| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0448/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/636 |
| Огноо | 2024-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч Э.Мичидмаа,
шүүгдэгч Э.Улсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхтүвшиний Улсбаярт холбогдох эрүүгийн 2405000000575 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ТЭЦ-4 туслах машинист ажилтай, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Хангайн 21 дүгээр хороолол 27-81 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Боржигин овогт Энхтүвшиний Улсбаяр /РД: УП00271211/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Улсбаяр нь “...2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 43 тоотод иргэн Э Мичидмаатай хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 талын завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэмт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Улсбаяр нь “...2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 43 тоотод иргэн Э Мичидмаатай хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 талын завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Улсбаярын өгсөн “... мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мичидмаагийн өгсөн “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үерхээд 8 сард манай ээж нас барсан. Түүний дараагаас хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаандаа 6 ба түүнээс олон удаа байж магадгүй, надад гар хүрсэн. Анх гар хүрснээс хойш сэтгэл санаа болоод бие махбодын хувьд хохирол учруулсан. Сүүлийн үйлдэл буюу 3 дугаар сарын 14-ний өдөр гар хүрсэн. Түүнээс хойш холбогдоогүй. Анх гар хүрснээс нь хойш бие болоод сэтгэл санааны хохирол учирсан байгаа...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405000000575 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Мичидмаагийн хохирогчоор өгсөн “...2024 оны 02 сарын 14-ний өглөө манай салсан найз залуу Улсбаяр над руу утсаар залгаад уулзъя гэхээр нь би уулзахгүй гээд хэлсэн, тэгээд өдөр 14 цаг өнгөрөөд би дэлгүүр орох гээд гэр болох БЗД-18 ороо 10-88 тоотоос гарахад манай орцонд Улсбаяр сууж байсан. Тэгээд Улсбаяр надад дэлгүүрээс 2 пиво аваад өгчих, хоёулаа хоёр хоёр пиво ууя" гэхээр нь бид хоёр хамт дэлгүүр орж хоёр хоёр пиво аваад буцаж ирээд орцонд тэрийгээ уучихаад сууж байгаад 17 цаг өнгөрч байхаар нь би гэрлүүгээ орох гээд "хоёулаа угаасаа бүтэхгүй, битгий миний амьдрал дээр гарч ирээд намайг зовоогоод бай л даа" гэхэд Улсбаяр "Хоёулаа угаасаа бүтэхгүй, гэхдээ би чамайг санаад байна" гэсэн тэгээд би уйлж сууж байгаад гэртээ ороод байж байхад Улсбаяр бид хоёрын дундын найз Шинэтулга гэх залууд өмнө нь онлайнаар ботлер /А1-ийн бичгийн цаас хийдэг бөөрөнхий цүнх/ захиалаад өгөөч гэж гуйсан байсан. Тэгээд Шинэтулга над руу залгаад ботлер чинь ирчихлээ, ирээд авах уу гэхээр нь би тэрийг очиж авахаар гэрээсээ гарсан чинь Улсбаяр яваагүй орцонд сууж байсан. Бид гурав 10 дугаар хорооллын МТ ШТС-ын ард байдаг Геодезийн байранд Шинэтулгын гэрт бороод байж байтал Шинэтулга "би гараад найзаасаа юм аваад ирье, та хоёр томоотой байж байгаарай" гээд гараад явчихаар нь би гар утсаа цэнэглээд сууж байсан чинь Улсбаяр миний урд ирээд сууснаа гэнэт намайг үсдээд хана руу саваад миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Шинэтулга орж ирээд салгахад Улсбаяр намайг хараагаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би гарах гэтэл Улсбаяр миний гар утас, гутал хоёрыг аваад өгөхгүй байхаар нь би Улсбаярын өөрийнх нь гутлыг нь өмсөөд гарах гэтэл Шинэтулга над дээр ирээд "одоо зодохгүй, та хоёр ярилцаад учираа олцгоо" гэхэд Улсбаяр гартаа барьж байсан миний гутлаар миний толгой руу хэд хэдэн удаа цохиод "би энэ янхантай ярилцахгүй" гэж хэлээд тэгээд би уйлаад том өрөө лүү ороод сууж байхад Улсбаяр миний гутлаар өөрийнхөө хамар луу цохиод байсан. Тэгээд Шинэтулга "та хоёр чимээгүй байгаач, энэ миний байр биш, манай ахын байр хөршүүд мэдчихвэл ахад хэлнэ, би цагдаа дуудах уу" гэхэд Улсбаяр намайг уучлаарай, гээд хамраа миний хөл рүү цохиод байсан тэгээд Шинэбаяр тайвшируулаад дэлгүүр орохдоо нэг 2,5 литрийн пиво авсан байсан. Тэрийгээ гурвуулаа хуваагаад уучихаад явъя гээд сууж байхдаа би уйлаад байсан чинь Улсбаяр намайг цохих гээд гараа далаагаад "чи хэнд өрөвдүүлэх гээд байна" гээд байхад нь Шинэбаяр болиулсан. Тэгээд би гар утсаа аваад таньдаг залуу Сумъяатай чат бичиж байсан чинь Шинэтулга "би удаан уулзаагүй найзтай уулзна" гээд миний утсыг аваад миний өмнөөс "Би Шинээгийнд байна, Шинээ одоо ажилдаа явах гээд байна, би Улсаагаас салаад надад хэцүү байна, хүрээд ирээч, би ганцаараа үлдэх гээд байна" гэж чат бичээд тэгээд Сумъяа ирэхээр болоод Шинэтулга тэгэхэд найзыгаа ирэхэд яаж хоосон сууж байхав дээ, гарч юм авъя гэхээр нь бид гурав гараад дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи аваад гэртээ орж ирээд байж байхад Сумъяа ирээд Шинэтулга Сумяъаг авах гээд гарахад нь Улсбаяр намайг хүчиндэх гэж оролдож "хоёулаа гялс унтчихъяа" гээд миний хөхөн дээр амаараа шимэх гэж оролдоод дараа нь гараараа 4 удаа чимхэж хөхрүүлсэн. Мөн миний хоолойг боосон. Тэгээд Шинэтулга, Сумъяа хоёр орж ирээд тэр 3 архинаас уугаад тэр архи нь дуусаагүй байхад нь дахиж гараад нэг шил архи авч ирээд уусан. Тэрийгээ ууж байхдаа намайг дахиад янханаар дуудхад Шинэтулга, Сумъяа хоёр болиулаад тэгээд би шөнө 01 цагийн үед явахаар болоод гадаа гараад Сумъяа намайг хүргэж өгөхөөр болоод тэгээд Улсбаяр намайг хардаж үсдэж түлхэж унгаасан. Тэгээд Шинээ, Сумъяа хоёр намайг 22-н товчоо руу эгчийндээ хүргэж өгсөн. Урьд өмнө нь намайг маш олон удаа зодож байсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Шинэтулгын гэрчээр өгсөн “...гэрт байхдаа Мичидмаа Улсбаяр хоёр маргалдсан. Мичидмаа Улсбаярыг түрүүлж алагдсан. Тэгээд би очиж салгаад хоёр тийшээ болгосон чинь Мичидмаа гал тогооноос хутга авангуут би хутгыг нь аваад нуучихсан. Тэгээд Мичидмаа дахиж Улсаа дээр очиж маргалдангуут Улсбаяр шалан дээр намайг зод гээд суухад Мичидмаа Улсаагийн толгой руу 2,3 удаа өшиглөхөөр нь би очиж салгасан. Тэр үед Улсбаяр эрүүл, Мичидмаа согтуу байсан. Тэгээд тэр хоёр чанга дууу гаргаад байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хоёр чимээгүй болсон. Тэгээд байж байтал Мичидмаа архи уумаар байна гэхээр нь би дургүй байсан чинь Улсаа надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд бид гурав дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгээд гэртээ орж ирээд сууж байгаад клубд хамт байсан Сумъяа гэх залууг дуудаад удалгүй манайд хүрч ирээд дөрвүүлээ архиа хувааж ууж байгаад Мичидмаа Улсаа руу дайраад байхаар нь би гэрээс гаргаад Мичидмаа түрүүлээд гараад явчихаар нь араас нь Сумъяаг хүргээд өгчих гээд араас нь явуулсан чинь Мичидмаа алга болсон байхаар нь бид хэд хайгаад явж байсан чинь дэлгүүрийн гадаа согтуу ахтай юм яриад зогсож байсан. Тэгээд Сумъяа бид хоёр такси бариад Мичидмааг шөнө 03 цагийн үед 22-н товчооны тэнд хүргэж өгсөн. Мичидмаа гэртээ орохдоо зүгээр байсан. Улсбаяр Мичидмаад гар хүрч зодсон зүйл огт байгаагүй. Мичидмаа тэр өдөр өөрөө их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Уянгын гэрчээр өгсөн “... Манай төрсөн дүү Энхбаатарын Мичидмаа 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс Улсбаяр гэх залуутай үерхэж эхэлсэн. 4 дэх сараас эхлээд Улсбаяр нь манай дүүг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд 2022 оны 08 сард манай ээж бурхан болсон. Тэрнээс хойш Улсбаяр манай дүү Мичидмааг байнга зоддог болсон. Манай гэрт ороод аавыг байхгүй байх хойгуур дүүг маань зодоод гэрийг сүйтгэсэн. Шөнө үдэш гэрт болон гадаа гудамжинд зоддог байсан. Манай дүү сална гэхээр зодчихдог. Зодох болгондоо маргааш нь манай дүүгээс байнга би дахиж чамайг зодохгүй, уучлаарай гээд уучлалт гуйдаг гэсэн. Хамгийн сүүлд 2024 оны 03 сарын 14-нээс 15-нд шилжих шене над руу 00 цаг өнгөрч байхад танихгүй 89894882 гэх дугаараас залгахаар би утсаа аваагүй, дараа нь дахиж залгахаар нь би утсаа авхад "Би Улсбаярын найз нь байна, дүүг чинь зодоод гаргахгүй байна, та ирээд авах уу, гар утас, гуталыг нь авчихаад өгөхгүй байна" гэхээр нь би эргээд залгъя гээд утсаа тасалчихаад эргээд тухайн дугаар луу залгахад утсаа авахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа над руу эргээд задгаад "эгчээ би дүүг чинь аваад таксинд суучихлаа, танай хаяг хаана вэ? Би дүүг чинь хүргээд өгье" гэсэн тэгээд би таксины жолоочтой ярьж байгаад хаягаа зааж өгсөн. Тэгээд удаад байхаар нь би эргэж залгахад тэр залуу Улсбаяр бид хоёрыг автобусны буудал дээр таксинаас буулгачихаад дүүг чинь боржур мөргүүлээд зодоод байна, дүү чинь үхлээ гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Дараа нь над руу 90886335 гэх дугаараас Улсбаярын найз нь залгаад "манай гэрт Улсбаяр архи уусан, дүүгээ амьд дээр нь ирж ав, дүү чинь үхлээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь 3 нялх хүүхэдтэй, чи таксинд суулгаад өгөөч, эсвэл чи хүргээд өгөөч гэсэн. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад над руу ярьсан 2 залуу таксигаар манай дүүг манай гэр болох СХД-32 дугаар хороо буюу хуучин 22-ын товчоон дээр хүргэж ирсэн. Манайд ирэхдээ Улсбаяртай хамт байсан, над руу ярьсан. Шинээ /90886335 гэх дугаартай/ гэх залуу "та дүүгээ Улсбаяраас салгаачээ, нэг өдөр дүү чинь үхчихвийдээ" гэж хэлээд магнай дүүг хашааны гадаа буулгаж өгөөд тэр 2 запуу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3782 дугаартай шинжээчийн “...Э.Мичидмаагийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 талын завьжны дотор салстын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39/
Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн албан бичиг ...Энхтүвшин овогтой Улсбаяр нь тус компанийн зуухан цехийн туслах тоноглолын машинч ажилтай болохыг тодорхойлов. Э.Улсбаяр нь тус компанид 1 жил 1 сар ажиллаж байгаа болно...сарын дундаж цалин 2.556.000 төгрөг.../хх-ийн 40-41/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Улсбаярын яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарсан...Мичидмаа би хайртай хүнтэйгээ уулзсан, хайртай хүнтэйгээ чат бичиж байна гээд бас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа гэрийнх нь хувцасны шүүгээг нь өшиглэж гар утасыг нь авч шидээд Мичидмааг түлхчихээд гэрээс нь гараад явсан байсан. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа цагдаагаас намайг дуудаад надад торгуулийн арга хэмжээ авсан. Тэгэхэд Мичидмаагийн эгч нь өмнөөс нь худлаа мэдүүлэг өгсөн байсан. 2024 оны 03 дугаар сарын 01-нээс эхлээд бид хоёр харьцахаа больсон байсан. 2024 оны 03 сарын 14-ний өдөр би Мичидмаа руу залгаад юм ярилгүй утсаа тасалсан. Тэгтэл Мичидмаа эргүүлээд над руу залгаад манай аав одоо гарах гэж байна, хүрээд ирээч гэхээр нь би 15 цагийн үед Мичидмаагийн гэр болох 13 дугаар хороололд /байрны тоотыг нь хэлж мэдэхгүй байна/ явж очоод орцонд нь уулзаад байж байхад Мичидмаа над руу "хоёулаа уух уу" гэхээр нь би уугаад юу өөрчлөгдөх юм? гэхэд Мичидмаа шууд дуугүй ганцаараа гарч яваад хоёр ширхэг лаазтай пиво авч ирсэн. Тэгээд бид хоёр тэрийг нь уучихаад дахиж хамт гараад дэлгүүрээс хоёр лаазтай пиво нэг сөжү аваад орцондоо сууж уучихаад би гар утсаараа тоглоод сууж байхдаа Мичидмаа намайг оролдож эхэлсэн. Тэгээд бид хоёр орцонд бэлгийн харьцаанд орж байгаад би дэмий юм байна гэж бодоод шууд больсон. Тэгээд Мичидмаа бид хоёрын таньдаг залуу Шинэтулгынд очъё гэхээр нь би дургүй байсан. Шинэтулгаас ботлер авна гэхээр нь би зөвшөөрөөд хамт явахаар болоод автобусны буудал руу хамт алхаад явж байхдаа над руу "би одоо өөр залуутай хаьцаж байна, гээд тэр залуугийн талаар байн байн хэлээд байсан. Бид хоёр хамт автобусанаас буугаад явж байхдаа автобусан дотор Мичидмаа миний зүүн гарын булчинг хазаж, миний бэлэг эрхтэнээр оролдоод байхаар нь би уурлаад "би янз бүрийн эрэгтэй хүний нэр сонсоод байна, чи ичихгүй байна уу" гээд мөн хэл амаар доромжилсон. Тэгээд Мичидмаа уурлаад автобуснаас буухаар нь би араас нь буухад Мичидмаа буцаад нөгөө автобусанд суугаад хөдлөөд явчихсан, би үлдээд Шинэтулга руу залгаж уурлаад "яах гээд Мичидмаатай чатлаад яах гээд дуудаад байгаа юм бэ? гэхэд би дуудаагүй итгэхгүй байгаа юм бол хүрээд ир гурвуулаа уулзъя гэхээр нь алхаж явж байгаад замдаа Шинэтулгаас мөнгө зээлж аваад такси бариад Шинэтулга дээр явж очоод байж байтал Мичидмаа над руу утас унтарчихлаа гээд өөр хүний утаснаас залгаад "чи ингээд явж байгаа юм уу" гэхээр нь би үгүй би яваагүй, Шинээтэй уулзах гээд 10 дугаар хорооллын МТ ШТС дээр байна гэсэн. Тэгээд Шинээ ирээд дараа нь Мичидмаа ирээд бид гурав дэлгүүр ороод Шинээ 1 кола мөн 2,5 литрийн пиво, талх аваад Шинээгийнд орсон. Тэгээд Мичидмаа над руу "чи энэ хар бусад хүн ингээд гэр орондоо талх юм авчихдаг юм байна гэхээр нь би уурлаад өөр залуучуудтай явалдсаныг чинь би сонссон шүү гээд хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр муудалцаад нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод хараагаад Мичидмаа над руу хутга бариад дайрхаар нь би 00-ын өрөө лүү орсон. Тэгээд Шинээ Мичидмаагаас хутга заазуурыг нь авсан. Тэгээд Мичидмаа миний эмзэг эрхтэн лүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд би уурлаад толгойгоороо Мичидмаагийн хөл рүү нь мөргөсөн. Тэгтэл Мичидмаа явна гэхээр нь би Шинээд наадхаа битгий явуулаарай согтуу байгаа гэж хэлсэн. Тэгээд Мичидмаа заза, би явахаа болилоо гээд тэгээд бид гурав пиво ууж сууж байгаад Сумъяаг дуудаад удахгүй Сумъяагаас Мичидмаа уух юм авна гээд мөнгө аваад тэгээд Шинээ дэлгүүр гарсан хойно Мичидмаа бид хоёр үлдэж хоорондоо эвлэрээд ярилцаад хоол идсэн. Тэгээд Сумъяа ирээд дөрвүүлээ архи хувааж уугаад дараа нь дахиж гарч архи уугаад тэгээд Мичидмаагийн эгч нь залгаж дуудаад тэгээд Мичидмааг Сумъяа, Шинээ хоёр эгчийнх гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Улсбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Улсбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд санаатайгаар халдаж энэ гэмт хэргийн улмаас хохирол ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Э.Улсбаярт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Улсбаяр нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 43 тоотод иргэн Э Мичидмаатай хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 талын завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Улсбаярын мэдүүлэг, хохирогч Э.Мичидмаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3782 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3782 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 3782 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүгдэгч Э.Улсбаяр болон хохирогч Э.Мичидмаа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Улсбаярын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 43 тоотод иргэн Э Мичидмаатай хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 талын завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Э.Мичидмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний баримт хавсаргаж ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Улсбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.Улсбаярт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Улсбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Улсбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Энхтүвшингийн Улсбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Улсбаярыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Улсбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Мичидмаа нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Улсбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ