Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/356

 

     2024          04              01                                   2024/ШЦТ/356


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч О.Н,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2209025000*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Б.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С дүүргийн ... дүгээр хороо, “...” төвийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д “инженер” гэх албан тушаалд томилогдож, улмаар тус байгууллагаас түүний ажлынх нь хэрэгцээнд хэрэглүүлэх зорилгоор хүлээлгэн өгсөн /Dell inspiron/ гэх загварын нөүтбүүк, самсунг маркийн гар утас зэрэг 935.000 төгрөгийн үнэ бүхий бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хоирогч О.Нын мэдүүлэг, ... ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С дүүргийн ... дүгээр хороо, “...” төвийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д “инженер” гэх албан тушаалд томилогдож, улмаар тус байгууллагаас түүний ажлынх нь хэрэгцээнд хэрэглүүлэх зорилгоор хүлээлгэн өгсөн /Dell inspiron/ гэх загварын нөүтбүүк, самсунг маркийн гар утас зэрэг 935.000 төгрөгийн үнэ бүхий бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Цын дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Наранбаатар ахтай танилцаж уулзаж хамтран ажиллахаар болж 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс … хажуу талын замын завсар дээр ажиллахаар болж надад … төвөөс 150.000 төгрөгөөр гар утас авсан. Тэгээд нөүтбүүк ажил хэрэглэхээр өгсөн боловч би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 6 буудал … гэх дугуй засвар ажиллуулдаг найзтайгаа уулзаж хамт архи ууж 4-5 хоног буудалд байсан ба буудлын төлбөр өгөхөөр буудлын эзэнд тухайн нөүтбүүкийг 150.000 төгрөгт өгсөн...” гэх мэдүүлэг /xx-ийн 19-20/,

хохирогч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай компани зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүн тухайн үед манайд ажилд орох гээд ирсэн. Цалин мөнгөө яриад тохирсон байсан. Холбоо барих боломжгүй байна гээд гар утас, компьютер ажлын хувцас зэрэг 300,000 гаруй төгрөгийн эд зүйл авсан. Ажиллах юм байна гэж бодтол 2 хоног ирээд ахиж ирээгүй. Ажилд орно гэж би итгэсэн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Манай ... ХХК-ний … дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах замын ажлыг хийж байх хугацаанд инженер хэрэгтэй байсан болохоор Ц гэх хүнийг ажилд авсан боловч манай байгууллагын нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газар тавьж эргэж холбогдоогүй ажлаасаа гарсан. Ямар нэгэн гэрээ хийсэн зүйлгүй. 2 өдөр л ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, 

 

хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Тийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №СБ1-23-058 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, “...” төвийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д “инженер” гэх албан тушаалд томилогдож, улмаар тус байгууллагаас түүний ажлынх нь хэрэгцээнд хэрэглүүлэх зорилгоор хүлээлгэн өгсөн /Dell inspiron/ гэх загварын нөүтбүүк, самсунг маркийн гар утас зэрэг 935.000 төгрөгийн үнэ бүхий бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүх шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Цын энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 312 цагийн ажлыг энэ тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 188 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Ц-оос 935.000 төгрөг гаргуулж хохирогч ... ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ... овогт Б.Ц Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Цт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Цын энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 312 цагийн ажлыг энэ тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 188 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар 935.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ... ХХК-д олгосугай. 

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       З.БОЛДБААТАР