Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

                                                                                   

 

 

 

 

 

                  2024/ШЦТ/162

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн  

Шүүгдэгч: Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Цгийн Сд холбогдох эрүүгийн 2412001110154 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Д гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Цгийн С /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Д гэх газарт галт зэвсэг буюу бууг сумтай байсныг мэдэлгүй гох дарж буудлага үйлдсэний улмаас хохирогч Г.Тын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, баруун гуяны ил шарх, баруун сүүж ясны хугарал хэвлийн зүүн доод хэсэг рүү нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн ил шарх, зүүн сүүж ясны хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            * Эрүүгийн 2412001110154 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Насанд хүрээгүй хохирогч Г.Тын өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед үнээнд гарч тугал татаж өгөөд нойл орж бие засаад дуусаад босох гэж байхад буун дуу гарсан. Тэгсэн чинь урагш босч ирээд л шууд урагшаа унасан чинь баруун гуянаас цус гарч маш их өвдөөд тухайн үед орилсон чинь С ах, төрсөн ах Н ах нар нь түрүүлж ирээд нойлоос өргөж гаргаад хөлийг марлаар боогоод гудсан дээр хэвтүүлээд Цэнхэр сумын эмнэлэг рүү шууд явсан. Эмнэлэг дээр ирээд гуянд оёдол тавиад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд удалгүй гэдэсний хагалгаанд ороод амжилттай болсон. Тийм зүйл огт байхгүй. Би ахын үгэнд сайн ордог бөгөөд ямар нэгэн хэрүүл, маргаан хийсэн зүйл огт байхгүй. Намайг нойл орохыг хараагүй. Учир нь намайг харахад найранд илүү барьсан гэрийг ачиж байгаа харагдсан. С ахын буу байх гэж санаж байна. Ц.С ах их ааш араншин сайтай, архи, тамхи хэрэглэхгүй, хүнд их тусархаг, ажилсаг хүн байгаа юм. Одоо хөдөө эхнэр, хүүхдийн хамт мал малладаг. Манай ах энэ жил хурим хийх байсан болохоор хамт буусан юм. Тэрнээс бол манайх ганц гэрээрээ буудаг байсан. Миний ар нурууны ууц хэсгээр сум нь ороод зүүн гуяны цавь хэсгээр сум нь гарсан байсан. Ямар нэгэн яс гэмтсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тэр мэдэхгүй байна. Би харж байгаагүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Би дараа нь ээжээс сонсоход шөнө чоно хонь руу дайраад манаж хонохдоо буугаа С ах авч гарсан гэж сонссон. Тэгээд л буу нь гадаа байсан байх. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн бөгөөд өдөрт эмнэлэг орж боолт хийлгэж байгаа. С ах эмчилгээний мөнгө төгрөгийг гаргаж өгч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/

 

          *Насанд хүрээгүй хохирогч Г.Тын дахин өгсөн: “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/

 

*Гэрч З.Батжаргалын өгсөн: “...Би өглөө 9 цаг өнгөрөөгөөд босоод найранд зориулж нэмж барьсан гэрээ машин дээр Н, С ахын хамтаар ачаад дуусаад байж байтал гэнэт буун дуу гарахаар нь харахад С ах нойл руу гүйж харагдсан. Тэгсэн нойлоос зөөлөн дуугаар хүн ёолоод байхаар нь С ахын араас гүйгээд очиход хүүхэд нь нойлын урд хэсэгт доошоо харсан байдалтай өмдөө татаагүй гуяны ар хэсгээс цус гарсан харагдсан. Тэгээд гэрээс шархыг нь боох даавуу зэргийг хүмүүс авчраад боогоод сум руу шууд аваад явсан. Би гэрээс гудас авах гэж явж байхад газарт сумны хонгио байхаар нь аваад гартаа барьж явж байгаад өвөртөө хийсэн. Надад одоо байхгүй, дээлийнхээ өвөрт хийж яваад хаясан байсан. Айлын гадаа дээлээ тайлсан газраа үзсэн боловч олдохгүй байна. Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй, зүгээр л мотоциклийн ойролцоо байхаар нь авсан. Өөр хүн байгаагүй. Тухайн буунд хүрсэн хүн нь Ц.С ах байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар тал/

 

*Гэрч С.Ган-Эрдэнийн өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэртээ буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Дээд тээг гэх газарт өглөө 10 цагийн үед сэрээд орондоо хэвтэж байхад буун дуу гарахаар нь босоод тухайн үед би бай буудаж байна гэж бодсон. Тэгээд орноосоо босоод харахад Тыг нойлын тэндээс дамначихсан ирж байж харагдсан. Тэгэхээр нь би нойлын хажууд хүмүүс байгаад байхаар нь очиход цус нойл дотор цацарсан байсан. Тэгээд сумын төв рүү Тыг авч явахаар болсон. Би хонгио авсан талаар мэдэхгүй. Намайг харахад аавтай хамт Тыг дамначихсан явж байсан. Би хараагүй. Манай аавын буу байгаа юм. Би хэзээ авсан талаар мэдэхгүй байна. Хэрүүл, маргаан хийсэн зүйл байхгүй. Т манай аавын төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Ганхуягийн өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 7 цаг өнгөрч байхад хамаатны хүний хуримд оролцохоор гэрээсээ ганцаараа мотоцикльтой гарсан. Тэгсэн 11 цаг өнгөрсөн байхад миний хүү Н мотоцильтой ирэхээр нь яасан талаар асуухад хэлэхгүй, шууд сумын төв рүү авч явсан бөгөөд суманд ирээд манай бага хүү Тыг Архангай аймаг руу түргэний машин хүргэхээр явсныг мэдсэн. Тэгээд би араас нь дүүгийнхээ хамтаар орж ирэхэд бага хүү хүлээн авахын өрөөнд насилк дээр хэвтүүлсэн байхыг нь хараад яасан талаар асуухад Сг буу алдсан гэж хэлсэн. Манай дүү Сгийн буу байгаа юм. Миний дүү С нь төлөв даруу зантай, архи дарс хэрэглэдэггүй, ажилсаг, нутаг усныхаа хүмүүст их тусархаг залуу байгаа юм. Миний дүү бага насаа хөдөө мал маллаж өнгөрөөсөн, цэргийн алба хаагаагүй. Одоо Архангай аймгийн Цэнхэр суманд эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа огт байгаагүй. Би санамсар болгоомжгүй л буу алдсан гэж бодож байна. Тэрнээс бол алахаар буудна гэж огт байхгүй. Надад гомдол, санал байхгүй. Би хүүхдээ эрүүл, саруул болгож л байвал надад гомдлол, санал байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Яллагдагч Ц.Сгийн өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Тын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, баруун гуяны ил шарх, баруун сүүж ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн буудагдах хүчний үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3049 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 7552437748 дугаартай, замаг 748 дугаартай буу нь 1975 онд хуучнаар Чехословак улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7х64мм-ийн калибрьтай карабин буу байна. Уг буу галт зэвсэг мөн. 2. Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарагдаагүй үед доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. 4. Галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио хошууны мөрүүдтэй тохирохгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр тал/

*Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07 дугаар тал/

*Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/

*Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 дугаар тал/

*Малын “А” дансны хуулбар /хх-ийн 103-104 дүгээр тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/

*Хохирогчийн хүсэлт /хх-ийн 131 дүгээр тал/

*Шүүх хуралдаанд шинээр өгсөн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Т нь бусдад буудуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Дээд тээг гэх газарт галт зэвсэг буюу бууг сумтай байсныг мэдэлгүй гох дарж буудлага үйлдсэний улмаас хохирогч Г.Тын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, баруун гуяны ил шарх, баруун сүүж ясны хугарал хэвлийн зүүн доод хэсэг рүү нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн ил шарх, зүүн сүүж ясны хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: насанд хүрээгүй хохирогч Г.Тын өгсөн “Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед үнээнд гарч тугал татаж өгөөд нойл орж бие засаад дуусаад босох гэж байхад буун дуу гарсан. Тэгсэн чинь урагш босч ирээд л шууд урагшаа унасан чинь баруун гуянаас цус гарч маш их өвдөөд тухайн үед орилсон чинь С ах, төрсөн ах Н ах нар нь түрүүлж ирээд нойлоос өргөж гаргаад хөлийг марлаар боогоод гудсан дээр хэвтүүлээд Цэнхэр сумын эмнэлэг рүү шууд явсан. Эмнэлэг дээр ирээд гуянд оёдол тавиад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд удалгүй гэдэсний хагалгаанд ороод амжилттай болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/, гэрч З.Батжаргалын өгсөн “...Би өглөө 9 цаг өнгөрөөгөөд босоод найранд зориулж нэмж барьсан гэрээ машин дээр Н, С ахын хамтаар ачаад дуусаад байж байтал гэнэт буун дуу гарахаар нь харахад С ах нойл руу гүйж харагдсан. Тэгсэн нойлоос зөөлөн дуугаар хүн ёолоод байхаар нь С ахын араас гүйгээд очиход хүүхэд нь нойлын урд хэсэгт доошоо харсан байдалтай өмдөө татаагүй гуяны ар хэсгээс цус гарсан харагдсан. Тэгээд гэрээс шархыг нь боох даавуу зэргийг хүмүүс авчраад боогоод сум руу шууд аваад явсан. Тухайн буунд хүрсэн хүн нь Ц.С ах байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/, гэрч С.Ган-Эрдэнийн өгсөн “...Би 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэртээ буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Дээд тээг гэх газарт өглөө 10 цагийн үед сэрээд орондоо хэвтэж байхад буун дуу гарахаар нь босоод тухайн үед би бай буудаж байна гэж бодсон. Тэгээд орноосоо босоод харахад Тыг нойлын тэндээс дамначихсан ирж байж харагдсан. Тэгэхээр нь би нойлын хажууд хүмүүс байгаад байхаар нь очиход цус нойл дотор цацарсан байсан. Тэгээд сумын төв рүү Тыг авч явахаар болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-24 дүгээр тал/, гэрч Ц.Ганхуягийн өгсөн “...11 цаг өнгөрсөн байхад миний хүү Н мотоцильтой ирэхээр нь яасан талаар асуухад хэлэхгүй, шууд сумын төв рүү авч явсан бөгөөд суманд ирээд манай бага хүү Тыг Архангай аймаг руу түргэний машин хүргэхээр явсныг мэдсэн. Тэгээд би араас нь дүүгийнхээ хамтаар орж ирэхэд бага хүү хүлээн авахын өрөөнд насилк дээр хэвтүүлсэн байхыг нь хараад яасан талаар асуухад Сг буу алдсан гэж хэлсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээж Ц.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3049 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.С нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Дээд тээг гэх газарт галт зэвсэг буюу бууг сумтай байсныг мэдэлгүй гох дарж буудлага үйлдсэний улмаас хохирогч Г.Тын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нарийн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, баруун гуяны ил шарх, баруун сүүж ясны хугарал хэвлийн зүүн доод хэсэг рүү нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн ил шарх, зүүн сүүж ясны хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

           Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Сг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгий 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн 7552437748 дугаартай замгийн 748 дугаартай бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Цгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сг галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь шүүхээс оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Галт зэвсгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн 7552437748 дугаартай замгийн 748 дугаартай бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ГАНДОЛГОР