Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 136/ШШ2021/00112

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр 136/ШШ2021/00112 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1967 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2-р баг, Чулуут гэх газар оршин суух, Мэргэнүүд овогт Маамын Сугир /РД:ЕМ67052574/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Сугир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Сугир шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Гэрэлт зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан тушаал, цалингийн тооцооны хүснэгт, холбогдох лавлагаа гараагүй болно. Иймд намайг Гэрэлт зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Сугир нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Сугирийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 1989 оны 01 дүгээр сарны 01-ний өдөр нээгдсэн Маамын Сугирийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-6/, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр тушаал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн Маамын Сугирийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0097084 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх /хх-12/, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Сумын сайн малчин цол олгосон диплом /хх-13/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрч Т.Нансалдуламын Би ...1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн зоо техникчээр очсон, М.Сугиртай 1988 оноос хойш хамт ажиллаж байна. Намайг 1993 онд гарахад М.Сугир ажиллаж байсан. гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн М.Сугир нь шүүхэд Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан тушаал, цалингийн тооцооны хүснэгт холбогдох лавлагаа гараагүй гэх тайлбар гаргасан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр дугаартай Тус архивд хадгалагдаж буй Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн архивын баримтаас 1983-1985, 1988-1990 оны тушаал, цалингийн тооцооны хүснэгтийг шүүн үзэхэд: Маамын Сугирт холбогдох лавлагаа гараагүй болно. гэх лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст халагдаж байгаа архивын сан хөмрөгт 1991 оноос эхлэн аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, мөн 1995 оноос даатгуулагчтай холбоотой мэдээлэл Нийгмийн даатгалын хуулийн дагуу хадгалагддаг тул Мэргэнүүд овогт Маамын Сугир/РД:ЕМ67052574/-ын 1983-1990 оны тухайн иргэнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээлэл байхгүйг үүгээр мэдэгдэж байна. гэх албан бичиг, Дорноговь аймаг Татварын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07/116 дугаартай Тус хэлтэс нь 2002 оноос хойших татварын мэдээллүүдийг программд шивэлт хийж бүртгэдэг болсон. Үүнээс өмнөх татвар төлсөн мэдээлэл татварын хөөн хэлэлцэх хугацаагаар устаж хадгалагдаагүй болно. Иймд ЕМ67052574 тоот регистрийн дугаартай М.Сугирийн мэдээлэл гарах боломжгүй болно. гэх албан бичгээр уг тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин М.Сугир нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шаардлагын тус хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Сугирийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Мэргэнүүд овогт Маамын Сугир /РД:ЕМ67052574/-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Сугирийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА