Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2021/00204

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Б.Гончигсумлаа би, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-38 тоотод оршин суух Боржигон овогт Хүүхэнхүүгийн Ганзориг /РД:ТБ86102373/-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хүүхэнхүү овогтой Ганзориг нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газарт Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг даалгах. тухай нэхэмжлэлийг гаргасан. Улмаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эргүүлэн авах буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэг хоногийн 52,452.05 төгрөгөөр тооцож, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эргүүлэн авах буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан нийт 53 хоног болж байна. Үүнийг хооронд үржүүлэхэд 2,727,506 төгрөг болж байна. Иймд хариуцагч талаас үлдэгдэл дээр хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сувдаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа миний бие Х.Ганзоригийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж гаргах тайлбар болон нотлох баримт байхгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ганзориг нь хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сувдаа нь нэхэмжлэлийн шаардлага болох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Ганзоригийн гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Д.Сувдаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ганзоригийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА