Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 






 

     2024           01          30                                       2024/ШЦТ/116


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, 

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт …. овогт Д.С-н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.С нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр … дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ….. худалдааны төвийн орчим машин дотор Б.Б-тай  хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож биед нь 2 шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.С нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ……. худалдааны төвийн орчим машин дотор Б.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож биед нь 2 шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

Шүүх шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр …. дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг …… худалдааны төвийн орчим машин дотор Б.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож биед нь 2 шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”  гэв. 

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023  оны 12 дугаар сарын 06-ны орой найз Б-тай холбогдож уулзаад ….. дүүргийн …. хороо … хажууд ……. улсын дугаартай усан цэнхэр өнгийн приус 30 маркийн машин дотор бид хоёр 1 шил 0.5 литрийн Агар гэх архи хувааж уусан. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Тухайн үед Б бид 2 хоёроос өөр хүн байгаагүй тэр шөнө нь Б-ын эхнэр нь манай эхнэр лүү яриад “танай нөхөр манай нөхрийг зодсолн байна” гэж хэлсэн. Би Б-тай утсаар ярих гэхэд утсаа аваагүй учир Б-ын эхнэртэй нь ярьж уучлалт гуйсан. Би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2023 оны 12 дугаар сарын 06-ны орой 1800 цагийн орчим найз Д.С-тай "......" дээр уулзсан. Би хорооллоос ажлаасаа ирсэн... бид хоёр  ….. дүүргийн … дугаар хороо "...."-гийн ард талд гэр хорооллын тэнд 1 шил архи хувааж уугаад би 1 шил архи авч өгөөд тэрийг уугаад байж байхад Д.С эхнэр рүүгээ утсаар мессеж бичээд байсан. Тэгсэн машинаас буугаад тойрч ирэнгүүтээ миний нүүр рүү гараараа юм уу хөлөөрөө цохиод миний үүдэн 2 шүдийг хугалсан. Тэгээд намайг "Ална" гээд өөрийнхөө хувцсыг тайлахаар нь би тэвэрч аваад ноцолдож байхад хажуу талын хүмүүс нь гарч ирсэн. Би босоод цагдаа дуудахад Д.С яваад өгсөн... бид 2 хоёулхнаа байсан. Д.С эхнэртэйгээ маргалдаад ууртай байсан. Миний нүүр рүү цохиж шүдийг хугалсан. Би Д.С-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохих гээд дайраад байхаар нь би тэвэрч аваад газар унагаасан. Өөр зүйл болоогүй... Надад Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө гэж 7,000,000 төгрөгийг эхнэр Ц.О-ын …..…….. дугаарын дансаар авсан учир гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14/, 

гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр Д.С найз Б.Б-тай архи уучихсан байх үедээ маргалдаж зодолдсон гэж Б.Б-ын эхнэр Ц.О-д надад хэлсэн...үүдэн 2 шүдийг унагаасан байна" гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.О-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар "1. Б.Б-ын биед 2 шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна." гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.С танилцуулсан нь хуульд нийцсэн байна. 

Иймд шүүх шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.С-ыг 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч …… овогт Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай

 

5.Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР