тэгээд манай хүргэн ах машинаасаа буугаад ******* руу “Чи яагаад дандаа манай дүү ийг дээрэлхэж, дарамталж байдаг юм” гэж хэлээд маргалдаад байсан. Тэгэхээр нь эгч машинаас буугаад “боль” гэж хэлтэл манай эгчийг хэл амаар доромжлоод, хараагаад, орилоод байхаар нь би машинаасаа буугаад яваад очтол намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би түүнийг хавираад, дээрээс нь дарж унасан. Тээгээд түүнтэй ноцолдоод байж байтал хүргэн Д. бид хоёрыг салгаад бид гурав машиндаа суугаад явцгаасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. ******* нь манай хүргэн Д. ахын том эгч Уртнасангийн охин нөхөр юм. Би урьд өмнө *******тай хэрүүл маргаан хийж, зодоон цохион хийж байсан удаа байхгүй. ******* бид хоёр мэндийн зөрүүтэй л явдаг байсан. ******* нь манай төрсөн эгч , хүргэн ах нарыг хэл амаар доромжлоод агсраад байхаар нь “боль” гэж хэлэх гээд очтол намайг заамдаж авахаар нь би түүнийг хавираад дээрээс нь дарж газар унагаасан. Өөрөөр түүний биед халдаагүй. ******* миний биед халдаагүй. Би ******* онд айлын 3 дахь хүү болж мэндэлсэн. Би сумын 6 дугаар сургуульд 8 жил суралцаж 2003 онд төгссөн. Цэргийн алба хаагаагүй Би 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Колликтев” нэртэй аар ажиллаж байна” гэх мэдүүлэг[13];
14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[15], 16.Хохирогчоос хэрэгт хавсаргасан хохирол төлбөрийн баримт[16], 17.Сэлэнгэ аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 22/60 дугаартай албан бичиг[17], 18.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү, нурууны гэмтэл согог судлалын мэс заслын тасгийн эмчлүүлэгчийн түүх[18], 19.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[19], 20.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын тасгийн өвчтөний түүх[20], 21.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[21], 22.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[22], 23.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[23], 24.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24], 25.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25], 26.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл[26] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******гийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 3,123,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Харин шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,701,600 төгрөгийг гаргуулж, /Иргэний нэхэмжлэгч Ц./ олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу (8х660,000=5,280,000) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэсэн.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдвал зохино.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсний дараа ...хохирол төлбөрийг нөхөн төлсөн” хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 3 /гурав/ сарын хугацаагаар ****** аймгийн сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.
Шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 3 /гурав/ сарын хугацаагаар ******өө аймгийн сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******гийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 3,123,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгчээс 5,701,600 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу (8х660,000=5,280,000) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.*******д олгосугай.
8.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 8-9, 12 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 113 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас
[16] Хавтас хэргийн 14-28 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 61-63, 92-93, 99-100 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 69-83 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 116 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 118 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас
[25] Хавтаст хэргийн 120 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас