| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0322/Э |
| Дугаар | 2024/ШЦТ314 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ314
2024 03 26 2024/ШЦТ314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Булганчимэг,
шүүгдэгч Т.О нарыг оролцуулан эрүүгийн 2309014800*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Т.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Т.Р хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хутгаар гар хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Р, насанд хүрээгүй гэрч О.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №5958щ тоот акт, шүүгдэгч Т.Оийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Т.Р хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хутгаар гар хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.О-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2023 оны 5 дугаар сарын эхээр … дүүргийн … хороо ...тоотод эхнэр Т.Р маргалдаж гар хүрсэн. Тэгсэн чинь намайг цагдаад бариад өгсөн. Тэгээд би маргааш нь цагдаагаас гараад харих замдаа 0.33 литрийн архийг зүс таних 2 хүнтэй хувааж уугаад гэртээ очоод эхнэр цагдаад өгсөн гээд хэрэлдэж байгаад тасарчихсан. Тэгээд би эрүүл сэрээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад би эхнэрээ зодсон байсан. Би урьд согтуудаа эхнэрээ удаа дараа зодож байсан. Тэр болгондоо цагдаад шалгагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Хохирогч Т.Р мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 04-ны шөнийн 00 цаг 10 минутын хамтран амьдрагч ...-ийг ирж байхыг нь хараад гэртээ буцаж ороод хаалга түгжсэн удалгүй ...- гэрийн хаалга нүдэхээр нь би гэрийн хаалганы цоожийг тайлж онгойлгоход хамтран амьдрагч ...- согтуу орж ирээд "...чи намайг баривчилгаанд өглөө пизда мин утсаар ярьсангүй, ирж авсангүй..." гэж хэлэхээр нь би "...чи өөрөө буруудна..." гэж хэлээд гэрээс гарах гэж байхад ...- ... Чамайг би алах гэж ирлээ...” гэж хэлээд гал тогооны шүүгээний шургуулгаас ахуй хэрэгцээний саарал өнгийн иштэй хутга аваад баруун гартаа бариад миний хоолойнд хутганы ирээр тулгаж намайг гэрээс чирч гаргаад манай гэрийн хойно байдаг хажууд ...- баруун гартаа барьсан байсан саарал өнгийн иштэй хутгийг миний хоолойнд тулгаад миний хоолой хэсэгт зүсэх гээд хутгаа хөдөлгөж байхад нь би баруун гараараа саарал өнгийн иштэй хутганы ирнээс бариад өөрөөсөө холдуулах үед ...- хутгатай гараа татахад баруун гарын алганы хэсэг, эрхий хурууны уг, долоовор хуруу дунд хурууны завсар салаа хэсэгт зүсэгдэж цус гарсан ба ...-". Тэгвэл чамайг гэдсийг чинь яраад нохойд хаяад өгчихье..." гэж хэлээд хутга барьсан баруун гараараа миний хэвлий хэсэгт хатгасан бөгөөд тэгээд би ...-ээс зугтаад гэр лүүгээ ороод гутлаа өмсөөд гэрээс гарах гэтэл ...- гэрт орж ирээд миний өмссөн байсан подволкны энгэрээс заамдаад багалзуурдаж гэрийн баруун орон дээр унагаад миний дээрээс ...- өвдгөөрөө миний хэвлий хэсэгт дарах үед хүүхдүүд маань уйлаад ааваа болиоч ээ гэж хэлэхэд хамтран амьдрагч О намайг тавихаар нь би гэрээс гараад бага бага баянд амралт байх ...-ийн танил Д гэрт нь 02 цагийн үед очоод гэр утсаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
насанд хүрээгүй гэрч О.О "... ээж дүү нартай бид хэд унтаж байсан чинь аав гаднаас согтуу шөнө орж ирээд ээжтэй хэрэлдээд би сэрээд хартал ээжийг орон дээр унагаагаад хутга тулгачхаад элдвийн муухай үгээр хараагаад байсан тэгээд би болиулах гэж очсон чинь намайг гараараа түлхээд унагаасан тэгээд ээж гараад айл руу орж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Н.Э 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаартай “...1. Т.Р биед баруун алга, эрхий хурууны уг, долоовор, дунд хурууны салаанд өнгөц зүсэгдсэн шарх, хэвлий цус хуралт, өнгөц хатгагдсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, зүсэх, мохоо зүйлийн дарах, шахах, механизмын олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох цугларсан байна. хууль ёсны төлөөлөгч Ж.З ... 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажил дээрээ ирэхэд төв хаалганд нэг талын хавтас доод буландаа эвдэрсэн байсан. Тэгээд өчигдөр гарч байсан жижүүр болох Э асуухад нэг эрэгтэй өнгөрсөн шөнө нь намайг зодоод хаалга эвдэлсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Т.Р хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хутгаар гар хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Оийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.О-д 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Т.О нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Т.Р нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгч Т.Оийн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч … овогт Т ...-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Т.Оийг 1.000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Т.О нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР