Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/260

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                Хэргийн индекс: 166/224/174/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Г.Уянга /томилолтоор/,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2434161 дугаартай хэргийг 224 оны сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн 28 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, ******* цахилгаан холбоо, ******* мэргэжилтэй, ажилтай, тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай,

******* овогт ******* ******* ()

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь -ийн ангийн холбооны ээр ажиллах байх хугацаандаа “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ”-гээр хүлээсэн эд хөрөнгө болох нийт 4,29, төгрөгийн үнэ бүхий зэс утсыг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: 
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-21-р хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-3-р хуудас/, хохирогч мэдүүлэг / хх-ийн 1-р хх-ийн 39-46-р хуудас/, иргэний    нэхэмжлэгч мэдүүлэг/ 1-р хх-ийн 47-48-р хуудас/, гэрч мэдүүлэг / 1-р хх-ийн 49-58-р хуудас/, гэрч мэдүүлэг / 2-р хх-ийн 7-8-р хуудас/, сэжигтэн  мэдүүлэг/ 1-р хх-ийн 84-9-р хуудас/, Капитал зууч ххк-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-154р хуудас, 2-р хх-ийн 29-р хуудас, 2-р хх-ийн 145-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны үүрэг холбогдох баримтууд /1-р хх-ийн 129-13-р хуудас/, яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-174-175 тал/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-53-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: 

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд: 

Шүүгдэгч ******* нь -ийн ангийн холбооны ээр ажиллах байх хугацаандаа “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ” -ээр хүлээсэн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөө- хоорондын километрийн зуутаас километрийн зуутын хоорондох холбооны агаарын шугамын утас болох 88 кг буюу 1,32, төгрөгийн үнэ бүхий зэс утсыг 223 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглан авч завшсан,
Мөн -ийн ангийн холбооны ээр ажиллах байх хугацаандаа “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ” -ээр хүлээсэн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөө- хоорондын 69 дүгээр километрийн 6 дугаар зуутаас 7 дугаар километрийн 1 дүгээр зуутын хоорондох холбооны агаарын шугамын утас болох 15 кг буюу 1,575, төгрөгийн үнэ бүхий зэс утсыг 223 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө албан тушаалын байдлаа ашиглан завшсан,
Мөн -ийн ангийн холбооны ээр ажиллах байх хугацаандаа “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ” -ээр хүлээсэн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн сумын Баян- Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөө- хоорондын километрийн 1 дүгээр зуутаас километрийн зуутын хоорондох холбооны агаарын шугамын утас болох 93 кг буюу 1,395, төгрөгийн үнэ бүхий зэс утсыг 223 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглан авч завшсан гэх үйл баримт тогтоогдлоо. 

Уг үйл баримт нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх –ийн 5-21 дүгээр тал/, 

- Эд мөрийн баримтаар хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-3 дугаар тал/, 

- Хохирогч “... Би 25 онд -ийн ангийн шугамын хэсэгт монтёр, механик албан тушаалд 28 он хүртэл ажиллаж байгаад 28 оноос 213 он хүртэл тус ангийн холбооны шалган турших тасагт албан тушаалд 217 оноос одоог хүртэл холбоо хариуцсан албан тушаалд ажиллаж байна. Хэзээ алдагдсан талаар мэдэхгүй байна, Ерөө- хоорондын төмөр замын километрийн зуутаас километрийн 7 дугаар зуут хооронд холбооны агаарын шугам 35-4 метр орчим урттай 85-86 гаруй килограмм агаарын зэс шугам хулгайд алдсан. Тухайн зэс шугамын зориулалт нь шилэн кабел орж ирээгүй байх үед холбоо, технологийг шугамаар ашигладаг байсан, харин одоо нөөцөд байдаг эд хөрөнгө. 223 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” ажил олгогчтой байгуулсан гэрээний заалт ажилтны эрх үүргийн 4.1.2-т заасан “Хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах, өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулахтай холбогдуулан ажил олгогчид санал, хүсэлт гарган шийдвэрлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Захиран зарцуулах эрх бол байхгүй. “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээний” дагуу шугамын 1 дүгээр хэсгийн *******д байгууллагын эд хөрөнгийг жагсаалтаар хариуцуулан карталж өгдөг. Жил бүр тухайн хариуцсан эд хөрөнгөд тооллого хийж ажилладаг. Шугамын 1 дүгээр хэсгийн үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлийн 5 дугаар хэсэгт “үндсэн хөрөнгийн бүртгэлийн 1331122151 дугаарт бүртгэгдсэн агаарын шугам 7-67 дугаар километр хүртэл, зэс болон ган шугам” хариуцна гэж заасан байна. Мөн ажлын байрны тодорхойлолтын Г заалтын Ажлын байрны нөөц хэрэгсэл гэх хэсэгт “Материалын картаар олгогдсон эд хөрөнгийг хариуцна” гэж заасан байна. Мөн Улаанбаатар төмөр замын дохиол холбооны даргын 223 оны сарын 25-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтад ШНС-1 гэдэг нь албан тушаалын товчилсон нэрийг хэлж байгаа бөгөөд шугамын 1 дүгээр хэсгийн албан тушаалтыг илэрхийлж байгаа. Шугамын 1 дүгээр хэсгийн агаарын шугамын барьцаат км нь 5 дугаар километрийн зуутаас 85 дугаар километрийг дуустал үндсэн хөрөнгөд бүртгэлтэй агаарын зэс шугамыг хариуцан гэж заасан байдаг. Ангийн даргын 223 оны сарын 25-ны өдрийн тушаалаар Шугамын 1 дүгээр хэсгийн агаарын шугамын барьцаат км нь 5 дугаар километрийн зуутаас 85 дугаар километрийг дуустал үндсэн хөрөнгөд бүртгэлтэй агаарын шугам болон бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг. Тиймээ, тухайн хэсэг бол хэсгийн *******гийн хариуцсан хэсэг бөгөөд агаарын шугам болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг. Тиймээ 93 килограмм холбооны агаарын шугамыг хүлээн хүлээн авсан. Тухайн агаарын шугам нь дахин ашиглах боломжтой байсан. Иймд цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-46/, 

- Иргэний нэхэмжлэгч “... Дараагийн удаа 223 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөн тухайн залуу улсын дугаар тоёота пробокс маркийн машинтай нэг эмэгтэй хүнтэй ирсэн. Тухайн эмэгтэй машинаас буугаагүй. Өмнөх удаагийн өгч байсан зэс утастай адилхан зэс утаснууд авчирч өгсөн. Би жинлэн үзэхэд нийт 35 килограмм болж байсан тул нэг килограммыг нь 16. төгрөгөөр бодож нийт 56. төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед манай нөхөр тухайн залуугаас “чи хаанаас ямар учиртай зэс утаснууд авчраад байгаа юм бэ” гэхэд тэр залуу “манайх Алтанбулаг суманд малтай, малын хашаа саравч уядаг юм” гэж хэлсэн. Тэр залууг явахыг өмнө манай нөхөр “энэ нэг сэжигтэй байна, хашааны гадна гараад явж байгааг машины дугаарыг нь гар утсан дээрээ дараад ав” гэхээр нь хашааны гадаа гараад автомашины зургийг гар утсан дээрээ дарж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/, 

- Гэрч "... Анх 223 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт шилэн кабель тараах ажил хийж байгаад мэдсэн. Манай ажлын ах хараад бид нарыг удирдаж байсан з цехийн ахлах мэдэгдсэн. Тэгээд ахлах хариуцсан хэсэглэлийн ахлах *******д утсаар мэдэгдсэн. Ойролцоогоор тухайн үед агаар шугам алдагдсан шон буюу порлет нь 1 гарам шонгууд байсан. Сүүлд очиж тоолоход 15 шонгийн агаарын шугам алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-58/, 

- Гэрч “... Анх 223 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт шилэн кабель тараах ажил хийж байгаад мэдсэн. Манай ажлын ах хараад бид нарыг удирдаж байсан з цехийн ахлах мэдэгдсэн. Тэгээд ахлах хариуцсан хэсэглэлийн ахлах *******д утсаар мэдэгдсэн. Ойролцоогоор тухайн үед агаар шугам алдагдсан шон буюу порлет нь 1 гарам шонгууд байсан. Сүүлд очиж тоолоход 15 шонгийн агаарын шугам алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8/,

- Сэжигтэн *******гийн “...223 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ерөө- хоорондын холбооны агаарын зэс шугамыг дахин авч зарахаар цагаан өнгийн маркийн дугаартай дугаартай ачааны жижиг машинаар очиж төмөр замын километрийн 4 дугаар зуутаас километрийн 7 дугаар зуут хооронд байрлах агаарын зэс шугамыг өөрийн ажлаас олгосон модны дөрөөг ашиглаж бахиар зэс шугамуудыг тастаж бага, багаар нь машинд ачаад 17 цагийн үед дуусгаад аймгийн суманд гэртээ очоод гэрийнхээ хашааны гараашд зэс ороосон зэс утаснуудыг буулгасан. Маргааш нь буюу 223 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний машиныг ээж, аав хоёр хөдөө аваад явсан тул найз лүү // 19 цагийн үед залгаад машин хэрэг болоод байна гэхэд “би хөдөө явж байна, чи манай эхнэр лүү залгаад үз гэхээр ойрхон явж байгаа байх” гэхээр нь эхнэр дугаар луу залгаад завтай байна уу машины хэрэг байна гэхэд “завтай байна, машин бол өгч чадахгүй юм зөөх бол би машин бариад хамт явъя” гээд манайд хүрээд ирэхээр нь би гараашд байсан зэс утсаа ард нь ачаад 2 цагийн үед өмнө нь төмөр замын холбооны агаарын шугамыг тушааж байсан газраа очоод нөгөө ах, эгч хоёрт хууль бусаар авсан холбооны агаарын зэс утсаа машинаас буулгаж жинлүүлж үзэхэд 35 килограмм болж байсан. 1 килограммыг нь 16. төгрөгөөр бодож нийт 56. төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгийг би өөрийн хэрэгцээнд болон өрнүүдээ дараад дуусгасан. Тэгээд удалгүй 1 сар гарны дараа цагдаад баригдсан. 7 зүйл байдаг ямар ч байсан шугамын 1 дүгээр хэсгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлийг хариуцах үүрэгтэй байдаг.Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж байсан. Холбооны агаарын шугам, дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжуудыг бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хамгаалж ажилладаг. Улаанбаатар төмөр замын дохиол холбооны даргын 223 оны сарын 25-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтаар шугамын 1 дүгээр хэсгийн агаарын шугамын барьцаат км нь 5 дугаар километрийн зуутаас 85 дугаар километрийг дуустал үндсэн хөрөнгөд бүртгэлтэй агаарын зэс шугамыг хариуцан гэж заасан байдаг. Үндсэн хөрөнгийн бүртгэлд холбооны агаарын шугам нь миний нэр дээр картлагдсан байдаг. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-9/, 

- Мөн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Капитал зууч” ХХК-ийн захирал, үнэлгээчин Я.Батбаярын 224 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, Б. эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээс хурааж авсан шаргал өнгийн металь бүхий бүтэцтэй , диаметртай, ороож хуульсан байдалтай нийт 286 килограмм холбооны утсыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Улаанбаатар төмөр замын ангийн дарга 224 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтын “Чиг үүргийн ажлын байрны 1 дүгээр үндсэн хүрээнд - хариуцсан хэсгийн хэмжээнд байгаа холбоо ДТХ-ын /Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол/ төхөөрөмжийн бүртгэл үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хадгалалт хамгаалалтыг хариуцан” “Хүчин зүйл: Ажлын байрны нөөц, хэрэгсэл материалын картаар олгогдсон эд хөрөнгө” Дохиолол холбооны байгууламжийн ашиглалт үйлчилгээний хилийн заагийг шинэчлэн батлах тухай байгууллагын даргын 223 оны сарын 25-ны өдрийн дугаартай тушаал, дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт, 1 дүгээр хэсгийн тооллогын бүртгэл, 223 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.


2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг тооцохоор заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.    Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******д ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийхгүй байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 18,3, төгрөгийг *******гээс гаргуулж улсын орлого болгох” саналыг гаргасан. 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 186/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 184/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******гийн хохирол төлбөрөө барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 15, нэгж буюу 15,, төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
    
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. 

    Шүүхээс түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 
    
2.    Хохирол, хор уршиг:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч 3,76, төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

3.    Бусад асуудал: 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос дөрөө, 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.1, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д 15, нэгж буюу 15,, /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 5, төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос дөрөө, 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ