Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2021/00088

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр 136/ШШ2021/00088 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1970 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзав гудамжны 2-47 тоотод оршин суух, Боржгин шарнууд овогт Гомбожавын Өлзий-Учрал /РД:ЕБ70121001/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Өлзий-Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1998 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 13 жилийн хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажиллаж байсныг тогтоолгох боломжгүй байгаа юм. Иймээс намайг Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Өлзий-Учрал нь Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Өлзий-Учрал нь ковид-19 өвчний улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх тухай хүсэлт ирүүлсний дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Өлзий-Учрал нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан нь Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тушаал/хх-8/, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тушаал болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Г.Өлзий-Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажилласан болох нь тус нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тушаал, гэрч П.Мандахын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Гэрч П.Мандах 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Г.Өлзий-Учралтай 1990-2004 он хүртэл хамт ажиллаж байсан гэх боловч түүний хэрэгт авхуулсан 0158 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 07 дугаар сарыг дуустал цалин олгосон тухай тэмдэглэгээ хийсэн бөгөөд үлдэх хугацаанд Г.Өлзий-учралтай хамт ажилласан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн гэрч П.Даримаа 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ П.Өлзий-Учрал нь 1986 оноос эхлэн одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн ... гэж мэдүүлсэн боловч хэрэгт авхуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 137/ШШ2016/00281 дугаар шүүхийн шийдвэрт П.Даримааг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус багийн малчнаар ажиллаж байсныг тогтоожээ. Харин үлдэх хугацаанд Г.Өлзий-Учралтай хамт ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Г.Өлзий-Учралтай хамт ажиллаж байсан нь баримтаар тогтоогдож буй хугацаанд хамаарах гэрчийн мэдүүлэгт үндэслэн Г.Өлзий-Учралыг Саруул зам нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Өлзий-Учралыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үхэрчнээр, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 1993 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Өлзий-Учралын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржгин овогт Гомбожавын Өлзий-Учрал /РД:ЕБ70121001/-г Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үхэрчнээр, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 1993 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Өлзий-Учралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА