| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/03364/И |
| Дугаар | 181/ШШ2021/02099 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2021/02099
2021 11 03 181/ШШ2021/02099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, О.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, “ИХ” ХХК -д холбогдох
ИХ ХХК -ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөг гаргуулах, ХХ АА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, түүний өмгөөлөгч Ч.М гуравдагч этгээд Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, өмгөөлөгч Д.О, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү О.Энхсайхан 2000 оны 12 дугаар сарын 02 дугаар сарын 08-ны өдөр ИХ ХХК болон түүний охин компаниудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаад 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өвчний учир нас барсан юм. Дүүг нас барсаны дараа түүний эхнэр Д.Э 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулж хүн тус бүрт оногдох хувь хөрөнгийг хуваан өгөхөөр тохиролцож, хуралдаанаас “Хувьд оногдох хөрөнгө хуваах тухай” 01/2007 тоот тогтоол гарч, тогтоолын 1.2-т Г.Нагмидад Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 89 тоот орон сууц мөн ХХ АА ХХК-д ИХ ХХК -ийн эзэмшдэг 45 хувийн 20 хувийг эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү 2007 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” хийгдэж, дээрх 2 орон сууц болон эрхийг 2007 оны 07 дугаар сарын 20-ны дотор шилжүүлж өгөхөөр тохирсон боловч үүргээ биелүүлэхгүй байсаар төрсөн ээж Г.Нмаань өөрт оногдох хөрөнгийг хүлээж авч чадалгүй 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нас барсан. Дээрх гэрээний шаардах эрх Г.Н-ын төрсөн охин буюу нэхэмжлэгч надад 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр олгогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 978/3002/Б шийдвэрээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 89 тоот орон сууцыг шилжүүлэн авсан. Д.Энь Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолыг үл биелүүлсний улмаас Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууц хэд хэдэн өмчлөгч дамжин худалдаалагдаж бусдын өмчлөлд шилжсэн. Мөн ХХ АА ХХК-д ИХ ХХК -ийн эзэмшдэг 45 хувийн 20 хувийг ч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөлгүй хохироож байгаад маш их гомдолтой байна.
Иймд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 69 тоот орон сууцыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ 113 920 000 төгрөгөөр үнэлсэний дагуу хариуцагч ИХ ХХК -иас 113 000 000 төгрөгийг гаргуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийр ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааны “Хувь оногдох хөрөнгө хуваах тухай” 01/2007 тоот тогтоол болон ХХ АА ХХК-ийн дүрэмд заагдсанаар ИХ ХХК -ийн эзэмшлийн 45 хувийн 20 хувийг эзэмших эрхийг хууль ёсны өв залгамжлагч О.Ч миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ИХ ХХК -ийн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 113 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2007 дугаартай тогтоолоор Г.Н-ад охин О.Ч-ийн амьдардаг Баянгол дүүрэг, 20 дугаар байрны 89 тоот орон сууцыг олгосоныг хүлээн авсан гэдгээ нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Мөн Г.Н-ад нь хүү О.Баярсайханы амьдардаг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууцыг өгсөн бөгөөд Г.Н 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг ач хүү Баярсайхан овогтой Эрдэнэбаярт өгч ЗП ХХК -г төлөөлж Д.Э нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр байрыг шилжүүлж өмчлүүлсэн байдаг. Иймд Г.Намьд ахуйдаа ач хүүдээ өгсөн байрыг ИХ ХХК -иас нэхэмжлэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааны 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хувь оногдох хөрөнгө хуваах тухай” 01/2007 тоот тогтоолоор ХХ АА ХХК-ийн дүрэмд зааснаар ИХ ХХК -ийн эзэмшлийн 45 хувийн 20 хувийг эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч О.Ч-т шилжүүлэхийг огт зөвшөөрөхгүй байна.
Учир нь ИХ ХХК -ийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ийн 1 дэх заалтад “Г.Нхувь оногдох хөрөнгөө 2007 оны 07 дугаар сарын 20-ны дотор шилжүүлэн авах” үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл Г.Н нь уг заалтаар хүлээсэн үүргээ нас барах хүртлээ буюу 2019.10.29-ний өдөр хүртэл 2 жил гаруй хугацаанд хэрэгжүүлээгүй нь охин Э.З надад “Миний охин насанд хүрээд нэр дээрээ аваарай” гэж захисантай холбоотой гэж үзэж байна. Мөн “Хөвсгөл хөдөө аж ахуй”ХХК-ийн 20 хувийг эмэг эх Г.Н-ад шилжүүлэн өгсөн дээрх шийдвэр нь Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэг, ХХ АА ХХК-ийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдож байна.
Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 6913 дугаартай хэргийг “Хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10 дугаар зүйлд заасныг үндэслэн Г.Надмидын шаардлага гаргах эрх нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх нь тодорхойгүй, нотариатаас 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон 08 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээнд Г.Надмидын Голомт банкин дахь мөнгийг өвлөх эрх О.Чт олгогдсон байх тул нэхэмжлэгчийг төрсөн эх бусдаас орон сууц, бусад эрх хөрөнгийг нэхэмжлэх эрхийг залгамжлан авсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Эмэг эх Г.Ннь нас баран тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дугаар заалтын дагуу хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй байх тул ХХ АА ХХК-ийн 20 хувийг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлтэй юм. Өвлөх эрхийн 2006 оны 11 дүгээр сарын 12-ны 001 дугаартай гэрчилгээгээр ХХ АА ХХК, Д.Э, Э.З, ар өвөлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч ИХ ХХК -д холбогдуулан ИХ ХХК -ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөг гаргуулах, ХХ АА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2007.07.06-ны өдрийн ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “ИХ ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2007.07.06-ны өдрийн №01/2007 тоот “Хувьд ногдох хөрөнгө хуваах тухай” тогтоолоор Г.Н-д Баянгол дүүргийн 12-р хороо, байр /О.Ч амьдардаг/, Баянгол дүүргийн 3 өрөө байр /О.Баярсайхан амьдардаг/, ХХ АА ХХК-д ИХ ХХК -ийн эзэмшдэг 45 хувиас 20 хувийг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэж, 2007.07.09-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр Г.Н нь компанийн хувь нийлүүлэгчээс гарсан талаар зохигч маргаагүй. /хх-9-12х/
Г.Ннь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барж, 2011.03.29-ний өдрийн №06 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр О.Ч нь ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2007.07.06-ны протокол, 1/2007 тоот тогтоол, 2007.07.09-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу талийгаач Г.Надмидад олгогдох байсан хөрөнгийн шаардах эрх буюу шаардлагыг өвлөж авчээ. /хх-7х/
Уг өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
1. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, тоот орон сууц нь 2000 оны 09 сарын 12-ны өдрөөс ЗП ХХК -ийн өмчлөлд байсан бөгөөд Б.Эрдэнэбаяр ЗП ХХК -ийн захирал Д.Энарын хооронд 2007.10.29-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу Б.Эрдэнэбаярын өмчлөлд, 2008.10.07-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Эрдэнэчимэгийн өмчлөлд, 2009.03.12-ны өдрийн Б.Эрдэнэчимэг, Т.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-гээр Т.Оюунчимэгийн өмчлөлд тус тус шилжсэн байна. /хх-143-160х/
Эдгээр үйл баримтыг цаг хугацаагаар нь дүгнэхэд Г.Надмидыг 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барахаас нь өмнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууц ач хүү Б.Эрдэнэбаярын өмчлөлд шилжиж, Б.Эрдэнэбаяр нас барснаар түүний дүү Б.Эрдэнэчимэгийн өмчлөлд өв залгамжлалаар шилжсэн, мөн Б.Эрдэнэчимэгээс Т.Оюунчимэгийн өмчлөлд шилжсэн байна.
2007 оны 09 сарын 19-ний өдрийн Итгэмжлэл /хх-77х/-ээр Г.Ннь Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 69 тоотын 3 өрөө орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөл шилжүүлэхтэй холбогдсон материал хүлээлгэн өгөх, хүлээн авах эрхийг өөрийн ач хүү Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоотод оршин суугч Баярсайханы Эрдэнэбаярт итгэмжлэн олгосны дагуу Б.Эрдэнэбаяр нь ЗП ХХК -ийн захирал Д.Эд 2007.09.25-ны өдөр хүсэлт гаргаж, 2007.10.29-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-гээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-75-78х/
Нэхэмжлэгч тал нь Г.Надмидаас олгосон итгэмжлэлийг орон сууцны өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх зорилгоор олгосон гэж тайлбарлаж, хариуцагч тал нь Г.Ннь итгэмжлэл өгч, хүү О.Баярсайханы амьдардаг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууцыг амьд ахуйдаа ач хүү Б.Эрдэнэбаяртаа өгсөн гэж тайлбарлан талууд маргаж байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Хэлцэл хийснээс хойш нас барсан, ...этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Г.Надмидаас Б.Эрдэнэбаярт олгосон 2007 оны 09 сарын 19-ний өдрийн Итгэмжлэл хүчин төгөлдөр байна.
Талууд Г.Надмидиас Б.Эрдэнэбаярт олгосон 2007 оны 09 сарын 19-ний өдрийн Итгэмжлэл /хх-77х/-ээр орон сууцны өмчлөх эрхийг хэнд шилжүүлэхээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг дээрхи байдлаар тайлбарлан маргаж байх бөгөөд үгийн шууд утгаар тогтоох боломжгүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу Г.Ннь орон сууцыг Б.Эрдэнэбаярын өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг тайлбарлах хууль зүйн үндэслэлтэй байна.
2007.07.06-ны өдрийн ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “ИХ ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2007.07.06-ны өдрийн №01/2007 тоот “Хувьд ногдох хөрөнгө хуваах тухай” тогтоолд Г.Нагмидад О.Ч амьдардаг Баянгол дүүргийн 12-р хороо, 3-р хороолол, 20-р байрны 89 тоотын 3 өрөө байр, О.Баярсайхан амьдардаг Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 69 тоотын 3 өрөө байрыг олгохоор заасан нь тухайн байрнуудад тухайн хүмүүс, гэр бүлийн хамт амьдарч байсантай холбоотой байсан бөгөөд уг тогтоол гарснаар орон сууцнуудын эзэмшил, ашиглалтыг Г.Ншууд өөртөө шилжүүлэн авах үйлдлийг хийгээгүй байна.
Харин тогтоол гарснаас 2 сар гаруйн дараа Г.Ннь 2007 оны 09 сарын 19-ний өдөр Б.Эрдэнэбаярт Итгэмжлэл /хх-77х/ олгосон, Б.Эрдэнэбаяр нь уг итгэмжлэлийг аваад 5-6 хоногийн дараа буюу ЗП ХХК -ийн захирал Д.Эд 2007.09.25-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ: “Баярсайхан овогтой Эрдэнэбаяр би тус компанид ажиллаж ...байсан хугацаандаа 2000 онд талийгаач ах О.Энхсайхан надад байр авч өгсөн, тухайн үед би иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан тул ЗП ХХК -ийн нэр дээр авсан. ...Үүний дараа өмч хуваах шийдвэрээр хөгшин ээж /Надмид/-ийн нэр дээр гаргах шийдвэр гарсан, Хөгшин ээж надад өмчлөл шилжүүлэхтэй холбоотой итгэмжлэл хийн өгсөн тул тус орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэж орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэл зоригийг хөгшин ээж Г.Нитгэмжлэлээр илэрхийлсэн гэх агуулгыг тусгажээ.
ЗП ХХК -ийн захирал Д.Энь Г.Надмидаас Б.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл, Б.Эрдэнэбаярын хүсэлтийг үндэслэн 2007.10.29-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-гээр орон сууцны өмчлөх эрхийг Б.Эрдэнэбаярт шилжүүлсэн бөгөөд Г.Ннь Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 69 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрх Б.Эрдэнэбаярт шилжсэнийг мэдээгүй, Б.Эрдэнэбаяр нас барснаар дүү Б.Эрдэнэчимэгт орон сууц өв залгамжлалаар шилжсэнийг болон Б.Эрдэнэчимэг бусдад шилжүүлснийг нас барах хүртлээ огт мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй /хх-192-194х/ байх бөгөөд Г.Ннь орон сууцыг эзэмшилдээ болон өмчлөлдөө авахаар маргаан үүсгэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Г.Н-ийг өөрийн хүүхдүүдийн амьдардаг байрыг компанийн хөрөнгөөс гаргуулан авч, тухайн хүүхдүүдийнхээ өмчлөлд шилжүүлэх хэрэгцээ, шаардлага байсан, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 69 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Эрдэнэбаярт шилжүүлэх зорилгоор Б.Эрдэнэбаярт итгэмжлэл олгосон, орон сууцны эзэмшил, өмчлөх эрхийн талаар маргаан үүсгээгүй Г.Надмидийн эс үйлдэл нь орон сууцны өмчлөх эрхийг Б.Эрдэнэбаярт шилжүүлсэнтэй холбоотой байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Г.Надмидийг Итгэмжлэлээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Эрдэнэбаярт шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэж тайлбарлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Г.Н-иас Б.Э-т олгосон 2007 оны 09 сарын 19-ний өдрийн Итгэмжлэл /хх-77х/ нь улсын бүртгэлийн бичиг баримтад байхгүй гэх тайлбар нь уг итгэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд орон сууц Г.Н-ийн өмчлөлд бүртгэгдээгүйтэй холбоотойгоор улсын бүртгэлийн баримт бичигт хамаарахгүй тул орон сууцны хувийн хэрэгт байхгүй байна.
ЗП ХХК -ийн захирал Д.Э-д гаргасан 2007.09.25-ны өдрийн Б.Э-ын хүсэлт нь тухайн үедээ нотариатаар гэрчлэгдээгүйн улмаас уг хүсэлтийн хуулбарыг нотариат гэрчлэх боломжгүй тул архивын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан хариуцагч тал гаргаж өгснийг нэхэмжлэгч тал тухайн үед Б.Э-ын бичсэн хүсэлт мөн гэдэгт маргаагүй. Иймд шүүх тухайн баримтын талаар зохигч маргаагүй үндэслэлээр нотлох баримтаар үнэлснийг дурьдах нь зүйтэй байна.
Дээрхи үндэслэлээр Г.Н нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хүсэл зоригоор Б.Эрдэнэбаярт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч О.Чийн ИХ ХХК -ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 69 тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. 2007.07.06-ны өдрийн ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, тогтоолоор Г.Н-д ХХ АА ХХК-д ИХ ХХК -ийн эзэмшдэг 45 хувиас 20 хувийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол нь компанийн хувь нийлүүлэгч нарын тохиролцооны үндсэн дээр харилцан хөрөнгө, эрхийг шилжүүлэх үүргийг тогтоосон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхээр байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зохицуулсан тул Г.Н-д 2007.07.06-ны өдрийн ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, тогтоолд заасны дагуу 2007.07.20-ны өдөр шаардах эрх үүссэн.
Г.Ннь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барахаасаа өмнө уг хувьцааг шилжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд О.Ч нь Г.Надмидын уг эрхийг хэрэгжүүлж, мөн талийгаачийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо тогтоолгохоор эрх залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2010.04.02-ны өдрийн 2201 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг тус шүүхийн 2010.04.22-ны өдрийн 76 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна. /хх-181х/
Мөн О.Чийн “ХХАА” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 3 өрөө орон сууцны үнэтэй тэнцэх 70,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010.11.15-ний өдрийн 6913 дугаар захирамжаар О.Чт Г.Н-ын бусдаас орон сууц, хувьцааг гаргуулахаар шаардлага гаргах эрх шилжээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-179-180х/
2011.03.29-ний өдрийн №06 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр О.Ч нь ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2007.07.06-ны протокол, 1/2007 тоот тогтоол, 2007.07.09-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу талийгаач Г.Надмидад олгогдох байсан хөрөнгийн шаардах эрх буюу шаардлагыг өвлөж авчээ. /хх-7х/
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасны дагуу Г.Н2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан ч, 2007.07.20-ны өдрөөс тоологдож эхэлсэн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2010.04.02-ны өдөр О.Ч нь шаардах эрхийг хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолход,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.04.26-ны өдрийн 784 дугаар шийдвэрээр О.Чийн Д.Эд холбогдуулан гаргасан “ХХАА” ХХК-ийн 20%-ийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, 3 өрөө орон сууцны үнэ 70,0 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012.10.23-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. /хх-22-27х/
Мөн О.Ч-ийн “ИХг” ХХК, “ЗП” ХХК, “Зос трйед” ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014..05.15-ны өдрийн 978/3002/Б дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд О.Ч нь “ИХ” ХХК-д холбогдуулан гаргасан “ХХАА” ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувиас 20%-ийг О.Чийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-33-35х/
Үүний дараа О.Ч нь “ИХ ХХК-д холбогдуулан 70 000 000 төгрөг гаргуулах, 20 хувийн хувьцааг нэр дээр шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018.11.15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018.11.22-ны өдрийн 13095 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзжээ./хх-28-29х/
Үүнээс үзэхэд О.Ч нь 2014.05.15-ны өдөр “ИХ” ХХК-д холбогдуулан гаргасан “Хөвсгөл ХАА” ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувиас 20%-ийг шилжүүлэн авах нэхэмжлэлээ татан авснаас хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.11.15-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгч О.Ч нь 2014.05.16-ны өдрөөс 2018.11.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч О.Чийн 2018.11.15-ны өдөр болон түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “ИХ” ХХК нь О.Чийн “ХХАА” ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувиас 20%-ийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах эрхтэй байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул О.Чийн ХХ АА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Г.Ннь ХХ АА ХХК-ийн хувьцааны ИХ ХХК -ийн эзэмшдэг 20 хувийн хувьцаа эзэмших эрхийг ач охин Э.Зд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн 2007.07.06-ны өдрийн ИХ ХХК -ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, тогтоолыг эрх бүхий этгээдүүд нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж маргаагүй бөгөөд уг хурлын протокол, тогтоол хүчин төгөлдөр байна.
Иймд хариуцагчийн ХХ АА ХХК-ийн 20 хувийн хувьцааг Г.Н-д шилжүүлэх шийдвэр нь Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэг, ХХ АА ХХК-ийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.9 дэх заалтыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, мөн өвлөх эрхийн 2006.11.12-ны өдрийн 001 дугаар гэрчилгээгээр ХХ АА ХХК-ийн хувьцааны ИХ ХХК -ийн эзэмшдэг 45 хувийн хувьцааг өвлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 493 дугаар зүйлийн 493-1-д зааснаар О.Чийн “ИХ” ХХК-д холбогдуулан гаргасан ИХ ХХК -ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөг гаргуулах, ХХ АА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА