Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/349

 

 

 

 

   2024         04         01                                    2024/ШЦТ/349

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Л.Чинбат нар нар оролцсон эрүүгийн 2209021012417 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т. овогт Б.н Б.

Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь үргэлжилсэн үйлдлээр:

1/ 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “4 оронтой код андуурч явуулсан тул уг 4 оронтой кодыг явуулаач” гэж хохирогч Ц.Э.-ын цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, улмаар иргэн Б.О.-ийн фэйсбүүк цахим хаяг руу Ц.Э.-ын нэрийн өмнөөс мөнгө зээлэх утга агуулга бүхий зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, Б.О.-ээс 400.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-өөс шилжүүлэн авч залилсан,

2/ хохирогч Ж.О.-ын цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ж.Д. руу Ж.О.-ын нэрийн өмнөөс “картаа хугалчихлаа, 300.000 төгрөг зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг иргэн Г.И.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

3/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Н.М. луу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянгол дүүргийн нутаг дэвгэрээс шилжүүлэн авч залилсан,

4/ хохирогч С.О.-ийн цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Р.Н. рүү С.О.-ийн нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

5/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Г. рүү О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

6/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Ц. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ..., ...тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

7/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.А. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022  оны 03 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

8/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Д. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

9/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч М.О. луу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч, кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2209021012417 дугаартай хэргээс:

Хохирогч Б.О.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 10/,

Хохирогч Ж.Д.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/,

Хохирогч Ж.О.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

Хохирогч Н.М.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

Хохирогч О.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 220/,

Хохирогч Р.Н.-н мэдүүлэг /2-р хх-ийн 49-50/,

Хохирогч С.О.-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 52/,

Хохирогч Д.Г.-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 225-226/

Хохирогч О.Б.-н мэдүүлэг /2-р хх-ийн 228/,

Хохирогч Д.Ц.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 78/,

Хохирогч Д.А.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 215/,

Хохирогч Х.Д.-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 99/,

Хохирогч М.О.-ын мэдүүлэг /5-р хх-ийн 40/,

Гэрч Э.М.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 16/

Гэрч Ч.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,

Гэрч С.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 120/,

Гэрч У.Н.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 80/,

Гэрч Г.О.-ын мэдүүлэг /5-р хх-ийн 43/,

Ж.Д.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 121/,

Г.И.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 170/,

Б.Д.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 64/,

Т.Д.-ий эзэмшлийн ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 234-250/,

М.Б.-ы эзэмшлийн ... тоот дансны хуулга /4-р хх-ийн 132-244/,

Хохирогч Н.М.-ны 600.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /1-р хх-ийн 228/,

Т.Д.-ий эзэмшлийн ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 19/,

Д.Ц.-ийн эзэмшлийн ... тоот данснаас ... тоот дансанд 300.000 төгрөг, ... тоот дансанд 300.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт /3-р хх-ийн 72-73/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 236-241/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Б. нь үргэлжилсэн үйлдлээр:

1/ 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “4 оронтой код андуурч явуулсан тул уг 4 оронтой кодыг явуулаач” гэж хохирогч Ц.Э.-ын цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, улмаар иргэн Б.О.-ийн фэйсбүүк цахим хаяг руу Ц.Э.-ын нэрийн өмнөөс мөнгө зээлэх утга агуулга бүхий зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, Б.О.-ээс 400.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-өөс шилжүүлэн авч залилсан,

2/ хохирогч Ж.О.-ын цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ж.Д. руу Ж.О.-ын нэрийн өмнөөс “картаа хугалчихлаа, 300.000 төгрөг зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг иргэн Г.И.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

3/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Н.М. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

4/ хохирогч С.О.-ийн цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Р.Н. рүү С.О.-ийннэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

5/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Г. рүү О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

6/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Ц. руу О.Б. нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ..., ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

7/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.А. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022  оны 03 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

8/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Д. руу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

9/ хохирогч О.Б.-н цахим орчин дахь мэдээллийг хууль бусаар олж авч, цахим орчинд нь зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, хохирогч М.О. луу О.Б.-н нэрийн өмнөөс “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот дансаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч, кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Б.О.-ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-д сургалтад сууж байх үед фэйсбүүк найз Н.Э.-ын хаягаас “сайн уу, түр мөнгө зээлээч” гэсэн утга бүхий чат ирэхээр нь би зөвшөөрөөд дансыг нь асуутал ... дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ... дугаартай данснаасаа шилжүүлсэн. Удалгүй Э.-ыг фэйсбүүк хаягаа алдсан талаар олж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

хохирогч Ж.Д.-ын өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн ... тоотод оршин суудаг. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 19:00 цагийн үед гэртээ байж байхад манай төрсөн дүү Ж.О. өөрийнхөө фэйсбүүк хаягаас “миний карт хугарчихсан байна, 300.000 төгрөг байна уу?” гэж асуусан. Тэгээд “Хаан” банкны ... тоот дансыг явуулсан. Тухайн данс руу өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ... тоот данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. 10 минутын дараа ахиад “200.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж чат явуулахаар нь би Ж.О.-ын гар утас руу залгаж асуухад “фэйсбүүк хаяг руугаа орж болохгүй байгаа” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/,

хохирогч Н.М.-ны өгсөн: “...Над руу “Хаан” банкны ... тоот дугаарын данс руу 600.000 төгрөгийг гялс шилжүүлчих гэж чатаар хэлэхэд нь би эгчид хандаад “энэ хүнд шилжүүлэх хэрэг байна уу, уг нь лам хүн биз дээ?” гэхэд эгч над руу “гялс шилжүүлчих гэж гуйгаад байна, шилжүүлчих” гэхэд нь би “за за” гээд “Хаан” банкны ... дугаарын дансыг хийхэд М. овогтой Б. гэх нэртэй хүн гарч ирэхээр нь мөн байна гэж бодоод өөрийн “Голомт” банкны ... дугаарын данснаас 600.000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь 7214 гэж бичээрэй гээд байсан. 19:00 цагийн орчимд эгчээс “нөгөө хүн чинь мөнгөө хийсэн үү?” гэж асуухад эгч надад “залгахад утсаа салгаад байна” гэж хэлэхэд нь хуучин О.Б. гэх хүн рүү мөнгө шилжүүлж байсан гэдгээ санаад хуучин гүйлгээг харахад О.Б. руу 20.000 төгрөг шилжүүлж байсан гэх данс нь “Хаан” банкны ... тоот дугаарын данс байсан. О.Б. гэх хүний ... дугаар луу залгаж асуухад “би фэйсбүүкээ хакердуулсан юм аа, миний фэйсбүүкээр хүн орж, хүмүүсээс мөнгө зээлээч гэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа” гэж хэлэхэд нь залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

хохирогч Р.Н.-ийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Жаргалант Эко” хотхоны ...тоотод нөхөр Ч.-ийн хамт оршин суудаг. 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15:00 цагийн үед фэйсбүүк сүлжээнд орж байтал манай найз С.О.-ийн фэйсбүүк хаягаас “500.000 төгрөг байна уу, байвал “Хаан” банкны ... Б. овогтой Д. гэсэн хүний данс руу хийгээд өгөх боломж байна уу, маш чухал хэрэг болоод байна, утга дээр нь найзынхаа нэрийг бичээрэй, маргааш өгчихье” гэхээр нь найзыгаа байна гэж бодоод өөрийн Төрийн банкны ... гэсэн данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50/,

хохирогч Д.Г.-ийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун” эмнэлэг дотор хэвтэн эмчилгээ хийлгэж байхдаа фэйсбүүкээр Б. гэх хаягтай хүнээс над руу “мөнгө зээлээч, 600.000 төгрөг байна уу, өнөө орой өгнө” гэсэн чат ирэхээр нь би над руу явуулсан ... дугаартай данс руу өөрийн ... дугаартай “Хаан” банкны данснаас 600.000 төгрөгийг 1316 гүйлгээний утгатай шилжүүлсэн ба 2-3 хоногийн дараа О.Баярмагнай “би фэйсбүүкээ хакердуулсан, та цагдаад ханд” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226/,

хохирогч Д.Ц.-ийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод нөхрийн хамт оршин суудаг. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад “Баяр Магнай” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “600.000 төгрөг зээлээч, орой 20:00 цагт буцаагаад өгье” гэж мессэж бичсэн. “Баяр Магнай” гэх фэйсбүүк хаягтай хүн нь зурхайч бөгөөд манай гэр бүлийн хүмүүс очиж үзүүлдэг юм. Тэгээд би тухайн асуусан мөнгийг нь өгөхөөр болоод явуулсан “Хаан” банкны ... тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Ахиад “Хаан” банкны ... тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Баярмагнай зурхайчийн ... дугаар луу холбогдож, зээлсэн мөнгөө асуухад “би фэйсбүүкээ алдаад удаж байна, бараг 10 сая төгрөг хүмүүс алдсан байсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 78/,

хохирогч Д.А.-ийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний фэйсбүүк хаяг руу О.Б. гэдэг хамба ламын фэйсбүүк хаягаас орой 21:00 цагт “буцаагаад өгнө, 600.000 төгрөг түр зээлээч” гэхээр нь би өөрийн эзэмшлийн ... гэсэн “Хаан” банкны данснаас ... Ганхуяг гэсэн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь 6654 гэсэн утга хийсэн. Тэгээд 03 дугаар сарын 22-нд би хамба лам О.Б. руу ... гэсэн дугаар луу холбогдсон чинь “би аваагүй, фэйсбүүк хаягаа хакердуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 215/,

хохирогч Х.Д.-ийн өгсөн: “...Би О.Б. гэх зурхайчид үзүүлдэг юм. О.Б. зурхайч нь төв гандангийн хажуу талд байрлах хийдэд үйл ажиллагаа явуулдаг. Би байнга очиж үзүүлдэг болохоор О.Б. зурхайчид итгэдэг юм. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... тоот гэртээ байхад О.Б. зурхайчийн “Б.” нэртэй фэйсбүүк хаягаас “сайн байна уу, банк хаачихсан тул та надад 500.000 төгрөг шилжүүлээч” гэж асуухаар нь би О.Б. зурхайчийг л байна гэж бодоод яалт ч үгүй мөнгөний хэрэг гараад надаас гуйж байгаа юм байна гэж бодоод, 500.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны “Х.” нэртэй ... тоот данснаас Батсайхан нэртэй ... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 800.000 төгрөг шилжүүлээд залилуулсан. Мөнгөө явуулаад чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан. Би гайхаад О.Б. зурхайчтай холбогдоход “эгч ээ, та над руу ярихгүй яасан юм бэ, би танаас юу гэж мөнгө асуудаг юм бэ, миний хаягийг хүн хакердаад орсон юм шиг байна, би орж болохгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 99/,

хохирогч М.О.-ын өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхонд гэртээ байхдаа фэйсбүүк чатаар зүс таних О.Б. “мөнгө зээлээч” гэсний дагуу Хаан банкны ... дугаар дансанд 300.000 шилжүүлж залилуулсан. Утсаар холбогдоогүй. Лам хүн болохоор би утсаар ярилгүй шууд шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 40/,

хохирогч Ж.О.-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай бэр дүү залгаад “та надаас мөнгө асуусан байна, юу болсон бэ?” гэхээр нь “би хүмүүсээс мөнгө асуугаагүй” гэж хэлэхэд “таны фэйсбүүк хаягаар хүн нэвтрээд байх шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгахад манай төрсөн ах болох Ж.Д. залгаж, ах нь 300.000 төгрөг шилжүүлчихлээ гэж надад хэлэхээр нь би “дүүгийнх нь фэйсбүүк хакердуулсан байна” гэж хэлээд 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

хохирогч О.Б.-н өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-нд өөрийн ажил дээрээ байхад “Б.” гэх фэйсбүүк хаягаас над руу “сайн уу, дугаараа өгөөч” гэхэд нь би өөрийн гар утасны дугаар болох ... дугаараа өгсөн. Тэгээд удалгүй над руу нэг линк явуулахад нь тийшээ дарж ороход утас гацаад “энэ юу болж байна?” гэж Б.Д.-ын мессэнжер чат руу юм бичихэд “өө наадах чинь харин вирус юм шиг байна, гар утас дээр ирсэн кодыг явуулчих” гэхэд нь надад мессэжээр ирсэн 407654 гэх дугаарыг Б.Д.-ын чат руу явуулсан ба удалгүй миний фэйсбүүк хаяг орохоо болиод гарчихсан. Тэгэхээр нь болохоо байлаа гэж бодоод Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн ба удалгүй миний утас руу хүмүүс залгаад “юун мөнгө хүмүүсээс асуугаад байгаа юм бэ?” гэж ярьж байсан. Тэгээд өөрийн фэйсбүүк хаягаа алдсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220/,

хохирогч С.О.-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16:00 цагийн орчимд миний фэйсбүүк болох S. хаяг нэвтрэх боломжгүй гээд алдаа заагаад байсан. Би өөрөө тийм сайн мэдэхгүй болохоор хүүхдээ ирэхээр нь болъё гэж бодоод нэг их тоохгүй усанд орчихоод гарч ирээд байж байтал миний утсанд маш их дуудлага ирчихсэн байсан. Тэгээд Р.Н. гэх найз эгч маань ... гэх дугаараас залгахаар нь автал “чиний фэйсбүүкээс намайг мөнгө зээлээч гэж чат бичихээр нь 500.000 төгрөг Б. гэх хүний данс руу шилжүүлчихсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52/,

гэрч Э.М.-ны өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байх үед фэйсбүүк дээрээс интернэт банктай хүн байвал ажлын санал байна гэсэн зарын дагуу d. гэх нэртэй цахим хэрэглэгчтэй харьцаад, өөрийн “Хаан” банкны ... дугаартай дансны интернэт банкны нэвтрэх  нэр, нууц үгийг өгсөн. Тэгээд өгснөөс хойш миний данс руу хэд хэдэн орлогын гүйлгээ орж ирсэн ба ороод буцаад өөр данс руу гараад байсан.  Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 02-ны орой над руу цагдаа залгаад данс руу чинь залилангийн мөнгө ороод байна гэж хэлэхээр нь өөрийн интернэт банкны нууц үгийг өөрчилсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

гэрч Ч.Б.-ын өгсөн: “...Тухайн мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг тухайн үед надаас мэдүүлэг авах үед нь мэдсэн. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар буруу замаар олсон гэж огт мэдээгүй. Надад Б.Б. ах хэлэхдээ “чи АТМ орчихоод хүнээс асуугаад, картаа ашиглуулах хүн байна уу мэдээд над руу дансны дугаарыг явуулчих” гэсэн. Тэгээд би АТМ дээр зогсож байгаад “Номин”-д ажилладаг хүнийг картыг гуйж аваад, дансны дугаарыг нь аваад Б.Б. ах руу явуулахад 1.000.000 орчим төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

гэрч С.Б.-ын өгсөн: “...Би өөрийн ... УБУ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн саарал өнгийн автомашинаараа таксинд явдаг. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 залуу, 2 охиныг зам дээрээс авсан. Замдаа явж байхад хойно сууж байсан нэг залуу нь “картаа алга болгосон, таны данс руу 300.000 төгрөг хийгээд авчих уу?” гэж асуусан. Тэгээд би зөвшөөрөөд “Хаан” банкны дансаа өгсөн. Андуудын ойролцоо би машинаа байршуулаад, тухайн залууд бэлэн 300.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120/,

гэрч У.Н.-ийн өгсөн: “...Би Бөхийн өргөөний ойролцоо байрлах Amrita гэх нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхдаа үл таних хоёр залуутай танилцсан. Нэг залуу нь “гэр бүлээсээ мөнгө авах хэрэгтэй болчихлоо, дансанд чинь мөнгө хийгээд авчихъя” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд өөрийнхөө “Хаан” банкны ... тоот дансыг өгсөн. Удалгүй миний дансанд 300.000 төгрөгийн орлого орсны дараа тухайн залуу өөр найзынхаа данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр хоёр залуу манай бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 02:00 цагийн үед гараад явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80/,

гэрч Г.О.-ын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүл үеэр фэйсбүүк дээрээс дансаа ашиглуулаад мөнгө аваарай гэсэн зар харсан. Тэгээд доор нь утасны дугаараа үлдээсэн. Тэгээд тэр өдрийн маргааш нь миний дугаар луу нууцалсан дугаараас эрэгтэй хүн залгаад “чиний данс аль банкны данс вэ?” гэж асуусан ба “Хаан” банкны данс байгаа, би уг данс дээрээ лизингтэй байгаа гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн сард хэдэн төгрөгийн төлөлт хийдэг талаар асуухад нь би сард 300.000 төгрөгийн төлөлт хийдэг, одоо 1 сард дуусах юм гэж хэлэхэд “болно, би төлөлтийг чинь хийж болно” гэж хэлсэн. Тэгээд 1.000.000 төгрөг бэлнээр өгнө гэж хэлэхээр нь би шууд зөвшөөрөөд уулзахаар болсон. Тэгээд СУИС-ийн урд уулзаад, надаас миний картыг аваад, данс руугаа битгий ороорой, 1 жил ашиглахгүй байхад болно гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй 2022 оны 01 дүгээр сарын эхээр холбогдоод “ажлын санал байна, чи ажил хийх үү?” гэж асуусан. Ямар ажил гэж асуухад зөвхөн АТМ ороод шилжүүлэг хийхэд болно, хариуд нь өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулна гэсэн. Хариуд нь би зөвшөөрсөн. Тэгтэл би чам руу буцаад холбогдоно гэсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр уулзаад, картаа өгөөд, “миний хэлсэн мөнгийг л данс руу шилжүүлээрэй” гэсэн. Тэгээд би шилжүүлчихээд, орой нь над руу залгаад, мөнгөө АТМ-ээс авахуулчихаад, өөрөө ирж авдаг байсан. Ирж авахдаа дандаа малгай, масктай ирж авдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын дунд хүртэл хийгээд больсон. Хэлсэн 100.000 төгрөгийн цалингаа бэлнээр өгдөг байсан. Намайг болиход уулзаад картаа аваад, дахиж ажил гарвал хэлнэ, ажиллуулна гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 43/,

Г.И.-ын эзэмшлийн “Хаан” банкны ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 170/,

Б.Д.-ийн “Хаан” банкны ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 64/,

Т.Д.-ий эзэмшлийн ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 234-250/,

М.Б.-ны эзэмшлийн ... тоот дансны хуулга /4-р хх-ийн 132-244/,

Хохирогч Н.М.-ны 600.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /1-р хх-ийн 228/,

Т.Д.-ний эзэмшлийн ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 22/,

Д.Ц.-гийн эзэмшлийн ... тоот данснаас ... тоот дансанд 300.000 төгрөг, ... тоот дансанд 300.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт /3-р хх-ий 72-73/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг 37 минутын орчимд гаднаас хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай куртка, саарал өнгийн тактик өмдтэй, цагаан судалтай цэнхэр өнгийн масктай хар өнгийн малгайтай цамцтай, доогуураа цагаан өнгийн оруулгатай хар өнгийн кет, пүүзтэй 20-30 орчим насны эрэгтэй хүн орж ирж байгаа бөгөөд тус этгээд нь шар өнгийн карттай, тэр картаа АТМ рүү хийх гэж байгаа дүрс бичигдсэн болно.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 236-241/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь фэйсбүүк цахим орчинд хуурамч хаяг үүсгэн үргэлжилсэн үйлдлээр бусад этгээдэд зурвас илгээн харилцаж, утасны дугаарыг нь олж мэдэн, фэйсбүүк хэрэглэгчид илгээгдсэн нууц үгийг авах замаар фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгийг нь өөрчлөн нэвтэрч, улмаар бусдын нэрийн өмнөөс үргэлжилсэн үйлдлээр өөр бусад этгээд рүү “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн мөнгийг өөр бусад этгээдийн дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчээс ийнхүү амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах үйл ажиллагаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон зэрэг үйл ажиллагаагаар тус тус илэрдэг.

Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгож, улмаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б.ыг үргэлжилсэн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.О.-т 400.000 төгрөгийн, хохирогч Ж.Д.-д 300.000 төгрөгийн, хохирогч Н.М.-нд 600.000 төгрөгийн, хохирогч Р.Н.-т 500.000 төгрөгийн, хохирогч Д.Г.-т 600.000 төгрөгийн, хохирогч Д.Ц.-д 600.000 төгрөгийн, хохирогч Д.А.-д 600.000 төгрөгийн, хохирогч Х.Д.-д 800.000 төгрөгийн, хохирогч М.О.-т 300.000 төгрөгийн буюу нийт 4.700.000 төгрөгийн хохирол учирч, хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс тухайн мөнгөн хохирлыг гаруулан хохирогч нарт олгох нь хуульд нийцнэ.

Харин шүүгдэгчийн кибер орчинд халдсан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар буюу нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Б.ад урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялаас нь тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б. нь бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд  1 удаагийн ял шийтгэлтэй ба одоо хорих ялыг биеэр эдэлж байгаа зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг гэж тус тус заасныг журамлан Б.Б.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлын ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нийт 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №2023/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. 

2-р хавтаст хэргийн 177 дугаар талд авагдсан Б.Б.ын ялын тооцооны тодорхойлолтоор Б.Б. нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 1 жил 7 сар 19 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байх ба мөн хуудасны ар хэсэгт байх мөрдөгчийн тэмдэглэлд “...Б.Б.ыг Хорих 413 дугаар ангиас хорих 461 дүгээр анги руу 2023.10.05-ны өдөр шилжүүлэн өгөв.” гэснээс үзвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хорих ял эдэлж байгаа ялтны хорих ангийг шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих тухай” 173 дугаар захирамжийн биелэлт мөн өдөр хангагдсан нөхцөл байдал тодорхойлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Б.ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр түүнд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Б.ын нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасанд холбогдуулан Б.Б.ын энэ гэмт хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн энэ өдрийг хүртэл яллагдагчаар шилжүүлэн цагдан хоригдсон нийт 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хууль нь нэг талаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой, уг зорилго хангагдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульд заасан боловч шүүгдэгчийн тухайд хохирол төлбөрөөс төлж барагдуулсан зүйлгүй, хохирогч нарын эрх бодитоор сэргээгдээгүй, дан ганц гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан уг гэмт хэргүүд нь өмнөх шийтгэх тогтоолоос урьд үйлдэгдсэн гэх үйл баримтууд нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нөхцөл байдал болохгүй боловч тухайн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг боломжит хугацаагаар тогтоосон болохыг тэмдэглэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т. овогт Б.н Б.ыг үргэлжилсэн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг буюу бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,   

мөн Б.Б.ыг үргэлжилсэн үйлдлээр кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлын ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн нийт 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б.ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №2023/ШЦТ/217  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Б.ын нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ад оногдуулсан 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ын урьд цагдан хоригдсон 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.Б.ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.аас нийт 4.700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 400.000 төгрөгийг хохирогч Б. овогт Б.-ын О. /.../-т, 300.000 төгрөгийг хохирогч Б. овогт Ж.-ын Д. /.../-д, 600.000 төгрөгийг хохирогч Б. овогт Н.-ы М. /.../-д, 500.000 төгрөгийг хохирогч О. овогт Р.-ийн Н. /.../-т, 600.000 төгрөгийг хохирогч Б. овогт Д.-ийн Г. /.../-т, 600.000 төгрөгийг хохирогч Т. овогт Д.-ийн Ц. /.../-д, 600.000 төгрөгийг хохирогч Б. овогт Д.-ийн А. /.../-д, 800.000 төгрөгийг хохирогч Б. овогт Х.-ын Д. /.../-д, 300.000 төгрөгийг хохирогч Т. овогт М.-ын О. /.../-т тус тус олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН