| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0060/э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-05-01 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Л.Бид холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Л.Б
Шүүгдэгч Л.Б нь 2016 оны 12 сарын 20-ний үед Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1-р багийн малчин Д.Бийн тэмээн сүргээс 1 тооны тэмээг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 сарын 20-ны үед Б ахыг айлд хүргээд өг гэж гуйгаад түүний мотоцикльтой сундлаад сумаас зүүн урагш 10-аад км яваад би буугаад үлдсэн юм. Тэгээд тэнд байсан Бийн тэмээнээс 1 тэмээ барьж унаад хүргэн ах Эын гэрт очсон. Тэнд очоод Б ах, Э ах хоёртой хамт тэмээгээ янзалсан. Тэд нарт хулгайн тэмээ гэж хэлээгүй, надаас ч асуугаагүй. Тэгээд тэндээ махыг нь шулж орхиод, нөгөөдөр нь сумын төв дээр Цын Б гэж хүнд 420000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө өөртөө хувцас хунар, машиндаа сэлбэг аваад дууссан.“ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... тэр үед манай тэмээнээс хоёр тооны тэмээ алга болсон байсан тэгээд сураг гарахгүй байсан. Тэгтэл манай сумын 4-р багт оршин суух Б гэх залуу нэг тэмээг авч хэрэглэсэн байсан. Ер нь бол би хоёуланг нь авч хэрэглэсэн гэж бодож байна... би тэр үед тэмээгээ 2016 оны 12 сарын 19-нд бэлчээрт гаргасан тэгээд тэмээгээ хайгаад олохгүй байсаар 28-ны өдөр Элсэн-Ус гэх газраас очиж авсан. ” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 сарын 20-ны үед манай дүү Б намайг мотоциклоороо урагшаа нэг айлд хүргээд өг гэхээр нь би Бийг сумаас зүүн урагш хөдөлсөн, 6-7 км яваад энд зогс гээд зогсоосон. Тэгээд намайг одоо эндээс яв яв гэхээр нь би тэр үед нэг их юм бодолгүй гэрлүүгээ буцаад явсан. Эынд ороод сууж байтал Б нэг тэмээ унаад ирсэн тэгээд тэр тэмээг нь Э, Б бид гурав янзалсан...Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Дараа нь бодож байхад Бийн хүргүүлж буусан газар нилээн олон тэмээ байсан тэндээс л авсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тогтоол /хх-ийн 19/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б нь 2016 оны 12 сарын 20-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1-р багийн малчин Д.Бийн тэмээн сүргээс 1 тооны тэмээг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 сарын 20-ний үед Б ахыг айлд хүргээд өг гэж гуйгаад түүний мотоцикльтой сундлаад сумаас зүүн урагш 10-аад км яваад би буугаад үлдсэн юм. Тэгээд тэнд байсан Бийн тэмээнээс 1 тэмээ барьж унаад хүргэн ах Эын гэрт очсон.... 420000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...би тэр үед тэмээгээ 2016 оны 12 арын 19-нд бэлчээрт гаргасан тэгээд тэмээгээ хайгаад олохгүй байсаар 28-ны өдөр Элсэн-Ус гэх газраас очиж авсан. тэр үед манай тэмээнээс хоёр тооны тэмээ алга болсон байсан тэгээд сураг гарахгүй байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч С.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 сарын 20-ны үед манай дүү Б намайг мотоциклоороо урагшаа нэг айлд хүргээд өг гэхээр нь би Бийг сундлаад сумаас зүүн урагш хөдөлсөн, 6-7 км яваад энд зогс гээд зогсоосон. Тэгээд намайг одоо эндээс яв яв гэхээр нь би тэр үед нэг их юм бодолгүй гэрлүүгээ буцаад явсан. Эынд ороод сууж байтал Б нэг тэмээ унаад ирсэн тэгээд тэр тэмээг нь Э, Б бид гурав янзалсан...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Бт 1200000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Баас гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэнд гаргасан “Б нь миий хохирлыг бүрэн барагдуулсан, би Бтай сайн дураар эвлэрсэн” гэсэн хүсэлт болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон тэмээгээ бусдад зарж 420000 төгрөг олсон байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Б нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.