Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 



 

     2024         02           07                                       2024/ШЦТ/148


 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч О.Даваахүү,

шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар хаалттай хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ……. овогт П.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:


 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

П.Н нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө иргэн Д.Н-ийн эзэмшлийн ….. … улсын дугаартай Тоёота Би Би маркийн тээврийн хэрэгслийг ….. дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” дэлгүүрийн гадна асаалттай байхад нь Д.Н-ийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч П.Н-ын нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө иргэн Д.Н-ийн эзэмшлийн ….. …. улсын дугаартай Тоёота Би Би маркийн тээврийн хэрэгслийг …. дүүргийн … дугаар хорооны нёутаг дэвсгэрт байрлах “.....” дэлгүүрийн гадна асаалттай байхад нь Д.Н-ийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч П.Н-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

Шүүх шүүгдэгч П.Н холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч П.Н нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө иргэн Д.Н-ийн эзэмшлийн ….. улсын дугаартай Тоёота Би Би маркийн тээврийн хэрэгслийг ……  дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” дэлгүүрийн гадна асаалттай байхад нь Д.Н-ийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүгдэгч П.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэв. 

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр пүрэв гарагийн орой ажлын найз болох Д хамтаар түүний гэрийн ойролцоо буюу 11 дүгээр хороолол орчимд Д-ний тээврийн хэрэгсэлд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Бид тухайн газарт 21 цаг орчимд очсон ба найз болох Д-ний тээврийн хэрэгсэлд арх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Д-ний найз охин гэх эмэгтэй 1 найзын хамтаар ирсэн. Би шөнө 01 цаг орчимд гэртээ харихаар болж Д-ний тээврийн хэрэгслээс ганцаараа бууж алхаж явсан юм. Би тухайн үед ямар нэгэн зүйлээс айж явсан ба таксинд суухаар хайж байсан. Зам дагуу явж байхад тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь такси байна гэж бодоод тээврийн хэрэгсэл рүү очиж хойд хаалгныг онгойлгоод суусан. Намайг суух үед хүн байгаагүй тул тухайн тээврийн хэрэгслийг унаж явсан. Түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байгаа ба өглөө нь 09 цаг орчимд …. дүүргийн …. хороо….  тоот гэртээ сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, 

 

хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд нөхөр Г, найз болох З, Д нар нь зогсоолд байршуулсан тээврийн хэрэгсэл шалгахаар явсан ба 01 цаг орчимд нөхөр Г над руу залгаж, …… … дүгээр дэлгүүрийн ойролцоох …. дэлгүүрийн гаднаас машинаа алдсан гэсэн тул би тухайн газарт очиход миний эзэмшлийн …… … улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаагүй...Тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, 

 

гэрч Д.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тухайн үед машинаа цоожлоогүй асаалттай чигээр нь дэлгүүр ороод буцаад гараад иртэл машин алга болсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, 

 

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-25/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч П.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч П.Ня танилцуулсан нь хуульд нийцсэн байна. 

 

Шүүх шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч ….. овогт П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      З.БОЛДБААТАР