| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/279 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/279
2024 03 18 2024/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
улсын яллагч: Н.Дамбадаржаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г., түүний өмгөөлөгч Б.Батжаргал,
шүүгдэгч Т.Г., түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Л.Т., шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гомбо,
шинжээч З.Б., Л.А., Д.Б. нар оролцсон эрүүгийн 2209006171256 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1/ Б. овогт Т.ийн Г.
Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.
2/ Б. овогт Л.гийн Т.
Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г., Л.Т. нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод үйл ажиллагаа явуулах “Г.” ХХК-д ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа материалын төлбөрийг хамаарал бүхий хүмүүсийн дансыг ашиглах, “Хаан” банкин дахь ... дугаартай Т.Г.ийн нэр дээрх дансаар авч, “Хаан” банкин дахь ... дугаартай Л.Т.ын нэр дээрх данс руу хуваан шилжүүлэх байдлаар 135.148.688 төгрөгийг авч, бэлэн мөнгөний машинаар өөрсдийн данс руу 20.644.000 төгрөгийг шилжүүлж, мөн тус компанийн худалдан борлуулдаг барааг бүртгэлд оруулалгүй 111.523.415 төгрөгийн бараа материал зэргийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол буюу 267.316.103 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Г.” ХХК-д няравын ажилд орж байсан. Анх ажилд ороход нягтлан бодогч Л.Т. эмнэлэгт хэвтсэн байсан. Касс дээр С. гэх нэг охин байсан учир надад программ дээр хэрхэн ажиллах талаар зааж байсан. Бараа, материалыг хэдэн ширхэг байгаа талаар тоолж өгөөгүй. 2020 оны сүүлээр программ өөрчлөгдөж байсан. Тооллого, тооцоо хийгээгүй байж байгаад солигдсон. Программ солигдоод бид нар өөрсдөө тооллого хийж үзсэн. Нэг бүрчлэн тоолоод өрж байсан. “Эвсэг”-ээс хүртэл нягтлан, няравууд хүрч ирээд тооллого хийж байсан. Байгууллага байгуулагдаад хэдэн онд, анх хэдэн ширхэгээр ирсэн талаарх тоо байгаагүй. Тооллого үр дүнгүй байсан. Компани хоёр тайлантай. Эхний тайлангаас ихэнх зүйл харагдана. Үүнийг үзээд өгөөч гэж хүсэлт тавьж, амаараа хэлж байсан. Хугацаа дууссан барааны огноог арилгаж, хөдөө орон нутгийн гоо сайханч нарт явуулдаг байсан. Хуурсны сам хайрцгаараа байсан ч байхгүй гэсэн байсан. Тухайн үед 5 брэндийн бараа бүтээгдэхүүнийг тоолж өгөөгүй. 50 хувь нь хугацаа дууссан бараанууд байсан...” гэв.
Шүүгдэгч Л.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ компанид 2001 онд “Зар мэдээ” сонины дагуу Э.Г. гэх хүнтэй холбоо барьж, ажилд орж байсан. Би тухайн үед Япон хэлний ангийн 2 дугаар курсын оюутан байсан. 2014 оны 11 дүгээр сараас “Г.” ХХК-д ажилд орсон. 2015 оны 01 дүгээр сараас нягтлан бодогчоор ажилласан. Зээлийн хугацаа болсон учир бэлэн 500.000 төгрөгийг авч байсан. Цагтаа цалингаа өгч байгаагүй. И-баримтгүй зүйлийг тайлагнадаггүй байсан. Тушаал танилцуулж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй. Бид нар ерөнхий захирал Э.Г. гээд нийт 8 ажилтантай байсан. Үйлчлэгч, тогооч, ачигчаа зэрэг давхар хийж байсан. Бараа материалтай холбоотой гаалийн инвойс дээр тоо зөрж байсан. 2-3 удаа хоосон хайрцаг орж ирж байсан. Өмнө тоолж байгаагүй. 111.000.000 төгрөг дээр шинжээч нар хэрхэн гаргасан бэ? Шинээр орж ирсэн бараанаас 51 ширхэг дутсан гэж байна. Шинжээч нар зарлагын задаргааг хэрхэн гаргасан бэ? Манайх 2 программтай. “О.”-ын данс руу орлогын 80 хувь төвлөрч байсан. Гааль дээр бараа материалын тоо, ширхэгийг нуун дарагдуулж байсан...” гэв.
Шинжээч З.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 156 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын хамт 2 хавтас аудитын дүгнэлт, санхүүгийн 518 хуудас задгай баримт, 5 СиДи, 1 ширхэг флаш, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 33 хавтас санхүүгийн баримтыг хүлээн авч, холбогдох хүмүүсээс тайлбар авч, шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр нярав Т.Г.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансанд орсон борлуулалтын орлогыг хуваан нягтлан бодогч Л.Т.ын Хаан банкин дахь ... тоот данс руу шилжүүлэх замаар, мөн өөрийн гэр бүлийнхээ хүмүүсийн дансаар авч байсан. Бараа материалын дутагдал 119.371.700 төгрөг, өөрсдийн харилцах дансаараа 127.550.260 төгрөгийн барааны төлбөриг, хамаарал бүхий хүмүүсийн дансанд 11.943.800 төгрөг, бэлэн мөнгөний машинаар өөрсдийн данс руу хийсэн нь тодорхойгүй орлого 20.644.000 төгрөг, Т.Г.ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд 3.500.000 төгрөг, нийт 283.016.768 төгрөгийг завшсан. Дэлгэрэнгүйг хавсралт 1, 2, 3-р үзүүлэв гэж дүгнэлтээ гаргасан.” гэв.
Шинжээч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анхан шатны баримтаас баримтын дугаартай оруулсан. Орлогоос нийт гаалийн мэдүүлэг, Б.үүлэлтээр архивын шаарлага хангаагүй баримт ирсэн. 40 баримт хүлээж авсан. Зарлагаа үзсэн. Гаалийн орлогыг ингэж үзэж, буцаалтаар нэмэгдсэн гэж 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн баримт гэж ярьсан. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орлого, зарлагыг түүж, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тоолсон байсан. 12 дугаар хуудас дээр бичсэн. Анхан шатны баримтаас хийсэн. Анх хүлээлцсэн эсэх асуудал дээр тоологдсон эсэх дээр тулгаж үзсэн. Шинжээчийн дүгнэлтийн 14-19 дүгээр тал дээр буюу 202-205 дугаар хуудсанд байна. 2 дугаар хавтасны 14 дүгээр талд байна. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Г.” ХХК-ийн дэлгэрэнгүй тооцоо хийсэн 5 баримт байна. 292-308 дээр тоологдсон.” гэв.
Шинжээч Л.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бараа материалтай холбоотой зүйлийг шалгасан. Тайлангаа ирүүлээгүй учир анхан шатны баримттай хийсэн. Дутагдал шалгаж байгаа учир хэрэгт хамааралтай хэсгээ шалгасан. Үүнийг анхан шатны баримтаас хийж болно. Бараа, материалын тооцоо тайланг бодохдоо барааны код, нэрээр тулгалт хийсэн. Хавсралт 7 дээр гаргасан. “Г.” ХХК-д учирсан хохирлыг үзсэн. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үзсэн. Хавсралт 2, 3, 4, 5-аар гаалиар авсан бараа, зарлагадсан барааг хийсэн. Хавсралт 7 дээр барааны нэр төрлөөр гарсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хавсралт 2 дээр гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооллого дээр Т.Г., Л.Т. гэж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т.Г. байсан гэдгийг тогтоож, дэлгэрэнгүй тооцоог асуусан. Хавсралт 2-5 дугаар талд анхан шатны баримтаар бичсэн.” гэв.
Эрүүгийн 2209006171256 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганболдын мэдүүлэг /1-р хх-ийн 10-11, 249/,
Гэрч Д.Г.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 247/,
Гэрч Д.Ц.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 245/,
Гэрч Б.Х.-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 1-2/,
Гэрч С.О.-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 4-5/,
Гэрч Л.Т.-ын мэдүүлэг /2-р хх-ийн 5-6/,
Гэрч В.О.-ын мэдүүлэг /2-р хх-ийн 8-10/,
Гэрч Э.Н.-ы мэдүүлэг /2-р хх-ин 10-11/,
Гэрч Ц.А.-ын мэдүүлэг /3-р хх-ийн 119-120/,
Гэрч Э.Д.-ын мэдүүлэг /3-р хх-ийн 119-120/,
Л.Т., Т.Г. нарыг ажилд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарь, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /1-р хх-ийн 118-136/,
“Хаан” банкны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 29/4807, 29/4808, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29/2923 дугаартай албан бичиг, хавсралтууд /1-р хх-ийн 46-63/,
“Э.” ХХК-ийн “Г.” ХХК-тай байгуулсан 14 дугаартай гэрээний ажлын тайлан /1-р хх-ийн 77/,
“Т.” ХХК-ийн санхүүгийн баримтад хийсэн шинжилгээний тайлан /2-р хх-ийн 45-250, 3-р хх-ийн 1-11/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 12-25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 08 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 15-22/, түүний хавсралт /3-р хх-ийн 23-107/,
Шинжээч Д.Б.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 113-114/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын гар утасны мессэжний зураг /1-р хх-ийн 64-69/,
Дансаар мөнгө авсан талаар гар утасны мессэжний зураг, бараа материалын падаан үйлдсэн байдлыг харуулсан фото зураг /1-р хх-ийн 87-107, 230-234/,
Т.Г.ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 121-123/,
Л.Т.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/,
Л.Т.ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 124-126/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Т.Г., Л.Т. нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Т.Г., Л.Т. нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод үйл ажиллагаа явуулах “Г.” ХХК-д ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа материалын төлбөрийг хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн нэр дээрх дансыг ашиглах, “Хаан” банкин дахь ... дугаартай Т.Г.ийн эзэмшлийн нэр дээрх дансаар авч, “Хаан” банкин дахь ... дугаартай Л.Т.ын эзэмшлийн нэр дээрх данс руу хуваан шилжүүлэх байдлаар 135.148.688 төгрөгийг авч, мөн тус компанийн худалдан борлуулдаг барааг бүртгэлд оруулалгүй 111.523.415 төгрөгийн бараа материал зэргийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол буюу 246.672.103 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.гийн Т. нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор, Т.ийн Г. нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс няраваар тус тус ажиллаж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний бие салоны нэр нь тодорхойгүй “салон” гэсэн нэр дээр бараа зарлагадсан байсныг мэдэж, няраваас тайлбар өгч, учрыг олохыг шаардсан боловч үүний маргааш нь нярав Т.Г. нь “ковид туссан” гэж 1 сар ажил дээрээ ирээгүй. Гэтэл “салон” гэсэн нэр дээр 5.551.150 төгрөгийн авлага үүссэн байсан. Мөн бусад харилцагч нарын нэр дээр 9.079.669 төгрөгийн авлага байсан. Яагаад ийм авлага үүссэн юм гэж харилцагч нараасаа авлагаа нэхэхэд над руу “манайх ийм дансанд, тэдэн төгрөг хийсэн” гээд дансны хуулгаа явуулсан. Гэтэл тэр төлбөрийг хүлээн авсан данс нь бидний мэдэхгүй Т.Г.ийн нэр дээрх данс байсан. Ингэж анхны хэргийн сэжүүрийг олж авсан. Т.Г. рүү холбогдоход “миний бие муу байна, цаашдаа ажиллаж чадахгүй юм шиг байна” гэж хэлсэн учир “ирж ажлаа хүлээлгэж өг” гээд 02 дугаар сарын 16-ны өдөр 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс гаргаж, тооллого хийсэн. Хариуцаж байсан бараа материалыг нь өөр хүнд хүлээлгэж өгсөн. Тэр өдрөө хурал хийж, орлогыг хувийн дансандаа авсан баримтуудыг гаргаж, нярав Т.Г.ээс тайлбар асуусан. Нотлох баримтыг 1-р хавтаст хэргийн 64-69, 78-107 дугаар талуудад хийсэн. Тайлбар асуухад орлогоо хүлээн зөвшөөрч, энэ хэрэгт “Л.Т. оролцсон уу?” гэхэд “үгүй” гэсэн. Л.Т.аас “энэ хэрэгт оролцсон уу?” гэхэд “оролцоогүй” гэж хэлсэн. Түүнийг баталж хуулгаа авч ир гэж Т.Г.ийг шаардахад “гаргаж өгнө” гээд баталгаа өгөөд явсан. 02 дугаар сарын 17-ны өдөр дансны хуулгыг авч ирээд авсан компанийн орлого, орлогоос гадна нягтлан бодогч Л.Т.т шилжүүлсэн зарлагаа хоёр өөр өнгөөр ялгаж, тэмдэглэж өгсөн байсан. Л.Т. хамтран үйлдсэн гэдгийг мэдэж, Л.Т. ч хүлээн зөвшөөрсөн. Эхнэр, бид хоёр Л.Т.т итгэж явсандаа харамсаж байсан. Сарын хугацаанд Л.Т.тай данс тооцоогоо хийж, Т.Г.ийг хардаж байсан. Маргааш нь Л.Т. дансны хуулгаа авч ирж өгөөд “захирал аа, цагдаа шүүхгүй асуудлыг шийдье” гэж янз бүрийн амлалт өгсөн. 7 хоног алга болсон учир 02 дугаар сарын 24-ний өдөр би цагдаад хандсан. Мэргэжлийн санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулж, шалгалт оруулж, хохирлын хэмжээг анх гаргуулсан. Дараа нь мөрдөн байцаагч аудитын эрх бүхий компаниар дүгнэлт гаргах хэрэгтэй гэж нэр зааж өгсөн. “Т.” аудит компаниар дахин хохирлын хэмжээг гаргуулсан боловч шүүгдэгч нар үл зөвшөөрсөн. Үл зөвшөөрч, шинжээч томилуулах санал гаргаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2 шатны шинжээч нарын дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргасан шинжээч нар ч хуралд хүрэлцэн ирсэн байна. Хохирлын хэмжээ анх 370.000.000 төгрөг гарсан ч буурсаар байсан. Харин хоёр шатны шинжээч нарын гаргасан дүгнэлт ойролцоо гарсан. Энэ хэрэг нягтлан бодогч, нярав нарын үгсэн хийсэн үйлдэл. Баримт үлдээхгүйг хичээж байсан нь ойлгомжтой бөгөөд хохирлын хэмжээ миний бодсон хэмжээнээс бага гарсан хэдий ч шинжээч нарын дүгнэлт гаргасан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн ба прокурорын яллах дүгнэлтэд байгаа хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Яллагдагч нарын дансаараа авсан 135.148.668 төгрөг, дутаасан барааны 111.523.103 төгрөг, бэлэн мөнгөний машинаар данс руугаа авсан 19.744.000 төгрөг, нийт 266.416.103 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Үүнээс Л.Т.аас дансаараа авсан 59.248.665 төгрөг, бэлэн мөнгөний машинаас данс руугаа авсан 8.919.000 төгрөг, дутаасан барааны 50 хувь болох 55.761.551 төгрөгийг тооцож, нийт 123.929.216 төгрөгийн хохирлыг Л.Т.аас нэхэмжилж байна. Л.Т. нь өнөөдрийг хүртэл 34.350.000 төгрөгийн хохирол төлсөн учир хохирлоос хасаж, одоо 89.579.216 төгрөгийг Л.Т.аас нэхэмжилж байна. Нярав Т.Г.ээс дансаар авсан 75.900.023 төгрөг, бэлэн мөнгөний машинаас данс руугаа авсан 10.825.000 төгрөг, дутаасан барааны 50 хувь болох 55.761.551 төгрөгийг тооцож, нийт 142,486,574 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнээс Т.Г. өнөөдрийг хүртэл 1.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн учир 141.486.574 төгрөгийг нэхэмжилж байна. Анх ажилд ороход Л.Т.тай хөдөлмөрийн гэрээ хийж, тушаал гаргаж байсан. Сүүлд гарч ирсэн учир хавтаст хэрэгт хийсэн. Л.Т. цалингийн зээл болон лизингээ үгүйсгэж ярьж байна. Нийгмийн даатгалын шимтгэл 2015 оны 01 дүгээр сараас 2020 он хүртэл төлж байсан. Т.Г.ийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгал төлж байсан. Тушаал нь ч байгаа. Л.Т., Т.Г. нар ажлаас гарахдаа, нийгмийн даатгалын дэвтрээ аваад явсан. Тэгээд намайг өнөөдөр гүтгэж байна. Тооллогын баримт дээр Л.Т., Т.Г. нар гарын үсгээ зурсан. Ажилд орж байхад нь тооллого хийж байсан. Тооллого хийхгүйгээр бусдын эд хөрөнгө дээр ажиллана гэсэн зүйл байхгүй. 02 дугаар сарын 16-ны тооллогоор хүртэл хоёр шүүгдэгч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тэр баримтыг үндэслэж санхүүгийн шинжээч, хоёр шатны шинжээч нар дутсан барааны үнийн дүнг гаргаж ирсэн.” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компанид нягтлан бодогчоор 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж буй Л.Т., няраваар 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаа Т.Г. нар үгсэн хуйвалдаж, байгууллагын мөнгийг дур мэдэн өөрсдийн хувийн дансаар 2020 оны 07 дугаар сараас эхлэн мөнгө завшиж байсан нь энэ оны 01 дүгээр сард байгууллагын дотоод шалгалтаар гарч ирсэн. Ингээд тухайн ажилчидтай уулзаж ярилцахад өөрсдийн бурууг хүлээн байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн боловч одоог хүртэл байгууллагад учруулсан хохирлыг төлөөгүй, санхүүгийн зөрчил гаргасны дараа ажлаа хаяад явсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай компанид харилцагч нараас бараа хүлээн авсны дараа манай компанийн дансанд шилжүүлэх ёстой бэлэн мөнгийг Т.Г., Л.Т. нар нь байгууллагын дансанд авахгүй, шууд өөрсдийн хувийн дансаар авч завшдаг байсан. Харилцагч нартай холбогдсоны дараа тодорхой болсон. Мөн байгууллагын зарж борлуулж байсан бараа мөн дутсан. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгууллагаар гэрээний үндсэн дээр шалгалт оруулсан тайланг хавсаргасан, өмнө өргөдөлд дурдсан 126 сая орчим төгрөг, мөн шалгалтаар 177 сая төгрөгийн бараа дутсан, мөн 117 харилцагчийн 69 сая төгрөгийн авлагыг дансанд орж ирээгүй байхад нь хаасан байна. Ингээд манай байгууллагад 370 орчим сая төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Л.Т. хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг хулгайлж авч явсан. Дээрх хоёр ажилтан өөрсдийн дансанд бэлэн мөнгөний орлогын эх үүсвэрийг тогтоолгох, өөрсдийн завшсан бараанд компанийн нэрийн өмнөөс НӨАТ-ын падаан бичиж өгч, компанид хохирол учруулсан, санхүүгийн программд маш их алдаатай зүйлс оруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,
“...хохирлын хувьд өнөөдрийг хүртэл Л.Т. 28.000.000 төгрөг, Т.Г. 1.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249/,
Гэрч Д.Г.-ийн өгсөн: “...Би “Г.” ХХК-тай анх өөрөө очиж уулзаад, тус компанийн ажилтан гэх хүмүүстэй гэрээ хийгээд, захиалга хийж эхэлсэн. Тэгээд би анх очиж гэрээ хийхэд “захиалгаа өгч байгаарай” гэсэн. ... дугаар луу нь мессэжээр бараагаа захиалдаг байсан. Тэгээд миний захиалгыг аваад, зөрүүлээд мөнгөн дүнг ... дансны дугаарын хамтаар явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247/,
Гэрч Д.Ц.-ын өгсөн: “...2020 оны намраас гэж санаж байна бараа бүтээгдэхүүн авахад О. гэсэн данс биш, өөр дансанд төлбөрөө хий гэж Лакме борлуулагч гэсэн утаснаас мессэж явуулсан. Тэр явуулсан өөр данс нь 5400631173 дугаартай Т. Г. гэсэн данс байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245/,
Гэрч Б.Х.-ын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сараас эхлэн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Үс арчилгааны бүтээгдэхүүн ерөнхийдөө авч, салоны үйл ажиллагаанд ашигладаг. Тухайн компанийн нярав, нягтлан Т.Г., Л.Т. гэх хүмүүс зарим бараа материалын мөнгийг өөрсдийнхөө дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2/,
Гэрч С.О.-ийн өгсөн: “...2017 оны орчмоос захиалсан мөнгөө тус компанийн нягтлан Л.Т.ын өгсөн Л.Туул гэсэн дансаар бараа захиалсан байсан мөнгөө өгдөг байсан. Сүүлдээ Т.Г.ийн ... дугаарын дансаар бараа захиалсан мөнгөө өгдөг болсон. Би Т.Г., Л.Т. нарын өгсөн данс руу нийтдээ 16 орчим сая төгрөг өгсөн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5/,
Гэрч Л.Т.-ын өгсөн: “...Би “Хаан” банкны ... , ... дугаартай данс эзэмшдэг. ... дугаартай дансаа өөрөө эзэмшдэг ба тухайн үед Л.Т. таны данс руу мөнгө явуулсан, буцаагаад миний данс руу явуулчих гэхээр нь би тухайн орсон мөнгийг нь буцаан өөр лүү нь явуулдаг байсан. Ямар учиртай мөнгө гэдэг талаар би асууж байгаагүй. Харин ... дугаартай дансны картыг ашиглаж байсан болохоор ямар гүйлгээ хийснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6/,
Гэрч В.О.-ийн өгсөн: “...миний тэтгэврийн дансны картыг Л.Т. л ашигладаг. Миний дансаар Л.Т. мөнгө төгрөг оруулсан талаар надад мэдэх зүйл огт алга байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-10/,
Гэрч Э.Н.-ын өгсөн: “Би “Г.” ХХК-иас 2019 оноос эхэлж Лакме брэндийн бүтээгдэхүүн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн ба анх бүтээгдэхүүн авч байхад О. гээд захирлынх нь дансаар бараа захиалсан мөнгөө өгдөг байсан. Харин 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж ... дугаартай тус компанийн нягтлан Т.Г. гэх хүний дансаар бүтээгдэхүүн авсан мөнгөө өгдөг болсон. Яагаад энэ данс руу хийлгэж байгаа талаар асуухад зүгээр энэ данс руу хийж болно гэж Т.Г. өөрөө хэлэхээр нь хийх ёстой юм байх гэж бодоод бараа захиалсан мөнгөө өгсөн данс руу нь хийдэг болсон. Би нийт 6 удаагийн гүйлгээгээр 657.800 төгрөг Т.Г.ийн данс руу хийж бүтээгдэхүүн авсан. Тэгээд тус компанийн захирал Э.Г. гэх хүнээс нярав нягтлангууд нь хувийн дансаараа мөнгө авч, хувьдаа ашиглаж байсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11/,
Гэрч Ц.А.-ын өгсөн: “...Манай компанид няраваар ажиллаж байсан Т.Г., нягтлангаар ажиллаж байсан Л.Т. нар компаниас хувьдаа мөнгө төгрөг идсэн гээд шүүх, цагдаагаар яваад, ажлаасаа гарсан. Тухайн үед тооллого хийхэд миний нэр дээр 6.397.965 төгрөгийн авлага үүсгэсэн байсан талаар би мэдсэн. Тэгээд би гайхаад Л.Т. эгчээс асуухад “наадах чинь чам дээр үүссэн авлага биш, тухайн үедээ би хаалтууд хийгээгүй бараанууд байх шиг байна” гэж хэлж байсан. “Ер нь бол чам дээр ямар нэгэн өр авлага байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл энэ өр авлагын асуудал шийдэгдээгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116-117/,
Гэрч Э.Д.-ын өгсөн: “...Тухайн үед над дээр авлага үүсгэсэн байгаа талаар би мэдсэн. Над дээр ямар нэгэн бараа материалын өр өглөх байх ёсгүй, зээлээр авсан бараа материал надад огт байхгүй. Манайх сар бүр бараа материалын тулгалт хийдэг болохоор өр авлага үүсэх боломжгүй. Л.Т.аас тухайн үед асуухад “программын алдаа байгаа биз дээ, эгч нь өөрөө мэдэж байгаа, чам дээр авлага байхгүй, би өөрөө зохицуулна, санаа зоволтгүй” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 119-120/,
Л.Т., Т.Г. нарыг ажилд томилсон “...Т.Г.ийг 2020 оны 10 дугаар сарын 01-нээс нярав-борлуулагчаар жинхлэн томилон ажиллуулсугай..., 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Л.Т.ыг нягтлан бодогчоор томилон ажиллуулсугай...” гэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарь, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /1-р хх-ийн 118-136/,
“Хаан” банкны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 29/4807 дугаартай “Л.Т., Т.Г. нарын дансны мэдээллийг хүргүүлж байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 46-63/,
“Т.” ХХК санхүүгийн баримтад хийсэн “...Компаниас ирүүлсэн өглөг авлагын товчоо тайлан болон Л.Т., Т.Г. нарын гаргаж байсан өглөг авлагын тайлангуудын тоон мэдээнүүдийн дүнгүүд бүгд зөрүүтэй байлаа.
- Нягтлан бодогч Л.Т. нь улирал, жилийн эцсээр харилцагч, худалдан авагч нартай тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан акт баримт үйлдэж байсан гэсэн баримт тооцоо шинжээчид ирээгүй болно.
- Дансанд орж ирээгүй дүн болон бусад орлогоор харилцагчийн авлагыг хаасан, авлага хаасан дүнгүүд нь банкны харилцах дансны гүйлгээтэй зөрүүтэй.
- Худалдан авагчийн шилжүүлсэн бараа материалын төлбөрийг хувийн харилцах дансаараа авч, байгууллагын орлогод тушаагаагүй. Орлогын мөнгийг хувийн дансандаа авснаа хувааж, нөгөөдөө шилжүүлдэг.
- Бараа материалын зарлагыг холбогдох тушаал шийдвэр, баримт, актгүй шууд зардалд бүртгэсэн.
- Тайлан тооцоог үнэн зөв, шуурхай гаргаж тайлагнадаггүй, санхүүгийн программыг бүрэн дүүрэн ашиглаж, бүртгэл хийдэггүй. Нягтлан бодох бүртгэлийг дагаж мөрдөж буй стандартын дагуу хөтөлж бүртгэдэггүй, нярав, нягтлан бодогчийн үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэд хийдэггүй зэрэг зөрчил дутагдалтай байна гэж үзэж байна.
...Т.Г., Л.Т. нар нь өөрсдийн данснаас гадна харилцагч нарын барааны төлбөрийг өөрийн гэр бүлийн хүмүүсийнхээ дансаар авч байсан нь ирүүлсэн баримтад илэрч байна.
Шинжээчид ирүүлсэн баримт дотор шинжилгээнд хамрагдсан хугацаанаас өмнө Л.Т.ын дансанд харилцагчаас шилжүүлсэн төлбөрийн гүйлгээнүүд мөн харагдаж байгаа боловч тогтоолд заасан хугацаагаар шинжээчийн дүгнэлтийг гаргав...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 250, 3-р хх-ийн 1-11/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 156 дугаартай “...Л.Т., Т.Г. нар нь “Г.” ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс завшиж, үрэгдүүлсэн нь тогтоогдож байна.
Нярав Т.Г.ийн “Хаан” банкны ... тоот дансанд орж ирсэн борлуулалтын орлогыг хуваан нягтлан Л.Т.ын “Хаан” банкны ... тоот данс руу шилжүүлэх замаар, мөн өөрийн гэр бүлийн хүмүүсийнхээ дансаар авч байсан байна...” гэх дүгнэлтийн зарим хэсэг /12-25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 037 дугаартай “...Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Г.” ХХК-ийн бараа материалын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдэл, татан авалт, зарцуулалт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үлдэгдэл зэрэгт үндэслэн тооцоолоход байх ёстой үлдэгдэл нь 586 нэр төрлийн 24.454 ширхэг бараа материал байхаар байна.
Харин дээрх байх ёстой үлдэгдлээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тооллогын баримтаар тоологдсон 366 нэр төрлийн 20.805 ширхэг бараа материалыг хасч тооцоход 392 нэр төрлийн 3649 ширхэг 111.523.415,00 төгрөгийн бараа материал дутагдсан нь тогтоогдож байна.
...Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар Л.Т., Т.Г. нар нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох хугацаанд харилцагчдаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг өөрийн дансаараа хүлээн авсан 124.042.968,00 төгрөг, Л.Туулын дансаар дамжуулан хүлээн авсан 11.943.800,00 төгрөг, нийт 135.986.768,00 төгрөгнөөс 838.080,00 төгрөгийг Н.О.-ын дансанд эргүүлэн тушаасан байх тул нийт 135.148.688,00 төгрөгийг хариуцахаар байна.
Л.Т., Т.Г. нарын дансанд харилцагчдаас шилжүүлсэн орлого гэх 124.142.198,00 төгрөгийн дэлгэрэнгүй тооцоог үзүүлэв.
...Л.Т. нь нийт 59.248.665,00 төгрөгийг хариуцуулахаар байна. Үүнд:
- Борлуулалтын орлого гэх Л.Т.-ын “Хаан” банкин дахь ... , ... тоот данснуудаас 2018.08.14-ний өдрөөс 2021.01.16-ны өдрийн хоорондох хугацаанд өөрийн “Хаан” банкин дахь ... дансандаа хүлээн авсан 11.943.800,00 төгрөгийг,
- Борлуулалтын орлого гэх 2020.08.11-ний өдрөөс 2022.02.16-ны өдрийн хоорондох хугацаанд өөрийн “Хаан” банкин дахь ... тоот дансандаа хүлээн авсан 483.000,00 төгрөгнөөс 273.390,00 төгрөгийг Н.О.-ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн тул зөрүү 209.610,00 төгрөгийг,
- 2020.08.01-ний өдрөөс 2022.02.16-ны өдрийн хоорондох хугацаанд өөрийн “Хаан” банкин дахь ... тоот дансандаа Т.Г.ийн “Хаан” банкин дахь ... тоот данснаас хүлээн авсан 1.888.065,00 төгрөгнөөс 267.000,00 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул зөрүү 1.621.065,00 төгрөгийг,
- 2020.08.01-ний өдрөөс 2022.02.16-ны өдрийн хоорондох хугацаанд өөрийн “Хаан” банкин дахь ... тоот дансандаа Т.Г.ийн “Хаан” банкин дахь ... тоот данснаас хүлээн авсан 45.536.375,00 төгрөгнөөс 267.000,00 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул зөрүү 45.474.190,00 төгрөгийг,
Т.Г. нь 75.900.023,00 төгрөгийг хариуцахаар байна. Үүнд:
- Борлуулалтын орлого гэх өөрийн “Хаан” банкин дахь ... тоот дансаар 2020.07.08-ны өдрөөс 2022.02.16-ны өдрийн хоорондох хугацаанд хүлээн авсан 9.546.800,00 төгрөгнөөс 286.890,00 төгрөгийг Н.Оргилын “Хаан” банкин дахь ... тоот дансанд, 1.621.065,00 төгрөгийг Л.Т.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн тул зөрүү 7.638.845,00 төгрөгийг,
- Борлуулалтын орлого гэх өөрийн “Хаан” банкин дахь ... тоот дансаар 2020.07.08-ны өдрөөс 2022.02.16-ны өдрийн хоорондох хугацаанд хүлээн авсан 110.513.168,00 төгрөгнөөс 277.800,00 төгрөгийг Н.О.-ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд, 45.474.190,00 төгрөгийг Л.Т.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн тул зөрүү 64.761.178,00 төгрөгийг,
- Борлуулалтын орлого гэх 2021.08.24-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансандаа хүлээн авсан 3.500.000 төгрөгийг...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 15-22/, түүний “...Нийт 135.148.688,00 төгрөгийг хариуцахаар байна... Л.Т. нь 59.248.665,00 төгрөг, Т.Г. нь 75.900.023,00 төгрөгийг хариуцахаар байна. 2020.08.11-нээс 2022.02.16-ны өдрийн хооронд тооллогоор илэрсэн бараа материалын дутагдал 111.523.415 төгрөг...” гэх хавсралт /3-р хх-ийн 23-107/,
Шинжээч Д.Б.-ийн өгсөн: “...З.Батжаргалын гаргасан дүгнэлтэд 33 баримтаар гаргасан ба бидний гаргасан дүгнэлт 40 баримтаар гарсан. Дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ, нөлөө байхгүй. Шинжилгээний дүгнэлтэд дурдагдан бараа материалын дутагдал 111.523.415 төгрөгийг хүн тус бүрээр гаргах боломжгүй. Үндсэн баримтан дээр нь тулгаж, өсгөж гаргасан дүн байгаа юм. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтыг нягталж шалгаад, дээрх мөнгөн дүн гарсан. Мөнгөн дүн дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 113-114/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Шинжээч Л.А. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Дутагдал шалгаж байгаа учир хэрэгт хамааралтай хэсгээ шалгасан. Үүнийг анхан шатны баримтаас хийж болно. Бараа, материалын тооцоо тайланг бодохдоо барааны код, нэрээр тулгалт хийсэн. Хавсралт 7 дээр гаргасан. “Г.” ХХК-д учирсан хохирлыг үзсэн. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үзсэн. Хавсралт 2, 3, 4, 5-аар гаалиар авсан бараа, зарлагадсан барааг хийсэн. Хавсралт 7 дээр барааны нэр төрлөөр гарсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хавсралт 2 дээр гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооллого дээр Т.Г., Л.Т. гэж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т.Г. байсан гэдгийг тогтоож, дэлгэрэнгүй тооцоог асуусан. Хавсралт 2-5 дугаар талд анхан шатны баримтаар бичсэн...” гэх мэдүүлэг,
Т.Г.ийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа. Би өөрийнхөө дансаар орсон мөнгө буюу 75.900.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Харин 111 сая төгрөгийн хохирол буюу бараа материалын дутагдал гэж гарсныг хүлээн зөвшөөрөхгүй. Бараа материалыг анх хүлээж авсан баримт байхгүй. Намайг анх ажилд орсон үед бараа материалаа тоолж хүлээлгэж өгөөгүй. Өмнө нь ажиллаж байсан няравуудаас бас хэд хэдэн нярав мөнгө идсэн байсан. Энэ нь 2021 онд буюу намайг ажилд орсны дараах асуудал юм. Яагаад ийм санаа гарсан гэхээр цалин дээр нэмээд урамшуулал өгнө гэж ярьж байсан ба түрүүлж мөнгө аваад, урамшуулал орж ирэхээр буцаан өгнө гэж анх Л.Т. бид хоёр ярилцаж байгаад компанийн орлогоос мөнгө авч байсан. Хэн нэг нь санал гаргаагүй, хоёулаа ярилцаж байгаад л авч байсан. Би “Г.” ХХК-ийн харилцагч нарт өөрийнхөө дансыг өгөөд, энэ данс руу хийчих гээд л хэлдэг байсан. Өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээндээ л зарцуулдаг байсан. Би 1 сая төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Би өөрийн амьдарч байгаа орон сууцаа зараад хохирлоо төлөх болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 121-123/,
Л.Т.ын яллагдагчаар дахин өгсөн “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа. Дансаар орсон гүйлгээ буюу 59.248.665 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бараа материалын дутагдал 111 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тус компанид 2014 оны 10 сард ажилд орсон ба 2015 оны 01 сарын орчимд нягтлан болж байсан. Улиралд нэг удаа тооллого хийдэг байсан. Тухайн үедээ “Г.” ХХК нь цалингаа хугацаандаа өгдөггүй, 4-5 хоног хэтэрдэг байсан. Тэгээд Н.О. захирлаас бэлэн мөнгө түрүүлж аваад, цалингаа буухаар өгөх тохиолдол байсан. Мөн дээрх хугацаанд буяны ажил гараад бэлнээр ах, дүү нараас цуглуулсан мөнгөө дансандаа хийж байсан тохиолдолд ч байгаа. Ер нь дээрх миний дансанд бэлнээр орсон орлого нь “Г.” ХХК-тай хамаагүй, миний өөрийн мөнгө байгаа юм. Тэр 111.523.415 төгрөгийн бараа материалын дутагдал тухайн компани үүсгэн байгуулагдсан цагаас хойшхи дутагдал юм уу гэж би хараад байгаа. Тухайн мөнгийг буцаан төлнө гэж боддог байсан. Яагаад Т.Г. эгч миний данс руу мөнгө шилжүүлээд байгаа дээр нь тайлбар хэлмээргүй байна. Цалин цагтаа өгдөггүй байж хоцорлоо гэх зэргээр маш их цалин хасдаг байсан. Өдөр тутмын хэрэглээндээ зарцуулдаг, бас зээл төлж байсан. Би 34.100.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Миний 1.900.000 төгрөгийн үнэтэй нөүтбүүкийг тэднийх авч үлдсэн, мөн 2022 оны 01, 02 дугаар сарын цалин аваагүй байгаа. Эдгээрийг суутгуулаад, үлдэгдэл төлбөрөө төлнө. Надад складны түлхүүр ерөөсөө байгаагүй, би хариуцаж үзээгүй. Нярав л складны түлхүүрээ хариуцдаг байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 124-126/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Т. нь “Г.” ХХК-д нягтлан бодогчоор, Т.Г. нь няраваар тус тус ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сараас 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус компаниас бараа бүтээгдэхүүн худалдсанаас олсон орлогыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар хүлээн авч хувьдаа завшсан, мөн бараа материалын дутагдал үүсгэснээс “Г.” ХХК-д нийт 246.672.103 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэр бүхий гэрч нар, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Г.ээс “...Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бараа материалд тооллого хийсэн, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй, хожим Э.Г. захирал “зур” гэж загнасан учир зурсан тул тооллого хүчин төгөлдөр бус, бараа бүтээгдэхүүнээс хагарах, дутах, гаалиас дутуу ирэх тохиолдолд байдаг, 111.523.415 төгрөг, 19.744.000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
шүүгдэгч Л.Т.аас “...Нэг ширхэг ч бараа аваагүй тул 111.523.415 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гомбоос “...19.744.000 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоовол зохино гэж дүгнэсэн байхад тогтоогоогүй, эд материал дутаасан гэх үйл баримтад өөр бусад этгээдийн оролцоо байгаа эсэхийг шалган тогтоогоогүй...” гэж,
шүүгдэгч Т.Г.ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасанчлан бараа материалыг итгэмжлэн хариуцуулсан зүйл байдаггүй, шинжээчийн дүгнэлтэд 111.523.415 төгрөгийн үнэ бүхий дутсан бараа материалыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж дурдаагүй, 111.523.415 төгрөг, 19.744.000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй..." гэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б.-аас “...2020 оны 07 дугаар сарын 31-ний тооллогын баримтад Л.Т., Т.Г. нар гарын үсэг зурсан, нягтлан бодогч хяналт тавьж, нярав эд бараагаа хариуцдаг ба шүүгдэгч нар үгсэн хуйвалдаж, дундаа ашигласан байхыг үгүйсгэхгүй тул маргаж байгаа хохирлын дүнгээс тэнцүү хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
“Г.” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/15 дугаар тушаалаар Л.Т.ыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанид нягтлан бодогчоор томилж, 2015 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэл “Г.” ХХК-иар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/20 дугаар тушаалаар 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс дагалдан няраваар ажиллаж эхэлсэн Т.Г.ийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанид нярав-борлуулагчаар жинхлэн томилж, 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэл “Г.” ХХК-иар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.6 дахь заалтад “мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг”, 3.1.8 дахь заалтад “ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.”, 12.2 дахь хэсгийн 12.2.2 дахь заалтад “эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ.”, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна.”, 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ.”, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.6 дахь заалтад “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах”, 20.2.9 дэх заалтад “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах”, 20.2.13 дахь заалтад “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүрэгтэй.” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.”, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.”, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн 42.2.1 дэх заалтад “Ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 037 дугаар дүгнэлтэд “...Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Г.” ХХК-ийн бараа материалын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдэл, татан авалт, зарцуулалт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үлдэгдэл зэрэгт үндэслэн тооцоолоход байх ёстой үлдэгдэл нь 586 нэр төрлийн 24.454 ширхэг бараа материал байхаар байна.
Харин дээрх байх ёстой үлдэгдлээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тооллогоор баримтаар тоологдсон 366 нэр төрлийн 20.805 ширхэг бараа материалыг хасч тооцоход 392 нэр төрлийн 3.649 ширхэг 111.523.415 төгрөгийн бараа материал дутагдсан нь тогтоогдож байна.
...Харилцагчдаас шилжүүлсэн борлуулалтын орлого гэх өөрийн дансаар хүлээн авсан 124.042.968 төгрөг, Л.Т.-ын дансаар дамжуулан хүлээн авсан 11.943.800 төгрөг буюу нийт 135.986.768 төгрөгөөс 838.080 төгрөгийг Н.О.-ын дансанд эргүүлэн тушаасан байх тул 135.148.688 төгрөгийг хариуцахаар байх ба үүнээс Л.Т. нь 59.248.665 төгрөг, Т.Г. нь 75.900.023 төгрөгийг тус тус хариуцахаар байна.
...Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох хугацаанд Л.Т.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд 8.919.000 төгрөг, Т.Г.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансанд 5.605.000 төгрөг, ... тоот дансанд 5.220.000 төгрөг, нийт 19.744.000 төгрөгийг АТМ-ээр буюу бэлэн мөнгөний машинаар тушаасан байна. Энэ АТМ-ээр тушаасан мөнгийг дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Г.” ХХК-ийн борлуулалттай хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хэрэв АТМ-ээр тушаасан мөнгө нь “Г.” ХХК-ийн борлуулалттай хамааралтай нь тогтоогдвол хохирлын дүнд нэмж тооцогдохоор байна.” гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан бусад баримтуудтай уялдсан, үндэслэл бүхий байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Л.Т. нь “Г.” ХХК-д нягтлан бодогч буюу компанийн тайлан тооцоо, ашиг, зардал, алдагдлын бүртгэл, ажилчдын цалин хөлсний тооцоо, бараа материалын бүртгэл зэрэг санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, Т.Г. нь нярав буюу компанийн эд хөрөнгийн орсон, гарсан хөдөлгөөнийг үнэн зөв бүртгэж тайланд тусгах чиг үүрэг бүхий ажил эрхэлж байсан бөгөөд харилцан үгсэн тохиролцож, тодорхой хугацааны туршид компанийн худалдан борлуулсан гоо сайхны бараа материалаас орсон орлогоос компанийн дансанд бус өөрсдийн хувийн, хамаарал бүхий этгээдийн дансанд авах, улмаар нэг нь нөгөөдөө шилжүүлэх замаар их хэмжээний мөнгөн хөрөнгө завшсан, цаашлаад их хэмжээний үнийн дүн бүхий бараа материал дутаасан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзэв.
Л.Т., Т.Г. нар нь тус тусын үүрэг бүхий ажил үүргээ зохих ёсоор биелүүлэх, компанийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүний бүртгэл тооцоололд хяналт тавьж, алдаа дутагдал гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах ёстой байхад “…хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, албан тушаалын тодорхойлолт танилцуулаагүй, цалинг цагт нь олгоогүй, урамшуулал өгнө гэж байсан ч өгөөгүй тул урьдчилсан байдлаар мөнгийг түр авсан, өртэй байсан, мөнгөний хэрэгцээ гарсан…” гэх зэрэг шалтгаанаар байгууллагын ашиг, орлогоос хувьдаа авч зарцуулсан нь байгууллагын эд хөрөнгөөр дур мэдэн хувийн хэрэгцээгээ хангах, захиран зарцуулах үндэслэл болохгүй бөгөөд тэдгээр шалтгаан, нөхцөл нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хууль бус шинжийг үгүйсгэх шалтаг, шалтгаан болохгүй.
Шүүгдэгч Л.Т. байгууллагын нягтлан бодогчийн тухайд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр явуулсан бараа материалын тооллогын баримтад хүлээн авсан гээд хуудас бүрт гарын үсэг зурсан, Т.Г. нь няравын тухайд тооллого хийсэн гээд гарын үсгээ тус тус зурсан атлаа шүүгдэгч Т.Г.ээс “…өмнө нь зураагүй байсан боловч хожим захирал уурлаад, зурахыг шаардсан тул зурсан…” гэж тайлбарласан үйл баримт тогтоогдоогүйн дээр гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран компанийн эд материалын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тайлан тооцооны талаарх үнэн зөв мэдээллийг удирдлагад зохих ёсоор мэдээлэх, доголдод, дутагдал илэрсэн тохиолдолд энэ талаар бүртгэл хөтлөн баримтжуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах үүргийг шүүгдэгч нарын хэн аль нь хуульд зааснаар хүлээсэн, нягтлан бодогч, няравын үйл ажиллагаа нь харилцан нягт уялдаа холбоотой байхад “…удирдлагын хяналт муу байсан, хяналтаа сайн тавьсан бол ийм байдалд хүрэхгүй байсан, хагарсан, дутсан, гаалиас дутуу ирэх зэрэг тохиолдол байсан тул тийм шалтгаантай байж болно, тооллогын баримтад гарын үсэг зураагүй байсан тул хариуцлага хүлээхгүй, хүчээр зуруулсан тооллогын баримт хүчин төгөлдөр бус…” гэх утга агуулга бүхий шүүгдэгч Т.Г.ийн, “…2015 онд нягтлангаар орж байсан бөгөөд тэр үед ажил хүлээлцэж аваагүй, өмнөх нягтлан нь ажлаа хаяад явсан, гаалиар орж ирсэн бараа материалын үнэ, тоо ширхэгийг засаж бууруулдаг байсан, гаалиар орж ирсэн бараа орлогын падаантайгаа таардаггүй байсан, орж ирсэн барааг ангилж байхад Н.О. захирал бараагаа шууд зардаг байсан, акталсан бараагаа урамшуулалд өгнө гээд гаргадаг, нэг барааг өөр өөр үнээр зарах тохиолдол байсан, тус компанид татварын хяналт шалгалт орж байгаагүй…” гэх шүүгдэгч Л.Т. нарын тайлбарыг тус тус хүлээн авах үндэслэлгүй бөгөөд ийм үйл баримт, бараа материалын дутагдалд өөр бусад этгээдийн үйлдэл, оролцоо байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль болон гэрээгээр, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хамаатуулан авч үздэг.
Түүнчлэн, тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.
Тийм учраас, нэгд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хоёрт, онол зүйн талаас байгууллагын нярав, нягтлан бодогч нарыг эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээдэд тус тус хамаатуулах үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хууль, гэрээ, эсхүл итгэлцлээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувьдаа ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ;” гэж тогтоосон ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар заасан.
Шүүгдэгч нараас “Г.” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болон түүнийг борлуулсны орлогыг ажил үүргийн хувьд итгэмжилэн хариуцан ажиллаж байхдаа хувьдаа ашигласан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож байсан боловч тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч компанид их хэмжээний хохирол учруулсан нь зориуд санаатай гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан.
Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь завших гэмт хэргийн тухайд хоёр ба түүнээс дээш этгээдүүд гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас үгсэн тохиролцох, төлөвлөх, үйлдэл, оролцоог хуваарилах, үр дүнг тооцоолох зэргээр гэмт санаа зорилгоо нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгодог.
Тийнхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тусгайлан хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульчлаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэнийг дурдах нь зүйтэй.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогджээ.
Харин шүүгдэгч нарыг бэлэн мөнгөний машинаар өөрсдийн данс руу 19.744.000 төгрөгийг шилжүүлж завшсан гэх үйлдэл нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй буюу “Г.” ХХК-ийн борлуулалтын эх үүсвэрээс хамааралтай нөхцөл байдал нь тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт холбогдуулсан тухайн үйлдэл хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Г., Л.Т. нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч “Г.” ХХК-д нийт 246.672.103 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 037 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт “...Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох хугацаанд Л.Т.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд 8.919.000 төгрөг, Т.Г.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансанд 5.605.000 төгрөг, ... тоот дансанд 5.220.000 төгрөг, нийт 19.744.000 төгрөгийг буюу бэлэн мөнгөний машинаар тушаасан байна. Энэ АТМ-ээр тушаасан мөнгийг дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Г.” ХХК-ийн борлуулалттай хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй...” гэж, шинжээч Д.Б.-ийн өгсөн мэдүүлэгт “...З.Б.-ын дүгнэлт нь 33 баримтаар гаргасан бол манайх 40 баримтаар гаргасан. Тэгэхээр баримтын тоо зөрж байгаа юм...” гэжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын дугаар бүхий дансанд бэлэн мөнгөний машинаар орсон орлогыг “Г.” ХХК-ийн бараа материалын борлуулалтад холбогдох орлого гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, эргэлзээ бүхий, тухайн орлогын эх сурвалж тодорхойгүй, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас олсон орлого гэж дүгнэсэн хэдий ч үүнийг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй зэрэгт үндэслэн 19.744.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн, эд материалыг тоолж, хүлээн авсан баримтад хэн нь аль гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч бараа материалын дутагдалд холбогдох хохирол 111.523.415 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 55.761.707,5 төгрөгийг гаргуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Иймд шүүгдэгч Т.Г.ээс нийт 131.661.730,5 (55.761.707,5+75.900.023) төгрөгийг, шүүгдэгч Л.Т.аас 115.010.372,5 (55.761.707,5+59.248.665) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “Г.” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г., түүний өмгөөлөгч Б.Б. нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Л.Т. нь өөрт ногдох хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, харин шүүгдэгч Т.Г. нь өөрт ногдох хохирол төлбөрөөс 50.999.730,5 төгрөгийг (гэрээний зүйлийн үнийг тус бүр 25.000.000 төгрөгөөр тооцсон) Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Хүннү-2222” хорооллын В1 давхар, V-..., V-...тоотуудад байрлах тус бүр 12.5 м.кв авто зогсоолуудыг Т.-ийн О.-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын өмчлөлд шилжүүлэх замаар төлж барагдуулсан ба үлдэх 80.662.000 төгрөгийн (талуудаас хэлэлцэж тодорхойлсон эцсийн хохирол төлбөр) үүргийн гүйцэтгэлийг прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан Д.Т., Т.Г. нарын өмчлөлд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 16 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөлийг Э.Г.-ын өмчлөлд шилжүүлэн авах замаар хангуулахаар талууд харилцан тохиролцсон...” гэж тайлбарласан.
Тойргийн нотариатчийн бүртгэлийн ... дугаартай Итгэмжлэлээр Д.Т. нь Д.Т., Т.Г. нарын өмчлөлд бүртгэгдсэн Ү-... улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 16 м.кв 1 өрөө орон сууцыг бусдад худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг хамтран өмчлөгч Т.Г.т олгож, Т.Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх 80.662.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх орон сууцыг шүүхээс прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан шилжилт хөдөлгөөнийг хүчингүй болгомогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын өмчлөлд шилжүүлж, хохирол төлбөрт тооцуулахаа бичгээр илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал байх тул шүүх талуудын харилцан тохиролцоо, хүсэл зоригт тус тус үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хүчингүй болгохын сацуу өмчлөх эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г.-ын өмчлөлд шилжүүлэхийг шүүгдэгч Т.Г.т даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцнэ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Г.ийн хохирогч компанид төлөгдөөгүй хохирол болох 80.662.000 төгрөгийг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 453 дугаар зөвшөөрлөөр Л.Т.ын өмчлөлийн Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ...-...тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Г-... улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ...-...тоот хаягтай газар зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, прокурорын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 454 дүгээр зөвшөөрлөөр Т.Г.ийн өмчлөлийн Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгох саналтай байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Б.Б.-аас “...шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгч Т.Г.ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнээс “...Т.Г. нь өөрт ногдох хохирол төлбөрөөс үлдэх хэсгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх замаар барагдуулахаа бодитоор илэрхийлсэн, тэрээр хувийн байдлын тухайд зүрхний хэм алдалт, зүрхний ховдлын битүүрэл гэсэн оноштой, удаа дараа хагалгаанд орж байсан ба одоо дахин орох гэж байгаа зэргийг нь харгалан үзэж 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гомбоос “...шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, Л.Т.ын тухайд өрх толгойлсон буюу хүүхэд, эхийн хамт амьдардаг, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарт тус бүр 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Т.Г., Л.Т. нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Г. нь дээд боловсролтой, “С.” ХХК-д аудит ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
шүүгдэгч Л.Т. нь дээд боловсролтой, “С.” эмнэлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ээж, хүү, зээ дүү нарын хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгч Л.Т.ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Т.Г.ийн тухайд мөн хуулийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасанд холбогдуулан шүүгдэгч Т.Г. нь өөрт ногдох хохирол төлбөрөөс үлдэх хэсгийг төлж барагдуулахаа бодитоор илэрхийлсэн буюу түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгжихүйц, баримтаар тодорхойлогдож байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэмт буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, шүүгдэгч Т.Г. нь зүрхний тодорхой өвчлөлөөс шалтгаалан тогтмол шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг болон түүний одоо ажиллаж байгаа байгууллагаас олгож байгаа үндсэн цалингийн хэмжээ, шүүгдэгч Л.Т. нь өрх толгойлсон эх зэрэг нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа, мөн хохирогч талаас шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргасан зэрэг нөхцлүүдийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Т.Г., Л.Т. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын өрхийн аж ахуй, ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Г.т тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 644 дүгээр захирамжаар, шүүгдэгч Л.Т.т тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 643 дугаар захирамжаар тус тус Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгдэгч Л.Т. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Б. овогт Т.ийн Г., Б. овогт Л.гийн Т. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 19.744.000 төгрөгийн хохиролд холбогдох зарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б. овогт Т.ийн Г., Б. овогт Л.гийн Т. нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Г., Л.Т. нарыг тус бүр 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г., Л.Т. нарт тус бүр оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г., Л.Т. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар зөвшөөрлөөр Л.Т.ын өмчлөлийн Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ...-... тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Г-... улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ...-... тоот хаягтай газар зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, прокурорын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дүгээр зөвшөөрлөөр Д.Т., Т.Г. нарын өмчлөлийн Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Г.ээс 80.662.000 төгрөгийг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг Д.Т., Т.Г. нарын өмчлөлд бүртгэгдсэн Ү-... улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 16 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хохирогч “Г.” ХХК-ийн захирал буюу хууль ёсны төлөөлөгч Ж. овогт Э.-ийн Г. /.../-д шилжүүлэх замаар хангуулахыг шүүгдэгч Т.Г.т даалгасугай.
8. Шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Г., Л.Т. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Т. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г., Л.Т. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хзягаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН