| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
2024 07 ... ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч Д.П, Б.М нарын өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Ж.Х
Гэрч В.Г
Шүүгдэгч Д.П, Ц.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-ын Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-ын М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын П нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... аймаг дахь ... ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Ц-ын Б /РД:.../,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ХХК-нд .... ажилтай, ам бүл ... хамт, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б-ын М /РД:.../,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... эрхэлдэг, ам бүл ... хамт ... аймгийн ... сум ... баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Д-ын П /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу ... дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын "..." Гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаартай 40 тооны 2 чингэлэгтэй "..." ХХК-ийн ... тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 4 нэр төрлийн бараанд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийхдээ 3 нэр төрлийн бараа худал, 1 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн, 1 нэр төрлийн бараа огт мэдүүлээгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ын мөнгө амласан гуйлтыг хүлээн зөвшөөрч холбогдох хууль, тогтоомжид заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон “Итгэлт хос зам” ХХК-аар 16,450,966.21 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтаас гаргах давуу байдал бий болгосон,
мөн үргэлжилсэн үйлдлээр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын “...” гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ... дугаартай тээврийн хэрэгслийн ... дугаарын чингэлэгтэй "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г-ын ... тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 21 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой гаалийн хяналт шалгалт хийж, "Гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлэн, 8,441,784.19 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г-оор 8,441,784.19 төгрөгийн татварыг төлүүлэхгүй байх давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.М нь ... аймгийн ... сумын нутаг Дэвсгэрт байрлах Гаалийн газрын "..." гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаарын 40 тооны 2 чингэлэгтэй ачаа бараанд өөрийн "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-аар дамжуулан ... тоот мэдүүлгээр 4 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийлгүүлэн, уг чингэлэгтэй барааг гаалийн хяналтын талбайгаас зохих журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг хийлгэлгүй, хурдан хугацаанд саадгүй гаргуулж, улмаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн улсын байцаагч Ц.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг амласан, санал болгосон,
Шүүгдэгч Д.П нь "...” ХХК-ийн захирал Б.М-ийн захиалгаар ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын "..." гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаарын 40 тооны 2 чингэлэгтэй ачаа барааг ... тоот мэдүүлгээр 4 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ 3 нэр төрлийн барааг худал, 1 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн, 1 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй ба 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр уг чингэлэгтэй барааг гаалийн хяналтын талбайгаас зохих журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг хийлгэлгүй, хурдан хугацаанд саадгүй гаргуулж, улмаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагч Ц.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.500.000 төгрөгийн хахууль өгөхийг амласан, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд бүх хэргээ үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед мэдүүлсэн чингэлгийг харахад хуйлаастай ачаа байсан. Буулгаж болох байсан. Гэхдээ мөнгө төгрөгийн асуудалд би санал нийлэхгүй. Гэхдээ би энийг нотолж чадахгүй. Ачаа бараанд хяналт шалгалт дутуу хийснээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Гэрч В.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үеийн асуудлыг би сайн санахгүй байна. Тухайн үед бараанууд байсан. Буцаж ороод 2, 3 бараа нэмэгдэж гарсан байсан. Би 8,000,000 төгрөгийн татвар төлж байсан санагдаж байна гэв.
Гэрч Ц.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр 17 цаг 40 минутын үед газрын дарга О.Ц “... ХХК”-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэдээлэл байгаа “Гааль зөвшөөрөв” төлөвт орсон байна зогсоогоод дахин шалгалт хийгээд хариу мэдэгд гэж үүрэг өгсөний дагуу “...” гаалийн хяналтын бүсэд очин гаалийн улсын ахлах байцаагч М.Б тухайн ААН-ийн барааг гаалийн хяналтын бүсээс гаргахгүй дахин шалгалт хийх болсныг мэдэгдсэн. “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэхгүй удсаны улмаас 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 10 цагт “...” ХХК-ийн 2 ширхэг 40 тонны чингэлэг бүхий ачаанд ...дахин шалгалтыг тус ААН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гэрч Ч.Г, зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч С.Н Б.Б нарыг байлцуулан Б-ааг харуулж чингэлгийг нээж барааг чингэлгээс гарган тоо хэмжээг тоолж хийж гүйцэтгэсэн.
Дахин шалгалтаар гаалийн байгууллагад хулдаас, шалны 452 боодол хэмжээ, 20000х2000мм, зузаан 1мм, нимгэн артай 18018 метр квадрат, хивсэнцэр, шалны 40 боодол, хэмжээ 4000мм х30000мм, үстэй 4800 метр квадрат барааг мэдүүлэлгүй оронд нь хавтан чулуу, плита ханын, шал, ламинатан гэж худал мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэн нь гэрч холбогдогчийн тайлбар, үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зураг, гаалийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байсан тул тухайн зөрчилд ... гомдол мэдээллийн дугаар авч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу арга хэмжээ авч гаальд мэдүүлээгүй дээрх барааг нөхөн мэдүүлэг гаргуулж холбогдох татварыг төлүүлэн, нөхөн төлсөн татварын 50 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан. ...Гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийсэн тохиолдолд зөрчлийг төлүүлэх боломжтой байсан... ...Хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Б-д тухайн ААН-ийн бараанд дахин шалгалт хийж байгаа үйл явцыг биечлэн харж танилц гэсэн Б байцаагч хяналт шалгалтын үйл явцыг харсан ямар нэгэн тайлбар өгөөгүй. ...“...” ХХК-ийн үйлдсэн зөрчилд 16,450,966 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 8,225,483 төгрөгийн торгууль ногдуулсан. Өмнө нь 19,677,332 төгрөгийн татвар төлсөн байсан. Энэ татвар дээрээ нэмж 16,450,966 төгрөгийн татварыг төлсөн. Нийт 36,128,298.41 төгрөгийн татвар төлсөн. ...Энэ барааг худал мэдүүлснээр дээрх компани 16,450,966 төгрөгийн хөнгөлөлт буюу давуу байдал эдэлсэн. ...Гааль зөвшөөрөв гэдэг нь гаалийн хяналт шалгалтын ажиллагаа дууссан гэсэн үг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19/,
Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бүс нутгийн ложистикийн төв гаалийн хяналтын талбайд дахин шалгалт хийгдэх гэж байна гэж манай албаны гаалийн улсын байцаагч П хамт явъя гэсэн. Тухайн “...” ХХК-ийн 2 чингэлэг шалгасан хүмүүс алга болж байгаад ирсэн байна. Хамт үзэлцээд өг гээд мөн манай гаалийн улсын байцаагч Н бид нар хамт очсон. Шалгалтыг явуулахдаа чингэлгийг онгойлгож үзэхэд хулдаас байсан би дээшээ гарч байгаад цаад талыг нь үзэж байсан. Бүх ачааг гаргаж үзэж байсан. Мангар том дрож дээд талд байсан ба погоор татаж гаргаж байсан. Нэгээс их дрож байсан. Би нэг чингэлгийг үзсэн, 2 дахь чингэлгийг зэрэгцээд зэрэг буулгасан. Зарим барааг мэдүүлээгүй, зарим барааг дутуу мэдүүлсэн байсан. ...Хяналтын гаалийн улсын байцаагч нь онгойлгоод илрүүлэх боломжтой байсан. Онгойлгоход ил харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/
Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Улсын хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийн бараа эзэмшигчийн хүсэлтээр сүлжээгээр гаальд мэдүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Гаалийн зуучлагч нараас тухайн бараа, тээврийн эзэн сонголт хийгээд ирж уулзаад гаальд бүрдүүлэлт хийлгэхээр дагалдах бичиг баримт холбогдох мэдээллийг өгч шивэлт хийлгэдэг. Зуучлагчийн эрх, үүргийг журмаар зохицуулдаг. Бараанд холбогдох худдалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, мөнгө шилжүүлсэн баримт, гарал үүслийн шинжилгээ, пүүний акт зэрэг бичиг баримтыг үндэслэн шивдэг. Барааг үнэн зөвийг тогтоохын тулд очиж барааг нүдээр шалгаж болно. Заавал шалгана гэсэн ойлголт байхгүй. Бараа эзэмшигч нар нь үзүүлдэггүй юм. “...” ХХК-ийн 2 чингэлэг барааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П ирж бүрдүүлэлт хийлгэсэн. Тэгэхэд дагалдах бичиг баримтын хүрээнд бичиж өгсөн. Тухайн барааг биечлэн үзээгүй. Жин тонн пүүний акттай таарч байсан. Хилээр орж ирэхдээ хяналтын талбайд пүүлүүлээд бичгээ хамт өгдөг. 2022 оны 08 сарын 30-ны өдөр дахин шалгалт хийхдээ намайг оролцуулан чингэлгийг дахин задалж шалгасан. Тэгээд бодит байдлыг үз гээд үзүүлж байсан. Тэгээд чингэлгийг нээж үзэхэд боодолтой хулдаас, дрож байсан, плита байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/
Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...“...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн зөрчлийн байцаагч ахтай хамт ирээд 2 чингэлэг ачааг буулгаад өгөөч гэсний дагуу манай бригад буулгаж өгсөн. Чингэлгийг нээхэд үүдэн хэсэгт доод хэсэгтээ хулдаас дээд хэсэгт хивсэнцэр тавьсан байсан. Хивсэнцэрийг буулгах гээд нэлээд том ороолттой, овор ихтэй, 6 метрийн урттай хүнд байсан учир би компанийн поогоор татаж буулгасан. Таны үзүүлсэн зураг дээр байгаа шиг буулгаж хураасан. Тэгээд гаалийн байцаагч нь тухайн барааг тоолж байсан. Тэгээд мөн буцаагаад цааш нь хийхдээ поогоор ачсан. Тухайн чингэлгүүдийг нээхэд дээд талд нь дан хулдаас байгаагүй. Зарим хэсэг нь л хулдаас байсан дээд хэсгээр хивсэнцэр харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/
Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...15 хоног тутамд гаалийн улсын байцаагчийн хуваарийг программаар хийдэг. Тухайн хугацаанд томилогдсон гаалийн улсын байцаагч нь ажил үүргийн дагуу хуульд нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэх ёстой. ...Урьд нь сонгон түүвэрлэж үздэг байсан бол болиулсан. Энэ нь 2019 оноос хойш дагаж мөрдөж байгаа. Нэг бүрчлэн бүх барааг үзээд мэдүүлэгтэй таарч байвал зөвшөөрч биет шалгалт хийсэн төлөвт оруулна. Үүний дараа ахлах байцаагч нь дахин шалгалт хийж болно эсвэл зөвшөөрөхөөр заасан байдаг. ...Удирдлагын зөвлөлийн хурлаар Б-г оруулахад би нэг чингэлгийг нь шалгаагүй гэж хэлээд зогсож байсан. Уг нь бол 100 хувь үзэх ёстой байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/
Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бүс нутгийн ложистикийн төв дээр хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Тухайн “...” ХХК-ийн 2 чингэлэг бараанд хяналт шалгалт хийгдээд над дээр 17 цагийн үед ирсэн санагдаж байна. Оочер дараалал ихтэй ачаалалтай над дээр хүмүүс оочерлосон байсан. “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирээд ачаа шалгуулсан программаар илгээсэн байгаа гэсэн мэдүүлгийг орж харсан, эхний байдлаар хяналт шалгалтын байцаагч зөрчилгүй гэж илгээсэн байсан. Барааны бүтцийг харахад барилгын материал мэдүүлсэн байсан. Тэгээд мэдүүлгийг хянан үзээд зөвшөөрөх үйлдэл хийсэн. Оочер гайгүй болсоны дараа зөвшөөрсөн мэдүүлгээ харж байхад доод талын мэдээлэл талбарт бичиг баримтын байцаагч /С байсан санагдаж байна/ цахим барааны мэдээлэл нэг төрлийн бараа, нэг чингэлгийн цахим мэдээлэл ирээгүй гэсэн санамж бичсэн байсан. Хятадаас ирсэн бараа мэдээлэл нэг бараагаар ирсэн байсан санагдаж байна. Хяналт шалгалтын байцаагч ... дугаартай Ц.Б-ааг дуудаж асуухад яаж хяналт шалгалт хийснээ тайлбарлаж чадахгүй, чингэлэг нь хаана байгаа мэдэхгүй байсан. Гараад үзье гээд цуг дуудан гарсан, чингэлэг хаана байна гэхэд мэдүүлэгч рүү холбогдож барааг харсан. Тэгээд 2 чингэлэг байсан чингэлгийг онгойлгон харахад буулгасан шинжгүй, дрож хулдаас болон урлоонтай бараа харагдаж байсан. Тэгээд би буцаж ороод гаалийн төлөвийг засварт дахин шалгах гэж буцаасан. Энэ үед зөрчлийн байцаагч нар дахин үзэхээр болж зөрчлийн байцаагч нар зөрчлийн дуусгасан. Тухайн барааг гаргаагүй. Гарах хуудсыг даруулахаар ирэхэд хураан авч дахин хяналт орно гэдгийн би мэдэгдсэн. Дараа нь гаалийн хяналт шалгалтыг явуулахад худлаа болох нь тогтоогдсон. ...Намайг зөвшөөрсөн төлөвөө буцаасны дараа зөрчлийн гаалийн улсын байцаагч П ирж энэ чингэлгийг зөвшөөрсөн байна. Дахин зөрчлийн хяналт шалгалт явуулна гэхэд би буцаасан байгаа гэдгээ хэлсэн. Мөн барааг үзсэн зөрүүтэй байгаа гэж хэлсэн. ...Тухайн үед Б барааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгө санал болгосон талаар хэлээгүй. Яагаад хяналт шалгалт хийхгүй байгаа талаар асуухад гүрийгээд юу ч хэлэхгүй байсан. Ажлын ачааллаас болоод бичиг баримтын байцаагчийн тэмдэглэлийг харахгүй зөвшөөрсөн байсан. Дараа нь эргэж хянаж хараад зөвшөөрсөн төлөвийг өөрөө буцаасан. Бичиг баримтын байцаагчийн Хятад талын барааны цахим дагалдах зөрүүтэй гэсэн тэмдэглэлийг хяналтын байцаагч Б бүрэн харах боломжтой харж хяналтыг нэг бүрчлэн явуулах ёстой. Барааг бүрэн буулгаж үзэх ёстой байсан. Чингэлгийн хаалгыг нээж харахад л ойлгомжтой байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62/
Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Эрүүл ахуйн халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нь хилээр нэвтэрч байгаа зорчигч нарын эрүүл мэндэд хяналт тавих, халдварт өвчтэй байгаа эсэхийг үзэх, мөн хяналтын тремнал дээр 14 хоногоор гаалийн газрын даргын хуваарийн дагуу томилогдож хяналт тавьдаг. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П гэж хүний бол ачаа мэдүүлээд явдгийг мэднэ. Бүс нутгийн Ложистик гаалийн хяналтын бүсэд ажиллаж байхад Гаалийн ахлах байцаагч сүлжээн дээр аж ахуйн нэгжийн паркетин шалыг шалга гэсэн үүрэг өгсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж бараагаа шалгуулъя гэхэд очиж үзэхэд битүү контейнер байсан. Над дээр бичиг баримтыг авч ирээд үзүүлэхэд Хятад талын дагалдах бичигтэй, тэр бичгийн дагуу мэдүүлгээ мэдүүлсэн ирсэн. Нэг чингэлгийг нь онгойлгон үзэхэд битүү хулдаас байсан учир паркетан шал байхгүй юм байна гэж үзсэн. Харин нөгөө чингэлгийг нээж үзэхэд дрож хулдаас байсан ба буулгаж шал үзүүл гэсэн чинь би олон жил мэдүүлэг өгч явж байна худлаа хэлэхгүй цаана дарагдсан байгаа худлаа хэлэхгүй гэсэн. Дагалдах бичиг баримт нь байсан учраас буулгуулж үзээгүй. Хяналтын байцаагч нь тоо ширхгийг үзэх ёстой. Хяналтын улсын байцаагч Ц.Б ажиллаж байсан ба намайг шалгаж байхад хамт хяналт шалгалт хийгээгүй. Би буулгаж үзнэ гэж хэлсэн, тоолно гэж бол хэлээгүй. Тоолох ажил нь хяналтын улсын байцаагч Б хийж, татварын тооцох ёстой. Д.П нь надад мөнгө өгөхөөр амласан, өгсөн асуудал байхгүй. Ямар нэг мөнгө төгрөг амлаад шалгаагүй зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-68/,
Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Таны хэлсний дагуу мэдүүлгийг өчигдөр үзэхэд 2 чингэлэгтэй 2 машиныг нэг мэдүүлгээр мэдүүлсэн байсан. Ерөнхий үнэлгээний арга нь 6 дугаар арга байсан. Бичиг баримт хангалтгүй гэж үзэж тухайн аж ахуйн нэгжийн мэдүүлснээр биш гаалийн үнээр үнэлгээг тодорхойлсон. ...1 чингэлгийн Хятад талын хамтарсан барааны мэдээлэл ирээгүй, нөгөө чингэлгийн мэдээлэл нь нэг нэр төрлийн бараа байна гэж гаалийн цахим системийн мэдээлэл хэсэгт бичиж өгсөн. 2022 оны асуудал учраас бүрэн сайн санахгүй байна. Хятад талын хамтарсан барааны мэдээлэл нь зарим тохиолдолд зөрүүтэй байдаг учир хяналт шалгалтын байцаагч биечлэн шалгалт тогтоодог. Өөрөөр хэлбэл нэг төрлийн бараа гэсэн боловч олон төрлийн бараа хяналт шалгалтаар илэрсэн. Олон төрлийн бараа гаалийн зуучлагч мэдүүлсэн ба дагалдах бичиг тийм байсан. Хятад талд барааны эзэн буруу мэдүүлэх тохиолдол байдаг. Тийм ч учраас би хяналтын байцаагчийг анхаарч шалгуулах үүднээс санамж бичсэн. Хяналтын гаалийн улсын байцаагч нь тухайн санамжийн дагуу барааг заавал биечлэн нүдээр үзэж шалгах ёстой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73/
-Гаалийн ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг, түүнтэй холбоотой материал, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7, 12-15/,
-Гаалийн ерөнхий газраас мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн баримт бичгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9/
-Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11/
-Д.П-ын ХААН банкны ... дугаар дансанд үзлэг хийсэн “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18:16 минутад М гэх утгаар ... дугаарын данснаас 3,5 сая төгрөгийн орлого орсон ба уг хугацаанд дансны эцсийн үлдэгдэл 9,300 төгрөг байсан. ...Гаалийн байцаагчид болон төрийн алба хаагчид шилжүүлсэн ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 148/,
-Б.М-ийн ХААН банкны ... дугаарын дансны үзлэгийн “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөгийг ... дугаар Д-ын П дансанд шилжүүлсэн байна” гэх хүснэгт, дансны хуулга /1-р хх-ийн 110-112, 2-р хх-ийн 211-212/,
-... дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнаас “...” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, шийтгэл оногдуулсан тухай материал /... ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нөхөн төлсөн татвар 16,450,966.21 төгрөг, торгууль 8,225,483.10 төгрөгийг төлсөн баримт, ... дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /1-р хх-ийн 158-176, 177-178, 181-184, 190-191/,
Б.М-ийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 220-240/,
... дэх гаалийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот тушаалын 2022.08.15-2022.08.31-ний өдөр хүртэл ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарийн хавсралт /2-р хх-ийн 06-13/,
Гаалийн байгууллагын CAIS системийн мэдээллийн санд үзлэг хийсэн “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 55 минутад гааль зөвшөөрөв төлөвт орсон. .... дэх гаалийн газрын даргаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 46 минутад “нягтлан шалгаад зургаар баталгаажуулж мэдэгдэх” санамжийг оруулсан буюу “гааль зөвшөөрөв” төлөвөөс өмнө санамжийг бичсэн” гэх тэмдэглэл, CAIS системийн мэдээлийн зураг /2-р хх-ийн 77-83/
Яллагдагч Д.П-ын хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 221/
-Гаалийн ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг, түүнтэй холбоотой материал, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хуулбар, татвар төлсөн баримт /3-р хх-ийн 21-34/,
Хохирогч П.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гаалийн байгууллагад 8,441,784 төгрөгийн татварын зөрүү илэрснийг гаалийн дахин хяналт шалгалтаар илрүүлэн улсад татварыг төлүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103/,
Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 16-ны 16:30-17:30 цагийн үед ачаа барааг буулгуулсан. Үүний дараа Ц.Б зөрчил хариуцсан байцаагч Ж, бараа тээврийн хэрэгслийн хариуцагч болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, гэрч С гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бараа тээврийн хэрэгсэлд шалгалт явуулсан. Өмнө нь хийгдсэн буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гаалийн бүрдүүлэлтээс харахад “...” ХХК”-ийн ачаа нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа дууссан буюу бүрдүүлэлт хийгдсэн байсан. Бичиг баримтын шалгалт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:02 цагт дууссан байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:55 минутад гаалийн хяналт шалгалтын биет шалгалт хийж дуусгасан байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:46 цагт ... дэх гаалийн газрын удирдлагаас “...” ХХК-ийн ачааг нарийвчлан нягтлан шалгаж хариу мэдэгдэх мессеж “Гаалийн бүрдүүлэлтийн программ-д ирсэн байна лээ гэсэн мэдээлэл тусгагдсан байсан. Би “...” ХХК-ийн өмнөх гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллийн хуудсыг бараа материалтай тулгахад Гаалийн бүрдүүлэлтэд 21 нэр төрлийн бараа мэдүүлсэн байсан. Тухайн мэдээллийн дагуу байгаа бараатай нь тулгаж үзсэн. Гаалийн бүрдүүлэлтэд хавтан чулуу, матрасын пүрш, картон цаас, дүүжин тааз гэсэн нэр төрлийн ачаа бараанууд мэдүүлсэн байхад газар дээр нь хийгдсэн хяналт шалгалтаар тухайн ачаа бараанууд байгаагүй. Цонхны шилийг 4 хайрцаг байна гэж мэдүүлсэн байсан ч газар дээр нь шалгахад 8 хайрцаг байсан. ...дутуу мэдүүлсэн байсан. 2 хайрцаг бүхий агааржуулалтын сэнс, 2 боодолтой зэс хоолой, ачааны машины сэлбэг буюу нум, агаар шүүгч, 150 хайрцаг скоч, 100 хайрцаг силикон цавуу зэрэг бараануудыг гаалийн бүрдүүлэлтэд огт мэдүүлээгүй байсныг газар дээр нь хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн. “...” ХХК-ийн ачаа барааг Ц.Б болон ахлах байцаагч Н.Б нар нь шалгасан байсан. Ажлын чиг үүргийн хүрээнд тухайн компанийн ачаа барааг буулган нэг бүрчлэн нарийвчлан үзсэн байх ёстой. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:02 минутаас 18:55 минутанд биечлэн үзлэг хийсэн гэж баримтад байсан. Энэ хугацаанд нэг бүрчлэн задалж үзэх боломжгүй. Харин нэгдсэн байдлаар харах боломжтой. ...Ер нь ажлын чиг үүргийн дагуу нэг бүрчлэн шалгах үүрэгтэй. ... дэх Гаалийн газрын даргаас тухайн бараа, материалыг нарийвчлан шалгах чиглэл өгөгдсөн. Энэ чиглэлийн дагуу болон ажлын чиг үүргийн хүрээнд Ц.Б болон ахлах байцаагч н.Б нар нь “...” ХХК-ийн ачаа барааг нарийвчлан буюу нэг бүрчлэн гаалийн бүрдүүлэлтэй тулгаж шалгах байсан. Шалгалтын явцад илэрсэн зөрчлөөс харахад нарийвчлан нягтлан шалгаагүй учир бараа материалуудыг зөрүүтэй бичсэн, мөн зарим бараа материалын бүрдүүлэлт хийлгүй хилээр нэвтрүүлсэн байна. Гаалийн зөвшөөрөв төлөвт очно гэдэг нь улсын хилээр оруулахыг зөвшөөрнө гэсэн үг. Дахин хяналт шалгалт хийгээгүй тохиолдолд зөрүүтэй бичсэн гаалийн бүрдүүлэлттэй улсын хилээр нэвтрүүлж эзэнд нь олгох байсан. ...Би дахин хяналт шалгалт хийхдээ нийт ачааны гуравны нэг буюу 30 гаран хувийг буулгахад мэдүүлээгүй бүх бараа болон мэдүүлэгт байгаагүй барааг бүгдийг олж тогтоосон. ...Тухайн бараануудыг 100 хувь буулгахгүйгээр тодорхой хувийг буулгаад бүгдийг тулгаж үзэх боломжтой байсан. Миний хувьд дээрх дахин хяналт шалгалтыг хийхэд 5 орчим цагийг зарцуулсан байна. Б-ийн хувьд 53 минутын хугацаанд дээрх ачааг бүрэн үзэхэд учир дутагдалтай...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39, 4-р хх-ийн 98-99/,
Гэрч В.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед гаалийн манифест дээр байгаа барааг мэдүүлээд шалгуулаад гарсан. Тэгтэл эргээд Монголын гаалийн байгууллагаас залгаад гаалийн хяналтын бүс рүү машинаа оруул гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь намайг байлцуулан гаалийн байцаагч нар дахин ачигдсан бүх бараа материалыг буулгаж нэг бүрчлэн шалгахад дээрх зөрчил илэрсэн. ...Б чингэлэг доторх бараанаас талыг нь туслах ажилтнуудаар буулгуулаад өөрөө ерөнхийд нь шалгаад байсан. Тэгээд эрүүлээд ачуулаад гаалийн хяналтын бүсээс гаргасан. Тухайн үед М.Б гэх ахлах байцаагч гарч ирээгүй, Б ганцаараа үзсэн. Шалгалтын явц дундажаар 30 минут болсон. Тухайн үед шалгалт хийж байсан байцаагч нь гаалийн мэдүүлэгтэй тулгалт хийгээд яваад байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 42-44/,
Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрт хуваарилагдсан гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэл, зорчигч, чингэлэг, ачааны болон суудлын галт тэрэгт гаалийн үзлэг шалгалтыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шуурхай, эрсдэл тооцож хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бараа материал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг шалгахдаа хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд эрсдэл тооцож, тухайн чингэлэг эсхүл задгай тээвэрт биет үзлэг шалгалтыг хийнэ.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 47-50/,
Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... ХХК-ийн ...ачаа барааг миний хариуцсан баг буюу өөрөө буулгасан. Яагаад гэхээр энэ ачааг 2 удаа буулгасан болохоор санаанд тод үлдсэн байна. Энэ ачааны хувьд эхний шалгалтаар Гаалийн улсын байцаагч ачаагч буулга гэж хэлсний дагуу бид буулгаж байсан. Талд нь хүртэл буулгаад байж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г гэх настай ах ирээд одоо болно байцаагчийг дуудаад ирье гэж хэлсэн. Тэгээд болно гэхээр нь бид нар дараагийн ачаа руу явсан бөгөөд хэсэг хугацааны дараа залгаад эргээд аччих гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ярьсан. Биднээс өөр хүн барааг буулгахгүй учраас тэр ачаанд талд нь үзлэг шалгалт хийсэн байх бусдаар бидний хувьд яг хажууд нь хараад байж байдаггүй болхоор хэрхэн яаж шалгасан талаар нарийн мэдэхгүй. ...Дээрх ачааг дахин буулгасан бөгөөд энэ үед чингэлэгт байсан бүх ачааг биднээр буулгуулсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-55/,
Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаан төлөвт байгаа бараа, материал хяналт, шалгалтын гаалийн улсын байцаагч нэг бүрчлэн барааны онцлогт тохируулан гаалийн мэдүүлэгт дурдсан үзүүлэлт болгоныг шалгах үүрэгтэй. Хууль, журмын дагуу бараа материалыг нэг бүрчлэн мэдүүлэгтэй нь тулгаж үзэх үүрэгтэй ба тухайн барааны тодорхой хувийг эсхүл нэг хэсгийг үзсэнээр хяналт, шалгалтын ажиллагааг дуусгавар болгож болохгүй. Энэ өөрөө албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.” Гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-60/,
Гэрч Н.Т-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэв шалгасан бараа материал дээр нь ямар нэгэн асуудал, тоо, хэмжээний зөрүү гарсан бол тухайн хяналт шалгалт хийсэн байцаагч албан үүргээ хэрэгжүүлсэн боловч шалгалтыг дутуу, хууль журмын дагуу хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68-70/,
Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд би ажлаа хүлээлцээд хуралдаа явах гээд байж байтал Б байцаагч ирээд энэ бараа, тээврийн хэрэгслийг үзчихлээ, шалгаад дууслаа, татвараа төлчихсөн, зөвшөөрлийг нь өгөөч ээ гээд ирсэн. Би тухайн үед ажил хүлээлцэх гээд байдаг, хуралд явах гээд байдаг ажил ихтэй байсан учраас би Б-аас амаар асуумж авсан. Элдэв хориглосон, хязгаарласан бараа байсан уу, чи сайн үзэж харсан уу, Хятад талаас ирүүлсэн ачилтын зураг байна уу, тэрийг нь харсан уу гэж асуугаад би зөвшөөрөл өгөөд, бид нар бүгд хуралд явцгаасан. Хурал 21 цагийн үед тараад би гэртээ хариад байж байхад газрын дарга над руу залгаад би Б-ийн шалгасан айл руу санамж биччихсэн байсан ш дээ, та нар яагаад хариу танилцуулалгүй гаргаад явуулчихсан юм бэ гээд над руу залгасан. Зарим тохиолдолд газрын дарга болон албаны дарга нар улаан төлөвт орсон болон бусад төлөвт байгаа мэдүүлгүүдийг харж байгаад санамж бичдэг. Тухайн санамж болохоор хяналт шалгалтын байцаагч нарын тухайн мэдүүлэг рүү нь очдог бөгөөд санамжид хяналт, шалгалт хийсэн талаараа эргэж танилцуул, хариу мэдэгд гэсэн утга бүхий бичиг байдаг. Энэ тохиолдолд Б сүлжээгээ хараад тухайн санамж бичгийг хараад эргээд танилцуулах байтал хараагүй, ингээд гаргачихсан байсан. Тэгээд даргыг утсаар ярингуут ...итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын утас нь холбогдохгүй байсан. ...ямар ч байсан ... сумын гудамжаар хайж явсаар байгаад шөнийн 23 цагийн үед олж, буцаагаад хяналтын талбай руу оруулж лацдаад, дараагийн ээлжийн байцаагч нар дахин шалгалт хийсэн.” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
-Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... дэх Гаалийн газрын ... ложистик төв гаалийн хяналтын бүсэд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...” ХХК-ийн ... улсын дугаарын тээврийн хэрэгсэлд 29,240 кг жинтэй 21 нэр төрлийн барааг ... тоот мэдүүлгээр мэдээлснийг гаалийн бүрдүүлэлт хийгдэж “гаалийн зөвшөөрөв” төлөвтэй хяналтын бүсээс гарахыг зөвшөөрсний дараа тухайн мэдүүлгийн “тайлбар” талбарт тус газрын дарга “нягтлэн шалгаад зургаар баталгаажуулж мэдэгдэх” мессеж бичигдсэний дараа гаалийн улсын ахлах байцаагч Б мэдүүлгийг дахин нягтлан шалгах зорилгоор засварт буцаасан байна. 2023.02.17-ны өдөр ...хавтан чулуу 3.5 тонн, пүрш хавтгай 160 боодол 2.5 тонн, цаас картон 80 хайрцаг 2.8 тонн, дүүжин тааз 3.8 тонн зэрэг байгаа нь бодит байдал дээрээ байхгүй. Агааржуулалтын сэнс 2 ширхэг, скоч 1500 кг, цавуу силикон 1000 кг, зэс хоолой 50 кг, автомашины нум ком 40 ширхэг, 1400 кг, автомашины агаар шүүгч 40 ширхэг 170 кг бараануудыг бодит байдал дээр гаальд мэдүүлээгүй байсныг гаалийн улсын байцаагч Т, Ж нар дахин шалгалтаар илрүүлж 8,763,901.31 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж зөрчлийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. ... ХХК-ийн импортолсон гаалийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Ц.Б гаалийн хяналт шалгалт хийхдээ агааржуулалтын сэнс, зэс хоолой, силикон цавуу, скоч зэрэг бараа нь чингэлгийг онгойлгоход ил харагдаж, гаалийн хяналт шалгалтаар илрүүлэх боломжтой байхад, харин дүүжин тааз, хавтан чулуу, цаас картон зэрэг барааг уг чингэлэгт байхгүй байгааг хяналт шалгалт хийхдээ мэдүүлгийн барааны жагсаалтаас харж тулган шалгаагүй, гаалийн хяналт шалгалтыг хийгээгүй нь Гаалийн тухай хууль, ...журмыг мөрдөөгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компанийг төлөөлөн итгэмжлэл хийдэг В.Г гэх хүн байдаг. ...Тухайн үед манай компанийн нэрээр ийм ачаа бараа орж ирсэн талаар мэдээгүй. Одоо анх удаа сонсож байна. ...Гаалийн татвар, барааны мөнгийг БНХАУ-ын иргэнд компанийн данснаас шилжүүлдэг. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин, ачигч нарын хөлс зэрэг жижиг төлбөрийг В.Г-ын данс руу шилжүүлдэг. Татварын зөрүүтэй холбоотой асуудал гарсан бол надад мэдэгдэх байсан, яагаад гэхээр хүний өмнөөс хүн мөнгө төлнө гэж байхгүй. Дээрх үйлдлийг компанийн эрх ашгийн төлөө хийх боломжгүй, яагаад гэхээр бид барааны мөнгө болон татвар, тээврийн үнийг хятад иргэн рүү шилжүүлдэг. В.Г нь өөрийн эрх ашгийн төлөө барааг дутуу мэдүүлсэн гэж харахаар байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 175/,
-Гаалийн байгууллагын ... системийн мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, . систем..ийн мэдээллийн зураг /3-р хх-ийн 130-135/,
-... дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнаас “... ХХК-нд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл оногдуулсан тухай материал /4-р хх-ийн 41-51, 57-60, 62-73/,
-... дэх Гаалын газрын даргын хуваар батлах тухай тушаал, Гаалийн газрын хяналтын бүсүүдэд 2023.02.01-2023.02.15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваар /3-р хх-ийн 206-213/,
-Гаалийн Ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай Ц.Б-г ... дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 138-146/, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Д.П нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 171-173/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
1.Шүүгдэгч Х овогт Ц-ын Б нь нийтийн албан тушаалтан буюу ... дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын "Бүс нутгийн ложистик" Гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаартай 40 тонны 2 чингэлэгтэй "..." ХХК-ийн ... тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 4 нэр төрлийн бараанд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийхдээ 3 нэр төрлийн бараа худал, 1 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн, 1 нэр төрлийн бараа огт мэдүүлээгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ын мөнгө амласан гуйлтыг хүлээн зөвшөөрч холбогдох хууль, тогтоомжид заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон “...” ХХК-аар 16,450,966.21 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтаас гаргах давуу байдал бий болгосон, мөн үргэлжилсэн үйлдлээр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын “...” гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ... дугаартай тээврийн хэрэгслийн ... дугаарын чингэлэгтэй "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г-ын ... тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 21 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой гаалийн хяналт шалгалт хийж, "Гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлэн, 8,441,784.19 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г-оор 8,441,784.19 төгрөгийн татварыг төлүүлэхгүй байх давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Н овогт Б-ын М нь ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын "Бүс нутгийн ложистик" гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаарын 40 тооны 2 чингэлэгтэй ачаа бараанд өөрийн "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-аар дамжуулан ... тоот мэдүүлгээр 4 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийлгүүлэн, уг чингэлэгтэй барааг гаалийн хяналтын талбайгаас зохих журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг хийлгэлгүй, хурдан хугацаанд саадгүй гаргуулж, улмаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн улсын байцаагч Ц.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг амласан, санал болгосон,
Шүүгдэгч Б овогт Д-ын П нь "...” ХХК-ийн захирал Б.М-ийн захиалгаар ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын "Бүс нутгийн ложистик" гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ..., ... дугаарын 40 тооны 2 чингэлэгтэй ачаа барааг ... тоот мэдүүлгээр 4 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ 3 нэр төрлийн барааг худал, 1 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн, 1 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй ба 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уг чингэлэгтэй барааг гаалийн хяналтын талбайгаас зохих журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг хийлгэлгүй, хурдан хугацаанд саадгүй гаргуулж, улмаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагч Ц.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.500.000 төгрөгийн хахууль өгөхийг амласан, санал болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон
гэрч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 40 минутын үед газрын дарга О.Ц ... ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэдээлэл байгаа “Гааль зөвшөөрөв” төлөвт орсон байна зогсоогоод дахин шалгалт хийгээд хариу мэдэгд гэж үүрэг өгсөний дагуу “...” гаалийн хяналтын бүсэд очин гаалийн улсын ахлах байцаагч М.Б-т тухайн ААН-ийн барааг гаалийн хяналтын бүсээс гаргахгүй дахин шалгалт хийх болсныг мэдэгдсэн. “....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэхгүй удсаны улмаас 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 10 цагт “...” ХХК-ийн 2 ширхэг 40 тонны чингэлэг бүхий ачаанд ...дахин шалгалтыг тус ААН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гэрч Ч.Г, зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч С.Н, Б.Б нарыг байлцуулан Б-ааг харуулж чингэлгийг нээж барааг чингэлгээс гарган тоо хэмжээг тоолж хийж гүйцэтгэсэн. Дахин шалгалтаар гаалийн байгууллагад хулдаас, шалны 452 боодол хэмжээ, 20000 х 2000мм, зузаан 1мм, нимгэн артай, 18018 метр квадрат, хивсэнцэр, шалны 40 боодол, хэмжээ 4000мм х 30000мм, үстэй 4800 метр квадрат барааг мэдүүлэлгүй оронд нь хавтан чулуу, плита ханын, шал, ламинатан гэж худал мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэн нь гэрч холбогдогчийн тайлбар, үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зураг, гаалийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байсан. “...” ХХК-ийн үйлдсэн зөрчилд 16,450,966 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 8,225,483 төгрөгийн торууль ногдуулсан. Өмнө нь 19,677,332 төгрөгийн татвар төлсөн байсан. Энэ татвар дээрээ нэмж 16,450,966 төгрөгийн татварыг төлсөн. Нийт 36,128,298.41 төгрөгийн татвар төлсөн. Энэ барааг худал мэдүүлснээр дээрх компани 16,450,966 төгрөгийн хөнгөлөлт буюу давуу байдал эдэлсэн. Гааль зөвшөөрөв гэдэг нь гаалийн хяналт шалгалтын ажиллагаа дууссан гэсэн үг юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-19/,
гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бүс нутгийн ложистикийн төв гаалийн хяналтын талбайд дахин шалгалт хийгдэх гэж байна гэж манай албаны гаалийн улсын байцаагч П хамт явъя гэсэн. Тухайн “...” ХХК-ийн 2 чингэлэг шалгасан хүмүүс алга болж байгаад ирсэн байна. Хамт үзэлцээд өг гээд мөн манай гаалийн улсын байцаагч Нямсүрэн бид нар хамт очсон. Шалгалтыг явуулахдаа чингэлгийг онгойлгож үзэхэд хулдаас байсан би дээшээ гарч байгаад цаад талыг нь үзэж байсан. Бүх ачааг гаргаж үзэж байсан. Мангар том дрож дээд талд байсан ба поогоор татаж гаргаж байсан. Нэгээс их дрож байсан. Би нэг чингэлгийг үзсэн, 2 дахь чингэлгийг зэрэгцээд зэрэг буулгасан. Зарим барааг мэдүүлээгүй, зарим барааг дутуу мэдүүлсэн байсан. Хяналтын гаалийн улсын байцаагч нь онгойлгоод илрүүлэх боломжтой байсан. Онгойлгоход ил харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,
Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... ХХК-ийн 2 чингэлэг барааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П ирж бүрдүүлэлт хийлгэсэн. Тэгэхэд дагалдах бичиг баримтын хүрээнд бичиж өгсөн. Тухайн барааг биечлэн үзээгүй. Жин тонн пүүний акттай таарч байсан. Хилээр орж ирэхдээ хяналтын талбайд пүүлүүлээд бичгээ хамт өгдөг. 2022 оны 08 сарын 30-ны өдөр дахин шалгалт хийхдээ намайг оролцуулан чингэлгийг дахин задалж шалгасан. Тэгээд бодит байдлыг үз гээд үзүүлж байсан. Тэгээд чингэлгийг нээж үзэхэд боодолтой хулдаас, дрож байсан, плита байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23/,
Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...”...” ХХК-ийн игэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн зөрчлийн байцаагч ахтай хамт ирээд 2 чингэлэг ачааг буулгаад өгөөч гэсний дагуу манай бригад буулгаж өгсөн. Чингэлгийг нээхэд үүдэн хэсэгт доод хэсэгтээ хулдаас дээд хэсэгт хивсэнцэр тавьсан байсан. Хивсэнцэрийг буулгах гээд нэлээд том ороолттой, овор ихтэй, 6 метрийн урттай хүнд байсан учир би компанийн поогоор татаж буулгасан. Таны үзүүлсэн зураг дээр байгаа шиг буулгаж хураасан. Тэгээд гаалийн байцаагч нь тухайн барааг тоолж байсан. Тэгээд мөн буцаагаад цааш нь хийхдээ поогоор ачсан. Тухайн чингэлгүүдийг нээхэд дээд талд нь дан хулдаас байгаагүй. Зарим хэсэг нь л хулдаас байсан дээд хэсгээр хивсэнцэр харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/
Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...15 хоног тутамд гаалийн улсын байцаагчийн хуваарийг программаар хийдэг. Тухайн хугацаанд томилогдсон гаалийн улсын байцаагч нь ажил үүргийн дагуу хуульд нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэх ёстой. ...Урьд нь сонгон түүвэрлэж үздэг байсан бол болиулсан. Энэ нь 2019 оноос хойш дагаж мөрдөж байгаа. Нэг бүрчлэн бүх барааг үзээд мэдүүлэгтэй таарч байвал зөвшөөрч биет шалгалт хийсэн төлөвт оруулна. Үүний дараа ахлах байцаагч нь дахин шалгалт хийж болно эсвэл зөвшөөрөхөөр заасан байдаг. Удирдлагын зөвлөлийн хурлаар Б-ааг оруулахад би нэг чингэлгийг нь шалгаагүй гэж хэлээд зогсож байсан. Уг нь бол 100 хувь үзэх ёстой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 дугаар хуудас/
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бүс нутгийн ложистикийн төв дээр хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Тухайн “...” ХХК-ийн 2 чингэлэгт бараанд хяналт шалгалт хийгдээд над дээр 17 цагийн үед ирсэн санагдаж байна. ...Хяналт шалгалтын байцаагч ... дугаартай Ц.Б-ааг дуудаж асуухад яаж хяналт шалгалт хийснээ тайлбарлаж чадахгүй, чингэлэг нь хаана байгаа мэдэхгүй байсан. Гараад үзье гээд цуг дуудан гарсан, чингэлэг хаана байна гэхэд мэдүүлэгч рүү холбогдож барааг харсан. Тэгээд 2 чингэлэг байсан чингэлгийг онгойлгон харахад буулгасан шинжгүй, дрож хулдаас болон урлоонтай бараа харагдаж байсан. Тэгээд би буцаж ороод гаалийн төлөвийг засварт дахин шалгах гэж буцаасан. Энэ үед зөрчлийн байцаагч нар дахин үзэхээр болсон. ...Яагаад хяналт шалгалт хийхгүй байгаа талаар асуухад гүрийгээд юу ч хэлэхгүй байсан. Ажлын ачааллаас болоод бичиг баримтын байцаагчийн тэмдэглэлийг харахгүй зөвшөөрсөн байсан. Дараа нь эргэж хянаж хараад зөвшөөрсөн төлөвийг өөрөө буцаасан. Бичиг баримтын байцаагчийн Хятад талын барааны цахим дагалдах зөрүүтэй гэсэн тэмдэглэлийг хяналтын байцаагч Б бүрэн харах боломжтой харж хяналтыг нэг бүрчлэн явуулах ёстой. Барааг бүрэн буулгаж үзэх ёстой байсан. Чингэлгийн хаалгыг нээж харахад л ойлгомжтой байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 61-62/,
Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Эрүүл ахуйн халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нь хилээр нэвтэрч байгаа зорчигч нарын эрүүл мэндэд хяналт тавих, халдварт өвчтэй байгаа эсэхийг үзэх, мөн хяналтын тремнал дээр 14 хоногоор гаалийн газрын даргын хуваарийн дагуу томилогдож хяналт тавьдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П гэж хүний бол ачаа мэдүүлээд явдгийг мэднэ. Бүс нутгийн Ложистик гаалийн хяналтын бүсэд ажиллаж байхад Гаалийн ахлах байцаагч сүлжээн дээр аж ахуйн нэгжийн паркетин шалыг шалга гэсэн үүрэг өгсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж бараагаа шалгуулъя гэхэд очиж үзэхэд битүү контейнер байсан. Над дээр бичиг баримтыг авч ирээд үзүүлэхэд Хятад талын дагалдах бичигтэй, тэр бичгийн дагуу мэдүүлгээ мэдүүлсэн ирсэн. Нэг чингэлгийг нь онгойлгон үзэхэд битүү хулдаас байсан учир паркетан шал байхгүй юм байна гэж үзсэн. Харин нөгөө чингэлгийг нээж үзэхэд дрож хулдаас байсан ба буулгаж шал үзүүл гэсэн чинь би олон жил мэдүүлэг өгч явж байна худлаа хэлэхгүй цаана дагардсан байгаа худлаа хэлэхгүй гэсэн. Дагалдах бичиг баримт нь байсан учраас буулгуулж үзээгүй. Хяналтын байцаагч нь тоо ширхгийг үзэх ёстой. Хяналтын улсын байцаагч Ц.Б ажиллаж байсан ба намайг шалгаж байхад хамт хяналт шалгалт хийгээгүй. Би буулгаж үзнэ гэж хэлсэн, тоолно гэж бол хэлээгүй. Тоолох ажил нь хяналтын улсын байцаагч Б хийж, татварын тооцох ёстой. Д.П нь надад мөнгө өгөхөөр амласан, өгсөн асуудал байхгүй. Ямар нэг мөнгө төгрөг амлаад шалгаагүй зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-68/,
Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Таны хэлсний дагуу мэдүүлгийг өчигдөр үзэхэд 2 чингэлэгтэй 2 машиныг нэг мэдүүлгээр мэдүүлсэн байсан. Ерөнхий үнэлгээний арга нь 6 дугаар арга байсан. Бичиг баримт хангалтгүй гэж үзэж тухайн аж ахуйн нэгжийн мэдүүлснээр биш гаалийн үнээр үнэлгээг тодорхойлсон. 1 чингэлгийн Хятад талын хамтарсан барааны мэдээлэл ирээгүй, нөгөө чингэлгийн мэдээлэл нь нэг нэр төрлийн бараа байна гэж гаалийн цахим системийн мэдээлэл хэсэгт бичиж өгсөн. 2022 оны асуудал учраас бүрэн сайн санахгүй байна. Хятад талын хамтарсан барааны мэдээлэл нь зарим тохиолдолд зөрүүтэй байдаг учир хяналт шалгалтын байцаагч биечлэн шалгалт тогтоодог. Өөрөөр хэлбэл нэг төрлийн бараа гэсэн боловч олон төрлийн бараа хяналт шалгалтаар илэрсэн. Олон төрлийн бараа гаалийн зуучлагч мэдүүлсэн ба дагалдах бичиг тийм байсан. Хятад талд барааны эзэн буруу мэдүүлэх тохиолдол байдаг. Тийм ч учраас би хяналтын байцаагчийг анхаарч шалгуулах үүднээс санамж бичсэн. Хяналтын гаалийн улсын байцаагч нь тухайн санамжийн дагуу барааг заавал биечлэн нүдээр үзэж шалгах ёстой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73/
-Гаалийн ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг, түүнтэй холбоотой материал, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7, 12-15/,
-Гаалийн ерөнхий газраас мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн баримт бичгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9/, Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11/,
Д.П-ын ХААН банкны ... дугаар дансанд үзлэг хийсэн “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18:16 минутад М гэх утгаар ... дугаарын данснаас 3,5 сая төгрөгийн орлого орсон ба уг хугацаанд дансны эцсийн үлдэгдэл 9,300 төгрөг байсан. ...Гаалийн байцаагчид болон төрийн алба хаагчид шилжүүлсэн ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 148/,
Б.М-ийн ХААН банкны ... дугаарын дансны үзлэгийн “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөгийг ... дугаар Д-ын П дансанд шилжүүлсэн байна” гэх хүснэгт, дансны хуулга /1-р хх-ийн 110-112, 2-р хх-ийн 211-212/, Замын-Үүд дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнаас “...” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, шийтгэл оногдуулсан тухай материал /... ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нөхөн төлсөн татвар 16,450,966.21 төгрөг, торгууль 8,225,483.10 төгрөгийг төлсөн баримт, ... дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /1-р хх-ийн 158-176, 177-178, 181-184, 190-191/,
Б.М-ийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 220-240/, .... дэх гаалийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрий..н . тоот тушаалын 2022.08.15-2022.08.31-ний өдөр хүртэл ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарийн хавсралт /2-р хх-ийн 06-13/, Гаалийн байгууллагын... системийн мэдээллийн санд үзлэг хийсэн “...2023 оны 002 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 55 минутад гааль зөвшөөрөв төлөвт орсон. ... дэх гаалийн газрын даргаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 46 минутад “нягтлан шалгаад зургаар баталгаажуулж мэдэгдэх” санамжийг оруулсан буюу “гааль зөвшөөрөв” төлөвөөс өмнө санамжийг бичсэн” гэх тэмдэглэл, ... системийн мэдээлийн зураг /2-р хх-ийн 77-83/, яллагдагч Д.П-ын хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 221/,
Хохирогч П.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гаалийн байгууллагад 8,441,784 төгрөгийн татварын зөрүү илэрснийг гаалийн дахин хяналт шалгалтаар илрүүлэн улсад татварыг төлүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103/,
Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 16-ны 16:30-17:30 цагийн үед ачаа барааг буулгуулсан. Үүний дараа Ц.Б зөрчил хариуцсан байцаагч Ж, бараа тээврийн хэрэгслийн хариуцагч болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, гэрч С гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бараа тээврийн хэрэгсэлд шалгалт явуулсан. Өмнө нь хийгдсэн буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гаалийн бүрдүүлэлтээс харахад “ ...” ХХК”ийн ачаа нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа дууссан буюу бүрдүүлэлт хийгдсэн байсан. Бичиг баримтын шалгалт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:02 цагт дууссан байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:55 минутад гаалийн хяналт шалгалтын биет шалгалт хийж дуусгасан байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:46 цагт ... дэх гаалийн газрын удирдлагаас “...” ХХК-ийн ачааг нарийвчлан нягтлан шалгаж хариу мэдэгдэх мессеж “Гаалийн бүрдүүлэлтийн программ-д ирсэн байна лээ гэсэн мэдээлэл тусгагдсан байсан. Би “...” ХХК-ийн өмнөх гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллийн хуудсыг бараа материалтай тулгахад Гаалийн бүрдүүлэлтэд 21 нэр төрлийн бараа мэдүүлсэн байсан. Тухайн мэдээллийн дагуу байгаа бараатай нь тулгаж үзсэн. Гаалийн бүрдүүлэлтэд хавтан чулуу, матрасын пүрш, картон цаас, дүүжин тааз гэсэн нэр төрлийн ачаа бараанууд мэдүүлсэн байхад газар дээр нь хийгдсэн хяналт шалгалтаар тухайн ачаа бараанууд байгаагүй. Цонхны шилийг 4 хайрцаг байна гэж мэдүүлсэн байсан ч газар дээр нь шалгахад 8 хайрцаг байсан. ...дутуу мэдүүлсэн байсан. 2 хайрцаг бүхий агааржуулалтын сэнс, 2 боодолтой зэс хоолой, ачааны машины сэлбэг буюу нум, агаар шүүгч, 150 хайрцаг скоч, 100 хайрцаг силикон цавуу зэрэг бараануудыг гаалийн бүрдүүлэлтэд огт мэдүүлээгүй байсныг газар дээр нь хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн. “...” ХХК-ийн ачаа барааг Ц.Б шалгасан байсан. Ажлын чиг үүргийн хүрээнд тухайн компанийн ачаа барааг буулган нэг бүрчлэн нарийвчлан үзсэн байх ёстой. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:02 минутаас 18:55 минутанд биечлэн үзлэг хийсэн гэж баримтад байсан. Энэ хугацаанд нэг бүрчлэн задалж үзэх боломжгүй. Харин нэгдсэн байдлаар харах боломжтой. Ер нь ажлын чиг үүргийн дагуу нэг бүрчлэн шалгах үүрэгтэй. ... дэх Гаалийн газрын даргаас тухайн бараа, материалыг нарийвчлан шалгах чиглэл өгөгдсөн. Энэ чиглэлийн дагуу болон ажлын чиг үүргийн хүрээнд Ц.Б ...... ХХК-ийн ачаа барааг нарийвчлан буюу нэг бүрчлэн гаалийн бүрдүүлэлтэй тулгаж шалгах байсан. Шалгалтын явцад илэрсэн зөрчлөөс харахад нарийвчлан нягтлан шалгаагүй учир бараа материалуудыг зөрүүтэй бичсэн, мөн зарим бараа материалын бүрдүүлэлт хийлгүй хилээр нэвтрүүлсэн байна. Гаалийн зөвшөөрөв төлөвт очно гэдэг нь улсын хилээр оруулахыг зөвшөөрнө гэсэн үг. Дахин хяналт шалгалт хийгээгүй тохиолдолд зөрүүтэй бичсэн гаалийн бүрдүүлэлттэй улсын хилээр нэвтрүүлж эзэнд нь олгох байсан. ...Би дахин хяналт шалгалт хийхдээ нийт ачааны гуравны нэг буюу 30 гаран хувийг буулгахад мэдүүлээгүй бүх бараа болон мэдүүлэгт байгаагүй барааг бүгдийг олж тогтоосон. ...Тухайн бараануудыг 100 хувь буулгахгүйгээр тодорхой хувийг буулгаад бүгдийг тулгаж үзэх боломжтой байсан. Миний хувьд дээрх дахин хяналт шалгалтыг хийхэд 5 орчим цагийг зарцуулсан байна. Б-ийн хувьд 53 минутын хугацаанд дээрх ачааг бүрэн үзэхэд учир дутагдалтай...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39, 4-р хх-ийн 98-99/,
Гэрч В.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед гаалийн манифест дээр байгаа барааг мэдүүлээд шалгуулаад гарсан. Тэгтэл эргээд Монголын гаалийн байгууллагаас залгаад гаалийн хяналтын бүс рүү машинаа оруул гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь намайг байлцуулан гаалийн байцаагч нар дахин ачигдсан бүх бараа материалыг буулгаж нэг бүрчлэн шалгахад дээрх зөрчил илэрсэн. Б чингэлэг доторх бараанаас талыг нь туслах ажилтнуудаар буулгуулаад өөрөө ерөнхийд нь шалгаад байсан. Тэгээд эрүүлээд ачуулаад гаалийн хяналтын бүсээс гаргасан. Тухайн үед М.Б гэх ахлах байцаагч гарч ирээгүй, Б ганцаараа үзсэн. Шалгалтын явц дундажаар 30 минут болсон. Тухайн үед шалгалт хийж байсан байцаагч нь гаалийн мэдүүлэгтэй тулгалт хийгээд яваад байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 42-44/,
Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрт хуваарилагдсан гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэл, зорчигч, чингэлэг, ачааны болон суудлын галт тэрэгт гаалийн үзлэг шалгалтыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шуурхай, эрсдэл тооцож хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бараа материал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг шалгахдаа хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд эрсдэл тооцож, тухайн чингэлэг эсхүл задгай тээвэрт биет үзлэг шалгалтыг хийнэ.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 47-50/,
Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... ХХК-ийн ...ачаа барааг миний хариуцсан баг буюу өөрөө буулгасан. Яагаад гэхээр энэ ачааг 2 удаа буулгасан болохоор санаанд тод үлдсэн байна. Энэ ачааны хувьд эхний шалгалтаар Гаалийн улсын байцаагч ачаагч буулга гэж хэлсний дагуу бид буулгаж байсан. Талд нь хүртэл буулгаад байж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ганболд гэх настай ах ирээд одоо болно байцаагчийг дуудаад ирье гэж хэлсэн. Тэгээд болно гэхээр нь бид нар дараагийн ачаа руу явсан бөгөөд хэсэг хугацааны дараа залгаад эргээд аччих гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ярьсан. Биднээс өөр хүн барааг буулгахгүй учраас тэр ачаанд талд нь үзлэг шалгалт хийсэн байх бусдаар бидний хувьд яг хажууд нь хараад байж байдаггүй болхоор хэрхэн яаж шалгасан талаар нарийн мэдэхгүй. ...Дээрх ачааг дахин буулгасан бөгөөд энэ үед чингэлэгт байсан бүх ачааг биднээр буулгуулсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-55/,
Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаан төлөвт байгаа бараа, материал хяналт, шалгалтын гаалийн улсын байцаагч нэг бүрчлэн барааны онцлогт тохируулан гаалийн мэдүүлэгт дурдсан үзүүлэлт болгоныг шалгах үүрэгтэй. Хууль, журмын дагуу бараа материалыг нэг бүрчлэн мэдүүлэгтэй нь тулгаж үзэх үүрэгтэй ба тухайн барааны тодорхой хувийг эсхүл нэг хэсгийг үзсэнээр хяналт, шалгалтын ажиллагааг дуусгавар болгож болохгүй. Энэ өөрөө албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-60/,
Гэрч Н.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэв шалгасан бараа материал дээр нь ямар нэгэн асуудал, тоо, хэмжээний зөрүү гарсан бол тухайн хяналт шалгалт хийсэн байцаагч албан үүргээ хэрэгжүүлсэн боловч шалгалтыг дутуу, хууль журмын дагуу хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68-70/,
Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд би ажлаа хүлээлцээд хуралдаа явах гээд байж байтал Б байцаагч ирээд энэ бараа, тээврийн хэрэгслийг үзчихлээ, шалгаад дууслаа, татвараа төлчихсөн, зөвшөөрлийг нь өгөөч ээ гээд ирсэн. Би тухайн үед ажил хүлээлцэх гээд байдаг, хуралд явах гээд байдаг ажил ихтэй байсан учраас би Б-аас амаар асуумж авсан. Элдэв хориглосон, хязгаарласан бараа байсан уу, чи сайн үзэж харсан уу, Хятад талаас ирүүлсэн ачилтын зураг байна уу, тэрийг нь харсан уу гэж асуугаад би зөвшөөрөл өгөөд, бид нар бүгд хуралд явцгаасан. Хурал 21 цагийн үед тараад би гэртээ хариад байж байхад газрын дарга над руу залгаад би Б-ийн шалгасан айл руу санамж биччихсэн байсан ш дээ, та нар яагаад хариу танилцуулалгүй гаргаад явуулчихсан юм бэ гээд над руу залгасан. Зарим тохиолдолд газрын дарга болон албаны дарга нар улаан төлөвт орсон болон бусад төлөвт байгаа мэдүүлгүүдийг харж байгаад санамж бичдэг. Тухайн санамж болохоо хяналт шалгалтын байцаагч нарын тухайн мэдүүлэг рүү нь очдог бөгөөд санамжид хяналт, шалгалт хийсэн талаараа эргэж танилцуул, хариу мэдэгд гэсэн утга бүхий бичиг байдаг. Энэ тохиолдолд Б сүлжээгээ хараад тухайн санамж бичгийг хараад эргээд танилцуулах байтал хараагүй, ингээд гаргачихсан байсан. Тэгээд даргыг утсаар ярингуут ... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганболдын утас нь холбогдохгүй байсан. ...ямар ч байсан ... сумын гудамжаар хайж явсаар байгаад шөнийн 23 цагийн үед олж, буцаагаад хяналтын талбай руу оруулж лацдаад, дараагийн ээлжийн байцаагч нар дахин шалгалт хийсэн.” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
-Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... дэх Гаалийн газрын ... ложистик төв гаалийн хяналтын бүсэд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... ХХК-ийн ... улсын дугаарын тээврийн хэрэгсэлд 29,240 кг жинтэй 21 нэр төрлийн барааг ... тоот мэдүүлгээр мэдээлснийг гаалийн бүрдүүлэлт хийгдэж “гаалийн зөвшөөрөв” төлөвтэй хяналтын бүсээс гарахыг зөвшөөрсний дараа тухайн мэдүүлгийн “тайлбар” талбарт тус газрын дарга “нягтлэн шалгаад зургаар баталгаажуулж мэдэгдэх” мессеж бичигдсэний дараа гаалийн улсын ахлах байцаагч Б мэдүүлгийг дахин нягтлан шалгах зорилгоор засварт буцаасан байна. 2023.02.17-ны өдөр ...хавтан чулуу 3.5 тонн, пүрш хавтгай 160 боодол 2.5 тонн, цаас картон 80 хайрцаг 2.8 тонн, дүүжин тааз 3.8 тонн зэрэг байгаа нь бодит байдал дээрээ байхгүй. Агааржуулалтын сэнс 2 ширхэг, скоч 1500 кг, цавуу силикон 1000 кг, зэс хоолой 50 кг, автомашины нум ком 40 ширхэг, 1400 кг, автомашины агаар шүүгч 40 ширхэг 170 кг бараануудыг бодит байдал дээр гаальд мэдүүлээгүй байсныг гаалийн улсын байцаагч Т, Ж нар дахин шалгалтаар илрүүлж 8,763,901.31 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж зөрчлийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. ... ХХК-ийн импортолсон гаалийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Ц.Б гаалийн хяналт шалгалт хийхдээ агааржуулалтын сэнс, зэс хоолой, силикон цавуу, скоч зэрэг бараа нь чингэлгийг онгойлгоход ил харагдаж, гаалийн хяналт шалгалтаар илрүүлэх боломжтой байхад, харин дүүжин тааз, хавтан чулуу, цаас картон зэрэг барааг уг чингэлэгт байхгүй байгааг хяналт шалгалт хийхдээ мэдүүлгийн барааны жагсаалтаас харж тулган шалгаагүй, гаалийн хяналт шалгалтыг хийгээгүй нь Гаалийн тухай хууль, ...журмыг мөрдөөгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компанийг төлөөлөн итгэмжлэл хийдэг В.Г гэх хүн байдаг. Тухайн үед манай компанийн нэрээр ийм ачаа бараа орж ирсэн талаар мэдээгүй. Одоо анх удаа сонсож байна. ...Гаалийн татвар, барааны мөнгийг БНХАУ-ын иргэнд компанийн данснаас шилжүүлдэг. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин, ачигч нарын хөлс зэрэг жижиг төлбөрийг В.Г-ын данс руу шилжүүлдэг. Татварын зөрүүтэй холбоотой асуудал гарсан бол надад мэдэгдэх байсан, яагаад гэхээр хүний өмнөөс хүн мөнгө төлнө гэж байхгүй. Дээрх үйлдлийг компанийн эрх ашгийн төлөө хийх боломжгүй, яагаад гэхээр бид барааны мөнгө болон татвар, тээврийн үнийг хятад иргэн рүү шилжүүлдэг. В.Г нь өөрийн эрх ашгийн төлөө барааг дутуу мэдүүлсэн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 175/,
-Гаалийн ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг, түүнтэй холбоотой материал, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 21-34/,
-Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 23-26/,
-Гаалийн байгууллагын ... системийн мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, ... системийн мэдээллийн зураг /3-р хх-ийн 130-135/,
-... дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнаас “.” ХХК-..нд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл оногдуулсан тухай материал /4-р хх-ийн 41-51, 57-60, 62-73/,
-... дэх Гаалын газрын даргын хуваар батлах тухай тушаал, Гаалийн газрын хяналтын бүсүүдэд 2023.02.01-2023.02.15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваар /3-р хх-ийн 206-213/,
-Гаалийн Ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай Ц.Б-г ... дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 138-146/-р зэрэг нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Энэ хэргийн улмаас улсад төвлөрүүлэх ёстой байсан татварыг дахин хяналт шалгалтаар илрүүлж, “...” ХХК-иас 16,450,966.21 төгрөгийн нөхөн татвар, “...” ХХК-иас 8,441,784.19 төгрөгийн нөхөн татварыг тус тус төлүүлсэн байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин Авилгатай тэмцэх газрын Төрийн сан банк дахь ... тоот дансанд байршуулсан шүүгдэгч Д.П-ын хахуульд өгөхөөр амласан 2,500,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой адилтган үзэж хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Ц-ын Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, шүүгдэгч Б-ын М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг амласан, санал болгосон, Д-ын П-ыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг амласан, санал болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б, Б.М, Д.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, 1.2-т зааснаар шүүгдэгч Д.П-ыг хахуульд өгөхөөр амалсан 2,500,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.М, Ц.Б нарыг бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж, зорчих эрхийг хязгаарлахыг шүүгдэгчийн оршин суух хаяг болох ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулах санал оруулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Б-ааг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Б.М-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн зан төлөв байдал, бага насны хүүхэдтэй байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Д.П-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хахуульд өгөхөөр амласан 2,500,000 төгрөгийн төрийн сангийн дансанд байршуулсан байдал, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга, долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж, шүүгдэгч Б.М, Д.П нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц-ын Б-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Б-ын М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг амласан, санал болгосон, Б овогт Д-ын П-ыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг амласан, санал болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Б-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын П-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга, долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ... аймгийн ... сумын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Д.П нарын торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-аас АТГ-ын төрийн сан дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,500,000 /хоёр сая, таван зуун мянган/ төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ц.Б, Б.М, Д.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б, Б.М, Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц