Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1039

 

   2020         8             18                                             2020/ДШМ/1039                                        

 

 

    Ш.Н, Э.А, Ц.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ж, Ч.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.Н, Э.А, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2005 01427 0657 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн   Ш.Н, 2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Даймонд” салонд гоо сайханч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

2. Боржигон овгийн Э.А, 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

3. Боржигон овгийн Ц.Б, 2000 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Э.А, Ц.Б, Ш.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүкийн “Khalimba music eshop” пэйж хуудсаар “хямдарсан үнээр төрөл бүрийн тавилгын захиалга авна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу:

            1. “Хүүхдийн модон давхар орны урьдчилгаа” гэж 300.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 12 тоотод байсан хохирогч Т.Анудариас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            2. “Хоёр хүүхдийн модон давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн хажууд байсан хохирогч Б.Цогбадрахаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            3. “Хоёр хүүхдийн модон давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна байсан хохирогч Н.Золзаяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,  

хдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 450.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн гадна байсан хохирогч Г.Дэлгэрмаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            5. “Хоёр хүүхдийн модон давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороололд байсан хохирогч Б.Ариунсарнайгаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            6. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” рестораны ойролцоо байсан хохирогч Б.Одончимэгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            7. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн ойролцоо байсан хохирогч С.Энхсайханаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            8. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бичил” хорооллын ойролцоо байсан хохирогч Б.Энхдэлгэрээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            9. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 450.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн ойролцоо байсан хохирогч Д.Ариунтунгалагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            10. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 550.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хороололд явж байсан хохирогч Б.Алтангэрэлээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            11. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” рестораны хажууд явж байсан хохирогч Д.Гантуяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            12. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-т явж байсан хохирогч А.Түвшинжаргалаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            13. "khalimba нэртэй хөгжмийн урьдчилгаа” гэж 100.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замчдын 15-03 тоот гэртээ байсан хохирогч Б.Энхчимэгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            14. “Гоо сайхны ширээ болон модон орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байсан хохирогч Г.Чимэдцэеэгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            15. “Хүүхдийн 2 давхар модон орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байсан хохирогч Б.Отгонсүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            16. “Хүүхдийн 2 давхар модон орны урьдчилгаа” гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин дэлгүүрийн ойролцоо явж байсан хохирогч Ч.Баярцэцэгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            17. “Ор болон шкафны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Старс” центрийн ойролцоо явж байсан хохирогч Б.Болортуяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            18. “Хоёр хүний унтлагын ор, гоо сайхны ширээний урьдчилгаа” гэж 300.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн ойролцоо явж байсан хохирогч Ц.Уламбаяраас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            19 “Хүүхдийн 2 давхар модон орны урьдчилгаа” гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүрт явж байсан хохирогч З.Цэрэнхандаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            20. “Хоёр хүний өргөн модон ор, гоо сайхны ширээний урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын ойролцоо явж байсан хохирогч П.Мөнгөнцэцэгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            21. “Хүүхдийн 2 давхар унтлагын орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн ойролцоо явж байсан хохирогч Д.Энхбатаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            22. “Хоёр хүний модон орны урьдчилгаа” гэж 1.150.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын ойролцоо явж байсан хохирогч Э.Соёлзулаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            23. “Хоёр хүний модон орны урьдчилгаа” гэж 250.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн ойролцоо явж байсан хохирогч С.Мөнхбаатараас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            24. “Хүүхдийн 2 давхар унтлагын орны урьдчилгаа” гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн ойролцоо явж байсан хохирогч Ц.Гэрлээгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            25. “Хүүхдийн 2 давхар унтлагын орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна явж байсан хохирогч Р.Болортуяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            26. “Зурагтны тавиур, буйдангийн урьдчилгаа” гэж 450.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн КФС хоолны газарт байсан хохирогч Б.Батбаяраас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            27. “Зурагтны тавиур, буйдангийн урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хороололд явж байсан хохирогч Ц.Оюун-Эрдэнээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            28. “Унтлагын 2 хүний орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим явж байсан хохирогч Б.Лхагвасүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            29. “Хүүхдийн давхар орны урьдчилгаа” гэж 550.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалан төвийн ХААН банкны АТМ-ээр хохирогч А.Энхбатаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            30. “Хүүхдийн давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 205-6 тоотод байсан хохирогч Г.Сувдаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            31. “Хүүхдийн давхар орны урьдчилгаа” гэж 650.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Компорт хотхон 716-6 тоотод байсан хохирогч Ж.Мягмарсүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            32. “Хүүхдийн давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур хотхоны 74 тоотод байсан хохирогч Н.Янжиннямаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            33. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 450.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүннү молл” их дэлгүүрийн ХААН банкны АТМ-ээр хохирогч С.Мөнхсайханаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            34. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Парк хаус 2 хотхоны 101-51 тоотод буюу гэртээ байсан хохирогч С.Эрхэмжаргалаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,  

            35. “Хүүхдийн давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, 3 дугаар байрны 01 тоотод гэртээ байсан хохирогч А.Ундармаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            36. “Унтлагын өрөөний орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 26-07 тоотод буюу гэртээ байсан хохирогч Д.Нарантуяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            37. “Унтлагын өрөөний орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн гудамж, АШУҮИС-ийн эмнэлгийн байранд байрлах ХААН банкны АТМ болох бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.Хишигжаргалаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            38. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 423-83 тоотод буюу гэртээ байсан хохирогч Б.Цэрэнбадамаас нь ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            39. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 48-22 тоотод буюу гэртээ байсан хохирогч Б.Баттөмөрөөс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            40. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн 17 дугаар баг, 21 дүгээр хороолол 17-125 тоотод буюу гэртээ байсан хохирогч Г.Даваажаваас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            41. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хүслийн өргөө 100-2-22 тоотод буюу гэртээ байсан хохирогч С.Мягмарсүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            42. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Рашаантын 159 тоот гэртээ байсан хохирогч Б.Ариунаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            43. “Камен зуухны урьдчилгаа” гэж 550.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал эмнэлгийн ойролцоо явж байсан хохирогч М.Ганзоригоос ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            44. “Буйдангийн урьдчилгаа” гэж 250.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байсан хохирогч Б.Намуунтамираас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            45. “Хүүхдийн 2 давхар модон ор, буйдангийн урьдчилгаа” гэж 700.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 306 дугаар байрны 48 тоотод буюу гэртээ байсан хохирогч Б.Энхриймаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            46. “Стинк болон орны урьдчилгаа” гэж 450.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 16 дугаар байрны 301 тоотод буюу гэртээ байсан хохирогч Ц.Урантуяагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            47. “Хүүхдийн ор, камен зуух, буйдан, ширээний урьдчилгаа” гэж 1.400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 1.100.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 300.000 төгрөгийг Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэсвгэрт байрлах гэртээ байсан хохирогч Б.Долгорсүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            48. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 204-88 тоотод буюу гэртээ байсан хохирогч Х.Мөнх-Ундрахаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            49. “Машины зурагтай хүүхдийн орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбын ойролцоо явж байсан хохирогч Л.Оюунсүрэнгээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            50. “Хүүхдийн 2 давхар модон ор, буйдангийн урьдчилгаа” гэж 600.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эмнэлгийн Нярайн эмгэг судлалын төвд байсан хохирогч Е.Ахмаржанаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            51. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364-21 тоотод буюу гэртээ байсан хохирогч Г.Ш.Нэс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            52. “Хүүхдийн 2 давхар модон орны урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 11 дүгээр хороолол, Хүрэн булгийн 11-3-1-10 тоотод буюу гэртээ байсан хохирогч Э.Эрдэнэбаяраас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            53. “Хүүхдийн хоёр давхар ор, зурагтын стинк, буйдангийн урьдчилгаа” гэж 950.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б-15 тоотод буюу гэртээ байсан хохирогч Д.Бүрэндэлгэрээс ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч,

            54. “Хүүхдийн 2 давхар орны урьдчилгаа” гэж 400.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-307 тоотод буюу гэртээ байсан хохирогч А.Бурмаагаас ХААН банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч, тус тус залилснаас нийт 26.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Н, Э.А, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нарыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н, Э.А, Ц.Б нарыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нарт шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Одончимэг, Б.Энхчимэг, А.Энхбат нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт 2005014240670, 2005014230669, 2005014350668, 2005014150667, 2005014130666, 2005014340665, 2005014300664, 2005014210663, 2005014160662, 2005014100661, 2005014090660, 2005014280659, 2005014220658, 2005015360762, 2005015370763, 2005015760764, 2005015780766, 2005015790767, 2005015770765, 2005014290684, 2005014070683, 2005014200682, 2005014120681, 2005014110680, 2005014170679, 2005014080678, 2005014140677, 2005014250676, 2005014180675, 2005014190674, 2005014320673, 2005014310672, 2005014260671, 2005015160742, 2005015170743, 2005015180741, 2005015190745, 2005015200746, 2005015210747, 2005015220748, 2005015230749, 2005015240750, 2005015250751, 2005015260753, 2005015270754, 2005015280755, 2005015290756, 2005015300776, 2005015310757, 2005015320758, 2005015330759, 2005015340760, 2005015350761 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нараас нийт 24.050.000 төгрөг, тус бүрээс 8.016.666 төгрөг гаргуулж хохирогч Т.Э.Ад 300.000, Б.Цогбадрахад 400.000, Н.Золзаяад 500.000, Г.Дэлгэрмаад 450.000, Б.Ариунсарнайд 500.000, С.Энхсайханд 500.000, Б.Энхдэлгэрт 500.000, Д.Ариунтунгалагт 450.000, Д.Гантуяад 500.000, А.Түвшинжаргалд 500.000, Г.Чимэдцэеэд 200.000, Б.Отгонсүрэнд 500.000, Ч.Баярцэцэгт 350.000, Б.Болортуяад 500.000, Ц.Уламбаярт 300.000, З.Цэрэнхандад 350.000, П.Мөнгөнцэцэгт 200.000, Д.Энхбатад 500.000, Э.Соёлзулд 1.150.000, С.Мөнхбаатарт 250.000, Ц.Гэрлээд 350.000, Р.Болортуяад 500.000, Б.Батбаярт 450.000, Ц.Оюун-Эрдэнэд 400.000, Б.Лхагвасүрэнд 400.000, Г.Сувдаад 500.000, Ж.Мягмарсүрэнд 650.000, Н.Янжиннямд 500.000, С.Мөнхсайханд 450.000, С.Эрхэмжаргалд 500.000, А.Ундармаад 400.000, Д.Нарантуяад 400.000, Б.Хишигжаргалд 400.000, Б.Цэрэнбадамд 350.000, Б.Баттөмөрт 400.000, Г.Даваажавт 400.000, С.Мягмарсүрэнд 400.000, Б.Ариунаад 400.000, М.Ганзоригт 550.000, Б.Намуунтамирт 250.000, Б.Энхриймаад 700.000, Ц.Урантуяад 450.000, Б.Долгорсүрэнд 1.400.000, Х.Мөнх-Ундрахад 500.000, Л.Оюунсүрэнд 500.000, Е.Ахмаржанд 600.000, Г.Ш.Нд 500.000, Э.Эрдэнэбаярт 500.000, Д.Бүрэндэлгэрт 950.000, А.Бурмаад 400.000 тус тус төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие Э.А, Ц.Б нартай хамтарч гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийгөө зөв авч явахаа илэрхийлж байна.

2. Хохирогч нарын мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.

3. Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролгүй байгаа зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар шийдэж өгөхийг хүсэж байна. Би ял шийтгүүлснээс хойш тодорхой хугацаанд өөрийн гэм бурууг ухаарч, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлж байна. ...” гэв.

 Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие Ш.Н, Ц.Б нартай хамтарч гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийгөө зөв авч явахаа илэрхийлж байна.

2. Хохирогч нарын төлбөр тооцоог бүрэн барагдуулж өгсөн болно.

3. Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан үзэхийг хүсэж гомдол гаргаж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. Би ял шийтгүүлснээс хойш тодорхой хугацаанд өөрийн гэм бурууг ухаарч, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би одоогоор аав, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Аав Н.Цэнгэл нь “М ойл групп”-д түгээгч ажилтай, ээж Ё.Даваасүрэн Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа. Би бага насны 2 дүүгээ хоёр жил асарч байна. Мөн өвөө маань 73 настай, эмнэлгийн хяналтад байдаг. Энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хоригдож байх хугацаанд ихийг ухаарч ойлгосон, хохирогч нарын хохирлыг хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулна. Найз нөхдийнхөө адил сурч боловсрох, эцэг, эхдээ туслах, дүү нараа ээжийн адил асран хамгаалах чин хүсэлтэй байна. Дахин хэзээ ч хэрэгт холбогдохгүй. Би хохирогч нарын хохирлыг хүний газар зовж яваа ээжээрээ төлүүлж байгаа, ядаж амьд байгаа дээр нь өвөөгөө асарч, ээжийгээ баярлуулж, дахин алдахгүй амьдрах хүсэлтэй байна. Та бүхэн миний амьдралын байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нарын өмгөөлөгч Д.Ж, Ч.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Ж гаргасан тайлбартаа: “... Шүүх шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Бид үүнийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнээд “учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч тус бүрт 6 сарын хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирлыг төлж барагдуулах эрмэлзэлтэй, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмгөөлөгч ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал, мөн шүүгдэгч нар нь 19-20 насны гэнэн томоогүй /өсвөр насны 21 насанд хүрээгүй/ үйлдэл гаргаж байсныг, хүмүүжлийн арга хэмжээг заавал хорих ялаар зохицуулж байгаа нь хэр үр дүнтэй вэ гэдгийг сайтар харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Э.А нь гоо сайханч мэргэжилтэй, өмч хөрөнгөтэй, цаашид нийгэмд өөрийгөө аваад явах бүрэн чадвартай, нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо ажил хөдөлмөр хийж барагдуулах боломжоор хангах нь зүйтэй байна. Хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг нэг удаа үзүүлж, эдгээр охидуудад уучлал үзүүлж өгнө үү. Цаашид Ц.Б, Ш.Н, Э.А нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах бөгөөд хойшид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, буруугаа ухамсарлан ойлгож байгаа, мөн гэмт хэргийн үйлдэл болон зүйлчлэл дээр маргаангүй, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол төлбөрийг барагдуулсан байгаа тул ял шийтгэлийн талаар тусгайлан гарах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нарын болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Ж, Ч.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.А, Ц.Б, Ш.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүкийн “Khalimba music eshop” пэйж хуудсаар “хямдарсан үнээр төрөл бүрийн тавилгын захиалга авна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 54 хохирогчид нийт 26.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Т.Э.А /1хх 29/, Б.Цогбадрах /1хх 144/, Н.Золзаяа /1хх 181/, Г.Дэлгэрмаа /1хх 220-221/, Б.Ариунсарнай /2хх 1-2/, Б.Одончимэг /2хх 29-30/, С.Энхсайхан /2хх 57/, Б.Энхдэлгэр /2хх 85/, Д.Ариунтунгалаг /2хх 114/, Б.Алтангэрэл /2хх 139/, Д.Гантуяа /2хх 166/, А.Түвшинжаргал /2хх 191/, Б.Энхчимэг /2 хх 215/, Г.Чимэдцэеэ /2хх 244/, Б.Отгонсүрэн /3хх 19/, Ч.Баярцэцэг /3хх 48/, Б.Болортуяа /3хх 72/, Ц.Уламбаяр /3хх 100/, З.Цэрэнханд /3хх 125-126/, П.Мөнгөнцэцэг /3хх 153/, Д.Энхбат /3хх 178/, Э.Соёлзул /3хх 215/, С.Мөнхбаатар /3хх 247/, Ц.Гэрлээ /4хх 23/, Р.Болортуяа /4хх 49/, Б.Батбаяр /4хх 77/, Ц.Оюун-Эрдэнэ /4хх 117/, Б.Лхагвасүрэн /4хх 145/, Б.Энхбат /4хх 181/, Г.Сувдаа /4хх 210/, Ж.Мягмарсүрэн /4хх 241/, Н.Янжинням /5хх 17/, С.Мөнхсайхан /5хх 47/, С.Эрхэмжаргал /5хх 71/, А.Ундармаа /5хх 108/, Д.Нарантуяа /5хх 143/, Б.Хишигжаргал /5хх 170/, Б.Цэрэнбадам /5хх 196/, Э.Баттөмөр /5хх 228/, Г.Даваажав /6хх 8/, С.Мягмарсүрэн /6хх 37/, Б.Ариунаа /6хх 67/, М.Ганзориг /6хх 99/, Б.Намуунтамир /6хх 131/, Б.Энхриймаа /6хх 159/, Ц.Урантуяа /6хх 185/, Б.Долгорсүрэн /6хх 225/, Х.Мөнх-Ундрах /7хх 22/, Л.Оюунсүрэн /7хх 47-48/, Е.Ахмаржан /7хх 77/, Г.Ш.Н /7хх 102-103/, Э.Эрдэнэбаяр /7хх 132/, Д.Бүрэндэлгэр /7хх 160/, А.Бурмаа /7 хх 187/, шүүгдэгч Ц.Б /7хх 213-218/, Ш.Н /7хх 220-221/, Э.А /7хх 223-224/ нарын мэдүүлгүүд,                                                          

            хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 2/, /1хх 135/, /1хх 161/, /1хх 198/, /1хх 238/, /2хх 19/, /2хх 47/, /2хх 74/, /2хх 102/, /2хх 132/, /2хх 157/, /2хх 184/, /2хх 209/, /2хх 233/, /3хх 12/, /3хх 48/, /3хх 66/, /3хх 93/, /3хх 118/, /3хх 144/, /3хх 171/, /3хх 197/, /3хх 234/, /4хх 16/, /4хх 42/, /4хх 68/, /4хх 96/, /4хх 136/, /4хх 170/, /4хх 200/, /4хх 230/, /5хх 9/, /5 хх 35/, /5хх 65/, /5хх 90/, /5хх 127/, /5хх 161/, /5хх 188/, /5хх 215/, /5хх 247/, /6хх 28/, /6хх 56/, /6хх 87/, /6хх 118/, /6хх 149/, /6хх 177/, /6хх 203/, /6хх 245/, /7хх 40/, /7хх 67/, /7хх 95/, /7хх 120/, /7хх 148/, /7хх 179/,           

            мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх 3/, /1хх 136/, /1хх 162/, /1хх 200/ /1хх 239/, /2хх 20/, /2хх 48/, /2хх 75/, /2хх 103/, /2хх 133/, /2хх 158/, /2хх 185/, /2хх 234/, /3хх 13/, /3хх 38/, /3хх 67/, /3хх 94/, /3хх 119/, /3хх 145/, /3хх 172/, /3хх 199/, /3хх 235/, /4хх 17/, /4хх 43/, /4хх 71/, /4хх 98/, /4хх 137/, /4хх 171/, /4хх 201-202/, /4хх 231/, /5хх 10/, /5хх 36/, /5хх 66/, /5хх 93/, /5хх 128-133/, /5хх 128-134/, /5хх 162/, /5хх 189/, /5хх 216-217/, /5хх 248/, /6хх 29/, /6хх 57/, /6хх 88/, /6хх 119/, /6хх 150/, /6хх 178/, /6хх 205/, /6хх 246/, /7хх 41/, /7хх 68/, /7хх 96/, /7хх 121-122/, /7хх 149/, /7хх 180/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, хохирлын хэмжээ, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.

Нэр бүхий хохирогч нар нь шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нарын “пэйж хуудсаар хямдарсан үнээр төрөл бүрийн тавилгын захиалга авна” гэсэн мэдээлэлд итгэж, тэдэнд урьдчилгаа төлбөр өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ж, Ч.Эын нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч нар давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд нийт 54 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 26.150.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс тэднийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргийн хохирол, хор уршигт зэргээс гадна шударга ёсны зарчимд тохирохгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Н “...6 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...”, шүүгдэгч Э.А “...6 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...”, шүүгдэгч Ц.Б “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” нарын гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б, Ш.Н, Э.А нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан, нэр бүхий хохирогч нар гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Д.Ж, Ч.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.нийг 720 цаг, Э.А-ийг 720 цаг, Ц.Быг 720 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,    

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Н, Э.А, Ц.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нарын цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, тус бүрийн эдлэх ялын хэмжээг 296 цагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.      

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нарыг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч Ш.Н, Э.А, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                                                                                                                                                

                                 ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ