| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0324/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/315 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/315
2024 03 26 2024/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан эрүүгийн 2302003800*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын хажууд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй, нэг бүр нь 1мл хэмжээтэй, нийт 10 ширхэг тариурт, нийт 10 мл хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокуророос М.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч М.Б-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын хажууд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй, нэг бүр нь 1мл хэмжээтэй, нийт 10 ширхэг тариурт, нийт 10 мл хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ийн мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.
шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би гэртээ байж байгаад гараад … зүүн талд байрлах … гэх нэртэй үеэл Б караокед очсон. Очиход караоке ажиллаагүй миний төрсөн дүү Ю, үеэл дүү И нар цэвэрлэгээ хийгээд байж байсан. Би дүү Ю хоол идэх гээд очсон ба цэвэрлэгээгээ дуусахыг нь хүлээж байгаад Ю гарахад 16-17 цаг бол байсан ба ТУушингийн орчим алхаж явахад цагдаа хүрч ирээд барьсан. Би тухайн зүйлийг телеграммаар харьцаж байгаад ... ойролцоо байшингийн буланд унагаж авсан. Би авсан хүнээ танихгүй. Унагаж байхыг нь хараагүй. Би хэрэглэчхээд авч явж байгаад цагдаад баригдсан. ... ойролцоо аваад тамхин дээр асгаад тамхиа татаж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 6/,
гэрч М.Ю “...2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би Туушин зочид буудлын ард байрлах караокед байж байхад Б ах надтай холбогдоод “гараад ирээч, хоёулаа явж хоолонд оръё" гэхээр нь би гараад очтол цагдаа нар бид хоёрыг саатуулсан. Тухайн караокед манай хамаатны үеэл дүү ажилладаг байсан болохоор би хань болоод байж байсан юм. Тухайн үед ах Бийн биед мансууруулах бодис, түүнийг хэрэглэх хэрэглүүр байсныг мэдэхгүй. Ах бид хоёр дөнгөж уулзаад байж байхад цагдаа нар барьсан. ...2019 он хүртэл ээж, ах, манай дүү бид 4 … дүүргийн … дугаар хороо, … дугаар хороолол, … тоотод амьдарч байгаад тухайн байрныхаа түрээсийг төлж чадахгүй болсон болохоор бид нар тусдаа амьдарсан. Ээж ах 2 ээжийн найзынд, би хамаатныхаа гэрт, манай охин дүү найз залуутайгаа цуг амьдарч эхэлсэн. Б ах 1 жил болоогүй тэндээсээ яваад ажил хийж байрлаж, эсхүл найз нөхдийнхөөрөө байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32/,
М.Б-ийн биед үзлэг хийж, биологийн дээж авсан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “... “Миний үүрч яваа хар үүргэвчинд дроп гэх зүйл байгаа, сайн дураараа гаргаж өгнө” гэх ба ...түүний үүрсэн хар өнгийн үүргэвчинд ногоон өнгийн тагтай хуванцар саванд 1 мл хэмжээтэй тариурт шар өнгийн шингэн агууламжтай, нийт 10 ширхэг тариур, “оrange storm” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шар өнгийн шингэн байхыг №1 гэж дугаарлан, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 3 хэсэг тугалган цаас, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай саванд 1 мл хэмжээтэй, шинэ, задлаагүй 34 ширхэг, 20 мл хэмжээтэй задлаагүй шинэ тариур 2 ширхэг байсныг №3 гэж тус тус дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв...”, “...10 дугаар багана буюу АМР (Амфетамин) төрлийн бодис илэрсэн...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №289 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 25-27/
Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2312 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зип лок гялгар ууттай 10 ширхэг 1 мл-ийн шар өнгийн шингэнтэй тариур, “3” гэж дугаарласан гялгар ууттай 2 ширхэг 1 мл-ийн хэрэглэсэн тариур тус бүрээс MDMB-4en-PINACA илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна.
“Б 2023.05.11” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, “1” гэж дугаарласан зип лок гялгар ууттай ... гэсэн шошготой хуванцар савтай шаргал өнгийн шингэн, “2” гэж дугаарласан гялгар ууттай 3 ширхэг тугалган цаас, Монгол Улсын АҮ8741885 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “3” гэж дугаарласан зип лок гялгар ууттай 32 ширхэг 1 мл-ийн битүүмжлэлтэй тариур, 2 ширхэг 20 мл-ийн тариур тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-63/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 195 дугаартай “...М.Б нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 199-200/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын хажууд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй, нэг бүр нь 1мл хэмжээтэй, нийт 10 ширхэг тариурт, нийт 10 мл хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Б дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч М.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хадгалж байсан бодисын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар М.Б-ийн энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 20 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 05 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, AY8741885 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллагад шилжүүлж, зип лок гялгар ууттай 10 ширхэг 1 мл-ийн шар өнгийн шингэнтэй буюу MDMB-4en-PINACA гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодистой тариур, 2 ширхэг 1 мл-ийн хэрэглэсэн тариур, ... гэсэн шошготой хуванцар савтай шаргал өнгийн шингэн, 3 ширхэг хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, 32 ширхэг 1 мл-ийн битүүмжлэлтэй тариур, 2 ширхэг 20 мл-ийн хэмжээтэй тариур зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ нийт 62 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч … овогт М.Б Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Б-ийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, AY8741885 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллагад шилжүүлж, зип лок гялгар ууттай 10 ширхэг 1 мл-ийн шар өнгийн шингэнтэй буюу MDMB-4en-PINACA гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодистой тариур, 2 ширхэг 1 мл-ийн хэрэглэсэн тариур, ... гэсэн шошготой хуванцар савтай шаргал өнгийн шингэн, 3 ширхэг хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, 32 ширхэг 1 мл-ийн битүүмжлэлтэй тариур, 2 ширхэг 20 мл-ийн хэмжээтэй тариур зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР