| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00150/И |
| Дугаар | 136/ШШ2021/00140 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 136/ШШ2021/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *байранд оршин байх, “Г” ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт А.Г/РД:*/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Зээлдэгч Ж.Н(РД:*) нь Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Сайн-Ус гэх газарт оршин суух хаягтай, холбоо барих утас нь ***. Гнаас ЗГ/КР622445-4303 зээлийн гэрээгээр 2018.04.25-ны өдөр 500,000 төгрөгийг 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Гны зээлийн гэрээний 5.2.1, 5.2.2 дахь заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч нь 2021.05.20-ны өдрийн байдлаар 492,673.13 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Ж.Н нь холбоо тогтоох боломжгүй байгаа тул иргэн Жийн Нг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас А.Г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Иргэн А.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь Г болон А.Г нарын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдрийн R190007784 тоот цахим зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 06 сарын 12-ны өдрийн ЗГ/КР/ кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрсний мэдэгдсэн тухай 2020 оны 07 сарын 27-ны өдрийн мэдэгдэл, А.Гаас 2017 оны 10 сарын 19-ний өдөр Гинд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт А.Г/РД:*/ нь *** дугаарын утастай, Дорноговь аймгийн Сайншанд сум, 7 дугаар баг, Найрамдал гудамж, 102 дугаар байрны 05 тоотод суух хаягтай байжээ.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Г эрэн сурвалжилж, хариуцагчийн оршин байгаа газар, хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага /Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар/-д даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт А.Г/РД:*/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох, эрэн сурвалжлахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА