Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 136/ШШ2021/00084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 13 өдөр 136/ШШ2020/0084 Дорноговь аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Б.Гончигсумлаа би, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Сүхбаатарын талбай, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХХК /РД:2075377/-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын аж ахуйн үйлчилгээний хэсэгт ял эдэлж байгаа, Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн Анар /РД:МЗ95101511/-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 7 309 843.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Анар нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай ЗГ1605128002 дугаарт зээл болон барьцааны гэрээ байгуулж 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ1605128002А дугаарт зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 5,000,000.00 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай тус тус гэрээ байгуулсан. 2020 он 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч тухайн шүүхийн 181/ШЗ2021/00553 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд зээл олгогчийн зүгээс зээлдэгчийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохоор харьяалагдах шүүхэд хандсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албанаас нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын аж ахуйн үйлчилгээний хэсэгт ял эдэлж байгааг өлж тогтоосон болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч Э.Анарт дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 342 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт:

Зээлийн үндсэн төлбөр 5 709 896.31 төгрөг

Зээлийн хүү 1 68 575.02 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү 31 372.24 төгрөг

Гэрээний нийт төлбөр болох 7 309 843.57 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Э.Анараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Э.Анар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбүрэн овогтой Анар би Голомт банкны гаргасан шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Голомт банк нь надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үндсэн төлбөр 5 709 896.31 төгрөг, зээлийн хүү болох 1 568 575.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 372.24 төгрөг, нийт 7 309 843.57 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Э.Анарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 7 309 843.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Анар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 7 309 843.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХХК-ний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 7 309 843.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Анар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 908 төгрөгийн 65 950 төгрөгийг хариуцагч Э.Анараас, 65 950 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голом банк ХХК /РД:2075377-д олгосугай.

 

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА